Хүн бүрийн амьдралд дор хаяж нэг удаа оройн цагаар эм хайх, олсон эмийн санд нь хүссэн эм нь байхгүй эсвэл хэт үнэтэй байх явдал тохиолддог. Энэ асуудлыг олж харан, орчин цагтай хөл нийлүүлэн, шинэчлэлийн салхийг дагаж чадсан групп бол хүн бүрийн танил Монос юм.
Тэдний 2014 оноос хойш хөгжүүлэн, 2019 онд eMonos нэртэйгээр тусад нь бүтээгдэхүүн болгон гаргасан эмийн цахим худалдааны платформын онцлох гурван функц болон өнгөрсөн хугацаанд гаргаад буй амжилтыг танилцуулж байна.
Онцлох тоонууд:
- Цахим эмийн худалдааны 80 хувийг эзэлдэг
- Бүртгэлтэй 120,000 хэрэглэгчийн 80,000 нь сар тутам ашигладаг
- 2021 оноос хойш тасралтгүй хөгжүүлсээр өдгөө 3.0 хувилбар дээрээ ирсэн
- 24 цагийн хүргэлттэй бөгөөд өдрийн захиалгыг зургаан цаг, шөнийн захиалгыг хоёр цагийн дотор хүргэдэг
- Нийт 10,000 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй
- Улаанбаатар хотод найман нөөцийн төвтэй
- Нийт 18 оператор эмч, 30 гаруй хүргэлтийн жолоочтой

Жор илгээх
Эмчид үзүүлж, эм бичүүлэн авч байсан бүх хүнд тулгардаг асуудал бол эмчийн бичсэн жорыг тайлан унших байдаг. Үнэхээр л ойлгоход хэцүү учир олон ч хошин шог, кино, аман ярианд энэ үзэгдлийг егөөдөн ярьдаг билээ. Цаасан дээр бичсэн тэрхүү жорыг эмийн санчид үзүүлж байж л эмээ авах боломжтой. Гэхдээ тэгэх замдаа жор бичсэн цаасаа гээж үрэгдүүлбэл яах билээ? Бүр эсвэл биечлэн эмийн сан орох боломжгүй бол яах вэ?
eMonos-ийн хөгжүүлсэн олон шийдэл дотроос “жор илгээх” функц хамгийн ихээр таалагдаж, нээрээ л өмнө нь яагаад ингэж шийдэж болоогүй юм бол гэх бодлыг төрүүлсэн юм. Энэ функц маш энгийн. Хэрэглэгч тус цахим эмийн худалдаанаас эм захиалахдаа эмчийн бичсэн жорыг ойлгож чадахгүй байгаа бол толгойгоо гашилгах хэрэггүй, ердөө л жор бичсэн цаасныхаа зургийг дараад илгээхэд хангалттай. Түүнийг хүлээн авсан ажилтан жорын дагуу эмийг бэлдээд хэрэглэгчийн хаягаар зургаан цагийн дотор хүргэх юм. Энэ бол технологи бодит амьдрал дээр ач тусаа өгч буй маш тод жишээ билээ.

Гишүүнчлэл
Эм, эмийн бүтээгдэхүүн гэдэг улирлаас үл хамааран жилийн бүх үед хэрэг болдог бүтээгдэхүүн. Энэхүү хэрэглээгээ бүгдийг eMonos-оос хангаж буй үнэнч хэрэглэгчдэдээ зориулан тэд гишүүнчлэлийн функцыг хөгжүүлжээ. Гишүүнчлэлтэй болсноор худалдан авалт бүрээсээ таваас найман хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна бүх захиалгаа үнэгүй хүргүүлж авах боломжтой. Эдгээрээс гадна хамгийн их таалагдсан буюу нэн хэрэгтэй санагдсан зүйл нь сар бүр хэрэглэгчийн хэтэвчинд орох мөнгө юм.
Жишээлбэл, 69,000 төгрөг төлж Gold түвшний гишүүнчлэлийг худалдан авснаар тухайн жилийн турш сар бүр 10,000 төгрөгийг хэтэвчиндээ авч, түүгээрээ хүссэн эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. Энэ нь энгийнээр 69,000 төгрөгөөрөө 120,000 төгрөг сольж байна гэсэн үг юм. Хамгийн гол нь сар бүр хэтэвчинд орох тэрхүү мөнгийг тухайн сардаа багтааж зарцуулах ёстой гэнэ. Үүнийг л санхүүгийн хэмнэлт гэх байх даа.

BOPIS үйлчилгээ
Бараа захиалж авах сайхан ч хүргэлтийн ажилтантай цагаа тохирч, хүргэлт ирэх үед гэртээ байна гэдэг заримдаа толгойн өвчин болох нь бий. Ийм асуудалтай тулгарч, ажил тарах үед хүргээд ирдэг ч болоосой гэж бодож байсан бол eMonos-ийн BOPIS (buy online, pick up in-store) нэртэй үйлчилгээг ашиглаарай. Энэ бол цахимаар худалдаж аваад дэлгүүрээс авах үйлчилгээ бөгөөд сүүлийн үед олон улсад эрчээ аваад буй.
Жишээлбэл, хэрэглэгч цахимаар эм, эмийн бүтээгдэхүүнээ захиалаад ажлаа тараад гэртээ харих замдаа өөрт ойр байх дурын салбараас захиалсан бүтээгдэхүүнээ авч болно гэсэн үг. Амьдралын хэмнэл улам бүр хурдсаж, төлөвлөхөд бэрх болж буй өнөө цагт үүн шиг хэрэгтэй үйлчилгээ цөөн биз ээ.
Бээжин хот руу аялах уу?
eMonos веб болон аппыг ашиглан дээр дурсан гурван онцлогоос гадна, эм авсан төлбөрөө хувааж төлөх, худалдан авалтаасаа U-Point оноо цуглуулах, жирэмсний хяналт хөтлөх, эм уух цаг тохируулах зэрэг асар олон ашиг тустай функцууд бий. Тиймээс нэг ч гэсэн удаа ашиглаад үр дүн, ач тусыг нь бодитоор мэдрэхийг зөвлөж байна. Мөн тэд зургаадугаар сарын 22-оос долоодугаар сарын 31-ний хооронд веб болон аппаар худалдан авалт хийсэн хэрэглэгчдээсээ БНХАУ-ын Бээжин хот руу хосоороо аялах азтан тодруулна гэсэн шүү. Танд эрүүл энхийг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Фэйсбүүк | Веб
Апп татах: iOS | Android

Сэтгэгдэл бичих

