Хүний аюулгүй байдлын хэрэгцээг хангах хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол орон байр. Дэлхийн улс оронд залуу гэр бүлийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг олон шалтгаанаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах үйл явцыг хөнгөвчлөх бодлого хэрэгжүүлдэг. Ипотекийн хөтөлбөр бол хамгийн түгээмэл шийдлийн нэг юм. Манай улс энэ төрлийн хөтөлбөрийг 2008 оноос эхлүүлсэн бөгөөд 1212.mn-ээс авсан статистикт энэ оны наймдугаар сарыг хүртэл нийт 106 мянга орчим хүн тус зээлд хамрагдсан гэжээ. 

Ипотекийн зээлийн санхүүжилт, зээл олголтын хувь буурч байгаа тухай асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй энэ үед олон нийтээс энэ талаарх байр суурийг тольдлоо. 

I. Б.Амар, IT инженер 


Би саяхан өөрийн нэр дээр байр худалдан авсан юм. Ганцаар шинэ байр авах боломжгүй тул аав маань хамтран эзэмшигчээр оролцсон. Орон сууц гэдэг хүний гол хэрэгцээ учраас боломжийн хүүтэй зээлээр байр худалдан авах нь чухал. Гэхдээ хүн амын тоо хэтэрсэн манай нийслэлд ипотекийн зээлийн олголт хүндрэлтэй хэвээр байгаа санагдсан даа.

Намайг ипотекийн зээл хөөцөлдөж эхлэх үед зээл олгох иргэдийн тоо гүйцсэн байсан ч хөөцөлдөж байгаад орох гэж үзсэн. Гэхдээ зээл олгох үйл явц нь ойлгомжгүй, шууд банкин дээр очвол ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэх, зээлийн хүсэлт явууллаа гэхэд яг баттай авах уу гэдэг нь тодорхойгүй байсан.

Хүмүүсийн ам дамжсан яриа, мэдээний сайтуудын мэдээллүүд болон банкны ажилтнуудын өгч буй мэдээлэл хоорондоо зөрөөд, шийдвэр гаргахад амаргүй юм билээ. Дээр нь, орон сууцны үнэ өссөөр байгаа нь хамгийн том асуудал болж байна. Мөн худалдан авах үл хөрөнгөө сайн судлаагүйгээс болж дараа нь орон сууцны чанартай холбоотой анзаараагүй асуудлууд гарч ирсэн.

II. Д. Отгонсүрэн, тогооч


Ипотекийн зээлийн хүртээмж бага байгаа санагддаг. Бид нар шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавигдах шаардлага нь арай л ахадсан юм шиг. Миний хувьд чадахаараа хөөцөлдсөн. Уг нь, тусгай хэрэгцээт иргэд нийгмийн олон үйлчилгээг хүртээмжтэй, тэгш авах эрхтэй. Тэтгэврийн нас, цалин орлогын хэмжээнээс гадна төгрөгийн ханшийн уналт, орон сууцны үнэ зэрэг нь асуудалтай хэвээр байна.

Бэлэн байрнаас илүү баригдаж байгаа барилга үнийн хувьд илүү хямд, хэмнэлттэй байдаг юм байна лээ. Гэхдээ мөнгөө өгөөд ашиглалтад орохыг нь хүлээхээр орон сууц нь заасан хугацаандаа ороогүйгээс болж олон сар, жил түрээсийн байранд мөнгөө зарцуулж буй хүмүүс олон байдаг. Энэ мэт асуудал нь өөрийн гэсэн орон гэртэй болох гэсэн иргэдийн мөрөөдлийг мохоож л байна даа. Үүн дээр нэг дорвитой шийдэл гаргахгүй бол ч.

III. Р.Бүрэнбат, нягтлан


Монголд орон сууц худалдан авахын тулд нэг бол бэлэн мөнгө, бартер оролцуулах эсвэл урьдчилгаа бүрдүүлэн банкнаас ипотекийн зээл авах хоёр боломж байна. Миний хувьд хамтран зээлдэгч байхгүй тул зээлийн эрх үүсээгүй. Санхүүгийн эрсдэлээ дааж чадна гээд зээл хөөцөлдөхөд заавал хамтран зээлдэгч шаардаад байгаа юм. Нөгөө талд нийгмийн даатгалын лавлагаа, цалингийн тодорхойлолт зэрэг олон бичиг баримт бүрдүүлдэг ч угтаа миний бүх л мэдээлэл E-mongolia дотор бий шүү дээ.

Мөн барилгын төслүүд урьдчилсан захиалга авахдаа зах зээлийн ханшаас доогуур үнэ зарладаг нь сайн ч яг худалдан авахад хугацаандаа ашиглалтад орохгүй, хэрэгжүүлэгч тал баталгаагүй байх эрсдэлтэй. Тэр айдсаас болж хөрөнгө оруулж чадахгүй л байна. Нөгөө талдаа байр захиалахад үр ашиг, өгөөж бага байгаа санагддаг. Хуучин байрны тухайд зээл гарах магадлал бага, үнэлгээ тааруу байх нь бий.

Тиймээс банкуудад зээлийн хүртээмж тааруу байгаа учраас өөр боломжуудыг судалж үзсэн юм. Тухайлбал, орон сууцны урьдчилгаанд бэлдсэн 70 орчим хувийг ашиглан хөрөнгө оруулж эргэлдүүлэхэд, 10 хувь өсөж 77 хувь болно. Түүгээрээ үргэлжлүүлэн 4-5 жил хөрөнгө оруулахад 100 хувийн ашигтай ажиллах боломж байдаг.

Зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн ч банкны зээлийн шалгуурыг давахгүй байх тохиолдол цөөнгүй байх шиг байна. Манайд цалингаасаа хуримтлуулсан мөнгөөрөө тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс нэлээд байгаа байх. Тиймээс энийг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж боддог. Энэ мэт өөр өгөөжтэй боломжууд байвал сайн судалж, зөвхөн ипотекийн шийдвэр харж цаг үрэхгүй гэж боддог болоод байна даа.

IV. Ц.Пагамсүрэн, ахмад настан


Бидний үед орон сууц авахад албан газар, үйлдвэртээ хүсэлт гаргаад л өмчилдөг байлаа. Тэр үйлдвэрт, тэдэн байр гээд л цаанаас нь хуваарилдаг байсан шиг байна лээ. Гурилын үйлдвэрт ажилладаг байхад сонирхсон болгонд байр өгнө. Одоогийнх шиг зээл хөөцөлдөх гэлгүй нүүж орсныхоо дараа мөнгөө төлдөг байлаа.

Ээж маань битгий байранд амьдар, хүний хормой доогуур шургаад хийморь лундаанд муу гэж их хориглоно. Тэрнээс ч болсон уу байр, орон сууц сонирхож явсангүй өдийг хүрчээ. Уг нь хөгшний маань нутгийн танил хаанаас ч юм бэ дөрвөн өрөө байр олж өгсөн юм. Дарханы нэгдсэн эмнэлгийн хойхно талд 24 байр гэж сонсогдсон. Тэрсхэн таван хүүхэдтэй манайх орон сууцанд амьдарсан бол дэмтэй л байсан байх. Ойр тойрны хамаатан, найз нөхөд амьдарч, дамжсаар сураг тасарсан даа. Тэр үед зарна, түрээсэлнэ гэж байх биш амьдарч байгаад гараад л явчихдаг байсан юм.

Одоо орон сууц ховордсон юм уу, дараалал нь их байдаг юм уу мэдэхгүй юм. Хүүхдүүд ипотекийн зээл авна гэж их ярьж, хөөцөлдөөд байх шиг байдаг ч олддоггүй юм шиг байна лээ.


Бидний үед орон сууц авахдаа албан газар, үйлдвэртээ хүсэлт гаргаад л өмчилдөг байлаа.

Ц.Пагамсүрэн

V. А. Анужин, Г. Тарваа, залуу гэр бүл


Залуу гэр бүл учраас одоохондоо үл хөдлөх хөрөнгө худалдан аваагүй байгаа. Гэхдээ цаашид ипотекийн зээлийг судалж үзэх сонирхолтой. Бидэнд одоогоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахад санхүүгийн бэрхшээл том сорилт болж байна. Мөнгөө бүрдүүлсэн ч зээл авах боломж нь багасаад байгаа тухай мэдээ сонсогдоод байгаа. Ямартай ч авах шийдвэр гаргавал, цаг заваа зарцуулаад, тууштай хөөцөлдөөд үзвэл бүтнэ дээ гэсэн итгэл бий.

Орон сууц худалдан авахад төсөл хэрэгжүүлэгчийн мэдээлэл, барилгын чанарын үнэлгээ зэрэг нь дутмаг байдаг нь шийдвэр гаргахад амаргүй болгодог юм шиг санагдсан. Ер нь, монголд нэг талд тусдаа гарах хүсэлтэй залуу гэр бүл маш их, нөгөө талд байнга л шинэ барилга баригдаж байгаа харагдах юм. Үйл явцыг нь илүү оновчтой шийдэж чадвал, хүртээмжтэй, үр дүнтэй хөтөлбөр шиг санагддаг даа.

VI. О.Мөнх-Энэрэл, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн


Нэг байр таалагдаад сонголтоо хийж, санхүүгийн тооцоо гаргасан ч маргааш нь м²-ын үнэ өөрчлөгдсөн байх тохиолдол бий. Байрны үнэ барилгын материалаас шууд хамааралтай. Дийлэнх компаниуд бараа материалаа гаднаас зөөж авчрахаас гадна барилга барих газрын зөвшөөрлөө өндөр үнээр олж авдаг. Энэ мэтээр орон сууцны өртгийг өсгөж буй олон шалтгаан бий.

Засгийн газраас залууст зориулсан 30-40м² хэмжээтэй ухаалаг төлөвлөлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлж, нийгмийн даатгал төлөлтөөр нь дундаж орлоготой гэр бүлүүдийг дэмжвэл сайн. Тэр хэрээр орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дагаж, агаарын бохирдол буурах болов уу.

vII. С.Гантуяа, судалгааны багийн ахлах


Манай улсад ипотекийн зээл 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэр үед орон сууцны нийлүүлэлт бага, баригдсан нь хурдан дуусдаг байв. Яваандаа 2013, 2014 оноос нийлүүлэлт нэмэгдэж, иргэдийн дунд шинэ орон сууцыг зээлээр авах сонирхол ихэссэн. Гэхдээ ипотекийн зээл хөөцөлдөнө гэдэг дор хаяж нэгээс хоёр жилийн ажил болдог болсон.

Өнгөрсөн 2020 оны эцэс 2021 оны эхээр өгсөн өргөдлүүдийг одоо шийдэж байгаа банк ч байна. Гэтэл тэр хугацаанд орон сууц баригдаж дуусах эсэх, өөр сонголт гарч ирвэл яах, банк дахиад судлах уу зэрэг асуудлыг тодорхой, ойлгомжтой, үйлчлүүлэгчид ашигтай байлгахын тулд аль аль нь менежментийн талдаа илүү сайн ажиллах хэрэгтэй санагддаг.

Арилжааны 15 банкны таван банк нь сар бүр 1000 орчим өргөдөл авч зээл олгодог юм билээ. Сүүлийн үед зээл гарах нь багассан тул барилгын компаниуд өөрсдөө төлбөрийн өөр нөхцөл санал болгож эхэлсэн байна. Тухайлбал, орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлж, компанийн бага хүүтэй зээлд хамрагдах эсвэл 2-3 жилийн хүүгүй зээл авах сонголт бий.

Мөн хуучин байр, машинаа зээлд оролцуулах уян хатан хувилбарууд ч гарсан байсан. Эрэлт байхад нийлүүлэлтийн боломжууд гарах нь ойлгомжтой байх. Гэхдээ илүү хүртээмжтэй, хялбар, хурдан болгомоор л санагддаг.

Нөгөө талаас, анх байр захиалахдаа урьдчилгаагаа төлсний дараа гэнэт банкны зээл батлагдахгүй эрсдэлд орох үе байна. Эргээд гэрээгээ цуцалъя гэвэл гэрээ цуцалсны төлбөр гэж авна. Орон сууц баригдах хүртэл төсөл хэрэгжүүлэгч компани иргэний мөнгийг хүүгүй ашиглана гэсэн үг. Сайнаар бодож зээл гарлаа гэхэд банкнаас зээл судалсны төлбөр гээд авчихна. Аль ч тохиолдолд иргэн л бүх эрсдэлийг хүлээдэг. Тэгэхээр банкнаас өөрөөр төсөл хэрэгжүүлэгч компаниуд эсвэл хувийн хэвшлийг дэмжиж, залууст орон сууцтай болох боломж бүрдүүлээсэй.

VIII. Э.Энэрэл, менежер


Миний нүдээр ипотекийн зээл нь залууст тун тун ашигтай сонголт. Мөнгөний ханш урт хугацаандаа тогтмол унадаг манай улсын хувьд эхний хэдэн жил зээл төлөлт хийхэд чанга байж магадгүй ч жил ирэх бүр мөнгөний ханш буурч, цалин өссөнөөр давуу тал болно. Тогтвортой ажиллаж, орлогоо таслахгүй байж чадвал зээл төлөхөд асуудалгүй гэж боддог. Цалингаас гадуур орлоготой бол бүр сайн, их бага нь хамаагүй. Мэдээж их байвал тэр чинээгээрээ сайн. Миний хувьд тэр тал дээр ч их анхаардаг учраас ипотекийн зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн юм.

Багадаа хагас жил орчим хөөцөлдөх байх гэсэн хүлээлттэй байгаа. Шүүмжлэлтэй нь, байрны үнэ тасралтгүй өсөж байхад, зээлийн хэмжээг хэдэн жилийн турш 100 сая төгрөгт барьж байсан нь тиймхэн санагдсан. Сонголт хязгаарлаж байгаа хэрнээ эрсдэлийг зөвхөн иргэдэд үүрүүлэх гэж буй мэт. Саяхнаас л 150 сая болгох тухай сонсогдож эхэлж байх шиг байна. Энэ мэт асуудлаас болоод хэрвээ зээл бүтчихвэл авсан байрандаа өөрөө амьдрахгүйгээр ядаж эхний хэдэн жилдээ түрээслүүлнэ гэж төлөвлөсөн. Өөр яалтай билээ.

Ажил мэргэжлийн хувьд мэдээлэлтэй ойр байх боломж их тул сүүлийн үед Block.mn гээд үл хөдлөх хөрөнгийн хэсэгчилсэн хөрөнгө оруулалтын платформыг сонирхон судалж байна. Хэрвээ ипотекийн зээлээс илүү өгөөжтэй байх боломжтой бол эргэлзэлгүй орно гэж бодсон.

IX. М. Ууганзаяа, хувиараа бизнес эрхлэгч


Ипотекийн зээл залуу гэр бүлүүдэд маш том дэмжлэг болдог. Орон байртай болно гэдэг гэр бүл тогтвортой байх том шалтгааны нэг болов уу. Манайх байраа ипотекийн зээлээр худалдан авсан. Ипотекийн зээл хөөцөлдөх үед банкнаас шаардаж байгаа бичиг баримтуудыг бүрдүүлэхэд бага зэрэг хүндрэлтэй байсан ч бүтэмжтэй байсан.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь урьдчилгаа төлбөр болов уу. Мөн сэтгэлд таарсан байраа олох амаргүй. Орон сууцны байршил, гаднах орчин, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн ойр байдал зэрэг нь нөлөөлнө. Ялангуяа сүүлийн үед баригдаж буй барилгууд үл хөдлөхөөр зуучлуулдаг учраас худалдаж авсны дараа асуудал гарвал хэнд хандах нь тодорхойгүй хэвээр байна.

X. Х. Буянхүү, үйлчлэгч


Ипотекийн зээл авах асуудлыг нөхөр маань хариуцаад хөөцөлдөж байсан юм. Авсан үйл явцад нь оролцоогүй ч миний хувьд олон жилийн турш банкны зээл төлж явах нь л хамгийн том сорилт шиг санагдаж байна. Гэхдээ иргэд өөрийн гэсэн байр орон сууцтай болохын тулд үүнээс илүү боломж, сонголт байхгүйгээс хойш хамрагдаж чадсандаа л баяртай явдаг.


Тун удахгүй: Block.mn платформын тухай

Барилгын төслийн санхүүжилтийн зардал нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд жинтэй нөлөөлдөг. Тэгвэл энэ ийм үед олон нийтээс шаардлагатай хөрөнгийг босгосноор өртөг буурах, барилга хугацаандаа ашиглалтад орох, эргээд анхны хөрөнгө оруулагчид нь хямд, ашигтай нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгөтэй болох, нэмэлт өгөөж хүртэх боломжтой.

Ийм боломжийг олгож буй BLOCK.MN нь үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгчдэд олон нийтээс санхүүжилт босгоход туслах технологид суурилсан платформ юм. Тус платформ инфляцын өсөлтөөс мөнгөө хамгаалж, өндөр өгөөж хүртэх, хөрөнгө оруулалтын дүнгээс шалтгаалан "Block Drops" хүртэхээс гадна хямд үнээр үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг хөрөнгө оруулагчдад олгох юм. Түүнчлэн хөрөнгө оруулагч төслийн явцыг ажиглан худалдан авалт хийх эсэхээ шийдэх буюу эрсдэлээ тооцох боломжтой.

Block.mn энэ сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийх бөгөөд, эхний ээлжид UB Group-ийн хоёр төсөлд олон нийтээс санхүүжилт босгох аж.