Технологи ба нийгмийн инновацийн нэгдэл 

Та өглөө босоод тогтмол ороо хураадаг уу?

Бухимдсан үедээ ихэвчлэн юу хийж тайвширдаг вэ?

Хэдхэн секундийн дотор хэн бүхний хариулж чадахуйц амархан асуултууд байгаа биз. Таны зан төлөв, сэтгэлзүйг дээрхтэй адил энгийн асуултуудаар судалж, улмаар таныг хэр найдвартай зээлдэгч вэ гэдгийг тодорхойлдог санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч аппликэйшнийн тухай урьд нь сонссон уу? Дансны мэдээлэл, зээлийн түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэх мэт таны хязгаарлагдмал нөөцөд анхаарал хандуулах бус зөвхөн сэтгэлзүйд үндэслэн зээлийн үйлчилгээ үзүүлдэг Монгол дахь цорын ганц финтек аппликэйшн бол Zeely юм.

Орлогоо нотлох боломжгүй, зээлийн түүхгүй гээд олон асуудлаас үүдэн санхүүгийн байгууллагаас зээл авч чаддаггүй аль эсхүл эд хөрөнгөө барьцаалан өндөр хүүгийн дарамтад унах эрсдэлтэй иргэдэд уян хатан нөхцөл бүхий санхүүгийн үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, харилцагчдынхаа хариуцлага, ухамсарт зан чанарт итгэх нь Zeely-гийн бусдаас ялгарах онцлог.
Гэртээ хүүхдээ харж суугаа гэрийн эзэгтэй, хувиараа бизнес эрхлэгч, тэтгэвэрт гарсан өндөр настан хэн ч бай хариуцлагатай байдлаа илэрхийлж чадвал зээл авах боломжтой юм. Тэгш боломжийг бий болгох технологийн тусламжтай үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг бус мөн чанарыг үнэлэх замаар Zeely зээл олгодогоороо хэрэглэгчид ойр, шударга шүүлтүүр бүхий компани хэмээн хэрэглэгчдээс талархал хүртдэг байна.


Тооны хэлээр:  

60.5%: Zeely аппликэйшний нийт хэрэглэгчдийн 60.5 хувь нь орлогын үзүүлэлт, нотолгоо, бичиг баримтууд нь шалгуурт нийцээгүй үндэслэлээр бусад санхүүгийн байгууллагаас зээл авч чадаагүй иргэд байдаг.

40,000: Хоёр жилийн хугацаанд харилцагчдын зээл авахад зарцуулах байсан 40,000 цаг буюу таван жилийг хэмнэсэн.

100,000: Харилцагчдын зээл авахад зориулах байсан 100,000 гаруй удаагийн барьцаа хөрөнгийг мөн хамгаалсан.
90%: Өнгөрсөн 2 жилийн турш судалсны үр дүнд сэтгэл зүйн аргачлалын найдварт чанар батлагдаж шинэ хэрэглэгчдийн 90-ээс дээш хувь нь зээлээ хугацаандаа төлдөг буюу найдвартай зээлдэгч ангилалд багтдаг.



"Оптимал Эн Макс" ХХК-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга Г. Мандухайн хэлснээр, ”Финтек гэлтгүй санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч буй иргэдийг зээлээ заасан хугацаанд барагдуулж чадах эсэхийг хоёр төрлийн хүчин зүйлээр тодорхойлох боломжтой. Нэгд, тэдний санхүүгийн чадамж. Хоёрт, тэдний зээлээ төлөх хүсэл эрмэлзэл. Эргэн төлөх хангалттай мөнгөтэй ч төлөхгүй байх сонголтыг хийхэд хувь хүний дотоод чанар нөлөөлдөг бөгөөд үүнийг сэтгэл судлал тайлбарлаж чадна” гэсэн юм.

Тус аппликэйшний хувьд төслөө олон нийтэд танилцуулсан үеэс эхлэн их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллажээ. Сэтгэлзүйн судалгааны тусламжтайгаар зээлийн үнэлгээг гаргахаас гадна хамгийн найдвартай зээлдэгчийн сэтгэлзүйн зураглалыг гаргах боломж бүхий өгөгдлийн санг бүрдүүлэхээр зорьсон аж. Энэ зорилгынхоо хүрээнд оны эхэнд “Финтек хэрэглэгчийн сэтгэлзүй ба зан төлөв” хэмээх тун сонирхолтой судалгааг мэдээллийн сандаа тулгуурлан гүйцэтгэжээ.


"Оптимал Эн Макс" ХХК-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга Г. Мандухай

Нийт 10,000 гаруй хэрэглэгчдээсээ санамсаргүй түүврийн аргачлалаар, албан ёсны зөвшөөрөлд нь тулгуурлаж хийсэн энэхүү судалгааны зорилго нь финтек хэрэглэгчдийн зан төлөв ба сэтгэлзүйн зураглалыг гаргах, найдвартай болон хугацаа хэтрүүлдэг зээлдэгчийн гол ялгааг тодорхойлоход оршиж буй. Монголчуудын “identity” буюу ялгамжит чанарыг тодорхойлох тухай өргөн яригдах болсон энэ цаг үед монгол залуучуудын санхүүгийн шийдвэр гаргалт, мөнгөнд хандах хандлагыг судалсан энэхүү судалгаа ихээхэн ач холбогдолтой нь дамжиггүй. Нийтлэл уншин суугаа та ч гэсэн дээрх судалгааг сонирхон уншсаныхаа дараа өөрийн санхүүгийн сахилга бат болоод сэтгэлзүйн төлөвийнхөө талаар нухацтай эргэцүүлэн бодно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд тус судалгааны сонирхолтой зарим баримтуудаас хүргэе.

Сонирхуулахад, судалгаанд оролцогсдын 57 хувь нь 24-34 насныхан бөгөөд тэдний дундаж орлого 420.000-1.500.000 төгрөг юм. Тайлангийн эхний бүлэгт хэрэглэгчийн зээлийн хугацаа хэтрэлтэд нөлөөлөх зан төлөв ба сэтгэлзүйн хүчин зүйлсийг голчлон шинжжээ.

ЭХНИЙ БҮЛГИЙН ЗАРИМ ОНЦЛОХ ДҮГНЭЛТЭЭС ДУРДВАЛ: 

График 1. Хариуцлагаа хүлээх байдал

Хариуцлагыг бусдад тохох бус өөртөө хүлээх, өөрийн хүч боломжинд итгэх байдал хугацаа хэтэрдэггүй харилцагчдад 2 дахин их байна.


График 2. Өөрийн үнэлэмж

Хугацаа хэтрүүлэх хандлагатай хүмүүс сул дорой байдлаас хамгийн их ичдэг ба үүний цаана ялагдах айдас нуугдаж байдаг.


График 3. Ур чадвартаа анхаарах байдал ба хариуцлага алдах айдас

Хугацаа хэтрүүлдэггүй хүмүүс буюу хариуцлагатай зээлдэгчид ур чадвартаа илүү анхаардаг бөгөөд аливаа зүйлд хариуцлага алдах айдас өндөртэй байдаг.


Судалгааны хоёрдугаар бүлэгт финтек хэрэглэгчдийн зан төлөв ба сэтгэлзүйн онцлогийг судалсан байна. Энэ бүлэгт монгол залуучуудын сэтгэл хөдлөлөө удирдах, харилцааны ур чадвар, шийдвэр гаргалтад нөлөөлдөг хүчин зүйлс болон жендерийн мэдрэмжийг нь гаргаж иржээ.

ХОЁРДУГААР бүлгийн зарим онцлох дүгнэлтээс дурдвал: 

График 4. Өөрийгөө зориулах байдал

Судалгаанд оролцогчдын хувьд хамгийн чухал зүйл нь гэр бүл. Тэд өөрөөсөө илүү гэр бүлээ боддог ба гэр бүлийнхээ төлөө өөрчлөгдөхөд бэлэн гэж баталдаг.


График 5. Гэр бүлдээ цаг зарцуулдаг байдал

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь өдөрт 3-4 цагийг гэр бүлдээ зарцуулдаг бөгөөд өөрсдийгөө гэр бүлдээ анхаарал сайн хандуулдаг гэж тодорхойлсон байна.


График 6. Мөнгөнд хандах хандлага

Финтек хэрэглэгчид ирээдүйд зориулж мөнгө хадгална гэж төлөвлөдөг боловч үйлдэл болгож хэвшүүлээгүй нь харагдаж байна.


График 7. Төлбөр тооцоонд хандах хандлага

Сар бүр авч буй дата багц нь төлөвлөснөөс нь их байгаа ч харилцаа холбооны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь харилцагчид худалдан авалтаа төлөвлөдөггүй, төлөвлөсөн ч түүнийгээ баримтлахгүй байгааг харуулж байна.


График 8. Санхүүгээ төлөвлөх чадвар 

Санхүүгийн буруу шийдвэр гаргалтаас үүдэн монгол залуу гэр бүлүүдийн 37 хувьд сард нэг удаа, 56 хувьд улиралд нэг удаа зөрчил, маргаан үүсдэг. Монголын финтек хэрэглэгчдийн дунд ажиглагдаж байгаа бас нэгэн үзэгдэл бол сардаа хоёр болон түүнээс дээш удаа төлөвлөөгүй зардал гаргадаг нь юм. Энэ нь аливааг урьдчилан төлөвлөх чадвар залуучуудын дунд сул байгаатай холбоотой.


Орчин цагт санхүү болон технологийг хослуулсан финтек компаниуд Монголын зах зээл дээр шил дараалан байгуулагдаж, зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж буй. Энэ ширүүн урсгал дунд ялгарч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж буй Zeely аппликэйшний сонирхолтой судалгааг та бүхэндээ тоймлон хүргэлээ. Хэрвээ та тус судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.


Зан төлөвийн эдийн засаг, сэтгэл судлалын шинжлэх ухаанд үндэслэн хариуцлагатай зээлдэгчийг урьдчилан тодорхойлох тэдний сэтгэл зүйн тест нь Монголдоо анхдагч бөгөөд зөвхөн санхүүгийн салбарт бус цаашлаад маркетинг, хүний нөөц гээд олон салбарт ашиглаж болох юм. Түүнчлэн сэтгэл зүйн судалгаандаа тулгуурлан нийгмийн сэтгэл зүйн асуудлыг илрүүлж, тэдгээрийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь тэдний бас нэгэн зорилго бөгөөд тус зорилгынхоо хүрээнд иргэдийн сэтгэл зүйн
боловсролыг дэмжих, амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлөхөд чиглэсэн контент, зөвлөмжүүдийг хүргэдэг "Эерэг дадал" (facebook, instagram) сошиал хуудсуудыг ажиллуулдаг байна.Тус аппликэйшний хувьд ойрын хугацаанд улсынхаа зээлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгээс шалтгаалах саадыг тодорхой хэмжээнд бууруулах мөн түүнчлэн аппликэйшнийхээ энэ онцлог шинж дээр үндэслэн Зүүн Ази, Төв Азийн хэрэглэгчдийн сэтгэлзүйн онцлогт тулгуурласан финтек аппликэйшн бүтээхийг зорьж байгаа ажээ.