Бүтээмж гээч зүйл нь тодорхой цагаар ажиллаж, тохиромжтой хугацаанд амарч чадваас галт уулын халуун лав адил оргилсоор байдаг зүйл билээ. Цөөнгүй судалгаанд 40-50 минут төвлөрч суусан бол 5-10 минут амрах нь хамгийн зөв хэмээн дурджээ. 

Тэгвэл манай редакцаас тархиа амраах  таван минутад тань төгс тохирох үгэн тоглоомуудтай unread.games-ийг хөгжүүлж байна. Уншигч таны өөрөө ч мэдэлгүй оролцож, үргэлжлүүлэн хөгжүүлэх урам зориг болсоор яваа энэхүү төсөл маань одоогоор 3 үндсэн тоглоомтой. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг голын өнгөт нүүрүүдээс уншаарай. Сонирхуулахад, бид энэ сарыг дуустал  тоглогчдодоо өдөр бүр өөр өөр бэлэг өгч байгаа шүү.

Энэ дугаарын ярилцлагын зочдоор хүүхдийн унших, бичих чадварыг сайжруулах, төлөвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажил хийгээд буй “Нэст Эдүкэйшн” сургуулийн тавдугаар ангийн багш нар оролцож буй. Цав цагаан цаас лугаа хүүхдийг “хүн” болоход чухал үүрэгтэй оролцдог гол хүмүүс нь гарцаагүй багш нар юм. Тэдний ажлын онцлог, арга барилын талаар А7 нүүрээс олж мэдээрэй. 

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй, шинжлэх ухаан сонирхогчдын хамгийн том цугларалт “SciCon 2026” энэ сарын 17-ны өдөр болно. Энэ жилийн сэдэв нь Үлэг гүрвэл. Сониноос, арга хэмжээнд зөвхөн Монголоос олддог таван үлэг гүрвэлийн олдвор дэглэгдэх аж. Амжиж тасалбараа аваарай.

Мөн хагас жил тутам хэвлэгдэн гардаг “Гэж Юу Вэ?” сэтгүүлийн гурав дахь дугаар энэ номын баярын өдрүүдээр уншигч таны гарт хүрнэ. Та бүхэн Unread-ийн асраар зочилж, бидний эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээлүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Сэтгүүлийн агуулгатай холбоотой мэдээллийг А13 нүүрээс уншаарай. 

Эл дугаарын бас нэгэн онцлох агуулга нь Лондонгийн марафонд 1 цаг 59 минут 30 секундэд барианд орж, хүн төрөлхтний түүхэн дээд амжилт тогтооход гүйлтийн гутал ямар үүрэг гүйцэтгэсэн талаарх нийтлэл. Дэлхийн рекордын цаана чимээгүйхэн өрнөх гүйлтийн технологийн өрсөлдөөний тухай А11-ээс уншаарай.

Ингээд сониныхоо 89 дэх дугаарыг тухлан сууж, таалан уншаарай. 

Дугаарын эрхлэгч,
Мажигаа


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Бид хэрхэн ажилладаг вэ? - “Нэст Эдүкэйшн” сургуулийн багш нар: Хүүхдийн унших, бичих чадварыг сайжруулах, төлөвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажил хийгээд буй “Нэст Эдүкэйшн” сургуулийн тавдугаар ангийн багш нарыг энэ удаагийн ярилцлагын буландаа онцолж байна. Унших

Techworm - Adidas VS Nike: Хүний хурдны хязгаарыг эвдэх өрсөлдөөн: Apple VS Samsung, Mac VS Windows гэсэн өрсөлдөөн цаг ямагт өрнөдөг шиг Adidas болон Nike-ийн хооронд ч олон арваны турш хэн нь гүйлтийн гутлын зах зээлийг атгах вэ гэсэн өрсөлдөөн өрнөсөөр иржээ. Унших

Мэдүүштэй - Гадаад хэл сурахад хиймэл оюуныг ашиглах 5 зөвлөгөө: Бид хиймэл оюуныг гадаад хэл сурахад хэрхэн ашиглаж болох талаар 5 зөвлөгөөг уншигч танд хүргэхээр бэлтгэлээ. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe