Орчин үед санхүү ба технологийн хослол болсон финтекийн компаниуд хүмүүсийн амьдралыг ихэд хөнгөвчлөх болов. Онлайн санхүүгийн үйлчилгээнүүд гарч бид гар утаснаасаа банк оролгүйгээр зээл хүртэл авч болж байна. Гэхдээ энэ үед бидний мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцын асуудал хөндөгддөг. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа зээл авахад орлогын хэмжээ, дансны хуулга шаардалгүйгээр психометр буюу сэтгэл зүйн тест авч бие хүний хариуцлагатай байдалд тулгуурлан онлайнаар зээл өгдөг Zeely апп-ийг онцолж байгаа юм. "Zeely" апп-ийг санаачлагч "Optimal NMax" компанийг хамтран байгуулагч А.Хосгаригтай хийсэн ярилцлагаа хүргэе.
Бизнесийн нэр: "Optimal NMax" ХХК
Хаяг: Grand Plaza-ийн зүүн талд, Zeely оффис
Үйл ажиллагааны чиглэл: Финтек банк бус санхүүгийн байгууллага
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Үүсгэн байгуулагч: А.Хосгариг, Н.Мандахбаяр
Цахим хуудсууд: zeely.mn, Фэйсбүүк: Zeely, Инстаграм: @zeely.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?
Би их сургуулиа төгсөөд, магистрт суралцсаныхаа дараа зээлийн эдийн засагчаар ажилласан юм. Тэр үед надад хүмүүсийн зээл авах, төлөх, түүндээ хандаж байгаа хандлага их сонирхолтой санагддаг байв. Олон зээл олгон туршлагажаад ирэхийн хэрээр мэдрэмжид тулгуурлан зээл өгөх чадвартай болж эхлэсэн. Харилцагчтай 15 минут ярилцаад тэр хүн зээлээ төлөх үү, төлөхгүй юу, энэ хүнд тэдэн сарын хугацаанд зээлийг нь ингэж тавьж өгөх юм бол төлж чадна, хугацаа хэтрэх үү, хэтрэхгүй юу гэдгийг ойлгодог болчихдог. Энэ үед орлогын түвшнээс үл хамааран зээлдээ хариуцлагатай, хариуцлагагүй ханддаг хүмүүс байдгийг ажигласан. Туршлагаасаа харахад бичил зээл дээр хүн орлогоо нотолж, барьцаа хөрөнгө байршуулахгүйгээр зээл авах боломжтойг олж харсан юм. Мөн харилцагч зээлийн түүхгүй, орлого нотлох бичиг баримтгүйн улмаас зээл болон бусад санхүүгийн үйлчилгээг авч чадахгүй байх нь тийм ч шударга биш. Иймээс харилцагчдынхаа дотоод нөөцөд итгэж финтек болон сэтгэл судлалыг нийлүүлж Zeely апп-ийг эхлүүлсэн хэрэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?
Анхны хөрөнгө оруулалтаа ойр дотнын хүмүүстээ төслөө танилцуулж байж авсан. Гэвч энэ нь хялбар байгаагүй. Учир нь энэ санаа өмнө нь Монголд туршигдаж байгаагүй, олон улсад ч төдийлөн тархаагүй байгаа юм. Хэрэгжих боломжтой гэж итгэсэн хүмүүс маш цөөн байсан ч бид өнөөдөр санаагаа бодит болгон хэрэгжүүлээд олон улсад өөрсдийн технологи, зээлийн уламжлалт бус үнэлгээгээрээ өрсөлдөх зорилготой ажиллаж байна.


Хамтрагчаа хэрхэн олж сонгосон бэ?
Мандахбаяр бид хоёр Улаанбаатарт оюутан болж ирээд танилцсан найзууд. Бид хоёр тэс өөр зан чанартай учир нэг нэгнээ нөхөж оновчтой шийдвэр гаргаж чаддаг. Тиймээс би Мандахбаярт хамтрах санал тавьж бизнесээ эхлүүлсэн юм. Чадварын хувьд бол би банк бусын салбарт, хамтрагч маань борлуулалт менежмент, стратегийн тал дээр илүү мэргэшсэн.
ТАНАЙ апп-ИЙн ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?
Манайхаас зээл авах процесст таны дансны хуулга хэрэггүй, нийгмийн даатгал төлдөг эсэх тань хамаагүй, орлогын хэмжээ ч сонин биш. Бидэнд хэр хэмжээний хариуцлагатай хүн бэ гэдэг л чухал. Үүнийг онлайн сэтгэл зүйн тест ашиглан шалгадаг. Манай апп бусад ижил төрлийн апп болон зээлийн үйлчилгээнүүдээс ялгаатай нь хувь хүний мэдээлэлд халддаггүй. Технологийн эрин зуунд тухайн хүний хувийн нууц гэдэг маш чухал. Нийгмийн даатгал төлдөг эсэх, хэдий хэр цалин авдаг, ямар зардал гаргадаг зэрэг нь хувь хүний нууц байх ёстой. Бас орлогоо нотолж чаддаггүй ч зээлээ эргэн төлөх хариуцлагатай хүмүүст зээл авах боломжийг олгож байгаа юм. Бид ойр дотнын хүмүүстээ мөнгө зээлэхдээ орлогын хэмжээг нь тооцоолж бодолгүй, хэр итгэлтэй хүн бэ гэдэгт анхаардагтай ижил. Манай апп сэтгэл зүйн тестээр хувь хүний онцлогийг тодорхойлж зээл өгдөг. Олон улсад энэ төрлийн тестүүд байдаг ч бид тэдгээрийг хуулбарлалгүй монгол хүний онцлогт тохирохуйц тестийг онолын суурь судалгаа болон туршилт судалгаанд үндэслэн боловсруулсан. Монгол хүний мөнгөнд хандах хандлага, шийдвэр гаргалтын онцлог, хариуцлагын мэдрэмж зэргийг олон талаас нь судлан дүгнэсний эцэст тестээ нэвтрүүлээд явж байна. Сэтгэл зүйн тестэнд зөв буруу гэсэн хариулт байдаггүй, хүн зөвхөн хамгийн ихээр санал нийлсэн, өөрт тохирох хувилбар бүхий хариултыг сонгоход л хангалттай байдаг. Яг ийм 12 асуултанд зээл хүсэж буй харилцагч хариулаад л зээлийн шийдвэр нь гарах тул цаг их хэмнэнэ.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Бид удахгүй болох нэг жилийн ойгоороо өөрсдийн хоёр дахь төсөл болох "Tuly" гээд төлбөр тооцооны шинэлэг шийдэл бүхий системээ танилцуулах гэж байгаа. Энэ бол ойрын зорилго. Бид энэ төслийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэх бодлоготойгоор илүү нарийн судалгаа шинжилгээнүүдийг тасралтгүй хийж байгаа. Бид Zeely апп-ийн нээлтээ өнгөрсөн оны 8 сарын 23-нд хийж байсан боловч 5 сарын 23-нд нь хэрэглээнд нэвтрүүлж байсан юм. Энэ нь туршилт хийж, үр дүнд нь мониторинг хийх зорилготой байсан. Манай апп дээр нийт дөрвөн төслийн ажил байдаг. Энэ дөрвөн төсөл маань бүгд нээгдсэний дараа бид салбаргүй банк болох урт хугацааны зорилготой.
БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?
Итгэл. Итгэл даахуйц байх бол асар үнэ цэнтэй зүйл. Би хүний итгэлийг алдахаас л хамгийн их айдаг. Би харилцагч, хамтрагчдынхаа итгэлийг алдахгүй байх ёстой. Энэ бол том хариуцлага.


ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Хоёр дахь төсөл дээрээ шаргуу ажиллаж байна. Бас өмнөх төслийнхөө мониторингийг хийж байна. Мөн хөрөнгө оруулалтын асуудал дээр илүү төвлөрч ажиллаж байна даа.
ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?
Яг үнэнийг хэлэхэд олон нийтийн дунд банк бус санхүүгийн байгууллага нэр хүнд муутай байгаа нь бэрхшээл болдог. Гэхдээ манай апп цоо шинэ зах зээл, цоо шинэ боломж харилцагчдад өгч байгаа гэдгийг хүмүүс удахгүй ойлгох байх. Мэдээж гарааны бизнес учир олон янзын хүнд сорилттой тулгардаг. Гэхдээ бид үүнд шантардаггүй. Хэрвээ тийм байсан бол эхлүүлэх ч үгүй байсан байх.
Хүмүүст итгэх боломж олгож байгаадаа би сэтгэл тун ханамжтай байдаг. Бас залуу хүний хувьд бусадтай өрсөлдөхүйц хэмжээний технологи суурьтай компани хөгжүүлээд явах сайхан. Үйл явц нь амаргүй ч өөрийгөө сорих боломж олгодог нь сонирхолтой байдаг.
ЗАРИМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?
Өнөө цагт хүн бүхэнд цаг хугацаа маш үнэтэй. Гэтэл нэг зээл авахын тулд олон материал бүрдүүлж цаг алдана гэдэг хэцүү. Энэ асуудлыг шийдсэн болохоор харилцагчдаас амар, хялбар, шуурхай юм байна гэх эерэг сэтгэгдэл их ирдэг. Бас манай асуултуудад хариулаад өөрийн сэтгэл зүйн онцлогуудыг мэдэж авч байгаадаа таатай ханддаг.


Сэтгэгдэл бичих (12)


B BAT 102.89.76.97
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
B BAT 197.211.58.23
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
B BAT 197.211.58.23
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
A Apollo 202.131.233.251
Dajgui app bna lee. Joohon ih yum boglono gehdee ene ni baih l zuil mungu zeelduuleh ued. geree, biyeer irj geree ntr hii gehguigeer 300g zeelj boloh erh uussen, teriigeech zeeleed say ogson. mash sain
n naranbileg 202.126.89.163
mash dajgui ym bn yaj eniig awan gsn vgvv her hugatsaatai we yu bvrdvvleh shaardlagatai we yag hanaasaa yaj yriahaa mdhgui bnoo zowolgoo ogooj
V Visitor 66.181.161.24
Harin ch mash olon huviin medeelel asuuj shalgadag baiguullaga. Setgel zuin teat ni tiim ch chuhal bish ym shig.
Б Батзул 43.231.114.54
яалтчгүй инноваци мөн л дөө, зөв л бариад авч амжилт хүсье, юун лэнд нтр, улам их олон аппууд гарах болтугай
V Visitor 139.5.217.119
Hmmmm. Setgelzuig chuhalchilna gdg bol ualtachgui innovation. Ug ni zov l yma bariad avchij. Her yvuulj chadahig ni haraydaa
T Tselmeg 202.126.89.29
naad humuus chini gol ni orlogo notluulahgu bgzde hah. tegeed chmaas yu ch asuuhgu neriig chini asuugaad mungu uguh bolj bnu
T Tuya 64.119.21.248
sonirholtoi sanagdsan hylbar shiideltei yum shig za za medku zugeer l hurteemj nemegdej bval boloo shdee orsoldoon ugaasaa shuugeed ogoh biz
А Аюуш 122.201.24.51
Энэ аппыг ашиглаж дандаа зээл авдаг мобайл банкны нууц үг аваагүй үнэхээр сайхан апп шүү, та бүхэнд амжилт хүсэе
B Bilgee 66.181.161.48
Huwi hunii orlogiig meddegui ntr, yg unnde asuudag l ym bnleshd? Gol stgel zuin toglolt hiih feature ni ym bshu. 1 talaara huwi hunii buh medellig awchad zeel awah bolomjgui bna gj hariult ugdg baiguulga huwi hunii medeeleld halddaggui gj itgeltei helj bdg. medeelliin ayulgui baidliin talaas n tanaid itgej bolohuits gf batlaad haruulchh ym bainuu???