Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.

Хүн төрөлхтөн хүний эрх гээч нь заяагдмал буюу хаана, хэн болж төрөхөөс үл хамаараад хүн л учир шууд олгох ёстой гэдэг нэгдсэн ойлголтод хүрэх гэж хэдэн мянганыг уджээ. Манай эриний өмнө зарим нэгэн дэвшилтэт эзэнт гүрнүүдэд энэ ойлголт бий болсон ч бодитоор хэрэгжихгүй явсаар бид олон ч дайн тулаан, шударга бус явдал, эрх тэгш бус байдлын золиос болцгоосон байна. 

Дэлхийн II дайн дуусаж, дэлхий нийтээрээ энх тайван, эрх тэгш байдлыг хүсэмжилж эхлэх үетэй зэрэгцэн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) ч эрчээ авч, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан билээ. 30 үндсэн заалттай уг тунхаглалд хүн бүрд заяагдах тэр л эрхүүдийг тусгаж, НҮБ-ын гишүүн орнууд мөрдөн дагах албан бичигтэй болсон юм. 

Гэхдээ энэ тунхаг дангаараа хангалттай байсангүй. Улс орон бүрийн хуульд заалт болон орж байж л хүний эрх бодитоор хангагдахаар байж. Ингээд НҮБ-аас “Парисын зарчим” нэртэй бичиг баримтыг баталж, үүндээ аливаа улс орны Хүний эрхийн төв байгууллагын үүрэг, бүтэц зэргийг багтаасан билээ. Улмаар гишүүн орнууд нь уг зарчмын дагуу тус бүрдээ Хүний эрхийн Комиссоо байгуулж эхэлсэн юм. 

Манай орны хувьд 2000 онд УИХ-аараа холбогдох хуулийг баталж, 2001 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссынхоо анхны гурван гишүүнийг томилсноор энэхүү байгууллагын үндсийг тавьжээ. 

Хүний эрхийг сахин хамгаалах үүрэгтэй төрийн олон байгууллагууд байдаг ч тус байгууллага нь бусдаасаа хараат бус, хөндлөнгийн гэдгээрээ ялгардаг билээ.

Энэхүү дугаарыг бэлдэж байх явцдаа Монголын хүний эрхийн нэгэн том дүр болох Ренчиний Чойном агсаны мэндэлсний 90 жилийн ой ирэх долоо хоногт тохиох гэж буйг мэдэв. Иймд түүний “Эрх чөлөө” шүлгийн хос мөртүүдээр энэ удаагийн редакцын зурвасаа жаргаая. Хүний эрх, эрх чөлөө мандтугай.

Эрх чөлөө чамайг эрдэнэ болгон тахья   
Эзэмдэх төрийн сүлд болгон залъя!

...

Эрх чөлөө чи аянга болж нижигнээч
Эрх чөлөө чи атом болж дэлбэрээч!


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ: ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: 28 жил хууль зүйн салбарт ажиллаж буй түүний ажиллах арга барилыг танилцуулав. Бүтэн ярилцлага 2/4-нд нийтлэгдэнэ.

Мэдүүштэй: Да Винчигийн CV + CV бүтээхэд өгөх 4 зөвлөмж: CV-гээ амжилттай, сайн бичих нь залуу мэргэжилтний замналын хамгийн анхны, хамгийн чухал алхам болоод буй. Унших

Номын тухай: 2026/1: 1-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд: Өвөл унших номын жагсаалтад тань туслахаар өнгөрсөн сард шинээр хэвлэгдсэн номуудыг онцлов. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэг

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe