Монголчууд бид хиймэл оюун ухааны давалгаанд хоцролгүй, зэрэгцэн явахыг хичээж буй энэ цаг үед манай редакцын зүгээс нэгэн сонирхолтой туршилтыг хийж үзлээ. Тодруулбал, хэрэглээнд нэвтрээд удаагүй, Монгол хиймэл оюун ухаант чатботууд болох Эгүнэ, Эрдэм AI-д дараах ижил арван асуултыг тавив.  

Болорсофт компанийн хөгжүүлсэн Эгүнэ чатбот нь үнэгүй турших хувилбартай, харин American University of Mongolia-ийн багш, оюутнуудын эхлүүлсэн Эрдэм AI чатбот нь 24 цаг турших хувилбар нь 5,000 төгрөгийн төлбөртэй (асуух асуултын тоо хязгаартай). Бид туршилтын хүрээнд Эгүнэ чатботын үнэгүй, Эрдэм AI чатботын төлбөртэй хувилбарыг ашиглав.  

1. 2023 оны үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?


2. ОДООГИЙН БАЙДЛААР ГЕННИСИЙН ХЭДЭН РЕКОРД ЭЗЭНТЭЙ БАЙНА ВЭ?


3. МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН ӨНДӨР ИРЦТЭЙ СОНГУУЛЬ ХЭДЭН ОНД БОЛСОН БЭ?


4. ЖИНГЭЭ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ӨГЛӨӨ, ӨДӨР, ОРОЙН ХООЛНЫ ЖОР


5. СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙХАД ТУСЛАХ НОМЫН ЖАГСААЛТ


6. 2024 ОНЫ ТРЭНД ЭМЭГТЭЙ ҮС ЗАСАЛТ


7. "УУХАЙ ТУУХАЙ БААТАР, УУЦАН ДУНДУУРАА ТАСАРХАЙ БААТАР" ЭНЭХҮҮ ОНЬСОГЫН ХАРИУЛТ ЮУ ВЭ?


8. ЭМЗЭГ, ТОСЛОГ АРЬСАНД ХАМГИЙН САЙН ТОХИРОХ НАРНЫ ТОСНЫ НЭР, БРЭНД


9. БАЙГУУЛЛАГЫН ЧӨЛӨӨНИЙ ХҮСЭЛТИЙН ЗАГВАР БИЧИЖ ӨГНӨ ҮҮ


10. ДЭЛХИЙД ДНБ-ЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЭГЧ ОРНЫ НЭР

уриалга


Монгол хэлтэй чатботууд олширч, хиймэл оюун ухааны ашиг тусыг амсах боломж олдож буй нь туйлын сайшаалтай хэрэг билээ. Хэдийгээр эдгээр чатботуудад тодорхой хэдэн дутагдал ажиглагдсан ч юм бүхэн эхлэлдээ төгс байдаггүй жамтай учир саар нь сайжирч, сайн нь төгөлдөрших нь цаг хугацааны л асуудал болов уу.

Дээрх арван хариултаас дүгнэхэд Эгүнэ дотоодын үйл явдал, мэдээ мэдээллийн нарийн тоо баримтыг харуулахдаа давуу, харин Эрдэм AI нь ерөнхий мэдлэг, зөвлөгөөний шинж чанартай мэдээллийг боловсруулахдаа илүү сайн байв. Уншигч таныг эдгээр чатботуудыг туршиж, дотоодын компаниудаа дэмжих, цаашлаад технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг уриалж байна.

Турших:
Эгүнэ | Эрдэм AI