Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги, Дээгий нар нэгэн шинэ номын тухай ярилцлаа. Энэ бол 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари Клинтоны "What Happened" буюу "Юу болоод өнгөрөв?" хэмээх дуртгал ном юм. Энэ нь түүний долоо дахь, тэр дундаа гурав дахь дуртгал бүтээл ажээ. Одоогоос нэг жилийн өмнө АНУ, магадгүй дэлхийн түүхэнд хамгийн дуулиантай болж өнгөрсөн тэр сонгуулийн үеэр, өмнө ба хойно нь чухам юу юу болсон талаар Хиллари өөрийн үгээр өгүүлсэн нь нэн сонирхолтой юм.
НОМЫН ТУХАЙ
Хиллари Дайан Родхам Клинтоныг танихгүй хүн ховор. Өдгөө 70 настай тэрээр яах аргагүй дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг. 1993 онд нөхөр Билл Клинтон нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дэлхийн тэргүүлэх улсын тэргүүн хатагтай болж олон нийтийн анхаарлын дунд орсон юм. Улмаар 2001 онд нөхөр нь Ерөнхийлөгчийн суудлаас буух үед Нью Йорк мужийн анхны эмэгтэй сенатороор сонгогдож, 2009 он хүртэл энэ албыг хоёр удаа хашсан байна. Энэ хугацаанд 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөөд Барака Обамад ялагдсан хэдий ч Обамагийн хүсэлтээр Төрийн департментын нарийн бичгийн дарга буюу гадаад харилцааны сайдаар 2013 хүртэл ажиллаж, Монголд айлчлан ирж байсныг та бид мэднэ.
Энэ нэр хүндтэй улс төрч 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвшсэн билээ. Эхлээд нам дотроо ялж, дараа нь Бүгд Найрамдах намын Доналд Трамп хэмээх "уламжлалт бус" бизнесмэнтэй өрсөлдөх болсон юм. Анхнаасаа л Хилларигийн рэйтинг өрсөлдөгчийнхөөсөө өндөр байж, АНУ-ын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох нь гэгдэж байлаа.
Гэвч сонгуулийн өдөр санаанд багтамгүй үр дүн гарч, хэдий нийтдээ 3 орчим сая хүний санал илүү авсан ч АНУ-ын өвөрмөц сонгуулийн системийн улмаар тэр ялагдсан юм. Дэлхий нийт ч шоконд орсон. Ялсныхаа дараа гарч тавих илтгэлээ бэлдэж суусан тэр өөрөө ч гүн шоконд орсноо энэхүү номондоо бичжээ.

Тэр л мөчөөс энэ ном төрөх шалтгаан бий болсон гэж хэлж болно. Ер нь юу болоод өнгөрчихөв, яагаад би ялагдчихав гэдгийг эргэцүүлж, медиагаар шуугиж байсан зүйлсийн цаана чухам юу өрнөж байсныг өөрийн үгээр хүүрнэхийг хүсжээ. Хиллариг хэт болгоомжтой байдаг, зоримог алхам хийдэггүй гэж зарим нь шүүмжилдэг. Тэгвэл энэ удаа түүнд сэтгэл хөдлөлөө дарж барих шалтгаан үлдээгүй нь ойлгомжтой. Хиллари харьцангуй чөлөөтэйгөөр, хөгжилтэйгээр, гомдолтойгоор энэ номыг бичжээ.
Түүний ялагдал олон зүйлээс үүдсэн гэдгийг Хиллари дэлгэрэнгүй хүүрнэнэ. Эмэгтэй улс төрч байх нь ямар асуудлууд дагуулдгийг ч мэдээж уудалж таарна. Энэ сонгуулийн үр дүн бодлогоор гэхээсээ нэг нэгийгээ харлуулах гэсэн хар шар мэдээ, дэмий балай дуулиан шуугианаас шалтгаалсан гэдгийг өгүүлжээ.
Яагаад ялагдсан, ялагдлаа хэрхэн даван туулсан зэргээ хүүрнэснээс гадна хувийн амьдралаа анх удаа ний нуугүй, сэтгэл хөдлөлтэйгээр бичжээ. Юутай ч тэр өөрийгөө зөвхөн бусдаар дүгнүүлэхийг, өөрийн түүхээ бусдаар бичүүлэхийг хүссэнгүй, нөхцөл байдал ямар байсныг өөрийн өнцгөөс харуулахыг хүссэн нь энэ юм. Уг номоороо дамжуулан АНУ-ын ардчиллыг хамгаалах, цаашид зөв зүйтэйгээр хөгжүүлэх сэдэл сануулгыг ч давхар өгөхийг зорьжээ.
Ингээд олныг үл өгүүлэн, 512 хуудас энэ зузаан номыг гурван хөтлөгч маань хоёр хэсэг хуваан хураангуйлж, сонирхолтой байдлаар ярилцсаныг сонсоцгооё. Эхний хэсэгт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар голчлон ярих бол удаах хэсэгт Хиллари Клинтоны хувь амьдралыг түлхүү өгүүлэх болно.
ПОДКАСТ СОНСОХ
Эхний хэсгийг энд дарж сонсоно уу.
Хоёрдугаар хэсгийг доороос сонсоно уу:
iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.
Сэтгэгдэл бичих (2)


W WAVY 2017.10.08 202.9.41.25
2 дугаарыг нэгэн зэрэг нийтлэсэн юм шиг байна. Сонсож үзлээ, номын ерөнхий агуулгыг нь ойлголоо, гэхдээ ЧАНАР МУУТАЙ дугаар болжээ, өмнө нь би Элон Масктай дугаарыг бүтэн сонссон, энэ нь 2 дахь нь байлаа, ярих зүйлийнхээ дарааллыг ядаж ярилцаж байгаад гаргачихгүй, номыг энд тэндээс нь хагас хугас ярих юм, бас Доналд Трамп гэж ирээд л өөр өөрсдийнхөө бодлоор тэр агуу хүнийг доош нь хийх, Хиллариг агуу биш гэх гэсэнгүй, ер нь нэг талыг баримталж, нөгөөг нь муу хэлэх хэрэггүй л байх, ялангуяа олон хүнд хүргэх хариуцлагатай ажил хийж буй хүнд бол, бас ХАРААЛ ИДСЭН АГУУ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС-ыг яаж тэгж хэлж болно вэ, аймар сонин гэж ирээд л... тэдний түүх буутай салшгүй холбоотой, өнөөдөр буу эзэмших соёлд ч суралцчихсан хүмүүс, дунд нь мэдээж сэтгэцийн асуудалтай ч юм уу хэт экстремист хүмүүс байж таарна, бас үндэсний сайхан онцлог байна даа, тэр нь мөн нийгэмд хууль биелэх сайхан л шалтаг болдог ч юм билүү, нөхөөр асуудлыг хүндрүүлэх хэрэггүй надад буу байгаа, хэл амаараа учраа олоё, тайвшир гэх байдлаар. АМЕРИК БОЛ ДЭЛХИЙД НОМЕР НЭГ УЛС ШҮҮ ДЭЭ, ТЭНД САЙН НЬ Ч БИЙ МУУ НЬ Ч БИЙ, ДИВААЖИН БИШ, ГЭХДЭЭ Л ХАМГИЙН АГУУ нь!!!
B Bolor 2017.10.08 107.185.112.215
Ene nomiig review hiigeesei gej bodoj baisan um. Bayarlalaa unread. Ene nomoo niitelsen ni Hillarygiin huvid zuv alham. ANU songuuliin, uls turiin, media influence her baiga bugdiig zadalj, emailiin asuudliig tailbarlsan yostoi nud neesen nom. Uls turiig hoishin tavij zugel emergtei huner ni harhad uneheeriin mundag, zorigotoi emegtei.