Өнөөдрийн манай зочин бол Ж.Тана. Дэлхийн залуусын мөрөөдөл болсон Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан анхны монгол төгсөгч тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртсэн хоёрхон хүний нэг болж, Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн билээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн шилдэгт тооцогдох Харвард болон Оксфордын их сургуулийг төгссөн хүн Монголд байтугай дэлхийд цөөн. Ж.Тана "MYSP" буюу Монголын Залуу Оюутан хөтөлбөрийг эх орондоо үүсгэн байгуулсан нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудаас багш, оюутнуудыг Монголд авчирч, дунд сургуулийн гадаадад суралцах зорилготой сурагчдад төрөл бүрийн хичээл зааж, зүг чигийг нь гаргаж өгдөг нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр болжээ. Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь төв салбарт ажиллаж байсан тэрээр тун удахгүй зөвлөх үйлчилгээний тэргүүлэх фирм McKinsey & Company-ийн Казахстан дахь салбарт ажиллахаар зэхэж байна.
Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: TGS-ийг үүсгэн байгуулагч, MYSP-г үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, "Бидний Монгол Мөрөөдөл" ТББ-г хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөлт, гүйцэтгэл
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Mac Air 13'
Сошиал хуудсууд: Твиттер, Инстаграм, ЛинкедИн, Фэйсбүүк
Таны ажлын хамгийн онцлох арга барил?
Ажлуудаа маш нарийн төлөвлөж, хийхэд хялбархан жижиг, жижиг хэсгүүдэд хуваан хийдэг. Жишээ нь хичээл дээр өгсөн бие даалтын сүүлийн хугацаа 3 сарын дараа юм чинь гээд хойшоо тавих нь дараа нь асуудал үүсгэдэг. Яг үнэндээ бодитоор хараад тухайн ажлыг хийхэд хэдэн цаг хэрэгтэй, ямар зүйлс хийх шаардлагатай, хэзээ үүндээ зориулж цаг гаргаж болох вэ гэдгээ тооцоод бодохоор 3 сар хангалттай цаг биш байж таардаг юм. Тиймээс үүнээс зайлсхийж, ажлуудаа гүйцэтгэхэд амархан олон жижиг алхам болгон хувааж, хуваарь гарган ажиллахыг хичээдэг. Эхний агуулгаа гаргах, судалгааны хүрээнд нийтлэл унших, тэндээсээ эшлэл түүх гэх мэт.
Энэ аргыг би 2014 онд MBA-д сурах шийдвэр гаргасан үеэсээ хойш "шүтсэн" гэхэд болно.. Тэр үед GMAT өгөх хэрэгтэй байдаг, эссе бичнэ, тодорхойлолт авна, материал цуглуулах ёстой, гэтэл сургуулиудын материал хүлээн авах сүүлийн хугацааг харахаар надад ямар ч хугацаа байхгүй мэт санагдаж байна. Гэтэл нэг өдөр Гүүглээс "GMAT-д 60 хоногийн дотор бэлдэх" курс байгааг олж хараад шууд бүртгүүлсэн. Ингээд өдөр болгон надад юу унших вэ, юу бодох вэ, юу бөглөх вэ гэдгийг үзүүлсэн даалгаврууд ирж эхэлсэн. Бага багаар, илүү үр дүнтэйгээр бэлдсэн тэр аргаараа, бүх хийх ажлуудаа хугацаагаар нь хүснэгтэлж, нарийн төлөвлөснөөрөө шалгалтаа амжилттай өгсөн. Оксфордын их сургуульд тэнцэх нэг алхмаа ингэж давсан.
Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?
Google Drive дээр бүх ажлаа хийдэг. Sheets, Docs, Slides гээд л бүгдийг нь тултал ашиглаж байна. Бүх төхөөрөмжүүд дээр зэрэг ажиллаж, бусад хүмүүстэй харилцахад ч засваруудаа нэг дор тулгаад явах нь хялбар байдаг. Ер нь утас, компьютертэй шууд холбогддог аппуудыг сонгож хэрэглэдэг.
Зарим төслүүд дээрээ Slack ашиглаж байна. Мессенжер, Facetime, Viber гээд харилцааны апп-ийн хэрэглээ улам л нэмэгдэж байгаа байх. Мэдээгээ бол BBC, Ikon-оос авна.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?
Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Ахиад л төлөвлөх гэж хариулъя. Хийх ажлуудаа маш сайн төсөөлж, нарийн төлөвлөчихсөн байхад асар их цаг хэмнэдэг. Аливаа ажилд хамгийн их цаг үрдэг юм нь хийх гэж байгаа зүйлсдээ сүрдээд яаж эхлэх билээ гэж бодож санаашрах мөчүүд юм шиг санагддаг. Яг үнэндээ хийгээд эхэлчихсэн байхад учир зүггүй хэцүү зүйл байх нь ховор.
Нөгөө талаар хийх ажлаа төлөвлөхдөө өөрөөсөө шалтгаалах зүйлүүдээ цагтаа амжуулж, сахилга баттай байхаас гадна өөрөөс үл шалтгаалах зүйлүүдэд хангалттай цаг гаргаж төлөвлөх нь чухал. Ахлах ангид орох гээд багшаасаа "тодорхойлох захиа" авахаар хүсэхэд хэлсэн үгийг нь одоо ч санадаг юм. "Хүнээс юм гуйж байгаа бол нэгдүгээрт хангалттай цаг өгч бай, хоёрдугаарт эелдгээр гуйж бай. Цагийг нь тулгалгүй нөгөө хүнийхээ цагийг хүндэтгэж хангалттай цаг олгоод эвтэйхэн гуйх хэрэгтэй" гэж байсан юм. Тиймээс хүмүүстэй хамтарч ажиллахдаа нөгөө хүнээ тулгаж, зовоохгүй хангалттай цаг өгөхийг эрмэлздэг.
Бас кофе огт уудаггүй минь овоо цаг хэмнэдэг байх шүү (инээв).
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Гар утсан дээрээ бол Calendar, Note-оо ашиглаад хуваариа гаргаад, ажлуудаа жагсаагаад явдаг. Гэхдээ бүх ажлын болон амины тэмдэглэлээ жижиг хувийн дэвтэр дээрээ хөтөлнө, жил бүр шинийг авч ашигладаг. Хамгийн эхэнд байдаг энгийн календарь хэсэг дээр нь зайлшгүй санах ёстой томхон үйл явдлуудаа биччихнэ. Тэгээд өдөр өдөртөө хийх ажлуудаа жагсааж бичнэ, орой бүр хийсэн хэрнээ тэмдэглээгүй байсан ажлуудаа нөхөж бичдэг. Бүх тэмдэглэлээ хөтлөөд явах нь сүүлд эргүүлж харахад, юм санахад амар байдаг юм.
Сонирхуулахад, би LWA гэсэн техник ашиглаж, өдөр бүр үүндээ зориулж, нэг нэг мөр тэмдэглэл хөтөлдөг юм. L буюу Learning гэдэгт нь би тухайн өдөр шинээр сурсан, мэдэж авсан зүйлээ бичдэг. Том байх албагүй. Улсын бүртгэл дээр оочер, дараалал гэж "аймшигтай" байдаг юм байна шүү гээд бичих жишээтэй. W буюу Win гэдэгт нь тухайн өдөрт бүтээсэн нэг юмаа бичдэг. Дүү дээрээ очиж баярлуулсан гэдэг ч юм уу, эсвэл нэг төслийн даалгаврын ард гарсан гэх мэт. A буюу Action гэдэгт нь тухайн өдөр ойлгосон, дараа нь хийх хэрэгтэй юмсаа тэмдэглэдэг. Тэр хүнд зураг явуулах хэрэгтэй, ийм хүнтэй харилцах арай өөр арга ол гэх мэтээр өөртөө сануулга маягаар бичдэг гэсэн үг л дээ. Яг өдрийн тэмдэглэл шиг дэлгэрэнгүй биш ч эргээд гараар бичсэнээ харахад дурсгалтай, жилээс жилд өөрийнхөө мөрийг үлдээж байгаа утгаараа их чухал байдаг.
Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Өнгөрсөн жилийн 9-р сард сургуулиа төгсөөд ирсэн. Энэ жилийг өөрийнхөө хийж үзье гэж байсан ажлууд, хүссэн төслүүдээ хийхэд зориулахаар төлөвлөсөн байгаа. Тогтсон хамт олон гэж байхгүй нь хувиараа ажиллахын хамгийн хэцүү хэсэг байх. Үргэлж өөр өөр хүмүүстэй, өөр өөр зан характертай хүмүүстэй хамтрах хэрэг гарна. Дээрээ дарга байхгүй, шаардах хүн байхгүй учир үргэлж өөрийгөө дайчлах хэрэгтэй болно.
Нөгөө талаар анх төсөөлж байсан шигээ өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ дээ гэж бодсон ч түүнээсээ илүү дараагийн ажлаа олох, уулзалтууд хийх, хүмүүст сурталчлах, хамтран ажиллах боломж эрэлхийлэх гээд өөр ажлуудад их цаг зарцуулдаг юм байна. Гэхдээ л дуртай ажлаа хийж байгаа учир сэтгэл хангалуун байгаа шүү.
Ирэх 8-р сард би дэлхийн топ менежмент консалтингийн компаниудын нэг McKinsey & Company-д ажиллахаар Казахстан руу нүүж байгаа юм. 4 шаттай, нэлээн чанга шалгаруулалт байдаг юм байна. Эхлээд CV, материалаа явуулна, дараа нь онлайнаар тооны шалгалт өгнө. Үүний дараа хамт ажиллах гурван хүнтэй ярилцлаганд орж, өөрийгөө танилцуулаад кэйз дээр ажиллана. Богино хугацаанд тоо бодно, шийдэл сэтгэнэ, түүнийгээ тайлбарлана гээд нэлээн бэлтгэл хэрэгтэй юм билээ. Сүүлийн шатанд гурван партнертай ярилцлаганд ороод, ажиллахаар болж тэнцсэн дээ.
Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Сүүлийн хэдэн долоо хоног Mongolian Young Scholars Program-ийнхаа ажилд төвлөрч байна. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй, Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг энэ хөтөлбөрт маань энэ жил 300 гаруй хүүхэд материал ирүүлсэн нь дээд амжилт болсон. Эдгээр материалтай бүгдтэй нь танилцаж, 100-аас нь ярилцлага авч, 30-ыг нь шалгаруулна гэдэг үнэхээр том сорилт байлаа. Манай хөтөлбөрийн шалгаруулах журам өөрөө АНУ-ын коллежид суралцах өргөдөл гаргах үйл явцтай адил зарчмаар явагддаг. Эссе бичих, асуултуудад хариулах, багшаас тодорхойлолт авах, ярилцлага өгөх гэх мэтээр сорилуудыг давснаар хүүхдүүд асар их туршлага хуримтлуулдаг юм. Тэнцэхгүй байсан ч ядаж эссегээ бичиж, өөрөө судалгаа хийж, хичээл зүтгэл гаргадаг болохоор цагийн гарз гэж бодох үндэслэлгүй.
Энэ хөтөлбөр маань өөрөө ашгийн бус учраас санхүүжилтээ босгох, авчирч байгаа багш нараа сонгох, хичээлүүдийг нь бэлдүүлэх, заримынх нь виз, бичиг баримтыг хөөцөлдөх гээд ажил мундахгүй.
MYSP-г зохион байгуулж буй 6 жилийн хугацаанд 180 хүүхэд шалгарч, зуны сургалтанд суугаад байна. 7 хоногийн эрчимжүүлсэн, зөвхөн англиар харилцдаг энэхүү вакумжуулсан хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр дор бүрнээ ахицтай, амжилттай, хамт олонтой болоод төгсдөгт нь баяртай байдаг. MIT, Харвардаас эхлээд топ сургуулиудад элссэн сурагчдаараа бахархдаг. Манай төгсөгчид эргэж ирээд холбоотой байж, хөтөлбөртөө багшилж, зохион байгуулдаг шүү.
Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Яг ажиллаж байх үедээ бол дуу сонсдоггүй, төвлөрч чаддаггүй юм. Ер нь бол хөгжмийн нэг их мэдрэмжтэй гэж өөрийгөө хэлэхгүй, сонсоход амархан, хөнгөн дуунууд сонсоно. The Beatles, Adele, Taylor Swift-ийг сонсох дуртай. Электроник төрлийн хөгжмүүдийг фестиваль руу зорьж очиж, мэдэрч сонсох дуртай шүү.
Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?
Хамгийн сүүлд Элон Маскийн намтрыг уншсан, маш их таалагдсан. Хүний боломжгүй гэж үзсэн зүйлсийг үзээд алддаг, бүтэхгүй гэгдэж байсан зүйлсэд бодит шийдэл санал болгож чаддаг түүний намтраас аливааг төгс болгох гэж цаг алдах шаардлагагүй, хурдан, хямдхан аргаар туршаад үзэх нь илүү ач холбогдолтой болсон гэдгийг анзаарсан. Орчин үед технологио төгс болгох гэж баахан зүтгэсээр ард нь гартал дэндүү удаад, хийж байгаа зүйл нь хуучирсан, хоцрогдсон байх магадлал өндөр. Тийм учраас хурдан хийж, хурдан алдаж байж амжилтанд хүрдэг мэт.
Би уран зохиол унших дуртай. Хүмүүсийн талаар номноос л мэдэж авдаг. Дүрүүдийн зан байдал, хийж буй үйлдэл надад ухаарал өгдөг. 9-р ангидаа хичээл дээрээ уншаад надад асар их нөлөөлсөн Херман Хессегийн Бурхан багшийн талаар бичсэн "Сиддарта" бэсрэг романыг 11-р ангидаа монгол хэл рүү орчуулж гаргаж байлаа. Аав ээждээ хэчнээн тайлбарлаж, ярьж өгсөн ч өөрсдөө уншталаа над шиг мэдэрч, шингээж авч чадахгүй юм шиг санагдсан тул зориг гарган орчуулсан хэрэг.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч К.Швабын бичсэн "Аж үйлдвэрийн 4-р хувьсгал" номыг санал болгоё. Технологио дагаад нийгэм өөрчлөгдөж байна. Түүнд өртөөгүй салбар, чиглэл гэж алга. Яг бодит байдал дээр юу болж байгаа, юу бодож байх хэрэгтэй вэ гэдгийг товчхон тайлбарлаж өгсөн ном.
Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Холимог гэж хариулна. Зарим үедээ дотогшоо, зарим үедээ нээлттэй байх. Би хүмүүстэй хамт байж санаа авдаг, эрч хүч авдаг. Гэхдээ хэт удаан ийм байхаар ядардаг, ганцаараа, хэнтэй ч ярихгүй байж өөрийгөө цэнэглэх дуртай.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Хийж байгаа ажил, орчноос хамаараад байнга өөрчлөгддөг дөө. Одоо бол 12 гэж унтаад 7 өнгөрөөгөөд сэрж байх шиг байна. Рио Тинтод ажиллаж байх үедээ 7 гэж босоод 8 гэхэд ажил дээрээ очдог байлаа. Оксфордод бол 8:45-д лекцийн суудалдаа суусан байх ёстой байдаг учраас яг 7:30 гэж сэрдэг байсан.
Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?
Чөлөөт цагаараа найзуудтайгаа уузаж, ярилцаж суух дуртай. Эсвэл гэртээ ном уншаад, дэлхий даяар тарсан найзуудтайгаа холбогдоод байж байх байх.
Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Окфсордод хамт сурч байсан нэг найз маань унтахынхаа өмнө орой бүр хол байгаа хэн нэг найзтайгаа 1 цаг Skype-аар ярьдаг тухай дурдаж байсан юм. Үүнээс санаа авч, долоо хоногтоо 2-3 удаа уулзаагүй удсан найзуудтайгаа холбогдохыг эрмэлздэг. Найзууд минь энд тэндгүй ажиллаж, амьдарч, янз бүрийн ажил хийж байгаа учир тэдэнтэй ярилцан эрч хүч авч, тэдний түүхийг сонсож урам зоригоо бадраадаг.
Хамгийн сүүлд л гэхэд Харвардад хамт сурж байсан Марк гэдэг найзтайгаа ярьсан байна (Фэйстаймаа үзүүлэв.) 4 жил консалтантаар ажиллаж байгаад Стэнфордод MBA хийж буй тэр өөрөө олон хүнээс ярилцлага авч байсан учир Mckinsey-д орох шалгаруулалтын үед олон чухал зөвлөгөө өгсөн. Аннамариа гэж Оксфордын найзтайгаа ярьж, сүүлд шинээр хариуцах болсон Мексик дэх Uber-ийн ажлынх нь сонин сайхныг сонссон. Хурдан өсөлттэй, стартап орчинд буй хэдий ч аль хэдийнэ глобал болсон компанийг шинэ зах зээлд удирдаж буй түүнээс их мэдээлэл авч байх жишээтэй. Глобал Шэйпэрс нийгэмлэгийн найзуудаасаа бас эрч хүч авч суралцдаг.
Сүүлд Фэйсбүүкийн М.Зукерберг Харвардын төгсөлтийн баяр дээр хэлсэн үгэндээ цөөхөн хэдэн хүнийг нэр заан босгож, онцлон баяр хүргэсний нэг нь миний найз байсанд их баярласан, бахархсан. Харвардын доод ангид сурч байсан, хамтдаа эмэгтэйчүүдийн нийгэмлэгт харьяалагдаж байсан Ниха найз маань Харвардын бизнесийн сургуулийг төгсөж байсан юм л даа.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Намайг үргэлж зоригжуулж, дэмждэг ээжийнхээ бага байхаас минь л хэлдэг байсан нэг үгийг үргэлж санадаг. "Хийвэл хийсэн шиг хий, хичээлээ хийсэн шиг хий, ажиллавал ажилласан шиг ажилла, амарвал амарсан шиг амар". Юу ч хийж байсан түүндээ хангалттай цаг, хөдөлмөр гаргаж, сэтгэлээ шингээж бай гэж хэлж байсан хэрэг л дээ. Заримдаа хийгээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй цаг нөхцөөх үе гардаг. Энэ үед ингэж сатаарч суухаар, хэсэг завсарлаж сайн амарсан нь дээр байдаг юм шиг. Эцэст нь хэн нь сэтгэл гаргасан байна, хэн нь "халтуурдсан" байна гэдэг нь их тод харагддаг шүү дээ.
Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?
Залуучууддаа үзээд алдахыг алдаж байна гэж битгий бодоорой л гэж хэлмээр санагддаг. Би угаасаа чадахгүй, тэнцэхгүй юм чинь материалаа өгөөд ч яахав, нэмэргүй гэж бодож болохгүй. Оролдож байж л сайжирдаг. Үзээд алдаж байж л туршлага олж авдаг. Дээрээс нь "үгүй" гэсэн хариу авснаараа асар их хурцлагддаг юм.
Мөн шүүмжлэлийг сайн хүлээж авч байх хэрэгтэй юм шиг санагддаг. Магтах амархан, магтаал хүлээн авах сайхан. Гэхдээ ихэнх нь шүүмжлэлээс зайлсхийж, шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг. Үүний оронд шүүмжийг баярлаж хүлээн авах хэрэгтэй. Шүүмжлэлээс хүн алдаагаа олж харна, юун дээр бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаагаа анзаарна. Тийм ч учраас би ямар нэг хөтөлбөр, төслийн ард гарсныхаа дараа холбогдох хүмүүст эргэн хандаж, би яаж ажилласан бол, яаж хийсэн бол илүү сайн байх байсан бэ, би юун дээр анхаарах ёстой вэ гэж байнга асуудаг.
Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ?
Сингапурын McKinsey & Company-д ажилладаг Б.Мөнх-Эрдэнийг санал болгоё. Олон том төсөл дээр компаниа төлөөлж ажилладаг, чадварлаг мэргэжилтэн.
Гэрэл зургийг Э.Соёл-Оргил
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
K Kristina 2019.03.06 51.15.228.188
Сайхан нийтлэл болсон байна, баярлалаа. Ойрд сэтгэл санаа таагүй нэг идэвхигүй болоод байсын. Энэ нийтлэлийг уншаад эрч хүч авч чадлаа.
З Зочин 2018.12.07 202.126.89.32
mash ix bayrlalaa mundag xumuusiin uzel bodluudiig xurgesend. Ter tusmaa mongol xun bx ni ix oirxon iluu uram zorig ugch chadaj bn facebookt bas niitleluudee tavibal buur ch olon zaluus suraltsax bx
a adidas ultra boost 2017.07.16 27.150.241.93
Thank you so much for providing individuals with remarkably remarkable chance to read in detail from this website. It's always so fantastic plus packed with a good time for me personally and my office acquaintances to visit the blog nearly 3 times in one week to see the newest things you have. And definitely, I'm also certainly pleased considering the powerful knowledge served by you. Some 2 tips in this article are honestly the best we have all had. adidas ultra boost
a adidas yeezy boost 2017.07.11 27.150.242.149
Thanks a lot for giving everyone an extremely wonderful opportunity to read from this blog. It is always so pleasing plus packed with a great time for me and my office mates to search your site on the least three times weekly to read the latest stuff you have got. And indeed, we're always amazed considering the surprising thoughts served by you. Certain two points in this article are particularly the most impressive we have all had. [url=http://bit.ly/2rRi70q]adidas yeezy boost[/url]
T Tsogoo 2017.06.21 93.42.66.135
Goy yriltslaga bnaa Mc kinsey d hen durtai ni orohgui, delhiin tom zovloh company ih um surAd mongdoo l ireh heregtei dee
A Altantuya 2017.06.18 27.123.214.126
Mundag yumaa, neeree tiim bna gemeer zuv zurshluudiig xellee, engiin xun bna, ur dun ni xun bolgonii xurch chadaxgui uuriin xusel dex undurlugt xurchixsen, zaluu ued maani tuslaad l yavj bna, engiin yum aguu gedegt bi urgelj utgedeg, amidrald ni az jargal xusie, bayrlalaa
K Khaliunaa 2017.06.18 93.42.66.135
Badral guain setgegdeliig haraaad mash ih orondloo, atArhaj bgaad tsus harvah bii dee, IP r harahaar ta ug ni iim um bicheheer hun bish bna, manai duu uhaantai l ohin, ataarhagch bish
@ @badral 2017.06.17 107.77.83.29
Ажилсаг, ухаалаг, мундаг бүсгүй бна гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэний ч өмнө гайхагдах боловсрол авчээ. Гэвч энэ боловсрол нь эцсийн дүнд юунд зориулагдаж бна? Барууны улс дамнасан корпорацийн ашгийн төлөө л зориулагдах гэж бна. McKinsey консалтинг гэж сүрхий нэртэй сургуулиудын төгсөгчдийг цуглуулж аваад тэд нарын нэрийг бариж цаас канондохдоо $400 нэхдэг гэж бгаа юм. Монгол улс гадаадад ажилчид бэлтгэхдээ үнэн сайн. Өөрсдөө ч гэсэн хойноос үхтлээ баярлана. Яаж би гадаадад ашиг оруулдаг болох уу гэж мөрөөднө. Дадлага хуримтлуулж ирээд Монголдоо юм хийнэ л гэх байх. Үнэндээ бэр болоод үлдэнэ. Хүүхдүүд нь Монголоор ганц ч үг ярихгүй. Энэ бол "Монгол амжилт" л юм даа. @badral
С Солонго 2017.06.16 43.242.242.51
Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү
С Солонго 2017.06.16 43.242.242.51
Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү
У Улсболд 2017.06.12 202.170.80.25
Энэ эмэгтэйтэй танилцаж хамт кофе уухдаа яасан мундаг ямар энгийн бас эрч хүчтэй бүсгүй вэ гэж бодож байсан. Танад илүү их амжилт хүсье
Б Баяраа 2017.06.10 37.205.56.236
Монгол улс маань цоохуулээ, иймэрхуу ондор боловсролтой залуусыг улс орон толгойг нь ашиглаасай. Боловсролыг унэлэхгуйгээр бидний хогжил хурдан дардан байх болов уу? Гэхдээ томчуул мэдэж бгаа байх даа
z zochin 2017.06.09 183.81.169.162
Шилдэг сургуулиудад суралцжээ. Ямар гэр бүлд төрсөн гэдэг нь маш чухал шүү. Өөрийнхөө боломжийг сайн ашигласан байна. Хүүхдийнхээ боловсролд яаж анхаарахааа ч мэдэхгүй олон гэр бүлүүд байнаа байна.
З Зочин 2017.06.09 199.36.244.21
Сайхан ярилцлага болжээ, баабар,мн дээр бсан ярилцлагыг уншиж бсан, аав, ээж нь хуухдуудийнхээ боловсрол, дуртай зуйлд нь л монгоо зардаг. Манай гэр бул тансаг хэрэглээг ил ууд уздэггуй гээд их хоорхон ярилцлага бсан шуу Амжилт хусэе
З Зочин 2017.06.09 136.179.21.82
Hoorhii doo ene Rio d ajillasand haramssan hun denduu ataach hun um daa, odoo ued IP r ni hen buchseng harahad oiriin ni hun bgaa daa Mongold zaluust duriguulia togsood irehed ni ajild oroh zai bdag biluu ataarhahch guia Bi ene ohinii naiz ni bna
B Burne 2017.06.09 175.116.159.134
Uram awlaa bayrllaa mundag egch bn bi ch tani adil uuruu hudulmurluj surch ur shimee hurthees gadna eh orniho hogjil d baga ch bolow huwi nemer oruulhsan gj husdeg oyutan bn ajiliin amjilt amidrald n az jargal amar amglang husie ene bulang beltgen hurgej bui hamt olond bayrllaa
R Rio Tinto 2017.06.08 202.9.43.102
Ene ih bolovsroliig ezemsheed Rio Tinto-d ajillasan ni uneheer haramsaltai bna... Oh yeah, let's make more money! gesen songolt bna daa. Ter Oxford-iin tetgelgiig avahdaa lav Rio Tinto-d ajillana gej statement of purpose bichij avaagui gedegt itgeltei bna...
З Зочин 2017.06.08 136.179.21.82
Сайн яваа нэгэндээ урмын уг хэлэхийн оронд атаархалын уг чулууддаг хун бага болсон бнаа Монгол цоохуулээ хогжино Бидны ирээдуй олон болтугай
З Зочин 2017.06.08 136.179.21.82
Ярилцлага гое болжээ, гэхдээ энэ хуухэд эцэг, эх нь мундаг блаа гэхэд оороос нь их зуйл шалтгаалжээ. Жишээ нь хэзээ ч би тусдаа хун гэж бодоогуй харин хун бурийг чиглэл чиглэлээр нь сайн сургая гэж залуустаа хэлж зоригжуулж монгол гэсэн сэтгэл бгаа нь ямар 1 хувиа хичээсэн зуйлгуй, ухаантай хуний зан бнаа, манаийх бас хуухдуудтэй, би гайгуй яваад монгол эх орноо юухан ч гэсэн сэтгэл гаргадаг залуусыг, боловсролтой хумуусийг дэмждэг. Харин монгол маань ийм хумуусынхээ толгойг ашиглаасай гэж боддог. Монголын маш олон гадаадад ажилдаг хумуусын хуухдууд янз бур л явдаг. Монголын хогжлоо дагаад залуусын сэтгэл бас оорчлогдоод
Z Zochin 2017.06.08 213.115.181.234
Mundag hodolmorch busgui bainaa ulam ih amjilt husie. Buur dooroos ehleed amjilltai yavahiig ugiisgehgui, tiim zondoo olon jishee bii. Gehdee huuhdiin amjilttai baih eseh ni etseg eh bolon tednii ogch baigaa bolomjoos shuud hamaaraltai gedeg ni yaaltchgui unen.
z zochin 2017.06.08 130.56.207.129
Say TEDx Ulaanbaatar deer sudlaach Dolgionii helsen Ядуу хүнийг ядуу байгаад нь бүү зэмлэ, ямар ч гараанаас эхэлсэн юм билээ gedgiig sanaarai. Medeej etseg ehiinhee munguur huudegneed tansaglaad, showdaad yavj bgaa t1uudiin tuhai end yarij buzarlaad yaahav
z zochin 2017.06.08 130.56.207.129
Mark Zuckerberg.iin Harvard.iin tugsultun deer helsen ugiig sanaarai. Hervee kod bichij surahiinhaa orond ger bulee tejeeh heregtei baisan bol udii hurtel yavj chadahgui baisan. Bi sain ger buld baisnaaraa aztai baisan uchraas ene hurtel yavsan shuu gej helsen. Tegheer bodood uzeerei.
Z Zochin 2017.06.08 109.246.173.54
Umnuh zochintoi sanal neg bna. Mundag baina, sain bna. Bas huvi tavilan bna. Gehdee garaanii tseg tes uur gedgiig Mongol zaluus huuhed bagachuud yalgaj oilgoh heregtei. Ene busgui shig England-d baga surguulid surch, USA-d dund surguulid suraad, huuhed nasaa baruunii undur hugjiltei ornuudaar damjij, elchin saidiin ger buld, niigmiin tes uur orchind, dutagdah gachigdah zuilgui, mash olon bolovsroltoi elite zuvlugch naraar hureeluulj, mash ikh medeelel dund unguruuvul hund oldoh bolomj neg uur, getel yun baruunii orond heden jileer amidrah, Mongoloos garch 1 sar ch bolj uzeegui, za bur hiliin dees ch alhaj uzeegui, Mongoliin public school-d yavj baigaa jiriin dundaj ailiin huuhdiin huvid nuhtsul baidal uur, ireeduid ch uur heveeree baih bolno. Ene busguin hudulmuriig uguisgesengui, gevch bur dooroos yavj iim tuvshind garch irsen bol jinhene hero !! Mongol zaluus ulger duurial avaad hicheetsgee!!! Gevch zaaval adilhan baih albagui shu. Boditoi baitsgaay, let's be realistic.
h holy ray 2017.06.08 202.70.46.219
Amjiltand xvrex xamgiin got zam bol amjilltai etseg exiin gert torox gj vg bdg...mundag bas aztai oxin yum
H Haters 2017.06.08 85.233.38.8
Yduu bl uurtuu l gomddo humuusee, mungutui baigaad ch ingeed zorilginho araas yvj chaddag n hed bilee bodoh l heregtei. Jishee n Harvard tani orhiin orlogo jildee 60000 $ oos ih bish bl tanig unegui surgadag. Bolomj buh hund bii.
z zochin 2017.06.08 130.56.207.129
odoo ene ohin zaluuchuudad zoriulj lekts unshina gj bn, Tsug unshij baigaa ni Su.Batboldiin huu Battushig, Santiin zahirliin huu Enkhmunkh, Olympiin horoonii Magvaan guain ach huu Sanchir (aav ni Xac.iin zahiral, Olon ulsiin valyutiin san ntr.t nasaaraa ajillasan) geed zaluus, Edgeer zaluusiin uzej tuulsan amidral, bolomj, garaanii tseg ni bidniihees ers yalgaatai gedgiig yalgaj salgaj oilgooroi, het duviilgun devergeh hereggui yum shig
z zochin 2017.06.08 130.56.207.129
1 zuiliig helye. Bugd started from the bottom yum shig yaridag heseg zaluuchuud baina. Buh zaluus Harvard, Stanford, MIT.d surah bolomjtoi gl. Ene hunii garaanii tseg, engiin huuhduudiin garaanii tseg 2 uur shuu. Aav ni Australia, Italy geed zunduu ulsad elchin saidaar suuj bsan hun bdag, Tegheer anhnaasaa ene hunii bolomj ni bidniihtei haritsuulahad yalgaatai baisan tul iluu tom bolomjid hursen baina. Medeej mgl zaluustaa ulger bolj yavaa ni sain hereg shuu.
B Bold 2017.06.08 202.70.46.20
Edgeer mgl mundag zaluusiig hari ornii hugjild bish eh orniihoo hugjild ashiglah ymsan :( Medeej tsalin ntriig n golood toohgui l bh da
З Зочин 2017.06.08 136.179.21.82
Гоё хэрэгтэй ярилцлага хийжээ, монгол хүүхдүүдэд хэрэгтэй тийм сайхан хэрэгтэй хөтөлбөр эхлүүлсэн олон жилийн өмнө эхлүүлсэнг эрт мэдсэн бол хүүхдүүдэд минь хэрэгтэй байх байжээ гэж бодлоо
А Ариунаа 2017.06.08 27.123.214.110
өгөөжтэй олон санаа өгсөн сайхан ярилцлага байна. Бахархам бүсгүй юмаа. Сайтын хамт олонд амжилт хүсье
M MiiGaa 2017.06.08 94.25.182.226
Urgelj heregtseetei medeelel hurgej baidag Unread.iin hamt olond amjilt husyee. Udur bur oruulsan medeelluudiig cne togtmol unshdag shuu.
З Зочин 2017.06.08 136.179.21.82
Ийм залуусаа бид хайрлаж хүндэлж, дэмжиж туслаж, урам өгч байх хэрэгтэй юм шүү. Гадагшаа алдчихгүй юмсан. Монголын маань ирээдүй болсон ийм залуучууд олон болох болтугай.
Z Zochin 2017.06.08 136.179.21.82
Ene unread gedeg site chini ymar mongoldoo heregtei goy yriltslaga tavia be? Setguulch nar bas argagui l zov hun oljee. Ene site g uzej baiya heregtei um hiideg humuus bna
З Зочин 2017.06.08 202.55.183.173
боловсролтой хүн хэдий гоё биш хувцастай байсан ч цаанаасаа гэрэлтдэг. Оюун боловсрол дутуу бол хичнээн гоёж гоодоод ч өмссөн үнэтэй гоёо нь өөрт нь дараа мэт харагддаг. ухаанаараа гоёороорой, Залуус аа
J Jargalsaihan 2017.06.08 136.179.21.82
Ene ohin chini harin bur harvardad orson tsagaasaa ehleed mongoliinhoo zaluusiig herhen delhiin top suriguulid oruulah talaar hotolbor ehluulj mongoldoo um hiisen Hun gesen shuu, zun bur guigeed yvdag baisaniig ni manai naiz helj bsan. Mongoloo gesen setgeltei, zaluusiig oor shigee surgah geed meriij yvsaniig ni duulaad bas setgel saitai ohin bna gej bodoj bsan. Bayar hurgei
Б Бадрал 2017.06.08 136.179.21.82
Юуны туруунд энд гол хунээ олж сонгосон энэ сайт болон, сэтгуулч залуу их хэрэгтэй хунээсээ хэрэгтэй ярилцлага авчээ. Монголд ийм залуус байдаг юм бнаа. Эрдэмт хун даруу, их морон долгоон гэж эрдэмтэй сайхан сэтгэлтэй охин бна. Микензид ажиллаад их туршлагатай болоод эх орондоо ихийг хийгээрэй
A Altankhuyag 2017.06.08 202.55.183.173
Би саяхан нэг "The limit of your language is the limit of your world" гэж үг уншсан л даа (ихэнх маань энэ англи өгүүлбэрийн утгийг монголоор ойлгож байгаа байх, хэрэв хараахан ойлгохгүй байгаа бол өөрсдөө толь бичиг ашиглаж байгаад орчуулаад уншаарай, тэгээд логикоор бодонгуут их гоё утга гарч ирнэ), Дээрээс нь БОЛОВСРОЛТОЙ хүний сэтгэлгээ, асуудалд хандах хандлага, ажил хариуцаж буй байдал, өөрийгөө илэрхийлж буй нь хүртэл, зөв боломжуудыг зөв ашиглаж буй нь хүртэл гээд эрс тэс ялгаатай байгааг энэ ярилцлагаас та бүхэн төвөггүй анзаарах болно ..., Ер нь л би дандаа л хэлдэг ш дээ, юуг гэж үү? Элдэв янзын шашин машин шүтэж байхаар Боловсролыг, шинжлэх ухааныг шүтээ л гэдэг ш дээ ...,
У Уянга 2017.06.08 202.131.244.117
Bayrlalaa. Ih olon goy zuvluguu avlaa. Estoi mundag emegtei baina. Iluu ihiig hiij buteegerei amjilt husie.
А Ариука 2017.06.08 202.21.96.34
Үнэхээр сайхан нийтлэл байна. Маш их урам зориг авлаа. Үлгэр дуурайлал авах маш олон зүйл байлаа. Баярлалаа амжилт хүсье
S Sanal 2017.06.08 202.70.46.211
Zaluuhan murtluu ymar goy alsiin haraatai uhaalag busgui ve. Hed heden udaa dairaldaj bsn. Daanch ug solij zurhleegui dee. Daraa n zaaval taniltsanaa
Г Ганаа 2017.06.08 202.55.183.173
Intelligence will never stop being beautiful gedeg ug sanaand orloo amjilt husey hurdan butsaj ireerei
З Зочин 2017.06.08 202.70.46.211
Canal bolgocon nomiig ni olj unshinaa. Cxniig tugeex medeelel bgaad bayapt bn. Mundg bucguit uulzaj yapiltsax xucel topow.
T Tuvshinbat 2017.06.08 202.21.106.145
Орчин үед технологио төгс болгох гэж баахан зүтгэсээр ард нь гартал дэндүү удаад, хийж байгаа зүйл нь хуучирсан, хоцрогдсон байх магадлал өндөр. Тийм учраас хурдан хийж, хурдан алдаж байж амжилтанд хүрдэг мэт хамгийн ихээр таалагдсан хэсэг. Амжилт хүсье Тана ирээдүйд ихийш хийж бүтээх итгэл төрлөө. Medium шиг ишлэлээ онцолдог, ойролцоогоор хэдэн минут унших вэ зэрэг боломжууд байвал их зүгээр юм шиг санагдаж байна.
N Naraa 2017.06.08 202.170.72.7
Saikhan saikhan surguuli togsjee. Gehdee eh orondoo en baina geed heleheer saihan ajluud hiigeerei. Ter saihan medlegiin Mongol horsond uldeemeer l baihiin
O Oyun-Erdene 2017.06.08 68.46.173.121
Khongorzuliin bichsen commenttei sanal neg bn. uneeheer hiih ymtai zorilgotoi humuus terendee anhaarlaa tuwluruulj zorig shuluudan hiij bga bh. Tana egchid amjilt husey! Ene yariltslagiig hiij beltgesen unread-d bayarlalaa
a aaaaaa 2017.06.08 202.179.26.83
Ямар мундаг эгч вэ. Бахархах сэтгэл аргагүй төрж байна. Эх орноо өндөрт авч яваарай. Амжилт л хүсье даа ;)
K Khongorzul 2017.06.08 103.10.23.237
Анзаараад байхад дэлхийгээр тарсан маш олон мундаг Монгол хүмүүс байдаг юм шигээ. Тэд чимээгүй л хийх ёстой юмаа маш сайн хийгээд амжилттай ажиллаж амьдраад явж байдаг. Урам зориг орлоо. Сахилга баттай, сэтгэлийн хаттай, алсын хараатай зүтгэх л үлдэж байна даа.