Та Industry 4.0 буюу Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж хаа нэгтэй сонсож байсан уу? 2015 оноос эхлэн Дэлхийн Эдийн засгийн форумын Үүсгэн байгуулагч Клаус Шваб уг тодорхойлолтыг түлхүү ашиглаж, энэ тухай ном хүртэл бичиж байжээ. Товчхондоо, энэхүү хувьсгал өгөгдөл дээр суурилж, үйл явцаа автоматжуулах, цаашлаад машин, тоног төхөөрөмжүүд хоорондоо харьцаж, хүний оролцоо багасахыг хэлж байгаа юм.


Эх сурвалж: Visual Capitalist

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хамгийн эхний бөгөөд суурь шат бол дижитал шилжилт. Дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг болох Deloitte-ийн судалгаагаар дижитал шилжилт сайн байх тусам орлого нь салбарын дунджаас өндөр байдаг нь тогтоогджээ.

Энэ онд L2L-с хийсэн судалгаанд үйлдвэрлэгч нар “Дижитал шилжилт хийснээр ямар үр дүн гаргах вэ” гэх асуултад дараах байдлаар хариулсан байна.


Эх сурвалж: L2L

Мөн судалгаанд хамрагдсан үйлдвэрлэгчдийн талаас илүү хувь нь дижитал шилжилт гэдгийг өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт, зардлаа багасгах боломж гэж хардаг байна. Харин дижитал шилжилт хийхэд саад болж байгаа хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ.


Эх сурвалж: L2L

Хамгийн сонирхолтой нь үйлдвэрлэгчдийн 75 хувь нь өрсөлдөгчдийгөө дижитал шилжилтээрээ өөрсдөөс нь түрүүнд яваа гэж үзжээ. Хэрэв танд ч гэсэн дижитал шилжилтээс хоцорч байгаа мэт санагдаж байгаа бол "U-Point"-ийн үйлдвэрлэгчдэд зориулж буй давуу талуудыг танилцуулъя.

"U-Point"-д нэгдсэнээр юу хийх боломжтой вэ?

Суваг дэлгүүр: U-Point орон даяар 2600 гаруй дэлгүүрт системээ нэвтрүүлсэн бөгөөд "U-Point"-д нэгдсэн үйлдвэрлэгч, нийлүүлэгчид тэдгээр дэлгүүр бүр дээрх өөрийн бүтээгдэхүүнтэй холбоотой бүх мэдээллийг харах боломжтой. Ингэснээр "үйлдвэрлэгч-дэлгүүр-хэрэглэгч" холбоо илүү нягт болж, цаг хугацаа болон эдийн засгийн олон хэмнэлт бий болдог.


Үйлдвэрлэгч, дэлгүүр хоорондын урамшууллын хэрэгслүүд

Тайлан дашбоард: Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн чухал зүйл бол борлуулалт болон зардлын менежмент. "U-Point"-ийн тусламжтайгаар нийлүүлсэн, борлуулсан, шат дамжлагад явж буй бүтээгдэхүүний тоо зэргийг хянах боломжтой. Ингэснээр хялбар аргаар үр ашгаа тооцох, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ.


Үйлдвэрлэгчид зориулсан Дашбоард

Хэрэглэгчийн бааз: Өмнө нь дурдсанчлан дижитал шилжилтийн гол цөм нь өгөгдөл, тэр дундаа хэрэглэгчдийн мэдээлэл байдаг. Тэгвэл "U-Point"-ийг ашигласнаар өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчийн мэдээлэл, цаашлаад худалдан авалтын зан төлөвийг харах боломжтой.

Урамшууллын хэрэгслүүд: Хэрэглэгчээ тогтоон барих буюу зөвхөн нэг удаа худалдан авалт хийлгээд зогсохгүй, байнгын үйлчлүүлэгч болгох нь үйлдвэрлэгчийн хувьд маш том зорилго байдаг. "U-Point"-ийг ашигласнаар худалдан авагчдад зориулан хүссэн урамшууллаа зарлах боломжтой. Үүнд шаардагдах бүх дэд бүтэц, систем шийдэгдсэн тул хялбар бөгөөд зардал багатай байх юм. Жишээ нь, Аялуулдаг Баримт.

Зөвхөн хэрэглэгчдэд зориулсан урамшууллаас гадна дэлгүүрүүдэд зориулсан борлуулалтын урамшуулал ч зарлаж болно.

Маркетингийн суваг: Өнөөдрийн байдлаар "U-Point"-ийг 736 мянган хэрэглэгч ашиглаж байна. Эдгээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүний мэдээллээ шууд хүргэхээс гадна апп дотор gamification буюу тоглоомжуулсан функц, хүрд, виртуал купон зэрэг дэвшилтэт шийдлүүдийг ашиглан, хэрэглэгчдийг үр дүнтэйгээр идэвхжүүлэх боломжтой.

Үйлдвэрээ дараагийн хувьсгалд бэлдэж, дижитал шилжилт хийхийг хүсвэл энэ холбоосоор орж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.