2022 оны долоо дахь ажлын долоо хоног өндөрлөлөө. Posted.mn шинэ оны эхнээс “Сонин гарчиглая” булангаа эхлүүлж байна. Өглөө болгон гарчиглах төдий болоод хаягддаг сонингуудын ард мэдээллийн мэргэшсэн редакцууд шаргуу ажиллаж байдаг. Бид тэдгээр сэтгүүлчдийн боловсруулсан хамгийн шилдэг агуулгыг долоо хоног бүр танилцуулахыг хичээх болно.

Хугацаа: 2022.02.14 Даваа гаригаас 2022.02.18 Баасан гариг
Сонин: Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн


Уншвартай нийтлэл

Өдрийн сонин: Манлай уяач З.Мэндсайхан "морь" идэхээс өөр сонголтгүй болгов

Сэтгүүлч: Б.Тулгат
Огноо: Мягмар. №028 (6901)
Нийтлэлийн өнцөг: Гарчигнаасаа л эхлээд ёстой энэ нийтлэлийн агуулга нь харин тийм ч хөгжилтэй биш. Монголын бэлчээрийн мал аж ахуй шүлхий өвчинд цар тахлаас ялгаагүй нэрмэгдчихээд байгааг сэтгүүлч хөнджээ. Шүлхийн халдвар тэлж хяналтаас гарснаас гадна 11 сая вакцин тараад хүрэлцээгүй учраас ахин 10 сая тун вакцин шаардалагтай болсныг ч нийтлэлд дурджээ.
Аймшигтай тоо: Монгол Улсын 19 аймгийн 152 суманд 305 шүлхийн голомт үүссэн гэх МЭЕГ-ын мэдээлэл байна.

Өнөөдөр: Хөгжлийн банкийг дампууруулсан гэмтнүүд

Сэтгүүлч: Ц.Болормаа
Огноо: Баасан. №026(3975)
Нийтлэлийн өнцөг: Сар гаруйн турш өрнөсөн Хөгжлийн банктай холбоотой скандалыг "Өнөөдөр" сонины Тамгын газрын дарга Ц.Болормаа баасан гаригын дугаартаа тоймложээ. Уг нийтлэлд нийгмийн талцуулж уг асуудлын үндэс, улс төрчдийн нүүдэл, цаашдын төлөвийг олон талаас нь авч үзжээ.

"Хөгжлийн банк"-ны хямралтай холбоотой бусад нийтлэл:

- Үндэсний шуудан: Н.Бат. Валютад "дөрлүүлсэн" зээлдэг нарын гомдолд шийдэл алга | Хөгжлийн банкнаас валютаар зээл авсан зээлдэгчид ханшийн зөрүүнд дарлуулж буй тухай асуудал хөндсөн нийтлэл.
- Өдрийн сонин: Ц.Баасансүрэн. Хөгжлийн банкны дуулиан арилжааны банкнуудын "хар түүх"-ийг давтвал яах вэ? | Хөгжлийн банкны хямрал нь урьдаас бэлтгэсэн санхүүгийн луйвар байж болохыг арилжааны банкнуудын дампууралтай харьцуулсан нийтлэл.

Үндэсний шуудан: Дэлхийд шинэ дэг журам тогтоох уу, эсвэл эрх мэдлийн төлөөх тэмцэл үү?

Сэтгүүлч: М.Хүслэн
Огноо: Мягмар. №026(3975)
Нийтлэлийн өнцөг: ОХУ болон БНХАУ дипломат харилцааны хэтийн төлөв, дэлхийн геополитикт хийх нүүдлүүдийн талаар экспертүүдийн санааг оноог түүвэрлсэн тойм. Сүүлийн үед эрчимжиж, гар гараасаа атгалцсан мэт харагдаж буй хоёр их хөршийн харилцааны цаадах нарийн ширийн зүйлсийн талаар тодруулахыг эрмэлзжээ.

Уншвартай бусад нийтлэл

  • Өнөөдөр: Б.Номин. "Ковид"-ын гэх хуулийг хүчингүй болгоё | Дөрөв дэх удаагаа сунгагдаад буй тусгай хуулийн балаг, эрх баригчдын зоргоороо байдал хэрээс хэтэрч, төрийн албаны мерит зарчим алдагдаж буй тухай тойм нийтлэл
  • Өдрийн сонин: Ц.Энх-Амгалан. Монголын бэлчээр эрүүл соргог үедээ нэг жилд 440 сая тонн хүлэмжийн хий шингээж, хөрсөндөө олон зуун жилийн туршид хуримтлуулсаар байдаг

Бодууштай ярилцлага

Доктор О.Одгэрэл: Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдгийг батлах баталгаа нь алга


Сэтгүүлч: О.Дашням
Огноо: Лхагва. №027(690)
Линк: Бүтнээр нь унших
Ярилцлагын тойм: Засгийн газраас "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүний амын өсөлтийг дэмжих" талаарх Засгийн газрын тогтоол гараад удаагүй байгаа билээ. Энэ тогтоолыг МУИС-ийн генин инженерчлэлийн лабораторийн эрхлэгч О.Одгэрэл хурцаар шүүмжилжээ. Түүний үзэж буйгаар Монгол Улсад цус ойртолт газар авсан гэх баттай баримт үгүй бөгөөд, нүүдэл, шилжин суурьшилтаас үүдэлтэй зах хязгаарын сумд дахь үзэгдлийг улсын хэмжээнд авч ярих нь шинжлэх ухаанч бус алхам гэдгийг анхааруулсан байна. Түүнчлэн дэлхий дээр генийг эрэмбэлж, түүнийг хамгаалахыг оролдсон цор ганц улс нь нацист Герман гэдгийг сануулжээ.

Удмын сан гэсэн ойлголтыг дэлхийд хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалсан түүхтэй ганц орон байна. Энэ нь фашист Герман. Тэд хүний анатомид стандарт тогтоож түүнээс зөрсөн нь бохир цустай гэж үзэж, энэ бохир цуснаас цэвэр цусаа хамгаалах ухааны бодлого явуулж байсан юм.

Доктор О.Одгэрэл МУИС. Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч

Б.Элбэгзаяа: Хос бичигтэн болоход зориулсан сургалтын нэгдсэн хөтөлбөр гаргах хэрэгтэй


Сэтгүүлч: Б.Бямбажаргал
Огноо: Даваа. №31, 32(6763, 6764)
Линк: Бүтнээр нь унших
Ярилцлагын тойм: “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буланд энэ удаа "Хүмүүн бичиг" сониы эрхлэгч Б.Элбэгзаяа оролцлоо. Тэрээр монгол бичгийн нийтийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд төр зүгээр нэг хууль батлаад орхих биш, илүү өндөр түвшинд анхаарах хэрэгтэйг сануулжээ. Монгол бчигийг нийтийн хэрэглээ болгохын тулд хийвэл зохих алхмуудыг ч ярилцлагадаа хөндсөн байна.

“Та 2025 оноос монгол бичгийг хослуулан хэрэглэхэд бэлэн байна уу” гэсэн асуултад улсын дүнгээр 50 гаруй хувь нь бэлэн гэж хариулсан. Үлдсэн 40 гаруй хувь нь бэлэн биш гэж хариулсан байгаа юм. Бэлэн биш гэж хариулсан хүмүүсийн ихэнх хувь нь 50-аас дээш насны төрийн албан хаагч байна. Эдгээр хүмүүсийн буруу биш. Боловсролын сургалтын тогтолцоо, туйлбаргүй шийдвэрээс үүдэлтэй.

Б.Элбэгзаяа "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч


Бодууштай бусад ярилцлагууд:

Сонирхолтой сурвалжилга

Өнөөдөр: "Шинэ зууны монголчууд "араг түшиж" төрсөн хэвээр байна"


Сэтгүүлч: О.Оргилох
Огноо: Мягмар. №029(7331)
Цонхлох өгүүлбэр: XXI зууны Монголд жил 200, 300 бүсгүй "араг түшиж" амаржиж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харахад 2017-2021 он буюу сүүлийн таван жилд гэхэд л 1280 эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ амаржжээ. Тэгвэл эндсэн гурван эх тутмын нэг нь эх барихын тусламж, үйлчилгээтэй шууд холбоотойгоор нас бардаг юм байна.

Зууны мэдээ: Дүн өвлийн хүйтэнд 41000 хүүхдийг гадаа дугаарлуулав


Сэтгүүлч: С.Уянга
Огноо: Даваа. №31, 32(6763, 6764)
Цонхлох өгүүлбэр: Танхимын сургалтанд хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг 5000-6000 төгрөгөөр өгөх ажлыг сүүлийн тав хоног зохион байгуулж байгаа аж. Тухайн цэцэрлэгээс асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэж дүн өвлөөр 4-5 насны хүүхдээ авч дугуурлаж өнжсөн өдрүүд үргэлжиллээ.

Яруу агуулга

Өдрийн сонин: Оюун ухааны дууль

Нийтлэлч: Б.Цэнддоо
Огноо: Пүрэв. №30(6903)
Линк: Бүтнээр нь унших

Төөрөгдөл мунхаглалыг тойрох баталгаатай цор ганц амьтан бол хүмүүн бөлгөө. Учир нь түүнд оюун ухаан бий. Гэвч төөрөгдөж мунхагладаг цор ганц амьтан бол бас хүн юм. Учир нь түүнд оюун ухаан би

Б.Цэнддоо

Дугаар шилжих мөчид