Таны мөрөөдлийн карьер юу вэ? Карьераа хэрхэн урлахаар төлөвлөж байгаа вэ? Та “өөрийгөө олсон” гэж бодож байна уу?
Хэрвээ дээрх асуултууд танд ойрхон санагдаж байвал наашаа түр анхаарлаа хандуулна уу. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох, цаашаа яаж мэргэших, хаана, ямар салбарт ажиллах гээд л нас нэмэгдэх тусам амьдрах олон сонголт хийх хэрэгцээ шаардлага үүсдэг. Эдгээр сонголтуудаа зөв хийх нь сэтгэл ханамжтай амьдрахад томоохон түлхэц болдог боловч олон тохиолдолд бид тэр дунд төөрч будилдаг, эргэлзэж тээнэгэлздэг билээ. Иймд Unread Media болон ХААН Банк хамтран залуу хүн бүрд тулгардаг энэ асуудлыг даван гаргахад туслах нэгэн шинэ ярилцлагын контентыг эхлүүлэх гэж буйгаа дуулгахдаа таатай байна.
LINKEDIN LIVE ЯРИЛЦЛАГЫН ТУХАЙ
Орчин үеийн залуу мэргэжилтнүүд болоод бизнес эрхлэгчдийн цуглах газар бол яах аргагүй LinkedIn платформ юм. Ажил карьерын талбартай холбоотой мэдээлэл зөвлөгөөнүүд, зарлагдсан ажлын байрууд, ирээдүйн хамтрагчид гээд л олон боломж тэнд биднийг хүлээж байдаг.
Эдгээр боломжийг бодитоор шүүрч, карьераа ахиулахад тань туслахаар ХААН Банк ба Unread Media-гийн хамт олон нэгэн шинэ ярилцлагын контентыг эхлүүлж байгаа нь энэ юм. Уг цуврал ярилцлагыг LinkedIn-ийг ашигладаг хүмүүс сар бүр “Young Professionals in Mongolia” группээс сонсох боломжтой.
Энэхүү ярилцлагын контент нь “Өөрийгөө танин мэдэж, мөрөөдлийн карьераа урлахуй” сэдвээр явагдах бөгөөд дараах дэд сэдвүүдэд хуваагдаж буй.
- Цойлох талбараа олохуй
- Мөрөөдлийн карьераа урлахуй
- Боломжийг алдалгүй шүүрэх нь

LinkedIn дээр явагдах энэхүү шууд ярилцлагын ач холбогдол нь уригдсан зочид залуу мэргэжилтнүүдэд өөрийн үзэл бодол, туршлага, нөү-хауг хуваалцаж, тухайн салбарын өнөөгийн нөхцөл байдал хийгээд ирээдүйн талаар ярилцахад оршино. Бид бүхний зорьж байгаа дараагийн алхам бол залуу мэргэжилтнүүдийн дунд LinkedIn дэх коммюнитиг үүсгэх явдал юм. Энэ орон зайгаар дамжуулан “карьерын эрэлд гарагсад” өөрийн карьер, хувь чадваруудыг хөгжүүлж, бие биеэсээ суралцах, санал солилцох томоохон талбарыг бий болгох давуу талтай. Зорилго нэгтэй хүмүүс нэг дор цугларснаар хэрэгтэй мэдээллийг оновчтой шуурхай дамжуулах, нэг нэгэндээ шинэ боломжуудыг үүсгэх өгөх нөхцөл бололцоо бүрдэх билээ.
Энэхүү “Young Professionals in Mongolia”-д та нэгдсэнээр лхагва гараг бүр тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, бусдаас санаа авах, суралцах боломжтой. Мөн асуулт, хариулт бүхий интерактив постууд, оролцогчдын дунд сарын турш үргэлжлэх сонирхолтой сорилтуудаар дүүрэн байх болно.
LINKEDIN "YOUNG PROFESSIONALS IN MONGOLIA" ГРУППийН ТУХАЙ
Өөрийн карьер, хувь хүний чадваруудаа хөгжүүлэх сонирхол бүхий залуу мэргэжилтнүүдийн томоохон нэгдлийг LinkedIn-д бий болгон, бие биенээсээ суралцдаг чөлөөт орчин бүрдүүлэх зорилготой юм. Та карьераа тодорхойлох, өөрийгөө олж нээх аялалдаа гарсан бол таны байх ёстой газруудын нэг бол яах аргагүй LinkedIn платформ дээрх энэхүү групп юм.
Та энд дарж LinkedIn дээрх "Young Professionals in Mongolia" групп-д нэгдээрэй.
Young Professionals in Mongolia
Эвентийн тухай

Зочин: Ц.Бархас (Ард Холдинг Интернэшнл - Гүйцэтгэх захирал)
Модератор: Д.Ганзориг (Unread Media - Ерөнхий редактор)
Энэ удаагийн зочноор “Цойлох талбараа олохуй” сэдвийн хүрээнд Ард Холдинг Интернэшнлийн гүйцэтгэх захирал, та бидний “Апрентис” шоуны ялагч гэдгээр нь мэдэх Ц.Бархас уригдлаа. Олон хүнд, нэн ялангуяа “цойлох талбараа олох” аялалдаа гарч буй залуу мэргэжилтнүүдэд хэрэг болох агуулгаар дүүрэн ярилцлага болно гэдэгт итгэлтэй байна.
Эхний ярилцлага маань LinkedIn дээрх “Young Professionals in Mongolia” группт есдүгээр сарын 30-ны 17 цагт зохион байгуулагдана. Бид энэхүү ярилцлагаа сар бүр тогтмол хүргэх бөгөөд олон сонирхолтой зочныг та бүхэнтэй уулзуулна гэдгээ амлаж байна.
Эцэст нь сануулахад, LinkedIn хаягаа идэвхжүүлэхээ мартуузай.

Сэтгэгдэл бичих

