11-р сарын 10-нд Монгол бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, 11-р сарын 14-нд Өндөр гэгээний мэндэлсэн өдөр буюу Соёмбо үсгийн 340 жилийн ой тохиов. Мөн тун удахгүй буюу 11-р сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойгоо угтах гэж байна.
Эдгээр өдрүүдэд бид өвөг дээдсийнхээ өв, үндэсний бахархлын тухай ихэвчлэн ярьж, эрэл хайгуул хийдэг. Бидний өвөг дээдэс хэн байв? Нүүдэлчдийн соёлын өв юу байв? Энэ бүх асуултад бүх л салбарт олон янзаар хариулсаар иржээ. Харин энэ жил 20 жилийн ойгоо угтсан Юнителийн хамт олон урьд өмнө нь төдийлөн олон нийтэд хүрч байгаагүй өнцгийг сонгож авсан нь "Өртөө" юм.
Энэ удаагийн голын нүүрэндээ бид өвөг дээдсийнхээ харилцаа холбооны арга ухаанаас эхлээд өнөөгийн технологийн хөгжил хүртэлх түүхийг “Өртөө” төслийн хүрээнд онцлон хүргэж байна.
Арван жил үл тасарсан “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын булангаас маань ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор З.Бадамхатаны ажил болоод амьдралын арга барилтай танилцаарай. Энэхүү ярилцлага “Гэж Юу Вэ” сэтгүүлийн 2026 оны хаврын дугаарт бүрэн эхээрээ хэвлэгдсэн билээ. Ташрамд дурдахад, “Гэж Юу Вэ” болон Unread-ийн хамтран гаргадаг тус сэтгүүлийн дөрөв дэх дугаар тун удахгүй уншигч та бүхний гарт хүрэх болно.
Энэ долоо хоногт өрнөсөн хамгийн онцлох үйл явдал бол яах аргагүй технологийн аварга Женсен Хуанг албан тушаалаасаа буусан явдал байв. Түүний өдийг хүртэл туулсан карьерын замнал, бүтээсэн амжилтын талаар А12 нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.
Бид алдарт Product Hunt-аас санаа авч, Монголд төрж буй шинэ бүтээлүүдийг нэгтгэж, тэдгээрийг бүтээсэн хүмүүсийг хэрэглэгчидтэй нь холбохыг зорин “Launchpad.mn”-ийг нээсэн билээ. Бэнто хэсэгтээ өнгөрсөн долоо хоногийн хамгийн олон санал авсан шилдэг гурван бүтээгдэхүүнийг онцоллоо. Та ч бас өөрийн санаагаа бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Launchpad.mn-д байршуулан бусдад танилцуулах боломжтой юм шүү.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Techworm - Хуанг хусууллаа: Хиймэл оюуны “Ноён оргил” нуран унав: 33 жилийн хугацаанд Nvidia-гийн нэгж хувьцааны ханшийг нь 700 мянган хувь өсгөсөн захирал ажлаа алдав. Унших
10 ертөнц, 10 өнцөг - "Urtuu" immersive experience-ийн эргэн тойронд: Улсын Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах Urtuu үзэсгэлэнг бүтээхэд гар бие оролцсон эрхмүүдийн хөшигний ардах түүх. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi
Unread Today сонинг энд дарж захиалаарай
Сэтгэгдэл бичих

