Энэ жил Санхүү Эдийн Засгийн Их сургууль (СЭЗИС) үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой нь тохиож буйтай холбогдуулан зургаадугаар сарын 10, 19-ны өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийн хүрээнд бид уншигч танд тус их сургуулийг сонгон суралцах арван шалтгааныг тайлбарлан хүргэе.
1. Монгол Улсын олон улсад ахисан түвшний магадлан итгэмжлэгдсэн цор ганц их сургууль

- 2008 онд ACBSP 60 улсын 1200 гаруй гишүүнтэй олон улсын байгууллагад гишүүн сургуулиар элссэн
- 2012 онд ACBSP байгууллагаар “Initial accreditation” буюу магадлан итгэмжлүүлсэн
- 2022 онд ACBSP байгууллагаар “Reaffirmation” буюу ахисан түвшинд магадлан итгэмжлүүлж, 2032 он хүртэл баталгаажсан Монгол Улсын анхны их сургууль болсон
- Олон улсын “Peregrine Academic Services” байгууллага 2021-2022 оны хичээлийн жилд СЭЗИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтын чанарт хараат бус үнэлгээ хийсэн. Шалгалтын үр дүнгээр СЭЗИС нь Монгол улсын их, дээд сургуулиудаас 6-7 хувь, ACBSP-ийн 8-р бүсийн их, дээд сургуулиудаас 4,2 хувиар илүү үнэлэгдсэн
- 2022 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулж буй байдал, нийгэмд үзүүлж буй нөлөөллөөрөө олон улсын THE (Times higher education) Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай их, дээд сургуулиудыг үнэлдэг олон улсын байгууллагын жагсаалтад Монгол Улсаас анх удаа, 863-т эрэмбэлэгдсэн
2. Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр
СЭЗИС Их Британи, АНУ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага болох АССА (Association of Chartered Certified Accountants), CIMA (Association of International Certified Professional Accountants), CFA (Chartered financial analyst) байгууллагуудаар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цол олгох бакалавр болон магистрын хөтөлбөртэй. Эдгээр хөтөлбөрүүдийг олон улсын цолтой багш нар англи хэл дээрх мэргэжлийн сурах бичиг, сургалтын материал ашиглан удирдан явуулдаг. Уг олон улсын мэргэжлийн цолыг эзэмшсэнээр дэлхийн аль ч улс оронд санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэжилтэн болох боломжтой.

- СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн институт (ОУНББСМИ) нь АССА мэргэжлийн нийгэмлэгийн хөтөлбөрийг 2006 оноос амжилттай хэрэгжүүлснээр 2023 онд Монгол улсын дээд боловсролын салбарын анхны Platinum статустай, “ACCA Approved Employer” болсон. Ингэснээр олон улсын томоохон сургалт, семинар, хөдөлмөрийн яармаг зэрэг арга хэмжээнд оролцох, хөнгөлөлттэй хамрагдах эрх үүсдэг
- 2022 оноос CGMA-ийн FLP (Finance Leadership Programm)-ийг хэрэгжүүлэх албан ёсны зөвшөөрөл авсан. Үр дүнд нь СЭЗИС-ийн оюутнууд CGMA цол эзэмшихийн тулд өгдөг 16 шалгалтын 14-өөс чөлөөлөгдөж, богино хугацаанд мэргэжлийн зэрэг авах боломжтой
- 2014 онд бакалавр, 2021 онд магистрын хөтөлбөрөөр олон улсын санхүүгийн шинжээч мэргэжлийн болзлыг хангаснаар “CFA Affiliated Program” батламж хүртсэн
3. Олон улстай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр
Олон улсын 2+2 хамтарсан хөтөлбөр нь оюутныг эхний хоёр жил СЭЗИС-д, үлдсэн хугацаандаа гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг олгодог. Жил бүр дунджаар 100 орчим оюутан хамтын ажиллагаатай сургуулиудад суралцаж, хос дипломтой төгсөж байна.

Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиуд:
- Англи улсын BPP их сургууль
- Канад улсын Далхауз их сургууль
- АНУ-ын Ниагара их сургууль
- БНСУ-ын Хандонг глобал их сургууль
- БНСУ-ын Вуусонгийн их сургуулийн Солбридж Олон улсын бизнесийн сургууль
- Тайвань улсын Азийн их сургууль
- Францын Лионы их сургууль
- Швейцарын Бизнес ба зочид буудлын менежментийн сургууль
- БНХАУ-ын Далианы их сургууль
- БНХАУ-ын Далианы Политехникийн их сургууль
- БНХАУ-ын Донгвей санхүү эдийн засгийн их сургууль
- БНХАУ-ын Шандонг аялал, жуулчлал, зочлох үйлчилгээний коллеж
- ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль
- ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль
- ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн Удирдлагын Их сургууль
- Япон улсын Боловсрол, анагаах ухаан, олон улсын харилцааны консорциумтай хамтарсан хөтөлбөр
- Казахстаны Наркозын их сургууль
- Кипрын Никрозагийн их сургууль
4. Энтрепренер, дижитал ур чадвар

Бакалаврын хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй дижитал, энтрепренер сэтгэлгээг бий болгох тусгай хөтөлбөрүүдтэй. Энтрепренершип ба инновац, төслийн менежментийн хичээлээр асуудлыг илрүүлж, шийдлийн хувилбарыг бүтээлчээр тодорхойлон, эх загвар бүтээх, судалгаа хийх, хөрөнгө оруулалтын танилцуулга хийх зэрэг чадварт суралцан, түүнийгээ бодит байдалд туршин хэрэгжүүлдэг. Түүнчлэн бакалаврын түвшний бүх мэргэжлийн оюутнуудад программчлал, өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн систем, төслийн удирдлагын хичээлүүдийг судлахад шаардлагатай дижитал мэдлэгийг заадаг. 2022 онд МҮХАҮТ-ын Монгол улсын дээд боловсролын салбар дахь “Энтрепренер их сургууль”-аар шалгарсан.
5. 3+1 жилд BBA+MBA эзэмших “Энтрепренершип, Санхүүгийн манлайлал” хөтөлбөр
СЭЗИС нь Монголд анх удаа Энтрепренершип хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт өндөр мэдээллийн технологийн тоон мэдээлэлд шинжилгээ хийх, цаашлаад бизнес эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг олгоно.

Хөтөлбөрийн давуу тал:
- Өөрийн стартап бизнесийг үүсгэн байгуулах боломжийг олгоно
- Гурван жилийн хугацаанд Бизнесийн удирдлагын бакалаврын түвшинд хүрээд нэмэлтээр нэг жилийн магистрын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах боломжтой
- Академик болон бизнесийн зөвлөх багш нар хамтран мини лекцүүд болон интерактив семинаруудыг орно
- Үйлдэлд суурилсан нэгдсэн төслийн зохион байгуулалттай
- Нэгдүгээр түвшинд дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцах менторшип дадлагад хамрагдана
- Хоёрдугаар түвшинд гадаадын бизнесийн орчноос суралцах олон улсын бизнес аяллын дадлага хийнэ
- Тухайн улиралд суралцаж буй хичээлийн хүрээнд нэгдсэн бие даалтын танилцуулга буюу ажил хэргийн семинарыг сургуулийн болон сургуулиас гадуур орчинд арга хэмжээ байдлаар зохион байгуулна
6. Олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр
Оюутан, суралцагчийн амжилттай суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжоор хангасан ба сүүлийн долоон жилийн хугацаанд нийт 2128 оюутанд 2,3 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгожээ.

- Шинэ элсэгчийн тэтгэлэг: Шалгарсан элсэгч гурав хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг авах боломжтой. Тэтгэлэгт өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны зургаадугаар сарын 14 ба дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудсаас аваарай.
- Ректорын нэрэмжит тэтгэлэг: Судлах, шинжлэх, шинийг эрэлхийлэх, асуудлыг шийдэх бүтээлч дадал, чадвартай, нийгэмд тустай сайн үйлс санаачлан, манлайлан зохион байгуулдаг тэргүүний оюутнуудыг урамшуулах зорилгоор олгодог
- Олон улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулийн тэтгэлэг: Оюутны сурлагын амжилтаас хамаарч Солбридж Олон улсын бизнесийн cургууль 20-100 хувь, Хандонг Глобал Их сургууль 50, 75, 100 хувь, Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн их сургууль зохих хөнгөлөлтийг шилдэг оюутнуудад тус тус олгодог
- Хамтын ажиллагаатай байгууллагуудын тэтгэлэг: Гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүс СЭЗИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог
7. Хос мэргэжил + хоёр диплом
- Хос мэргэжил (диплом + диплом)
- Хавсарга хөтөлбөр (диплом + гэрчилгээ)
- Ажиллах + суралцах (Төгсөөд хоёр дахь мэргэжлээр суралцах)
- Бямба гараг болон цахим хэлбэрээр суралцах
- Хугацаа хожих, төлбөрийн хөнгөлөлт

СЭЗИС-ийн оюутан өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна “Хос мэргэжил”, “Хавсарга хөтөлбөр”-өөр суралцан төгсөөд ажлын байран дээр хөрвөх чадвартай мэргэжилтэн болох боломжтой. Мөн суралцсан кредит цагаас хамааран 16-30 кредит сонгосон бол нэмэлт сургалтын төлбөрийн таван хувь, 31 болон түүнээс дээш кредит сонгосон бол нэмэлт сургалтын төлбөрийн арван хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй.
- Хос мэргэжил: Хос мэргэжил эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна бас нэг хөтөлбөрийн 40-өөс дээш багц цагийг судалж, дадлага, кейс, төгсөлтийн шалгалтыг өгснөөр бакалаврын хоёр дипломтой төгсдөг.
- Хавсарга хөтөлбөр: Хоёр дахь мэргэжлийн хөтөлбөрийн 30 кредит цагийг суралцан мэргэжлийн цөм мэдлэг, ур чадварыг эзэмшин хавсарга мэргэжлийн гэрчилгээтэй төгсөнө.
Хос болон хавсарга хөтөлбөрийн мэргэжлүүд:
- Аялал жуулчлалын менежмент
- Бизнесийн удирдлага Маркетинг
- Гадаад хэлний боловсрол: Англи хэл
- Мэдээллийн систем
- Нягтлан бодох бүртгэл
- АССА (Association of Chartered Certified Accountants)
- CGMA (Chartered Global Management Accountant)
- Олон улсын худалдаа
- Банк
- Даатгал
- Санхүү
- Эрх зүй
- Эдийн засаг
Хавсарга хөтөлбөрийн мэргэжлүүд
- Зочлох үйлчилгээ
- Энтрепренершип
8. Баталгаатай ажлын байр
“Job fair”, “Career fair” үзэсгэлэнгээс оюутнууд мэргэжлээрээ хагас болон бүтэн цагийн ажил сонгон эрхлэх боломжтой. Голчлон нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага мэргэжлээр жилд дунджаар бакалаврын хөтөлбөрийг 600 гаруй, магистрын хөтөлбөрийг 400 гаруй оюутан төгсдөг. Арван төгсөгчийн ес нь хоёр сар орчмын дараа ажилд ордог ба үүний найм нь мэргэжлээрээ ажилладаг.

2022 оноос эхлэн бакалаврын хөтөлбөрт ажлын байранд суурилсан хөтөлбөрийг ажил олгогчтой хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Үүнйй хүрээнд оюутан суралцаж байх хугацаандаа тухайн сонгосон мэргэжлийн дагуу ажилладаг. Ингэснээр цалинтай дадлагажихаас гадна практик түвшинд мэдлэгээ бататгах, байгууллагын соёлд нийцсэн мэргэжилтэн болж бэлтгэгдэх, цаашлаад карьераа зөв төлөвлөх боломжтой.
9. Санаагаа хэрэгжүүлэх боломж
21-р зууны боловсролын чиг хандлагад нийцсэн “Оюутны хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, хичээлийн бус цагаар оюутныг нийгмийн үнэ цэнтэй гишүүн болоход туслаж ажилладаг. Оюутнууд өөрсдийн бүтээлч санаагаа сайн дурын ажил болгон хэрэгжүүлэхийг бүрэн дэмжиж, диплом дээр нь бичин баталгаажуулдаг. Одоогоор СЭЗИС 26 оюутны клубтэй.

- Оюутны төлөвшил, хөгжлийг дэмжих CE болон ART Badge цахим тэмдэгтийн хөтөлбөрийг эхлүүлснээс гадна хувь хүний хөгжлийг дэмжих олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг
- Оюутны нийгмийн идэвх оролцоог дэмжих сайн дурын ажлыг санал болгохоос гадна оюутнууд өөрсдийн санаачилгаар хийх сайн дурын ажлыг дэмжин ажилладаг
- Оюутны судалгаа, шинжилгээ хийх ур чадварыг сайжруулах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, захиалгат судалгааны багт ажиллах боломжийг олгодог
- Оюутнууд хичээлийн хажуугаар хувь хүний хөгжил, танин мэдэхүй, спорт, урлаг, гэрэл зураг, маркетинг, хөрөнгийн зах зээл гэх зэрэг сонирхсон чиглэлээрээ нэгдэн клуб байгуулан өөрсдийгөө хөгжүүлдэг
10. Уян хатан сургалтын зохион байгуулалт
Танхим + цахим хосолсон сургалт: Нийт хичээлийн таван хувийг цахим хичээл эзэлдэг. Мөн танхимын сургалтын 25 хувийг видео лекцээр дэмждэг.
- Лекцээ видео хэлбэрээр үзэн бататгах талбартай
- Хичээлээ монгол, англи хэлээр сонгон судалдаг
- Хичээлийн төлөвлөлтөө зохицуулаад 3-3.5 жилд төгсөх боломжтой


Сэтгэгдэл бичих

