Автомашин бол амьдралын хамгийн гол хэрэгцээнүүдийн нэг. Хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа жил ирэх тусам үнэ цэн нь буурах хандлагатай байдаг ч чанарыг нь хадгалах, эдэлгээг нь уртасгах аргууд бий. Автомашиндаа арчилгаа тордлогоо сайн хийж, санаа сэтгэл тавтай, цаг мөнгөнд хэмнэлттэй байхад тань туслах нэгэн бизнесийг өнөөдөр танилцуулж байна. Тэр бол Shoppy.mn цахим дэлгүүр, Coinhub платформыг танилцуулсан “Интелмайнд” группийн шинэ үйлчилгээ болох “Autoparts.mn” цахим худалдааны платформ юм.
Нэр: Autoparts.mn
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун урд, "New Horizons" tower-ийн дөрөвдүгээр давхарт
Чиглэл: Цахим авто сэлбэгийн худалдааны платформ
Үүсгэн байгуулагч: Shoppy Automotive ХХК
Үүсгэн байгуулагдсан он: 2021
Холбоос: Autoparts.mn (Вэб)

СЭДЭЛ
Д.Мөнхбаяр: “Интелмайнд” групп 2020 оноос авто салбарын зах зээлд шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон нь тун удахгүй хэрэглэгчдийн гарт хүрэх гэж байгаа “Autoparts.mn” юм. Манай улсын авто сэлбэгийн зах зээлд нэг бол хямд үнээр чанаргүй барааг хувь хүний гар дээрээс, эсвэл чанартай боловч өртөг өндөртэй эд ангийг албан ёсны дистрибьютерээс худалдан авах сонголт л гарч ирдэг. Гол асуудал нь хэрэглэгчид ямар ч албан ёсны үнийн мэдээлэлгүйгээр хямд, чанаргүй барааг сонгосоор байна. Бидний хувьд уг асуудлыг олж харж, гарц гаргалгааг эрэлхийлсэн гэж хэлж болно. Тиймээс автомашины сэлбэгийг хямд үнээр, үйлдвэрээс нь шууд хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа.
М.Баясгалан: Үйлчилгээ хэрхэн үзүүлэх тал дээр тодруулахад, хувь хүн болон бизнес эрхлэгчид эхлээд манай платформ дээр хувийн бүртгэлээ үүсгэх хэрэгтэй. Ингэснээр та манайхаас бараа бүтээгдэхүүн худалдан авах, лизингийн захиалга үүсгэх, өөрийн үүсгэсэн захиалгуудыг хянах боломжтой болох юм. Хэрэглэхэд хялбар байлгах үүднээс та автомашины үйлдвэрлэгч, марк, он, модель, арлын дугаараар нь хайж, аль үйлдвэрт, ямар үнэтэй байгааг шууд харж болно.


ЯЛГАРАЛ
М.Баясгалан: Бид Монголын сэлбэгийн зах зээлд хувьсгал хийж, олон арван жил үргэлжилсэн уламжлалт тогтолцоог шинэчлэх зорилготой байгаа. Одоогоор бид дэлхийн найман улсын 14 гаруй ханган нийлүүлэгчдээс нэг сая орчим төрлийн сэлбэг, эд ангийг шууд үйлдвэрээс нь худалдан авах боломжийг бий болгож байна. Мэдээж хамтран ажиллагч байгууллага, компаниудын хувьд нэмэгдсээр байх болно. Бидний гаргасан тооцооллоос харахад “Autoparts.mn” платформоор дамжуулан аливаа нэг компани худалдан авалт хийхэд гарах зардлаас 100-150 орчим хувьтай тэнцэх мөнгийг хэмнэх боломжтой. Энэ нь уул уурхайн компаниас эхлээд том оврын ачааны машиныг олон тоогоор хэрэглэдэг байгууллагуудад маш том хэмнэлт болж чадна гэсэн үг. Хамгийн гол нь манай бүх үнийн мэдээлэл, хамтран ажиллагч брэндүүд ил тод байх учраас хэрэглэгч биднийг сонгохдоо эргэлзэхгүй байж болно.
Д.Мөнхбаяр: Мөн бид өөрсдийн онцлогийг нэг жишээгээр тайлбарлая. Ямарваа нэг автомашинд эвдрэл гараад түүнийг засуулахаар аль нэг засварын газар очлоо гэе. Мэдээж эд ангийн хэрэгцээ гарахад тэр сэлбэгийг хаанаас олох вэ гэсэн асуулт засвар үзүүлж буй байгууллагын хувьд ч, автомашины эзний хувьд ч гарч ирнэ. Үүнээс чанаргүй барааг хэн нэгэн хувь хүний гар дээрээс өндөр үнээр худалдан авах эрсдэл бий болдог. Тэрчлэн үүнийг дагаад цаг хугацаа, эдийн засгийн хувьд алдагдал гарах нь ойлгомжтой. Яг ийм байдал үүсэхэд “Autoparts.mn” уг асуудлыг шийдэж өгнө гэсэн үг.
“AUTOPARTS” ГЭЖ ЮУ ВЭ?
Авто сэлбэгийн цахим дэлгүүр.
НЭР
“Авто сэлбэг” гэдгийг англи хэл рүү орчуулан нэрлэсэн. Хамгийн гол нь хэрэглэгчдэд ойлгомжтой байх хэрэгтэй учраас ингэж нэрлэсэн гэж ойлгож болно.
ОДОО
Д.Мөнхбаяр: Нэг автомашинд ойролцоогоор 30 мянган сэлбэг, эд анги байдаг. Тэгэхээр машины төрлөөс хамаарч тэр хэрээр сэлбэгийн төрөл, ангилал улам нэмэгдэнэ гэсэн үг. Бидний хувьд энэ мэдээллийг боловсруулж, эцсийн хэрэглэгч болон худалдааны байгууллагуудад хүргэх нь асар том үүрэг хариуцлага болж байгаа. Үүнийг бид анхнаас нь зохион байгуулалттай, дэлхийн стандартад нийцсэн байдлаар хийхийг зорьж байна. Мөн “Autoparts.mn” платформыг цогц систем болгохын тулд худалдан авалтын процесс, ложистикийн шийдлүүд, маркентингийн ажлуудыг ээлж дараатайгаар хийхээр төлөвлөж байгаа.
М.Баясгалан: Түүнчлэн бид хэрэглэгчдэдээ өргөн сонголтыг санал болгох хэрэгтэй учраас нийлүүлэгчийнхээ тоог нэмэгдүүлэх, систем хөгжүүлэлтээ илүү боловсронгуй болгоход анхаарч байна.

БАГ
“Autoparts” төсөл дээр 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Цаашид үйл ажиллагаа өргөжихийн хэрээр үүн дээр төвлөрөн ажиллах баг бүрэлдэхүүний тоо мөн нэмэгдэнэ.
ИРЭЭДҮЙ
Д.Мөнхбаяр: Авто сэлбэгийн зах зээлийн тогтолцоог зохион байгуулалтын хувьд илүү эрүүл болгох нь бидний хамгийн том зорилго. Өөрөөр хэлбэл, чанартай сэлбэгийг, хямд үнээр, үйлдвэрээс нь худалдан авах боломжийг бий болгоход бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Мөн авто сэлбэг худалдан авч байгаа л бол үйлчилгээг давхар үзүүлэх шаардлага гарч ирнэ шүү дээ. Үүн дээр бид цаашид автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг урьдчилан мэдэх боломжтой төхөөрөмжийг судалж байна. Ерөнхийдөө тухайн төхөөрөмжөөр дамжуулж таны автомашинд юу шаардлагатай байгааг мэдэх боломжтой гэсэн үг.
ЭРСДЭЛ
М.Баясгалан: Эхний байдлаар туршилтын сэлбэгийг худалдаалахад хэрэглэгчдийн зүгээс “Яагаад ийм хямд байгаа юм бэ?” гэсэн асуулт ирж байсан. Чанартай зүйл үргэлж өндөр үнэтэй байх ёстой гэсэн тогтсон хандлагаас үүдэлтэй байх л даа. Гэхдээ бид зөвхөн үйлдвэрийн үнээр, нэмэлт өртөггүйгээр оруулж ирсэн төдий. Аливаа салбарт шинэчлэл хийхэд хэрэглэгчийн тогтсон зан төлөв буюу хуучин арга барилдаа хэт уягддаг нь бидний хувьд нэг талаараа сорилт болж байгаа.
Д.Мөнхбаяр: Манай улс хуучин болон шинэ автомашин импортлоход өндөр татвар тавих, эсвэл хориглох ямар ч зохицуулалт байдаггүй. Үүнээс үүдэн хуучин машины хэрэглээ улам бүр нэмэгдэж, түүнийг дагах эвдрэл, гэмтлийн асуудал хэрэглэгчдэд тулгарсаар байна. Ерөнхийдөө том зургаар нь авч үзвэл, авто сэлбэгийн эрэлт хэзээд өндөр байх тул чанартай эд ангийн нийлүүлэлт зогсох ёсгүй. Тиймээс энэ хэрэгцээг ханган ажиллахаар “Autoparts.mn” зах зээлд нэвтэрч байна.


Сэтгэгдэл бичих (9)


Т Т Батхуяг 66.181.161.63
Үнэхээр ориг сэлбэг оруулж ирж хэрэглэгчидэд хямд үнээр нииилүүлж байгаа бол баяр хүргье 90 өөс 2000он хүрлэх япон тэрэгнии сэлбэг орж ирдэгүү тиим бол танайхаар үүлчлүүлмээр байна страдаа 80 гэх мэт машинуудад сэлбэг ирдэгүү
З Зочин 66.181.182.45
Маш сайн баг бүрджээ энэ хамт олонд итгэж болохоор харагдаж байна та бүхэндээ баяр хүргэе амжилт хүсье
З Зочин 103.212.118.191
Гэгээлэг. Сэхээлэг залуус аргаггүй л шинийг мэдэж санаачилж байна аа. Авто сэлбэг гэж ёстой чанартай чанаргүй гээд бөөн асуудал байдаг шүү. Задаргаан дээр очоод асуухаар хогонд хаях болчихсон юмны үнэ гэж утгаа алдсан юм байдаг юм билээ. Зөв зүйтэй шинэ үйлчилгээ эхлүүлж байгаа залуустаа амжилт ерөөе. Маш оновчтой шийдэл гаргасан хүмүүнлэг залуустаа баяр хүрье!
З Зочин 202.21.112.226
Сонирхолтой бизгнес байна гэхдээ үнээ хэр нэмж байгаа юм бол гэдэг нь бүр анхаарал татлаа өөрсдөө бараагаа оруулж ирдэг болчихвол яг болох юм шиг
У Улмаа 202.126.93.254
Ориг сэлбэг авах гэхээр их үнэтэй байдаг тэгээл хятад сэлбэгээ авдагдаа. Одоо оригинал сэлбэгээ хямд үнээр өөрсдөө шууд захиалж авах боломж бүрдэж байгаа нь болжийншүү. Нарийн олдоггүй сэлбэг оруулаарай.
О Отгонбаяр 66.181.165.227
Дажгүй үйлчилгээ санагдаж байна. Ядаж засварын газар хэлсэн үнээр авахгүй, өөрсдөө үнээ мэдэж байна сайхан л байна.
D Dashka 66.181.161.5
Gadnii ulsad yag enged original selbegn hymd, zasvar uilchilgeen iluu undur urtugtei baidag jisheg ruu yvj baigaam bnda. Amjilt husie - mundag baina!!
D Dorjsuren 202.126.90.28
Wow. Uneheer 100% huvi hyamd awch bolohoor yum bnshd. End 120k gj baisan filter edniihd 30k gj bnshd. Uniin huvid ch ter brandudin huvid ch ter uneher goy songolttoi yum bno. Eniig hiisen humuusd bayarlalaa bayar hurgii!
U Uuganaa 64.119.20.54
Gadaadad hun bur selbegee, uildwerees ni mash hyamdaar hudaldan awdag manaid yag tiim uneer ni hyatad selbeg hudaldaalaad baidgiig ni haraad uneheer gaihdag. Mongold iimerhuu shuud uildwerees ni hyamd selbeg awah uilchilgee yaltach ugui orj ireh bolsoon