Нас, хүйс үл харгалзан монголчууд бид технологи тэр дундаа ухаалаг гар утасны хэрэглээ маш өндөртэй. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 98 хувь нь гар утастай, 85 хувь нь ухаалаг гар утастай гэнэ. Уг хэрэглээг хангах олон дэлгүүр дотроос хамгийн отгон нь гэж хэлж болох “Эерэг цэнэг, мэдрэмжийг түгээе” уриатай Аянга дэлгүүрийг онцолж байна.

Нэр: Аянга
Үйл ажиллагааны чиглэл: Ухаалаг гар утасны худалдаа
Үүсгэн байгуулагдсан он: 2023 он
Цахим хаяг: Facebook, Instagram


сэдэл

Монголд албан ёсны эрхтэй, бараа бүтээгдэхүүн худалдаалдаг олон дэлгүүрийг бид мэднэ. Харин Аянгын хувьд мөн ижил албан ёсны нийлүүлэгчдээс бүтээгдэхүүнээ оруулж ирэхийн сацуу үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүний талаар анхан шатны бус ажил, амьдралынх нь онцлогт хэрхэн, яаж нийцэх вэ гэдэг дээр нь тусгайлан анхаарал хандуулдаг. Тухайн үйлчлүүлэгчийн нас, ажил, өдөр тутмын хэрэглээ зэрэг дээр нь үндэслэн ямар гар утас тохиромжтой болохыг санал болгодог цогц үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг.

ялгарал

Цахилгаан барааны дэлгүүрүүд ихэвчлэн томоохон хэмжээний танхимд тавиур, шилэн хоргонд бүтээгдэхүүнээ өрж тавьсан байдаг бөгөөд үйлчлүүлэгчид өөрсдөө бие даан сонголтоо хийдэг. Угтаа үйлчлүүлэгч тус бүр худалдааны зөвлөхөөс үнэн зөв, дэлгэрэнгүй мэдээлэл авч, одоогийн хэрэгцээ, шаардлагадаа нийцсэн сонголтыг хийх хэрэгтэй шүү дээ. Бид уг асуудлыг шийдэхээр жижиг, тухтай дэлгүүрийнхээ үүд хаалгыг нээгээд ердөө нэг сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид үйлчлүүлэгчидтэй ойр байж, хүн нэг бүрийг шаардлагатай мэдээллээр нь хангаж, ухаалаг сонголт хийх, таатай нөхцөл бүхий зээлийн үйлчилгээ авахад нь тусалсаар байна.


АЯНГА ГЭЖ ЮУ ВЭ?

Шударга, ёс зүйтэй байдлыг өдөр тутмын ажилдаа баримтлан, харилцагчийн оронд өөрийгөө тавин ажилладаг хамт олон. Эерэг цэнэг, мэдрэмжийг түгээх энгийн, хурдан үйлчилгээ.

НЭР

Ихэнх электрон барааны дэлгүүрүүд нийтлэг гэмээр гадаад нэртэй байдаг бол манайх ялгарч илүү сонсголонтой, хүчтэй мэдрэмж төрүүлэх болов уу гэсэн үүднээс “Аянга” гэх нэрийг өгсөн. Аянга гэдэг нь:
Хүн төрөлхтөнд гал бэлэглэгч, хувьсал хөгжлийн эхлэл,
Өнөөдрийн амьдралыг тэтгэгч – цахилгаан,
Бүх зүйлийн эх үүсвэр гэсэн утга санаануудыг агуулж буй.


ОДОО

Бид албан ёсны нийлүүлэгчээс чанартай болоод баталгаатай гар утаснууд оруулж ирэн дэлгүүрийнхээ нээлтийг долоодугаар сарын дундуур хийсэн. Одоо үйл ажиллагаагаа тогтворжуулан, үйлчлүүлэгчдэд танигдахаар ажиллаж байна.

БАГ

Гүйцэтгэх захирал, ложистик, санхүү, борлуулалтын мэргэжилтэн, борлуулалт маркетингийн туслах ажилтан, төслийн менежер гэсэн бүрэлдэхүүнтэй.

Төслийн менежер Б.Энхтунгалаг


ИРЭЭДҮЙ

Эхний салбарын үйл ажиллагаа жигдэрсний дараа дараагийн салбарын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Цаашид технологид дуртай хүмүүсийн уулзах цэг болж чадах нэгдсэн цугларалт, арга хэмжээ зохион байгуулдаг болно гэсэн зорилготой. Одоогоор Apple, Xiaomi брэндийн гар утас худалдаалж байгаа бөгөөд шинэ брэнд нэмэх, бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлэх ажил судалгааны шатандаа явж байна.


ЭРСДЭЛ

Албан ёсны эрхтэй байна гэдэг хэрэглэгчдэд найдвартай, баталгаатай бүтээгдэхүүн санал болгох боломжийг бүрдүүлдэг ч олон төрлийн татвар, шимтгэл, гаалийн бүрдүүлэлтийн дараа орж ирдэг учир хувь хүмүүсийн оруулж ирж буй утаснуудаас үнийн зөрүүтэй болдог. Энэ нь хэрэглэгчдэд үнийн ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсгэхээс гадна тодорхой тооны хэрэглэгчээ алдахад хүргэдэг.