Европын хөлбөмбөгийн шинэ улирал эхэлж, шүгэл дуугарахын өмнө уншигч танд долоо хоног тутмын сониныхоо хагас зуу дахь дугаарыг хүргэж буйдаа туйлын баяртай мөн бахдалтай байна.

Цахим эринд цаасан сонин хэвлэнэ гэдэг нь, ялангуяа дижитал медиа компанийн хувьд “хачин жигтэй” хэрэг. Бид сониндоо зориулж, ажлын хуваариа өөрчилж, ням гараг бүр ажилладаг болсноос хойш нэг л мэдэхэд 50 ням гараг буюу бараг л нэг бүтэн жил өнгөрсөн байх аж. 

Улс төр, урлаг спорт, шинжлэх ухаан, техник технологи гээд төрөл бүрийн сэдвээр нэг ч ням гараг алгасалгүй тогтмол хэвлэгдсэн сонин маань Монгол Улсын өнцөг булан бүрд мянга мянган уншигчдад хүрч байна. Эхэндээ бид 1000 ширхэг хэвлэдэг байсан ба уншигчийн тоо тогтмол өссөөр өдгөө долоо хоног бүр 7000-8000, зарим үед 10,000 ширхэг сонин хэвлэж байна. Үүн дээр хамтрагч нарынхаа сониныг нэмбэл өнгөрсөн жилд л гэхэд хагас сая орчим сонин хэвлэсэн байна.

Энэ ташрамд, орон даяар үнэ төлбөргүй тараагддаг сониныг маань тогтвортой байхад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж буй хамтрагч нартаа талархаж буйгаа илэрхийлье. Бидний хамтран бүтээсэн сонин унших соёлыг улам бүр түгээж, чанартай агуулгыг сатаарах зүйлгүй унших боломжийг бүрдүүлсээр байна.

Ингээд уншигч та тун удахгүй эхэлж, дэлхий нийтийн ярианы сэдэв орох Европын хөлбөмбөгийн лигүүдийн шинэ улирал болон шилдэг багуудын мэдээллийг онцолсон 50 дахь дугаараа хүлээн авна уу. 

Эцэст нь, унших соёлыг түгээхэд өөрийн биеэр хувь нэмрээ оруулж байгаа уншигч танд хамгийн их баярлалаа. Залуус сонин гарчиглаж, брэндүүд сурталчилгаандаа сонин ашиглаж, кофе шопуудын ширээ сониноор дүүрсэн байхыг харах нь манай редакцын хамт олонд юу юунаас илүү урам зориг болж байгаа билээ. Бид энэ эрчээрээ  төрөл бүрийн сонин хэвлэсээр байх тул уншигч таныг ч мөн алдалгүй уншсаар байгаарай хэмээн хүсэж байна. 


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ?: Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа: Монголын хөлбөмбөгийн хамгийн шилдэг тайлбарлагч, олон нийтийн спортын боловсролыг нэмэгдүүлэхээр түүчээлэн зүтгэж яваа спортын зүтгэлтэн Б.Батзаяагийн ажлын арга барилтай танилцана уу. Унших

Techworm: Дэлхийг өөрчлөх GPT-5 төрлөө + Цаашид юу болох вэ?: Өнгөрсөн долоо хоногт дэлхийг өөрчлөх өндөр магадлалтай нэгэн технологи танилцуулагдсан нь GPT-5 байлаа. ChatGPT-г бүтээгч OpenAI хамгийн сүүлийн хиймэл оюуны загвараа танилцуулсан нь энэ. Унших

Номын тухай: Жак Уэтерфордын “Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн”: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэн цор ганц гадаад эрхэмийн ээлжит бүтээлтэй уншигч таныг уулзуулж байна. Унших


АМТЫГ АХИУЛ, ЧАНАРЫГ МЭДЭР!

50 дахь дугаарын хамтрагчаар “АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр” ажиллав. Олон төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ танигдсан тэд энэ удаад кофе шопуудад онцгойлон зориулсан сүүг үйлдвэрлэж эхэлжээ. Боломжит үнэ, тансаг амт чанараар ялгарах “Creamy milk”-ийг латтены өтгөн хөөснөөс эхлээд бялууны зөөлөн крем хүртэл бүх л төрлөөр ашиглах боломжтой аж. Ташрамд дурдахад, зөвхөн кофе шопын бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай үнийн саналтай гэнэ шүү.

"Нэг л сүү Бүх хэрэглээнд" уриатай “Creamy milk”-г туршаад үзээрэй.

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi