Бидний эх оронд баяр наадмын улирал аргагүй иржээ. Өнгөрсөн долоо хоногт залуу үеийн хоёр том төлөөлөл шил дараалан тоглолтоо хийж, тэгэх бүрдээ л бут авсан байна.
Мөн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, спортын идэвхтнүүдийн хоног тоолон хүлээдэг “Улаанбаатар Марафон” болж өнгөрөв. Тус өдөр “Автомашингүй өдөр” болж өнгөрсөн нь нийслэл хотынхон биднийг нэг ч гэсэн өдөр стресс багатай өнгөрүүлэхэд тус болсон гэлтэй.
Тухайн өдөр засмал зам дээр ном уншин суугаа иргэний зураг олон нийтийн сүлжээнд ширүүхэн маргаан өрнүүлэв. Нэг талд өөрийнхөөрөө байж, ном уншиж байгааг нь сайшаах бол нөгөө талд нь олны анхаарлыг татах гэсэн оролдлого төдий гэж шүүмжлэх аж.
Аль ч талынх нь зөв бай гэсэн, амьдрал буцалсан, энд тэнд элдэв зүйлс болсон, эрч энерги оргилсон энэ л уур амьсгал бидний эх орон, нийслэл хотын нэгэн тод дүр билээ.
Өнгөрсөн долоо хоногт манай редакцыг эхэлсэн цагаас нь дэмжин, хамтарч ажиллаж ирсэн Юнителийн 20 жилийн ой тохиов. Ойн босгон дээрээ тэд шинэ дүр төрхөө танилцуулсан бөгөөд энэхүү кампанит ажлын албан ёсны мэдээллийн хамтрагчаар манай редакц ажиллаж буй.
Энэ хүрээндээ бид өнөөдрийн дугаараа Юнителийн 20 жилийн ойтой уялдуулан бүтээлээ. Шинэ лого, дүр төрхийн ард чухам ямар учир буйг голын нүүрээс уншаарай. Ингэхдээ бид бэлэн мэдээлэл ашиглах гэхээсээ илүү дүрслэлийн багаараа ярилцаж, санал сэтгэгдлээ нэгтгэн бичив.
Ярилцлагын буландаа МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учралын ярилцлагыг нийтэллээ. Тэрээр хэл бичгийнхээ үүх түүх, соёлыг түгээн дэлгэрүүлж яваа эрдэмтэн багш нарын томоохон төлөөлөл бөгөөд бидний сайн мэдэх “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар, англи орчуулга, кирил бичгийн алдаа шалгагч “Болор дуран”, ярианы технологи “Чимэгэ”, монгол бичгийн сургалтын “Алтан гадас” зэрэг олон бүтээлийг хамтран бүтээсэн нэгэн юм. Түүний ярилцлагыг 5-р сарын эхний бямба гарагт болдог "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тохиолдуулан хийсэн юм.
Уншигч танд урин дулаан улирлын мэнд хүргэе. Зуны амралтаа өөрт хэрэгтэй зүйлсэд зарцуулаарай.
Дугаарын эрхлэгч,Түшигт

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учралтай ярилцлаа. Унших
Дэлхийд нэр хүндтэй Бүүкерийн шагналыг Тайванын зохиолч Ян Шуан-зы “Taiwan Travelogue” бүтээлээрээ хүртлээ. Унших
Биологийн салбарт гарсан хоёр том нээлтийг нэгтгэн тайларлалаа. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

