"Өөрчилж болох зүйлсийг өөрчлөх эр зориг, боломжгүй зүйлсийг тэвчих тэвчээр, эдгээрийг ялгаж ойлгох оюун билгийг надад хайрлаач" хэмээн АНУ-ын профессор Рейнгольд Нибурийн хэлсэн үг бий. Бидний амьдралдаа гаргасан жижиг шийдвэр, алхам бүр ирээдүйд том үйл явцын эхлэл болж хувирах нь олонтоо. Тиймээс өөрчлөлт гэдэг том, жижигтээ биш ердөө л үйлдэл хийх эр зоригт байдаг билээ. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ залуу уран бүтээлчдийг урьж, бүтээлээсээ хуваалцахыг хүссэн юм.

Л.Мөнхзул - Digital art 

Дизайнеруудын хувьд ажлын онцлогоос шалтгаалан үргэлж шинэлэг зүйлс сэдэж, хурдтай нэвтрүүлэхийг шаардаж байдаг. Тиймээс хийж буй зүйлдээ аль болох шинэ зүйлс туршиж үзэхийг хичээдэг дээ.

Мөнхзул

Instagram

Ирэх 2021 оныг хамтдаа бүтээх ойр дотнын хүмүүсээ хайраар дүүргээрэй!

М.Булгантуяа - Dance 

Бүжиг гэдэг дуунаас 100 хувь хамааралтай болохоор дуу хөгжмийн ертөнц хаашаа эргэж, өөрчлөгдөж байгаагаас хамааран бүжгийн хэв маяг, хөдөлгөөн шинэчлэгдэж байдаг. Энэ хэв маягийг дагаж үргэлж шинэ зүйл туршиж, өөрчлөлт хийхийг хичээж байгаа.

Муана

Instagram

б.Үнэнбаяр - Design 

Өөрт таалагдсан зүйлээ л эдэлж хэрэглэх сайхан шүү дээ. Тийм болохоор хүмүүсийн дурлаж хэрэглэх зүйлсийг бүтээхийг хүсдэг. Түүнийг бүтээх учраас үргэлж л шинэ зүйл туршаад л, судлаад л баймаар. Ер нь туршигч гэдэг мэргэжил байдаг бол тун догь юм шиг ээ.

Үүгий

Instagram

Бид өөрсдөө ч анзаарахгүйгээр өдөр бүр өөрчлөгдөж, шинэчлэгдсээр байдаг. Би энэ жилийн хувьд олон зүйлстэй учирч, шинэ хоббитой болсон.

Ц.Эгшиглэнт - Music 

Миний хувьд дуу хөгжимд цаг гаргах бүрэн боломж, нөхцөл гарахгүй явсаар удсан. Харин энэ жил зориглоод найзтайгаа нийлж дуу бичлэгийн студи нээсэн юм. Бид олон дуун дээр ажиллаж, уран бүтээл дээрээ төвлөрч байгаа. Нэг цомог гаргах гээд зөндөө демо дуунуудтай сууж байна даа.

Сангаа

Instagram

Би өөрийн уран бүтээл, хийсэн дуу бүхнээрээ хүмүүст тайвшрал, амар тайванг мэдрүүлэхийг хүсдэг.

Sanga




"Голомт" банкны "SocialPay" аппликэйшний #SoEasy аян зорилгодоо тууштай, хүссэнээрээ амьдарч мөрөөдлөө бодит болгон амжилттай яваа залуусын төлөөллийг онцлон танилцуулахаар “Монгол залуус” төслийг эхлүүлээд буй. Уг төслийн хүрээнд залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор энэхүү контентийг бүтээлээ.