Хүүхдүүдийн үйлдэл бидний өдийг хүртэл бүтээсэн нийгмийг буцаагаад бидэнд харуулж өгдөг. Сүүлийн хэдэн жил дээрэлхлийн асуудал үе үе газар авч байсан ч дорвитой алхам хийгдэхгүй явсаар байлаа. Харин өнгөрсөн долоо хоногийн хэргийн улмаас нийтээрээ дээрэлхлийн тухай эрчимтэй хэлэлцэж эхлээд байна.
Гэвч ийм санал мэтгэлцээн ихэвчлэн нэг хэрэг гарсны дараа хэсэг “буцалж” байгаад бас л удалгүй намддаг жамтай. Тиймээс энэ удаа бид дээрэлхлийг зөвхөн хэлэлцээд өнгөрөх биш асуудлын уг суурийг нь ойлгож, бодит шийдэл гаргаасай хэмээн сонины дугаараа бүтээлээ.
Асуудлыг зөвхөн нэг байгууллага, нэг хүүхэд, ээж эсвэл аавтай холбохоос илүү нийтээрээ бид ямар үзэл бодолтой байх вэ, хүүхдүүдээ хэрхэн аюулгүй орчинд өсгөх вэ гэдгийг баримт нотолгоотойгоор хүргэхийг зорив.
Тухайлбал А7-A11 нүүр хүртэл бүх агуулга боловсрол, хүүхдийн хүмүүжил, дээрэлхлийн эсрэг хэрэгжүүлж байсан дотоод болон гадаадын арга хэмжээн дээр төвлөрсөн ба эдгээр агуулга асуудлын гогцоог олоход тусална гэдэгт итгэж байна.
Уншигчдын дуртай үгийн сүлжээ хэсэг маань хүүхэд хамгаалал, дээрэлхэлтэй холбоотой сэдвээр бэлтгэгдэв. Мөн тоглоомын хэсэгт хэдэн ч насны хүүхдээр бөглүүлэх боломжтой жижиг дасгал ажил оруулсан байгаа. Энд та хүүхдийнхээ аюулгүй, итгэж болох хүмүүсийн тоонд хэн багтаж байгааг, хүүхдүүд сургууль, эцэг эхдээ итгэх итгэл ямар байгааг шууд харах боломжтой юм шүү.
Мөн хамгийн сүүлийн нүүр болох бүхний хөтөч хэсэгтээ бид хүүхэд, том хүн аль аль нь үзэж болох үе тэнгийн дээрэлхлийн тухай кино мөн хүүхэд хүмүүжлийн монгол хэл дээрх ном /энэ дунд уран зохиолын ч ном бий/ дээрээс нь хүүхэдтэйгээ амралтын өдрийг зугаатай өнгөрөөх арга хэмжээнүүдийг багтаалаа.
Эцэст нь гэж хэлэхэд хэрэв та хэн нэгний эцэг эх, ах, эгч, найз эсвэл багш бол өнөөдөр хүүхдээ сонсож ойлгоход цаг заавал гаргаарай.
Ирээдүй хойч үеэ хамтдаа хамгаалцгаая.
Дугаарын эрхлэгч,Ж.Гэрэлчимэг

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
А7 - "Дээрэлхлийг зогсооход аюулгүй сүлжээ хэрэгтэй": Үндэсний хэмжээнд боловсруулж буй аюулгүй сүлжээний тухай Боловсролын Сайдын зөвлөх, “Аюулгүй сүлжээ” Үндэсний загварын зохицуулагч тайлбарлав.
А11 - "Айдсаар бус ойлголцлоор шийдэх нь" ярилцлага: Өнгөрсөн долоо хоногийн үе тэнгийн дээрэлхлийн тухай хэлэлцүүлэгт манай редакц бодит судалгаа, туршлагад тулгуурласан экспертүүдийн өнцгийг нэмэв.
А12 - Онцлох бизнес "Гэрэлтии Органикс": Байгалийн гаралтай арьс арчилгааны дотоодын брэнд Гэрэлтии-г бид энэ дугаарт онцлов. Унших
А13 - Ё.Отгонбаярын "Сүбээдэй" номын тухай: Хөдөлгөөнт байлдааны стратегийн суут ухаантан Сүбээдэй жанжны тухай номыг энд задлав. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

