Ярилцлагын энэ удаагийн зочин маань уншигч танд сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. Тэр бол бизнесээ босгож яваа, баг удирдаж яваа нэгэн биш. Харин эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө зориулж яваа эгэл жирийн нийгмийн ажилтан билээ. Түүнийг С.Гантулга гэдэг. Зочин маань Улаанбаатараас 70-аад километрийн зайд орших Батсүмбэр сумын Ахмад Настны Үндэсний Төвд нийгмийн ажилтнаар ажилладаг. 1925 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй энэ газар 160 орчим ахмад настан үйлчлүүлдэг бөгөөд тэдний соёл, хөгжлийн асуудлыг хариуцдаг дөрөвхөн нийгмийн ажилтан байдгийн нэг нь С.Гантулга. Тэрээр бүх хүнд эрх тэгш үйлчлэхийн төлөө, "мартагдсан ахмадууд"-ын төлөө эрч хүч, залуу насаа зориулж, амьдрах итгэл өгч явна.
Байршил: Төв аймаг, Батсүмбэр
Эрхэлдэг ажил: Ахмад настны үндэсний төвийн нийгмийн ажилтан
Хэрэглэдэг гар утас: Samsung S7
Хэрэглэдэг компьютер: Dell i5
Сошиал хуудсууд: Gantulga Sainsanaat

ТА ӨӨРИЙГӨӨ ТОВЧ ТАНИЛЦУУЛАад, Ахмад настны үндэсний төвийнхөө ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ?
Би Батсүмбэртээ ахлах сургуулиа төгсөөд, ШУТИС-ийн япон, англи хэлний инженер бэлтгэлийн ангийг дүүргэсэн юм. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт л ажиллана гэж боддог байлаа. Гэхдээ амьдралд янз бүрийн асуудал тулгардаг шүү дээ. Автын ослоор эхнэрээ алдаад сэтгэл санаагаар их унасан. Тэр үед найз минь “Энд чиний чадах, чамд тохирох ажил байна” гэж дуудаад энд ажиллах болсон доо.
Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төв нь улсын ууган буюу хамгийн том асрамжийн газар. Нийт 200 ахмад хүлээн авах чадалтай. Одоогоор 160 ахмад үйлчлүүлж байгаагаас 50 нь хэвтрийн буюу байнгын асаргаанд байдаг. Хүнтэй тулж харилцдаг 4 буюу хөгжлийн боловсролыг хариуцсан нийгмийн ажилтан гурав, соёлын ажилтан нэг байдаг.
ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Миний ажлын онцлог гэвэл би үргэлж бүх зүйл сайхан байгаа мэт, нэг ёсондоо "дүр эсгэн" ажиллах хэрэгтэй байдаг. Манай үйлчлүүлэгчид ихэвчлэн бие махбодын хувьд ядарч, сэтгэл зүй нь хямарсан хүмүүс байдаг. Тиймээс тэднийг аль болох сэтгэл ханамжтай байлгахын тулд янз бүрээр сатааруулах арга хэмжээ авдаг. Ажил үйлчилгээнийхээ талаар үнэн байдлыг хэлж, шулуун шударга харилцах боломж байдаггүй гэж болно.
Миний ажил өдөр болгон өөр. Энд яг л бидний мэдэх амьдрал буцалж байдаг. Өчнөөн олон хүн энд амьдардаг тул хоорондоо маргалдах, нийгмийн болон сэтгэл зүйн тусламж хэрэг болох үеүд бий. Тийм болохоор энэ маргааныг зохицуулах, хэрэгцээг нь шийдвэрлэх, тухайн хүний сэтгэлийг нь онгойтол ярилцах гээд олон зүйлийг хийдэг. Бас мэдээж бичиг цаасны ажил нэлээн их бий. Ерөнхийдөө миний ажил хэзээ ч дуусдаггүй. Гэртээ амарч байхад хүртэл толгойд “Хэн гуайд юу хэрэгтэй билээ”, “Хэн гуайн өнөө хамаатан ирэх сурагтай байсан, яасан бол”, “Манай хэд яаж байгаа бол” гэх бодлууд эргэлдсээр байдаг. Нэг ч өдөр ажлаасаа “За, өнөөдрийн ажил дууслаа” гээд гарч үзээгүй шүү.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ ТАНЬ ЮУ ВЭ?
Ашиглах дуртай гэвэл микрофон. Микрофоныг зөвхөн сайн сайхан зүйл болж байх үеэр ашигладаг юм. Цэвэрхэн хослол өмсөөд, тосолсон гуталтай ахмадуудынхаа урд гарч тэднийг хөгжөөн, инээхийг нь харах сайхан байдаг. Манайд ахмад настнууд их байдаг болохоор хүн нас барах тохиолдол цөөнгүй. Тэр үед задлан шинжилгээ, оршуулга гээд хийж хөөцөлдөх зүйлс гардаг. Тиймээс үргэлж баяр хөөртэй үед хэрэглэдэг микрофондоо л хамгийн дуртай.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би өмнөх орой нь маргаашийн ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Надад ажлаа хурдан амжуулах хоёр арга байдаг. Эхнийх нь олон үйлчлүүлэгч яг нэг зүйлийг асуугаад байвал тэр дор нь нийтийг хамарсан хурал зөвлөгөөн хийж тухайн асуудлыг шийдэх. Хоёр дахь нь олон өрөөгөөр явж үйлчлүүлэгчидтэйгээ уулздаг тул зүгээр л гүйх.
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Дэвтэр дээрээ хөтөлдөг. Би маш олон дэвтэртэй. Асуудал бүрд зориулсан дэвтэр бий. Зөрчлийн дэвтэр, хөнгөлөлт тусламжийн, архины хамааралтай хүмүүст зориулсан хөтөлбөрийн, санал гомдол шийдвэрлэлтийн гэх мэт. Мөн үйлчлүүлэгч болгон дээр хөгжлийн төлөвлөгөө гэсэн зүйлийг хөтөлдөг. Энд хүн бүрийн хувийн нууц болоод өөрийн тэр хүнтэй ярьсан зүйлсийг тэмдэглэж, цаашид яах талаар төлөвлөдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Олон нийтийг хамарсан ажил зохион байгуулж, хүмүүсийг хөгжөөхдөө гаргууд сайн шүү.
ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хөгжлийн нийгмийн ажилтны хувьд миний хийх ёстой хамгийн гол зүйл бол үйлчлүүлэгчийнхээ ирээдүйн зорилгыг тодорхойлж өгөх юм даа. Нийгмийн ажилтан хүн олон талын чадвартай, олон зүйлийг хийж амжуулдаг байх ёстой. Ахмадын асрах газрын нийгмийн ажилтны ажилладаг нөхцөл бүр ч хэцүү. Энд ажиллах хүн наад зах нь хүмүүст итгэл төрүүлэхүйц найдвартай хүн байх ёстой гэж боддог. Ингэж байж дараа дараагийн ажлууд явагдах боломж бүрддэг.
Сайхан тал нь гэвэл ахмадуудаа гадаа инээгээд сууж байхыг харах. Тэр үед “Гантулга аа, чи ажлаа дажгүй хийж байгаа юм байна шүү” гэж өөртөө хэлдэг. Наашаа гэх хүнгүй байгаа хүмүүсийг төр хайр халамждаа аваад, энд асарч байна. Тэд маань олон асуудлаа хэсэг хугацаанд ч гэсэн мартаад, гадаа инээж хөхрөөд сууж байна гэдэг мэдээж сайхан.
Хэцүү тал нь гэвэл, стресс, түүнээс үүдсэн нойргүйдлийн асуудал байна. Энд удаан хугацаанд ажиллана гэдэг ер нь хэцүү. Өмнө хэлсэнчлэн ажлын цаг дууссан ч “Хэн гуайд юу хэрэгтэй билээ”, “Хэн гуайн өнөө хамаатан ирэх сурагтай байсан, яасан бол”, “Манай хэд яаж байгаа бол” гэх бодлууд эргэлдсээр байдаг.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Бид асрамжийн төвд шаардлагатай байгаа урт хугацааны төлөвлөгөөг гаргаж байна. Гэхдээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд энд ихээхэн санхүүжилт, хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Мэдээж улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс ахмадуудаа хүссэн хэмжээний хангамжтай байлгаж чаддаггүй. Гэхдээ сайн санаат хүмүүсийн ачаар манайд дэмжлэг туслалцаа их ирдэг. Оюутан залуус бас үе үе ирж, ахмадуудад тусалж, цагийг хамт өнгөрөөдөг.
Саяхан бид нэг томоохон туслалцаа авч, урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх завшаан олдоод байгаа шүү. Тэр хүмүүс анх хаанаас, ямар зорилгоор ирснээ огт хэлэхгүй судлаад л байсан. Тэгээд нэлээн хэдэн удаа ирснийхээ дараа “Бид Юнител группээс явж байгаа юм аа. Танай байгууллагыг сонгож, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд ахмадуудад тань туслах хүсэлтэй байна. Ямар чиглэлийн тусламж хэрэгтэй байна вэ” гэсэн. Улмаар бид миний ажилд орсноосоо хойш л боддог байсан хэвтрийн зориулалтын орнуудыг авахаар болсон. Хэвтрийн тавиад ахмадууд маань үүдээр нь хүн өнгөрөх болгонд л “Намайг нэг босгож суулгаасай, гурван минутын дараа хэвтүүлээсэй” гэж бодож суудаг байх. Даанч манайх хүн хүч цөөтэй учир тэр болгон хүрч үйлчлээд байж чаддаггүй байсан юм. Юнителээс мөн түргэний машин, эмнэлгийн хэрэгслээр хангаж, нийт наян сая төгрөгийн тусламж үзүүлэх болсон нь манай байгууллагын авч байсан хамгийн өндөр дүнтэй тусламж болох гэж байна. Тиймээс танай энэ ярилцлагаар дамжуулан Юнителийн хамт олонд бүх ахмадуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.
ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
Надад ном унших цаг нэг их гардаггүй. Хүмүүсийн санал болгосон номыг л барин тавин уншдаг даа. Би асрамжийн газартаа өглөө 9 цагаас 18 цаг хүртэл ажиллаад, орой 20-22 цагийн хооронд сувилал дээрээ ажилладаг. Сүүлд шөнө оройн цагаар "Ногоон нүдэн лам" номыг унштал нойрны асуудалтай болсон (инээв).

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
Ажлын үеэр хөгжим сонсох боломж огт байдаггүй. Харин Улаанбаатар хот руу үйлчлүүлэгчээ авч явах үедээ машинд хөгжим сонсдог. Амралтын үеэр бол хөгжим сонсох дуртай шүү. Хөнгөн цоглог маягийн хөгжимд дуртай. Аль нэг урсгалд хэт автсан зүйл байхгүй ээ.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Толгойд олон зүйл эргэлддэг болохоор амархан унтаад өгч чаддаггүй. Сувилал дээр 23 цагт оройн арга хэмжээний хөгжим тавихаар тэр дуу чимээнд нойр сэргэчихээд байдаг. Тогтмол шөнийн 1 юм уу 2 цагт унтдаг. Тэгээд өглөө нь 7 өнгөрөөгөөд босно.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Таван жилийн өмнө эхнэрээ автын ослоор алдаж, хоёр нялх хүүтэйгээ үлдэж байсан юм. Тэр үед асар их цөхөрсөн. Найзууд маань мөрийг минь түшин "Миний найзад хоёрын хоёр хүү байгаа юм чинь чамд буруу явах эрх байхгүй шүү" гэж хэлж байлаа. Тэр л миний амьдралдаа сонссон хамгийн чухал үг юм даа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Ажлын эрч хүчээ би энд олон жил ажилласан мундаг ажилчдаас авдаг. Амьдралын эрч хүчээ гэр бүл, ангийн найзуудаас авдаг. Тус тусын салбартаа амжилттай яваа, хийж бүтээж байгаа найзууд цөөнгүй бий. Тэднээсээ урам зориг авдаг даа.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Би дахин гэр бүл зохиосон. Ээлжийн амралтаар гэр бүлээрээ хөдөө явна, аялж зугаална. Мэдээж надад гэр бүлийн аз жаргал чухал. Харин ажлын өдрийн амралтын цагаар голын эрэг орох нь их байдаг.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
Юу ч хийсэн гэсэн ажлаа угаар нь ойлгож, чин сэтгэлээсээ хичээн ажиллаарай гэж л захина. Тэгж хийсэн ажил л утга учиртай ажил болох болов уу. Мөн амьд бурхан болсон аав ээжийгээ хайрлаж, ахмадуудаа хүндэлж яваарай. Тэд бидний амьдралд ганц заяах ачтангууд юм шүү.
ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Хүний үхэл амьдралын зааг дээр ажилладаг эмчтэй ярилцаасай гэж хүсэж байна.


Сэтгэгдэл бичих (37)


Z Zochin 202.72.245.202
Daramtlaad baichiin , tanaid ochmoor bna er n bol achmad nastnaa avna bizdee . Utasnii dugaaraa ogno uu .
М Мөнхцэцэг 122.201.31.158
Сайн байнуу миний танидаг нэг хүн маан хүнд нүдүүлээд тархиндаа гэмтэл авсан нэг залуу бга юмаа эхнэр хүүхэд бхгүй ах нь л харж ханддаг дүү эгч нь тоодоггүй хагалгаанд орсноосоо хойш архинд донтоод архи уухаараа гар хөл нь хөдлөхгүй энд тэнд хөлдөж үхэх гээд бх юм ахынхаа үгэнд орохгүй тэнээд алга болчихно уулан элдэв авир байхгүй даанч энд тэнд согтуу явж чадахгүй хөлдөж үхэх гээд бх юм ах нь бас амьдралтай болхоор байнга хөөцөлдөөд бж чадахгүй юм танайх ийм хүн авах уу грүп авдаг юм танай байгуулагтай яаж холбогдох вэ
О Оюунаа 51.79.161.248
сайхан ярилцлага болжээ сэтгэл зүрхээ гарган ажиллаж байгаа залууд баяр хүргий буян нь ирнэ бизээ битгий шантраарай амжилт
а аялгуу 66.181.161.248
сн бнуу би хорооний ажилтан юма манаа хороонд асрах хүнгүй 2 хөгшин бгаама нэг нь 90 хол давсан нэг нв 75 тай танаа асрамжинд өгвөл хаана яж уулзах вэ ярилтай хариу
Ч Чимэгтогтох 192.82.83.4
Танайд бүртгүүлмээр байна. Уг нь 5 хүүхэд төрүүлсэн. Одоо 12 ач зээтэй. 4 ачийгээ гардан өсгөлөө. Би ядарч бн. Залхаж бн. Хань минь өөд болоод 21 жил боллоо. Хүүхдүүдээ өсгөж ач зээ нараа өсгөлөа. Одоо боллоо. Та нар миний мессенжер хаягаар холбогдоорой. Должинсүрэн Чимэгтогтох. Би 62 настай.
Ч Чимэгтогтох 192.82.83.4
Эгч нь танайд яаж бүртгүүлэх вэ? Уг нь би 5 хүүхэд төрүүлээд одоо 12 ач зээтэй. Өөрийн 5с 4 ач зээгээ өсгөөд өдий хүрлээ. Хань минь өөд болоод 21 жил боллоо.
Т Тунгалаг 66.181.186.210
Сайхан хүний тухай сурвалжлага нийтлэл байна. Ер нь хүн бол ХҮНГИЙ төлөө л ажиллж амьдарч байгааг л нийгмийн нэг гол хүчин зүйл гэдгийг төр засаг л хамгийн түрүүнд ойлгож ажиллах,төлөвлөлт,хөтөлбөртөө тусгах ёстой юм. Түүнээс тийм барилга,ийм үйлдвэр,тэндхийн автозам гэхчилэн хэний төлөө ямар зорилготой нь үл ойлгогдох төлөвлөлтөөс татгалзах хэрэгтэй юм.Чи яагаад ингээд байна гэх үү...Ахмад настангууд ар гэр үр хүүхддээ ажил төрөл хийхэд нь нэмэр болж чадахгүй үед нь Асрамжийн газар шууд авдаг байх ёстой юм.Гэтэл Монголд зааюал үр хүүхэдгүй, асрах хүнгүй гэх мэт шаардлага тавих нь илүү мэт...
Н Нар 202.21.108.160
Их зөв хүнээс ярилцлага авч ээ. Ажлын нөхцөл байдлыг /очиж байсан, тусламж үзүүлж байсан хүний хувьд/ маш сайн ойлгож байна. Шантралгүй, шинийг санаачилж, ихийг бүтээгээрэй гэж хүсье.
K Kay 23.31.243.162
Hamgiin goy dugaaruudiin neg boljee. Zaaval neg ymniii uuusgen baiguulagch bish engiin zaluu uyiin tuluululiig oruultsalsand.. Ih uram avlaa :)) Bayrlalaa Unread.
З Зочин 202.131.228.66
Ene heden nastanguudin toloo hamag amidralaa zoriulj setgelese ajilj bgaa mundag zaluuchuudda amjilt
k khandaa 202.126.89.125
dotroh nuhtsul baidal ni hetsuu ch gsen endhiin ajilchid ajildaa vneheer setgelee zoriulj ajiltsgaadag
Ү Үүрээ 66.181.161.65
Үнхээр мундаг сэтгэлийн тэнхээтэй хүн юм. Олон залууст бас нэг үлгэр дуурайлал сургамж өгч чадаж байна шүү.
О Оргил 122.201.22.59
Өнөө цагт ховордсон сайхан залуу үеийн төлөөлөл болсон залуу байна. Мундаг юмаа. Ажилдаа ингэж чин сэтгэлээсээ хандвал хэн бүхэнд амжилт урд нь байгаа
U Uyanga 66.181.182.172
Энэ буланд орсон хамгийн сонирхолтой, энгийн хүн байлаа байгаагаараа болгоод өдийг хүртэл ахмадууддаа үйлчилдэг мундаг залуу юмаа.
Ц Цоомоо 59.153.85.234
160н ахмад хүнийг ямар цөөхүүлээ асарч байнаа. Хүн хүч дутмаг байгаан бна даа. Улсаас анхаарч хүн хүчийг нь нэмэгдүүлэхгүй бол.. Амжилт2 юнитэлд бас бачрлалаа
Л Лхагвасүрэн 203.91.115.38
Яасан гоё дугаар вэ :). Нээрээ л ажлаа угаар нь ойлгож, чин сэтгэлээсээ хичээн ажилладаг залуу байна. Цаашдын ажил, амьдралд нь амжилт, аз жаргал хүсье. Олон сайхан буурлууд нь өдөр бүр жаргалтай, баяр хөөртэй байг :)
З Зулаа 66.181.161.106
Өнгөрсөн жил очиход үнэхээр халуун дотноор хүлээж авч байсан. Ийм тэмүүлэлтэй сэтгэл байхад олон хүн дэмжилгүй яахав! Амжилт
З Зочин 122.201.17.100
Энгийн бүхэн агуу гэж. Лидер хүмүүсээс гадна ийм л зөв хандлагатай, сэтгэлтэй, хийсэн ажилдаа эзэн болдог бусдын хайр, хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн тухай оруулж байгаасай. Тэгвэл илүү олон хүнд урам, зориг, итгэл найдвар өгөх болов уу.
Б Б. Ганчимэг 66.181.161.72
Бидний мэддэг өдөр тутмын ажлаас үнэхээр хүнд, сэтгэлийн тэнхээ шаардсан өвөрмөц ажил юм билээ. Энэ ажлыг чадварлаг хариуцлагатай хийж яваа мундаг дүүдээ ажлын амжилт хүсье.
Г Ганаа 64.119.18.147
Нээрээ л үнэхэээр сэтгэлтэй хүн л тэнд ажиллана шүү. Хэл яаж сурах вэ яаж баяжсан бэ гэдэг зочдоос чинь илүү хүнд хүрлээ дээ энэ ярилцлага
Z Zochin 202.126.88.185
Jil bolgon buyan hiij ochdog. Shoroond daragdsan bair gunduuhan heden ahmad hewteriinh ni ahmaduudaas oirtohiin argaggui shees unertej bdag. Bodit dur zurag bol iim. Harin yarij bgaa ni ih l saihan bh yum
З Зочин 202.179.25.251
ХАМГИЙН ГОЁ дугаар байлаа. Ийм "бодит" амьдралтай хүмүүсийг түлхүү оруулж байгаарай. Та бүгдэд амжилт хүсье.
З Зочин 202.126.89.153
Би бас 10аад жилийн өмнө жаахан буян хийж очиж байсан. Ахмадуудыг хараад өрөвдөөд, хямараад үнэхээр стресст ормоор юм бна лээ. Мундаг залуу бна, баярлалаа.
З Зочин 64.119.27.139
Зөв. Дандаа л хэдэн СEО, англи хэл яаж сурсан, яаж гадаадад сурах тухай ярисанааас ийм залуусыг илүү оруулах хэрэгтэй
З Зочин 202.131.225.150
Эмээгийнхээ буяны ажлаар настайчуудыг баярлуулах гэж Батсүмбэрийн амралтад очсон юм. Энэ залуу биднийг хүлээн авч их найрсагаар тусалсан. Ажилдаа сэтгэлээсээ ханддаг, сайн залуу байна лээ.
Б Бүжин 103.57.93.236
Гантулга ажлаа чин сэтгэлээсээ хариуцлагатай хийдэг залуу. Сайхан ярилцлага болжээ. Ажилд нь амжилт хүсье.
М Мэндээ 119.40.98.26
Хамгийн их сэтгэлд хүрсэн дугаар байна. Энэ залуугийн санал болгосон эмч мэргэжилтэй хүнийг дараагийн дугаартаа заавал оруулаарай гэж хүсье. Баярлалаа
Г Гангаа 202.170.80.25
Би хэрхэн ажилладаг вэ нийтлэлийг алгасахгүй уншдаг шүү :) Энэ дугаар бол хамгийн энгийн мөртлөө хамгийн их сэтгэлд хүрсэн ярилцлага болсон санагдлаа. Энгийн бүхэн агуу гэдэг шиг, зөндөө их урам гэгээлэг зүйлс мэдэрлээ, Илүү их амжилтыг хүсье.
З Зочин 103.242.45.60
Баярлалаа тун сайхан ярилцлага болжээ, энэ буланд ордог элитүүдийн дэргэд энгийн сайхан ажил хөдөлмөрөөрөө гялалзаж яваа олон сайхан залуус бий шүү, Нэгэн хэвийн ярилцлагаас өөр өнцөгрүү шилжсэн тун чиг сэтгэгдэл үлдээсэн ярилцлага болж, залуу буянтай сайхан ажилд нь амжилт хүсье ээ.
Ц Цэлмэг 122.201.27.2
Яасан гоё дугаар вэ :). Нээрээ л ажлаа угаар нь ойлгож, чин сэтгэлээсээ хичээн ажилладаг залуу байна. Цаашдын ажил, амьдралд нь амжилт, аз жаргал хүсье. Олон сайхан буурлууд нь өдөр бүр жаргалтай, баяр хөөртэй байг :)
Г Гадаадаас 120.16.190.12
Танай буланд оролцдог зочдоос тэс ондоо ажилтай, энгийн нэгэн маш сайхан зочин байна. Би өөрөө хөгшин хүн асардаг ажил хийдэг бөгөөд ахмад настнуудтай ажил нь гэдэг маш их зүйлийг шаарддаг юм байна гэдгийг ойлгосон. Зочин залууд сайхан ярилцлага өгсөнд, мөн unread-д тэр бүр бусдын нүдэнд өртдөггүй ч сонирхолтой хүнийг урьж оруулсанд баярлалаа.
Н Наранзул 202.72.245.165
Мундаг залуу байна. Энэ их зовлонг давж сайн ажиллаж , үр хүүхдүүдээ өсгөж жаргалтай амьдарч байгаад нь бурхан болсон эхнэр нь тэнгэрээс баярлаж байгаа байх Ажлын амжилт Урагшаа
З Зочин 202.21.108.156
Үнэхээр чин сэтгэл мэдрэгдэж бна... ................................. ..................... ................... Энэ залууг оруулсанд үнэхээр баярлалаа...
З Зочин 43.242.242.6
Сайхан ярилцлага болсон байна баярлалаа. Олонд танигдаагүй салбартаа манлайлж буй залуусыг оруулж байгаарай. Ажлын амжилт хүсье!
З Зочин 209.89.142.82
Энгийн, сайхан ярилцлага байна. Энэ залууд болон цаг гарган уг сурвалжлагыг хийсэн сэтгүүлчдээ баярлалаа.
a amarmend 202.21.113.146
ajiliin amjilt husiy zaluu min.......................................................................................................................................................................
Б Баярлалаа 122.201.31.25
Ажиллаж байгаад тань баярлалаа. Энэ булангаас уншсан сайхан, сэтгэлд үлдэх ярилцалгуудын нэг болжээ.