Мобиком корпорац хэрэглэгчдэдээ үргэлж шинэ, содон зүйлээр бэлэг барьж байдаг билээ. Энэ удаад “Хэрэглээг ухаалгаар” гэсэн уриагаар аппаа шинэчилж хэрэглэхэд хялбар, царайлаг ч болгож. Дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн уншаарай.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Та Мобикомын хэрэглэгч бол энэ апп таны утсанд байвал зохих аппуудын нэг мөн. Орчин үеийн интерфейс, ойлгомжтой бөгөөд хялбар хэрэглээ, Мобикомын хэрэглэгчид дата багцгүй үед ч ашиглах боломж зэрэг нь их таалагдав. Мобикомын одоо байгаа үйлчилгээнүүдийг хялбараар авах боломжоос гадна, өмнө нь заавал салбарт очиж авдаг байсан зарим үйлчилгээ ч апп дотор багтсан нь онцлууштай.

Апп-ийн нүүр хэсэгт танд хэрэг болох дата, нэгж авах, төлбөр төлөх сонголтууд байрлана. Олон дугаартай бол санаа зовох хэрэггүй, апп руугаа бүгдийг нь оруулаад суман дээр дарж сонгоод л бүх дугаартаа үйлчилгээ авч болно. Нэвтэрч ороогүй байсан ч өөртөө болон дотнын хүндээ дата, нэгж авах, төлбөр төлж болох аж.

Апп-ийг ашиглах бас нэг шалтгаан бол Боломж хэсэг. Эндээс Мобикомын хэрэглэгчдэдээ зориулсан шинэ урамшууллыг харах, оролцож дата, нэгж, эрх зэрэг бэлэгний эзэн болох боломжтой юм. Яг одоо аппд найзаа уриад дата эрх авах, хамгийн олон найзаа урьсан хэрэглэгч Samsung Galaxy S10 утасны эзэн болох урамшуулал буйг дурдъя.



Ямар онцлог давуу талтай вэ?

Энэхүү апп хэрэглэгчдэд өөртөө үйлчлэх боломжийг нээж өгсөн нь тун таатай. Өөртөө нэгж, дата авах, төлбөр төлөх эсвэл хэн нэгэнд авч өгөхдөө Candy -ээрээ эсвэл Qpay-ээр ч төлбөрөө төлж болох нь тун хялбар. Хуучин апп-ийг хэрэглэдэг байхад апп руу орох бүрд нэвтэрдэг, төлбөр төлөх, дата авах функцийг олоход бага зэрэг төвөгтэй байснаас үнэхээр сайжирчээ. Турших зуураа дүү рүүгээ нэгж явуулж үзээд үнэхээр л хурдан, хялбар юм байна гэж бодов. Ийм хялбар байвал дүүгээ олон удаа баярлуулаад баймаар ч юм шиг.

Мэдээлэл болон мэдэгдэл хэсэг шинээр нэмэгдэж. Мэдээлэл хэсэгт Мобикомтой  холбоотой мэдээллүүд буюу шинэ урамшуулал, зөвлөгөөнүүд байрлана. Мэдэгдэл хэсэгт хэрэглэгчид түргэн хүрэх шаардлагатай мэдээлэл орох тул хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой аж.



Профайл буюу дөрөв дэх цэсэд олон хэрэгтэй зүйлс байгааг онцолъё. Хамгийн дээр бүртгүүлсэн имэйл, доор нь гүйлгээний түүх,  аппд өгөх үнэлгээ, PIN одоо 3 удаа буруу хийж түгжсэн бол PUK кодоо харах боломж зэрэг байгаа нь таалагдлаа. Мобикомоос лизингээр төхөөрөмж авсан буюу  авахаар сонирхож байгаа бол зээлийн шалгуур хангасан эсэхээ шалгах, авсан зээлийн мэдээллээ харж болно.

Тохиргоо хэсэгт бүртгэлтэй дугаараа харах, гадаад хэрэглэгчдэд зориулсан хэл солих, үйлчилгээний нөхцөл, шөнийн горим (Dark Mode) тохируулах, ebarimt-ийн бүртгэлээ холбох, гарах тохиргоонууд байрлана. Утасны төлбөрөө төлөөд имейл рүүгээ нэвтэрч баримтаа олоод, утаснаасаа ebarimt аппаар уншуулах нь төвөгтэй санагддаг. Үүнийг хөнгөвчилж НӨАТУС-ийн баримт автоматаар бүртгэгддэг болсонд нь хувьдаа ихэд баярлаж байгаа.  Миний хувьд харанхуй газар хурц гэрэлтэй цагаан дэвсгэр харахад тухгүй санагддаг тул Мобикомын аппд шөнийн горим нэмэгдсэнийг хараад ‘Хөөх’ гэж бодсон шүү.

Ташрамд дурдахад Мобиком апп татсан хэрэглэгчдэдээ улсын их баяр наадмын онцгой бэлэг бэлдсэн байгаа гэсэн шүү. Яг одоо татаарай.

Сайжруулж болох зүйлс

Мобиком шинэ аппдаа чухал шаардлагатай функцуудыг гярхай мэдрэн нэмж чаджээ.  Mobicom.mn сайт руу ороход дэлгэрэнгүй харагддаг төлбөрийн түүхээ графикаар хардаг, SMS Roaming үйлчилгээг нээх гэх мэт боломжууд нь аппд удахгүй нэвтэрвэл бүр л гоё болох байхдаа. Сүүлд хэрэглээний багцаа солиулсан ч өөрт таараагүй багцаа сонгочихсон байсан. Гэхдээ заавал салбарт очилгүйгээр апп дотроос хэрэглээний багцаа сольж болдог бол тун дажгүй болохсон. 

Татах:
iOS
Android