Өндөр бүтээмжтэй ажиллаж, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг компаниудын хурлын өрөө, сургалтын танхим ямагт шинэлэг байдаг нь нууц биш. Энэ нь тэдгээр компаниуд хурал, сургалтын өрөөг зүгээр л байх ёстой хэсэг бус байгууллагын бүтээмжид ихээр нөлөөлдөг, бизнесийн амжилтын амин чухал хэсэг гэдгийг ойлгодогтой салшгүй холбоотой.
Харин манай оронд албан байгууллагуудын хурлын өрөө, сургалтын танхимын дизайн, тохижилт, тоноглол төдийлөн дэлхийн түвшинд хүрч амжаагүй байна. Гэхдээ дэлхийн стандартыг ойртуулж буй олон сайн жишээ бий. Тэдний нэг бол Санко Маркетинг Монголиа ХХК бөгөөд энэ удаагийн дугаарт тэдний санаачлан хэрэгжүүлж буй хурлын өрөө, сургалтын танхимын түрээсийн үйлчилгээг онцолж байна.
Нэр: Компани - Санко Маркетинг Монголиа ХХК | Төсөл - MAXHUB showroom
Үйл ажиллагааны чиглэл: Оффисын дижитал тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Г.Нямдэлгэр
Үүсгэн байгуулагдсан он: 2006 он
Цахим хаяг: www.bizhub.mn | www.maxhub.com
сэдэл
Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт 60,000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна. Ямар үйл ажиллагаа эрхлэхээс үл хамааран байгууллага бүрд хамт олноороо хуралдах, шийдвэр гаргах, шинэ санаа олох хамгаас чухал байдаг. Хүмүүс тэр болгон яриад байдаггүй ч эдгээр хурлыг амжилттай хийхэд орчин нөхцөл ихээр нөлөөлдөг.
Тиймээс Санко Маркетинг Монголиа компани 2020 оноос хурлын танхимын уламжлалт өнгө төрх, техник хэрэгслийг дараагийн түвшинд гаргаж, илүү дижитал бөгөөд олон талт хэрэгцээг нэг дор шийдэхүйц техник хэрэгслүүдийг санал болгож эхэлсэн түүхтэй. Үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж, хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг сонссоны үр дүнд зөвхөн тоног төхөөрөмж бус цогц дижитал шийдлийг санал болгож эхэлсэн.
Илүү олон байгууллага манай шийдлүүдлийг ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлээсэй гэж хүссэн учир хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, түрээсийн хурлын өрөөг нээж байна.
ялгарал
Дэвшилтэт технологи, өнгө үзэмж, өндөр стандарт бол энэхүү хурлын өрөөний онцлог. Монголд хурлын өрөөний түрээсийн үйлчилгээнүүд байдаг ч дэлхийд тэргүүлэгч MAXHUB брэндийн цогц техник хэрэгслээр тоноглосон, өндөр зэрэглэлийн хурлын өрөө үүнээс өөр байхгүй.
Хөгжил гэдэг нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү хялбар болохын нэр. Тиймээс техник, технологийн хөгжлийн салхийг даган уг хурлын өрөөний бүхий л тоног төхөөрөмж хэрэглэхэд хялбар функц, ойлгомжтой минимал шийдлүүдтэйн дээр захиалга өгөхөд тун хялбар.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй учир цахим хурал хийх, хурлын үед шуурхай санал асуулга авах, рекорд хийх, хүссэн бүх төхөөрөмжийнхөө дэлгэцийг хуваалцах, дэлхийн хаанаас ч холбогдон нэгэн зэрэг дэлгэц дээрээ багаар ажиллах зэрэг үйлдлүүдийг төвөггүй хийх боломжтой.
maxhub showroom гэж юу вэ?
Манай үйлчилгээ нь үндсэн хоёр төрөлтэй.
Хурлын өрөө: Дэлхийд тэргүүлэгч MAXHUB брэндийн дижитал техник хэрэгслүүд болон дэлхийн шилдэг 500 компанийн тавилгыг үйлдвэрлэсэн M&W брэндийн оффисын шилмэл тавилгуудаар тохижуулсан 15 хүний багтаамж бүхий хурлын танхим. Уг хурлын танхимаар зочилсноор хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт ухаалаг самбар болон бусад ухаалаг тоног төхөөрөмжийг ашиглан хурал, уулзалтуудыг зохион байгуулж болно.
Сургалтын танхим: Төрөл бүрийн сургалт, брэйнсторм зэргийг хамгийн бүтээлч, шинэлэг, хялбар байдлаар хийхэд туслах Япон стандартын сандал, ухаалаг самбар, индэр зэрэг бүхий л техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд 30 хүний багтаамжтай.
нэр
Ойлгомжтой байх үүднээс хэрэглэгчдийн хэлж хэвшсэн boardroom, classroom гэх нэршлүүдийг ашигласан.
одоо
Эдгээр түрээсийн танхимууд ашиглалтад орж, нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд одоогоор бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд таниулах дээр төвлөрч байна.
баг
Бид цомхон бөгөөд чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Япон үйлчилгээний соёл, чанарыг эрхэмлэн, нутагшуулж ажилласан учир одоо ажиллаж буй 10 гаруй ажилтнууд маань өөр өөрсдийн чиг үүргийг дор бүрнээ чадварлагаар гүйцэтгэж байна.
эрсдэл
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг урт хугацаанд амжилттай байлгах хүчин зүйлс бол бүтээгдэхүүний чанар болон үйлчилгээний стандарт. Дижитал төхөөрөмжүүд болон тавилгуудын чанарт эргэлзэх шаардлагагүй. Өмнө дурдсанчлан үйлчилгээний соёлын хувьд бид Япон стандартыг баримтлан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид бүрэн нийцэхүйц үйлчилгээг үзүүлдэг тул аливаа асуудал, эрсдэл одоогоор байхгүй. Хэрвээ төсөөлөөгүй гэнэтийн эрсдэл тохиовол баг хамт олноороо түргэн хугацаанд оновчтой шийдвэр гарган даван туулах болно.
ирээдүй
Цаашдаа бид түрээсийн үйлчилгээнийхээ чанар, стандартыг алдалгүй, улам сайжруулж, шинэчлэхийн сацуу шинэ салбаруудаа нээж, илүү олон албан байгууллагад тав тух мэдрүүлж, бүтээмж өсгөх хурлын өрөө, сургалтын танхимын соёлыг түгээхээр зорьж байна.