Нэг сэдвийн талаар өөр өнцөг, ялгаатай үзэл бодлыг хүргэдэг 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлийн 2023 оны сүүлийн дугаарт “Монголын Алт” (МАК) ХХК-ийн бүтээгч хамт олны төлөөлөл оролцлоо. Өдгөө 30 жилийн ололт амжилтаа дүгнэн буй МАК компани дараагийн 30 жилийн алсын хараагаа “Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил” хэмээн тодорхойлж буй.
Тэд өнгөрсөн хугацаанд нийт 4000 гаруй ажлын байрыг бий болгож, 1200 гаруй ханган нийлүүлэгчээс тогтмол худалдан авалт хийн 100 гаруй олон улсын компанитай түншлэн ажиллажээ. Үүний зэрэгцээ улс орон, орон нутгийн төсөвт 2.1 их наяд төгрөгийн татвар төлж, нийгмийн хариуцлагын 100 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн аж.
Ингээд Монгол Улсын хөгжилд өөрсдийн авчирч буй шийдэл, хийж хэрэгжүүлж байгаа төслүүдийн тухай тэдний яриаг хүлээн авна уу.
I. А.АРИУНБОЛД, ШИЛЭН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭХ ХЭСГИЙН МАСТЕР
Евро Виндоор үйлдвэр бол МАК компанийн хамгийн отгон үйлдвэр. Бид -50 градус хүртэл хүйтэрдэг орнуудад зориулагдсан материалаар, Европ стандартын дагуу шилэн цонх, хаалгыг Монголдоо хийдэг цор ганц үндэсний үйлдвэр. Хүний гарын оролцоогүй, бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хийдэг нь манай онцлог. Налайхын үйлдвэр маань 300 гаруй ажилтантай, 30 мянган кв.м хуванцар үйлдвэрлэх хүчин чадалтай. Байнгын гаднаас импортоор авдаг шилэн фассад, хаалга, цонхыг бид дотооддоо үйлдвэрлэж, өдгөө зах зээлийн 60-70 хувийг хангаж байгаа нь эх орондоо оруулж буй том хувь нэмэр гэж бодож байна.
Үйлдвэрийнхээ талаар товч тайлбарлахад манай үйлдвэр европ брэндийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж, түүхий эд, арга туршлагад тулгуурлан хөнгөн цагаан, хуванцар, модон цонх хаалга, фассад шилэн багцыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Мөн цаашид хаалганы үйлдвэр, шил ганжуулах, матах технологи, бүрэн автомат будгийн цехээр үйл ажиллагаагаа өргөтгөхөөр зорьж байгаа.
"Байнгын гаднаас импортоор авдаг шилэн пассад, хаалга, цонхыг бид дотооддоо үйлдвэрлэж, өдгөө зах зээлийн 60-70 хувийг хангаж байгаа нь эх орондоо оруулж буй том хувь нэмэр гэж бодож байна."
II. С.ЗОЛЗАЯА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Ажилд орно гэдэг бэрх даваа байсан цар тахлын жилд нүд эрээлжлэм олон ажлын зар дундаас “Үйлдвэрлэл эх орны хөгжлийг түүчээлнэ” гэсэн уриаг харсан юм. Өмнө нь үйлчилгээ, эмнэлгийн салбарт ажиллаж байсан хүний хувьд бүтээгч, үйлдвэрлэгч салбарт ажиллах хүсэл энэ үеэс төрсөн. Тийнхүү цахимаар олон шатны ярилцлагын ард гарч, одоогийн хамт олныхоо нэг хэсэг болжээ. Ажилд орсон түүхээ ийн хуваалцсан шалтгаан нь өдгөө би ажилд авах үйл явцад оролцогч нэгэн болсон учраас тэр юм.
Хүний нөөцийн мэргэжилтнээр МАК компанид хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа олон залуустай ажлын ярилцлага хийсэн байна. Тэр бүрд миний баримталсан нэг зарчим нь сонсохоос илүүтэй ярих. Яагаад гэвэл манайхыг зорин ирсэн залуу мэргэжилтнүүд компанийн цар хүрээ, үнэ цэн, үр өгөөжийг бүрэн ойлгоогүй ирэх нь элбэг тул тэдэнд тултал тайлбарлан мэдрүүлж, эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжтой гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.
Энэ ташрамд манай компани удахгүй бүл нэмэх гэж буйг дуулгая. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 4000 ажлын байрыг бий болгосон бид ирэх онд энэ тоог 6000 мянга болгох зорилт тавин ажиллаж байна.
"Mанайхыг зорин ирсэн залуу мэргэжилтнүүд компанийн цар хүрээ, үнэ цэн, үр өгөөжийг бүрэн ойлгоогүй ирэх нь элбэг тул тэдэнд тултал тайлбарлан мэдрүүлж, эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжтой гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй."
III. СВАМИ САНГАМНАТ БАСВИЛАН, ИНЖЕНЕРИНГИЙН МЕНЕЖЕР
Би энэ оны дөрөвдүгээр сард Цагаансуварга ордын инженерингийн менежерээр томилогдон ажиллаж байна. Зэс молибденийн энэхүү орд нь 1.6 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй орд бөгөөд монголчуудын хувьд тун чухал төсөл юм. Миний хувьд энэ төсөлд инженерийн болон төсвийн тооцоо, тендерийн урьдчилсан бэлтгэл, төслийн баримт бичиг зэргийг шалгах үүрэгтэй.
Монголд ажиллаж байгаа гадаад мэргэжилтний нүдээр харахад МАК компани ажлын байрыг үлэмж нэмэгдүүлж байгаа гэж бодож байна. Тэр тусмаа Цагаансуварга төслийн хүрээнд 1300 хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5000-7500 хүртэлх ажлын байр шинээр бий болох боломж бүрдэж байгаа. Энэ бол Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмэр болохуйц төсөл билээ.
"Монголд ажиллаж байгаа гадаад мэргэжилтний нүдээр харахад МАК компани ажлын байрыг үлэмж нэмэгдүүлж байгаа гэж бодож байна."
IV. Д.ГАНЗОРИГ, ӨРМИЙН ОПЕРАТОР
Би Нарийнсухайтын уурхайд Sandvik-75 өрмийн мастераар ажиллаад 14 жил болж байна. Ил уурхайн ажилд хатуу чулуу, хөрсийг өрөмдөж, тэсэлж бутлах нь цааш ажил үргэлжлэх үү, үгүй юу гэдгийг шийддэг учраас хамгийн чухал ажилд тооцогддог. Энэ бол уурхайн бусад ажлаас ялгарах онлцог нь болов уу.
Хувьдаа би эх орны хөгжлийг үйлдвэржилтээс эхэлнэ гэж боддог. Дотооддоо олон үйлдвэр барьж байгуулахын хэрээр шинэ ажлын байр үүсэж, үүнийг дагаад иргэдийн аж амьдрал сайжрах нь цаг хугацааны л асуудал. Харин уул уурхай бол үйлдвэрлэлийн эхлэл билээ.
"Хувьдаа би эх орны хөгжлийг үйлдвэржилтээс эхэлнэ гэж боддог. Дотооддоо олон үйлдвэр барьж байгуулахын хэрээр шинэ ажлын байр үүсэж, үүнийг дагаад иргэдийн аж амьдрал сайжрах нь цаг хугацааны л асуудал."
V. Ц.ДАВААГОМБО, ЗАСВАРЫН МАСТЕР
МАК компанийн нэг хэсэг болоод хэдийн 28 жил өнгөрчээ. Миний хувьд анх усан буучаар ажилд орж, үргэлжлүүлэн хүнд машин, механизмын оператороор 22 жил ажиллаад сүүлийн тав орчим жилийн хугацаанд Нарийнсухайтын уурхайд засварын мастераар ажиллаж байна.
Манай компани 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, үйлдвэрлэгч компани гэдэг утгаараа эх орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа. Үүнийг бидний бүтээн байгуулалтууд бэлээхэн гэрчлэх биз. Жишээлбэл, Нарийнсухайтын уурхай нь нэг сая тонны хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэртэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд орон нутгийн төсөвт нийт 1.3 их наяд төгрөгийн татвар төлж, 1000 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна. Ууган ажилтны хувьд энэ бүх хөгжил дэвшилд гар бие оролцсон гэдгээрээ их сэтгэл өндөр байдаг юм.
"Манай компани 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, үйлдвэрлэгч компани гэдэг утгаараа эх орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа. Үүнийг бидний бүтээн байгуулалтууд бэлээхэн гэрчлэх биз. Ууган ажилтны хувьд энэ бүх хөгжил дэвшилд гар бие оролцсон гэдгээрээ их сэтгэл өндөр байдаг юм."
vi. Б.БИЛГҮҮН-ОЧИР, ГЕОЛОГИЧ, ӨГӨГДЛИЙН ШИНЖЭЭЧ
Би МАК компанийн ууган салбар болох уул уурхайн салбарт ажиллаад нэг сар болж байна. 30 жилийн түүхт МАК компани маань Монголдоо болон дэлхийд томоохонд тооцогдох ордуудыг нээн илрүүлж, одоогоор 30 гаруй төслийг хариуцан ажилладаг. Шинэхэн ажилтны хувьд ийнхүү олон төсөл, ажилд зэрэг оролцох боломж гарч буй нь тун олзуурхууштай санагддаг шүү.
Бид энэ оноос маш өргөн хүрээтэй гео мэдээллийн санг үүсгэж эхэлсэн. Илүү тодруулбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр нарийвчлалтай ордын 3D загварчлал хийх болон нөөцийн бодит тооцооллыг гаргах бүрэн автоматжсан гео мэдээллийн сантай болох зорилго тавин ажиллаж байна. Мэдээж 30 жилийн дата мэдээлэл гэхээр асар их хэмжээтэй зүйл болох нь гарцаагүй. Тус мэдээллийн сан бий болсноор геологийн судалгааны ажлыг чанартай гүйцэтгэх, уурхайн төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах, бизнесийн зорилтыг тодорхойлох, эдийн засгийн үр өгөөжийг тооцох зэрэг олон боломж давуу тал үүсэх юм. Зохион бүтээгч болно гэсэн мөрөөдөл минь энэ ажлын байранд биелэлээ олсны сацуу МАК компанийн туршлагатай геологичид, зөвлөхүүд, мэдээллийн технологийн дата аналистуудтай хамтран ажиллаж, орчин үеийн техник тоног төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар хүссэн ажлаа хийж байгаа нь туйлын аз завшаан гэж бодож байна.
"Бид энэ оноос маш өргөн хүрээтэй гео мэдээллийн санг үүсгэж эхэлсэн. 30 жилийн дата мэдээлэл гэхээр асар их хэмжээтэй зүйл болох нь гарцаагүй. Тус мэдээллийн санг бий болгосноор ирээдүйд мэдээллийн баазад суурилан хэтийн төлөв, стратегийн дахин төлөвлөлт, цаашдын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээн дөхөм болох юм."
vii. Б.Амгалан, Судалгаа шинжилгээний албаны дарга
Хамт олныхоо нэг хэсэг болоод тав дахь жилийн нүүрийг үзэж байна. Манай МАК компани хүнд үйлдвэрлэл-эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал-үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, дэмжин ажиллах компаниуд зэрэг таван салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд миний хувьд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд судалгаа шинжилгээний албаны даргаар ажилладаг.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай учраас энэ салбараас орж ирж байгаа үр өгөөжийг улсын хөгжлийн үндэс суурь болсон дэд бүтцийн салбарт илүүтэй зарцуулах хэрэгтэй гэж боддог. Харин МАК компани энэ чиглэлд блок, цементийн үйлдвэрлэлээр дотоодын зах зээлийг ханган ажиллаж байгаа билээ. Тухайлбал, Монголын зах зээлд эзлэх хувиараа Евро цемент үйлдвэр 45, Евро блок үйлдвэр 60 хувийг давсан үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ хаалга цонхны Евро Виндоор, ган агаар сэлгэлтийн хоолойн Евро Венти үйлдвэрүүд дотоодын худалдан авагчдын хэрэгцээг хангаж байгааг онцлууштай.
"Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай учраас энэ салбараас орж ирж байгаа үр өгөөжийг улсын хөгжлийн үндэс суурь болсон дэд бүтцийн салбарт илүүтэй зарцуулах хэрэгтэй гэж боддог."
viii. Х.ТҮВШИНТӨГС, АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ
Би 20 жилийн өмнө МАК компанийн уул уурхайн салбарт шинэ ажилтнаар ирж байлаа. Харин одоо МАК Евро блокийн үйлдвэрт ахлах эдийн засагчаар ажиллаж байна. Ажилладаг салбараа өөрчилтөл тийм удаан хугацааг компанийн нэг хэсэг болон өнгөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд олон өөрчлөлт, сорилт бэрхшээлийг даван туулсан ч миний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон нь хамгийн бахархалтай.
Үйлдвэр хариуцсан эдийн засагч учраас тэнд өрнөж буй бүтээн байгуулалт бүрийг, хөдөлж буй хүн нэг бүрийг алган дээрээ тавьсан мэт мэдэж байх шаардлагатай. Тэгж гэмээн ямарваа нэг асуудал гарахад хурдан хугацаанд хариу арга хэмжээ авч чадна шүү дээ. Өдгөө манай компани 4000 монгол хүнийг ажлын байраар хангахын сацуу маш том татвар төлөгчдийн нэг болжээ. Энэ бол энд ажиллаж буй нэг эд, эсийн хувьд компани, хамт олноороо бахархах үндэс юм.
"Өдгөө манай компани 4000 монгол хүнийг ажлын байраар хангахын сацуу маш том татвар төлөгчдийн нэг болжээ. Энэ бол энд ажиллаж буй нэг эд, эсийн хувьд компани, хамт олноороо бахархах үндэс юм."
ix. У.ЦЭН-АЛТ, ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ
Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах МАК Евро цемент үйлдвэрт 2017 оноос эхлэн ажиллаж байна. Анх технологийн хэсэгт хяналтын өрөөний оператороор ажлын гараагаа эхлүүлж, 2019 онд технологич инженер, 2023 онд ерөнхий технологичийн албан тушаалд томилогдсон. Цемент гэдэг барилгын материал үйлдвэрлэлээс гарч буй бүх бүтээгдэхүүнд хамгийн чухал орц байдгийн адилаар манай улсад хийгдэж байгаа бүтээн байгуулалтад Евро цемент үйлдвэр даацтай хувь нэмэр оруулж байгаа. Илүү тодруулбал, манай үйлдвэр таван төрлийн ашигт малтмал бүхий орцоор зургаан төрлийн цементийг тогтвортой үйлдвэрлэж, зах зээлийн 40 гаруй хувийг ханган ажиллаж байна.
Бүтээгч салбарт ажиллаж байгаа залуу мэргэжилтний хувьд улсын хөгжлийг үйлдвэрлэлээс эхэлнэ гэж боддог. Бидэнд дотоодын зах зээлийн эрэлтийг хангах олон үйлдвэрийн хэрэгцээ байгаа ч үүнийг дагасан дэд бүтцийн асуудлуудыг мартаж болохгүй. Ядаж л нэн тэргүүнд эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй болов уу. Гэхдээ цаг хугацааг юугаар ч нөхөж чадахгүй болохоор энэ тал дээр бид үйлдвэрээс гарч буй нүүрсхүчлийн хийн хэмжээг тогтоон хадгалах Carbon capture технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Нэг ёсондоо нүүрсхүчлийн хийг цемент болон бетон зуурмагт хийж, бат бөх чанарыг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй ногоон цемент үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Миний хувьд энэхүү бүтээн байгуулалтын нэг хэсэг болж буйдаа туйлын баяртай байна.
"Бүтээгч салбарт ажиллаж байгаа залуу мэргэжилтний хувьд улсын хөгжлийг үйлдвэрлэлээс эхэлнэ гэж боддог. Бидэнд дотоодын зах зээлийн эрэлтийг хангах олон үйлдвэрийн хэрэгцээ байгаа ч үүнийг дагасан дэд бүтцийн асуудлуудыг мартаж болохгүй."
x. Д.Золбилэг, Бизнесийн хөгжлийн албаны дарга
Миний хувьд компанийн бизнес зорилго, цаашдын төлөвлөлтүүдийн хүрээнд шинэ төсөл хөтөлбөрүүдийн санал санаачилга гаргах, зорилтуудыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах зэргээр бүхий л түвшинд үр бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний дагуу МАК компани өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүтээгч Монголыг бий болгохын төлөө ажиллаж ирлээ. Тодруулбал, ашигт малтмалаар баялаг бүтээн дэлхийн технологийг эх орондоо нутагшуулж, импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгон таван төрлийн 20 орчим брэндийн бүтээгдэхүүнийг олон улс болоод дотоодын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
2023 он бидний хувьд дараагийн 30 жилийн алсын харааг тодорхойлох чухал үе байлаа. Тиймдээ ч бид дараагийн 30 жилд ногоон ирээдүй рүү тэмүүлж, тогтвортой хөгжлийг цогцлоох алсын хараанд төвлөрөн ажиллах болно. Энэ хүрээнд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төслүүддээ хүч тавин ажиллах бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, цэвэр эрчим хүч, ногоон технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллах юм.
"2023 он бидний хувьд дараагийн 30 жилийн алсын харааг тодорхойлох чухал үе байлаа. Тиймдээ ч бид дараагийн 30 жилд ногоон ирээдүй рүү тэмүүлж, тогтвортой хөгжлийг цогцлоох алсын хараанд төвлөрөн ажиллах болно."