#Noplasticchallenge аяны тухайд
Бид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах, эрүүл хэрэглээ ба зөв дадлыг түгээх #NoPlasticChallenge нэртэй сошиал уриалгыг (challenge) эхлүүлэн хувь хүн, байгууллагуудыг нэгдэхийг уриалсан билээ.
Уриалгын дүрэм нь оролцогчид нэг удаагийн болон ердийн хуванцар эд хэрэгслүүдээс татгалзаж байгаагаа харуулсан, бусдыг уриалсан, бүтээлч агуулгатай гэрэл зургуудыг Public тохиргоотойгоор фэйсбүүк хуудсандаа #NoPlasticChallenge хаштагийн хамтаар байршуулах байсан юм.
Нэг сарын турш үргэлжилсэн уриалгын төгсгөлд бид идэвхтэй оролцож, бүтээлч санаа гаргасан, үлгэр жишээ дадлыг танилцуулсан 3 хүн, 3 байгууллагыг тодруулан НҮБ-ын байгууллагын байранд хүлээн авлаа. Энэ үеэр НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман өндөр ач холбогдол өгөн оролцогчидтой уулзан, талархлын бичиг гардуулсан юм. Мөн тус уриалгыг дэмжсэн хоёр байгууллага болох Сэгсгэрмаа брэнд, BioAmidral дэлгүүр оролцогчдод гарын бэлэг гардуулсан юм.

ялагчид


#noplasticchallenge-ийн онцлох тоо баримт

ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХЫН ТУЛД БИД үргэлжлүүлэн ЮУ ХИЙх ёстой ВЭ?
Хуванцрын хэрэглээ, хаягдал нь өнөөдөр дэлхий нийтийг түгшээж буй хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Үүнийг дагаад хуванцрын хэрэглээг бууруулахаас эхлээд шинэлэг шийдэл, инновацийг нэвтрүүлэх хэрэгцээ урган гарч байна. Саяхан л гэхэд 100 хувь дахин боловсруулах боломжтой бөгөөд яг л хуванцар уут шиг харагддаг, мэдрэгддэг "уутыг" Avani Eco компани шинээр танилцууллаа.
Иргэдийн 10 хувь нь л аливаа нэг зөв зүйтэй санаачилгыг дэмжин, зөв дадлыг хэвшүүлэхэд нийгмээрээ дагах боломж бүрддэг гэдэг. Тиймээс бүгдээрээ шаардлагагүй, орлуулчихаж болох хуванцрын хэрэглээнээс татгалзацгаая!

Манай #NoPlasticChallenge уриалгыг хүлээн авч оролцсон бүх хувь хүмүүс, байгууллага болон анхнаас дэмжиж ажилласан Сэгсгэрмаа болон BioAmidral дэлгүүрүүдэд талархлаа илэрхийлж байна.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 27.123.214.90
Зочин та өөрийнхөө зөв хэвшил, байгаль орчны төлөө оролцсон юм уу, нэр дурьдагдахын төлөө оролцов уу? :)
З Зочин 64.119.27.184
Оролц оролц гээд л өч төчнөөн хүмүүс, газруудыг уруу татчихаад нэгийг нь ч дурдахгүй байсан юм бол яах гэж ингэж байдаг юм. Танай юманд ахиж оролцохоос урамгүй болчихлоо.