Мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ хүмүүст үргэлж гардаг. Ялангуяа ойр дотнын нэгэн нь гадаадад ажиллаж, суралцдаг хүмүүсийн хувьд тун чухал асуудал. Энэ хэрэгцээг уламжлалт хэлбэрийн мөнгөн гуйвуулгаар шийдэх нь цаг хугацаа, зардал их шаарддаг гэдэгтэй бид бүхэн санал нийлнэ. Харин финтек стартап компаниудын тусламжтайгаар энэ төрлийн санхүүгийн үйлчилгээ дэлхий дахинаа илүү хялбар, илүү найдвартай болсоор байна. Өнөөдөр бид мөнгөн гуйвуулгын үйлчилгээг шинэ түвшинд хүргэн ажиллаж буй "SendMN"-ийг онцолж байна.
Нэр: Сэнд Эм Эн ББСБ ХХК
Хаяг: Төв номын сангийн урд, Central Park барилга, 7-р давхар
Чиглэл: Олон улсын мөнгөн гуйвуулга
Үүсгэн байгуулагч: Б.Төрболд, Г.Болор-Эрдэнэ, Т.Банзрагч, Ч.Доржнамжил
Үүсгэн байгуулагдсан он: 2016
Холбоос: SendMN (Фэйсбүүк), SendMN (Instagram), send.mn (Вэб)
сэдэл
“SendMN”-ийн үүсгэн байгуулагчид хилийн чанадад сурч, ажиллаж байх хугацаандаа мөнгөн гуйвуулгын шимтгэл өндөртэй, цаг хугацаа үрсэн үйлчилгээтэй тулгарч байв. Бид гэлтгүй бүгд л энэ асуудалтай нүүр тулж байсан. Тухайн үед мөнгөн гуйвуулгын төрөлжсөн үйлчилгээ манай улсад нэвтрээгүй, энэ төрлийн үйлчилгээг зөвхөн арилжааны банкаар дамжуулан авдаг байлаа. Мөнгөн гуйвуулга төдийгүй санхүүгийн олон төрлийн асуудалд шийдэл олох зорилгоор бид “Financial SOS” ББСБ-ийг 2016 онд байгуулан 2017 оноос олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Манай байгуулага мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хурдан шуурхай, найдвартай, хямд, хялбар байлгах гарцыг бүх талаар нээн ажиллаж байна. Манай ажлын үр дүнг гуйвуулгын тооноос хялбархан харж болно. Жишээлбэл, манай гуйвуулгын тоо 2019 оноос хойш 20 дахин өссөн байна.

ЯЛГАРАЛ
Санхүүгийн үйлчилгээнд системийн найдвартай байдал хамгийн чухал. Дэлхийн мөнгөн гуйвуулгын бизнесийн “Тop 5” байгууллагын хоёр нь манай хамтрагч. Мөн бүс нутагтаа тэргүүлэгч, олон улсын мөнгөн гуйвуулгын 10 гаруй байгууллагатай манайх хамтран ажилладаг. Энэ нь харилцагчдадаа хамгийн найдвартай, хямд мөнгөн гуйвуулгын шийдлийг олох боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр “найдвартай” байдал бол манай хамгийн чухал ялгарал юм.
Дараагийн нэгэн том ялгарал бол гуйвуулгын “хурд”. Бид 2019 оноос мөнгөн гуйвуулгын системийг бүрэн автоматжуулах “дижитал мөнгөн гуйвуулга” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь гадаадад байгаа харилцагчид маань Монгол дахь өөрийн болон мөнгө хүлээн авч байгаа хүнийхээ данс руу шууд мөнгө илгээх үйлчилгээ юм. Данс руу шууд шилждэг болсноор мөнгөн гуйвуулгын үйлчилгээний хурд хэд дахин нэмэгдсэн. Үүний дараа 2020 онд “олон улсын мөнгөн гуйвуулга”-ыг гар утаснаасаа шууд хийх боломжтой “SendMN” аппликэйшнээ зах зээлд нэвтрүүлсэн. Ингээд олон улсын мөнгөн гүйлгээний үйлчилгээг хамгийн “хялбар”, “хурдан” шуурхайгаар цаг хугацаа, газар зүйн байршил хамаарахгүйгээр хийх боломжийг олгосон. Апп маань "Гэрлийн хурдаар" гэсэн уриатай. Тухайлбал, БНСУ руу мөнгө гуйвуулахад ердөө ганцхан минут л шаардлагатай. Мөнгө шилжүүлэхийн тулд тусгайлан цаг гаргаж банкны салбарт олон цаас бөглөн хэдэн хоногоор хүлээдэг байсан цаг саяхан. Энэ асуудлыг "SendMN" бүрэн шийдэж чадсанаараа онцлогтой. Хэрэглэгч анх бүртгүүлэхдээ банкны дансаа холбож, мэдээллээ оруулахад л хангалттай ба ганц товчлуураар л гүйлгээ хийх боломжтой. Товчоор хэлбэл, мөнгө шилжүүлэхэд гардаг асуудлыг технологи ашиглан бүрэн шийдсэн гэсэн үг юм.

"SENDMN" ГЭЖ ЮУ ВЭ?
Олон улсын мөнгөн гуйвуулгыг "ГЭРЛИЙН ХУРДААР" гүйцэтгэдэг байгууллага.
НЭР
“Send” буюу илгээх гэсэн англи үг болон “mn” гэсэн Монгол улсын интернэт код хоёрын нийлмэл. Харин лого маань илгээх ба хүлээж авах хэмээх утгыг илэрхийлсэн хос товчлуурын хоршил. Энэ нь цаасан шувуу мөн илтгэж буй.

ОДОО
Өнөөдөр “SendMN” дэлхийн 170 гаруй орны 400 мянга гаруй агент руу мөнгө гуйвуулах, тухайн орнуудаас хүлээж авах боломжийг харилцагч нартаа олгодог. Мөн Өмнөд Солонгос, Япон, Орос, Хятад, Зүүн өмнөд Азийн нийт арван орон руу харилцагчид маань гар утасны аппликэйшнээ ашиглан “шууд” мөнгөн гуйвуулга хийх боломжтой. Энэ бол өнөөдөр байгаа олон улсын мөнгөн гуйвуулгын хамгийн хялбар шийдэл. Мэдээж 24/7 шилжүүлэг хийх боломжтой. 2022 онд үлдсэн бүх улсыг энэхүү хялбар системдээ нэвтрүүлэхээр манай баг ажиллаж байна.
Тоон мэдээлэл дурдахад 2020 оны IV улирлын байдлаар, дэлхий даяарх шимтгэлийн дундаж хэмжээ 6.51 хувь бөгөөд уламжлалт банкны үйлчилгээ 10.73 хувь байдаг. Энэ бол асар өндөр хувь. Тиймээс манайхтай адил финтекүүд энэхүү салбарт хүч түрэн орж ирэн, шимтгэлийн хэмжээг багасган ажиллаж байна. Өнөөдөр дижитал гуйвуулгын хураамж 5 орчим хувь болоод байна. Манай багийн хувьд шимтгэлээ 2.5 хувиас ихгүй байлгадаг. Тухайлбал, Солонгос болон Зүүн өмнөд Азийн орнууд руу гуйвуулгын шимтгэл үнийн дүн хамаарахгүй тогтмол 5 ам.доллар байгаа нь 1,000 ам.доллараас дээш шилжүүлэгт хувиар тооцвол 0.5 хувиас ч бага байгаа юм. “Тухайлбал, Солонгосоос таван мянга юм уу таван сая воны шилжүүлэг хийлээ гэхэд үнийн дүн хамаагүй шимтгэл нь 5000 вон байдаг. Энэ нь "Moneygram"-аас гурав дахин хямд дүн юм.
Нэгэн баяртай мэдээ дуулгахад бид өөрсдийн салбар компаниа Япон улсын Токио хотод байгуулахаар ажиллаж байна. Салбар компаниа олон улсад нээснээр Монголдоо "анх удаа" мөнгөн гуйвуулгыг гаднын байгууллагаар дамжуулахгүйгээр хийх боломжтой болно.
баг
Манай баг 26 гишүүнтэй. Зарим гишүүд маань Америк, Японд суурьшин ажилладаг учраас цагийн зөрүүгүй үйлчилгээ үзүүлэх боломж олгодог. Залуу, чадварлаг баг маань дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудтай өндөр түвшинд, ямар ч соёлын саад бэрхшээлгүй баг болон хамтран ажилладаг. Мэдээллийн технологийн зөвлөхөөр Непалын технологийн компани ажилладаг.

ИРЭЭДҮЙ
Одоогоор бид монголчууд ихээр очиж ажилладаг улсуудад гол анхаарлаа
хандуулан ажиллаж байгаа ч ирээдүйд дэлхийн өнцөг булан бүрд байгаа
монголчуудад хүрч ажиллахаар төлөвлөж байна. Тэдгээр хүмүүсийн санхүүгийн зарим хэрэгцээг гуйвуулгын аппаараа дамжуулан шийдэх боломжийг бий болгохоор ажиллаж байна.

эрсдэл
Манай байгууллагын үндсэн үйл ажиллагааны хамгийн гол эрсдэл бол “мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” зорилгоос үүдэлтэй эрсдэл. Бид өөрсдийн эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн хяналтын матрицаа үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Мөн гуйвуулгын систем нь өөрөө ФАТФ (Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага) гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагуудаас гүйлгээ хийхийг хориглосон улс орнууд, хувь хүний мэдээллийг автоматаар шүүдэг. Сэжиг бүхий гүйлгээг харин шууд зогсоодог. Энэ мэт олон системийг хөгжүүлэн ажиллаж чадсанаараа салбарын эрсдэл үүсэхээс сэргийлдэг.
Салбарын эрсдэл нь манай улсын эрсдэлтэй шууд холбогддог. Саарал, хар жагсаалт гээд бид сайн мэднэ. Гуйвуулга хийхийг түр зогсоох гэх мэт асуудал үүсэх хүртэл боломжтой. Зах зээл дээр “black market” байдаг. Мөн иргэд мөнгө гуйвуулахдаа улс хооронд таньж мэдэхгүй хувь хүмүүст итгэн мөнгө гуйвуулах тохиолдол өнөөдрийг хүртэл их гарсаар байна. Энэ мэтээр мэдээлэл сайн өгөх, хэрэглэгчээ бэлтгэх шаардлагатай мөн тулгардаг.




Сэтгэгдэл бичих (3)


D DR. ADITY 197.211.63.3
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
D DR. ADITY 197.211.63.3
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
З Зочин 197.211.63.3
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00