Хоёр жилийн өмнө хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Зуны Олимп 33 дахь удаагаа Парис хотноо зохион байгуулагдсан билээ. Харин энэ жил 25 дахь удаагийн Өвлийн Олимп Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотод эхлээд байна. 

Юун түрүүнд манай улсын баг тамирчдын албан ёсны хувцас зуны олимпын амжилтаа давтан, олны анхааралд өртөв. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эхлээд Олимпын байгууллагууд хүртэл онцолж байлаа. Мөн манай тамирчид Дэлхийн загварын нийслэл Миланд болсон, Өвлийн Олимпын анхны загварын шоунд ч оролцоод амжсан. 

Монгол Улс сүүлийн хоёр Олимп дараалан өмссөн хувцсаараа дэлхийн харааг булааж, соёл уламжлалаа сурталчилж чадсан нь гарцаагүй бахдам амжилт тул тэдгээр бүтээлийн ард ажилласан баг хамт олонд талархлаа илэрхйилье. 2028 оны Лос Анжелесийн Олимпын хувцсыг тэсэн ядан хүлээцгээе. 

Манай баг тамирчдын энэ удаагийн Олимпын гараанууд хэдийн эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой бүх мэдээллийг голын өнгөт нүүрээс аваарай. 

Мөн энэ долоо хоногт Хайрын баяр таарч буй тул анхны болзоондоо явах гэж буй уншигчдадаа зориулан, судалгаанд суурилсан зөвлөгөө багтаасныг А10 нүүрээс унших боломжтой. 

Энэ удаагийн ярилцлагын буланд Өвлийн Олимп болж буй Италиас Монгол руу дугуйгаар ирж яваа хосын нэг өдрийн тухай журналыг нийтэллээ. Өнгөрсөн 12-р сард замдаа гарсан тэд өдгөө Албани Улсад яваа гэнэ. 

Сонины дугаар бүр дээрээ Онцлох бизнесүүдээ алдаршуулж буй бөгөөд энэ удаа даавуун тороор гараагаа эхэлж, өдгөө байгальд ээлтэй, тусгай захиалгын олон арван бүтээгдэхүүнтэй болсон “Сэгсгэрмаа” нэртэй брэндийг онцлов. Эх дэлхийн хариуцлагатай иргэн байх нь энгийн өдөр тутмын хэрэглээндээ анхаарахаас л эхлэх буй заа.

Ирэх долоо хоногоос баярын уур амьсгал орж, бид дараа долоо хоногт улс даяараа бараг л бүтэн амрах тул төлөвлөсөн ажлуудаа энэ долоо хоногтоо амжуулан гүйцээгээрэй. Могой жилдээ муу бүхнээ үлдээж, Морин жилдээ аз хийморь, аз жаргал дүүрэн орохыг ерөөж байна. 

Даваа гарагт цагаан сарын тусгай сониноороо уулзацгаая.


онцлох нийтлэлүүд

Италиас унадаг дугуйгаар Монголыг зорьж буй хосын журнал: Өнгөрсөн 12-р сард аяллаа эхлүүлсэн тэдний хувьд ойролцоогоор 17,000 км замыг унадаг дугуйгаар туулж, Улаанб аатарт ирэхээр төлөвлөжээ.

Хаби Лам: TikTok-оос эхэлсэн тэрбумтны түүх: Тэрээр хэдхэн хоногийн өмнө өөрийн үүсгэн байгуулсан компаниа 975 сая доллароор үнэлүүлж, бүтээлч са лб арт томоохон тэсрэлт хийгээд буй. Унших

Милан-Кортина 2026 өвлийн Олимпыг тайлбарлах нь: Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх Өвлийн Олимпын наадамд 90 гаруй улсын 3,500 орчим тамирчин өрсөлдөж байна. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэг

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe