Техник технологи хөгжихийн хэрээр бидний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ихэнх нь өөрсдийн апп-тай болсон билээ. Харин хэрэглэгчдийн хувьд утсан дээрх олон апп-уудынхаа дийлэнхийг ашигладаггүй ба нэвтрэх нэр, нууц үгээ мартах явдал цөөнгүй тохиолддог. Тэгвэл энэ асуудлыг шийдэж чадах бүх хэрэгцээг нэг дороос авах боломжтой “Toki” апп-ын шинэчлэлтийн талаар тоймлон хүргэе. 


Цогц үйлчилгээтай апп-ын талаар та мэдэх үү? 

Super app гэдэг нь цогц үйлчилгээтэй апп буюу санхүүгийн төлбөр тооцоо, харилцаа холбоо, худалдаа гэх мэт олон үйлчилгээг багтаасан утасны болон вэб апп-уудыг хэлдэг. Хамгийн анх урд хөршийн 1.2 тэрбум хэрэглэгчтэй “Tencent” компанийн “WeChat” апп-ыг super app хэмээн тодорхойлж байжээ. Чат бичих, дуут мессеж явуулах, бичлэг шууд дамжуулах, дүрст дуудлага хийх, видео тоглоом тоглох, зураг, бичлэг, байршил хуваалцах гээд тус апп-ыг хэдэн ч янзаар ашиглаж болдог. Хятад улсад тус апп-тай байхад утаснаасаа бүгдийг хийж болдог гэж хэлэхэд буруудахгүй биз. Түүнчлэн “Alipay” (Хятад) болон “Grab” (Сингапур, Индонез) зэрэг апп-уудыг жишээ болгон дурдаж болно.

Монголчууд бидний хувьд өдөр тутмын хэрэгцээ, ажлуудаа гүйцэтгэхдээ урт дараалал, замын түгжрэл зэрэгт ихэнх цагаа үрэх, түүндээ бухимдах нь олонтоо. Эдгээр асуудлуудын энгийн шийдэл бол Монголын хамгийн анхны цогц үйлчилгээ бүхий “Toki” апп юм.

"toki" апп-ын хэрэглээ

Анх гарсан цагаасаа эхлэн найз хоорондын чатын үйлчилгээ, хэтэвчний тооцоо хуваах үйлдэл, бүх операторын хэрэглэгчид рүү мессеж бичих зэрэг хэрэгцээт шийдлүүдээрээ ялгарч байсан тус апп-ын “Toki 3.0” шинэчлэгдсэн хувилбар танд юу санал болгож буйг танилцуулж байна.



Цөөн үйлдлээр ихийг

Тус апп нь “Toki Service” үйлчилгээний систем, “Toki Pay” төлбөр тооцооны систем, “Toki Shop” худалдааны талбар бүхий цогц үйлчилгээг танд санал болгоно.

Та ердөө нэг удаа бүртгүүлээд л бүх хэрэгцээт үйлчилгээг нэг дороос хялбар, хурднаар авах боломжтойгоос гадна “Toki” хэмээх бяцхан шар дэгдээхэй таны үнэнч туслах болох юм. Үүнээс гадна монгол, англи үсгийг хоёуланг нь ойлгодог түүнээс юу ч асуусан танд хариултыг олж өгөх нь гарцаагүй.

Хялбар шийдэл

Toki апп руу ормогц нүүрний хэсэгт таны сүүлд ашиглаж байсан функцүүд "Миний үйлчилгээ" хэсэгт харагдах тул дахин хайхгүйгээр шууд хандах, өөрийн хэрэгцээнд өөрчлөн хадгалж хэрэглэх боломжтой.

Түүнчлэн нүүр цэсний "Үйлчилгээ" хэсэгт өглөө сэрээд ажилдаа явахаас орой гэртээ ирэх хүртэл бүх хэрэгцээг шийдэх найман үйлчилгээг багтаажээ. Ингэснээр өглөө кофегоо уугаад, ажлын зүг такси дуудах, өдрийн хоолоо захиалах, төлбөрөө төлөх, цаашлаад оройн үзвэрийн тасалбараа худалдан авах гэх мэт бүгдийг апп-аасаа төвөггүй, хялбараар гүйцэтгэж болно. Мөн "Дэлгүүр" цэсэд хандан албан ёсны дэлгүүрүүдээр зочилж, хүссэн бараагаа худалдан авах юм. Мэдээж энэ бүхний хамт "Toki туслах" үргэлж нээлттэй.



Утсан дахь хэтэвч

Төлбөр төлөх боломжууд илүү уян хатан болсноор та дурын банкны төлбөрийн карт болон үйлчлүүлдэг байгууллагынхаа лояалти картаа холбож, төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болжээ. Түүгээр зогсохгүй иргэний үнэмлэх, вакцины гэрчилгээ, жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримтаа хадгалах тохиргоо нэмэгдсэн тул хэрэглэгчид ердөө утсаа бариад явахад л хангалттай болсныг дуулгая.

хайгуулч биш ологч

Зарим апп-уудыг ашиглах явцад нуугдах тоглоомын “хайгч” болсон мэт эрэл хайгуул хийх үе бий. Хэрэгтэй зүйл хаана байгаа нь ойлгомжгүй, нэг холбоосоос нөгөө рүү үсрээд л... Харин "Toki" апп-ын хэрэглэгчдэд UX/UI тал дээр санаа зовох зүйл үгүй. Учир нь апп руу ороход бүх зүйл нүдэнд илхэн байх агаад дүр төрх нь энгийн хэрнээ өнгөлөг.

Дээрээс нь апп-ын баруун доод буланд байрлах "Toki" дэгдээхэйн харц яг л “Тусламж хэрэгтэй бол надад хандаарай” гэх шиг... Хааяа бүр өөрөө “Юу хэрэгтэй байна?, Асуух зүйлээ бичээрэй” хэмээн уриалан дуудна. Хэрэглэгч таны асуултад хэзээд хариулах туслахтай болж байгаа нь тэр.

Аль ч туслах бот-д хандсан бай урьдчилан бэлдсэн хариултуудаас сонгох боломжтой учир үйлчилгээгээ илүү хурдан авах ба таны хариултыг шууд ойлгох тул яг л найзтайгаа харилцаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин харилцагч байгууллагуудын чатбот-д холбогдон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон цаг авах, холбоо барих, санал хүсэлтээ илгээх боломжтой.



Ирээдүй хаашаа явна вэ? 

Цогц үйлчилгээтэй апп-уудын хүргэж буй энэ бүх боломжууд ердөө эхлэл байж болох юм. Хэрэглэгчдийн бүх хэрэгцээг багтаана гэвээс апп хөгжүүлэгчид ирээдүйд зогсолтгүй ажиллах нь ойлгомжтой биз.

"Toki"-ийн хувьд "Steam" аккаунт болон "PUBG Mobile", "Mobile Legends" зэрэг видео тоглоомын дансаа шууд цэнэглэх боломжуудыг нэвтрүүлэх, байрны мөнгө, ус, цахилгааны төлбөрөө төлөх, дотоодын болон олон улсын онлайн дэлгүүрүүдээс шууд захиалга хийдэг болохоор хөгжүүлэлт хийгдэж байгаа ажээ. Ингэснээр хэрэглэгчдийн онлайн худалдан авалт хийхэд тулгардаг олон улсын карт авах, төлбөр тооцоо гүйцэтгэх, баталгаажуулахтай холбоотой ажлуудыг хялбарчлах юм.

Сайжруулж болох зүйлс

Тус апп нь ирээдүйд илүү олон шинэчлэлтэй, хэрэглээг улам хялбаршуулсан хөгжүүлэлт хийгдэх нь гарцаагүй. Тэгвэл дотоодын хэрэглэгчдийн хажуугаар манай оронд амьдардаг гадаад хэрэглэгчдэд зориулаад "Toki" шувуу маань олон хэлээр ярьдаг болчихвол бүр ч догь болов уу.