Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесийг дэмжих зорилготой Seedstars World тэмцээн Улаанбаатар хотод гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Seedstars Ulaanbaatar-ийн эцсийн шатанд шилдэг 10 стартап тунан үлдэж, Seedstars World Summit-д оролцох эрхийн төлөө туршлагатай энтрепренерүүд, экспертүүд бүхий шүүгчдийн бүрэлдэхүүний өмнө бизнесээ танилцуулсан юм. Мөн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци оролцож, дижитал шилжилт хийж буй томоохон компаний хувьд стартап компаниуддаа үлгэр жишээ үзүүлж, нээлттэй, хурдтай, инновацлаг байх боломжийн талаар байгууллагын туршлагаа хуваалцлаа. Бид сүүлийн шатанд үлдсэн стартап компаниудыг гурав дахь жилдээ ийн танилцуулж байна.
ihotel.mn
Энэ жилийн Seedstars Ulaanbaatar-д зочид буудал, амралтын баазуудын захиалгын системийн цогц платформыг бүтээсэн iHotel.mn тэргүүллээ. Сүүлийн жилүүдэд аялагчид өөрсдийн аяллыг онлайнаар төлөвлөж, зардлаа хэмнэх чиг хандлагатай болоод байгаа билээ. Харин манай улсын зочид буудлуудын 60 хувь нь ямар нэгэн онлайн захиалгын системийг нэвтрүүлээгүй байгаа бөгөөд тэд үүнийг шийдэх гарц болгон аялагч, зочид буудлыг технологиор холбох iHotel.mn платформыг танилцууллаа. Мөн буудлын захиалгатай холбоотой бүх мэдээллийг нэг системээс удирдах боломжийг олгох, үүлэн технологид суурилсан зочид буудлын удирдлагын систем iHotel PMS-ийг хөгжүүлж байгаа ажээ.
INSUR
Хүний амьдралд хэлж ирдэггүй хийсэж ирдэг эрүүл мэндийн асуудал, түүнийг даган бий болдог санхүүгийн хүндрэлийг хялбархан шийдэх боломжийг тэд танилцууллаа. Монголдоо тэргүүлэгч даатгалын компаниудын даатгалын бүтээгдэхүүнийг нэг платформд нэгтгэн хамгийн хямд, хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг технологийн тусламжтай авах боломжийг Insur өгөх аж. Та Insur гар утасны аппликейшнээр дамжуулан өдөр бүрийн хэрэглээнээсээ лояалти, бонус оноо цуглуулах, тэдгээрийгээ нийлүүлэн ашиглах байдлаар эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний багцыг худалдан авч, ухаалгаар хувийн эрүүл мэндийн даатгалтай болж болох нь.
Fibo cloud
Бизнесийн болон төрийн байгууллагуудад нууцлал, аюулгүй байдал, ажиллагааны хурд, төлбөр, хууль эрх зүйн заалтуудаас шалтгаалж олон нийтэд зориулсан, нээлттэй үүлэн технологийг ашиглах боломжгүй байдаг. Харин FIBO Cloud компани дээрх асуудлыг цогц байдлаар шийдвэрлэдэг байгууллагын дотоод дата төвийг бага зардлаар, илүү үр ашигтайгаар ашиглах шийдэл бүхий FIBO Stack бүтээгдэхүүнийг танилцууллаа.
Crowd Asset
Crowd Asset нь Монголдоо бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг холбох хамтын санхүүжилтийн платформыг танилцууллаа. Та өөрийн бизнест хөрөнгө оруулалт татахыг хүсэж байгаа бол энэхүү платформыг ашиглан санхүүжилт босгох боломжтой юм. Тус платформ нь хоёр талд хүртээмжтэй, ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх бөгөөд бизнес эрхлэгчдэд эхлэлийн хөрөнгөө босгох, харин хөрөнгө оруулагчдад бизнесүүдэд туслан тогтмол өгөөж хүртэх боломжийг санал болгоно.
Onefit
ONEFIT нь гишүүнчлэлээр дамжуулан олон төрлийн спорт, фитнессээр хичээллэх боломжийг олгох гар утасны апп юм. Өөрөөр хэлбэл та OneFit-ийн гишүүнчлэлийн эрхтэй болсноор хүссэн үедээ, апп-д багтсан дурын фитнесс клуб, бялдаржуулах төвүүд, спорт клубүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннисээр хичээллэхийн сацуу эрүүл хооллолт, гоо сайхны цогц үйлчилгээг авах боломжтой юм.
GERU
Geru платформ нь гэрээсээ ажилладаг урлангуудын үнэ цэн шингэсэн олон бүтээгдэхүүнийг цахим худалдааны веб болон апп дээр төвлөрүүлэн худалдаалдаг. Та Geru-ээс хайртай хүмүүс, найз нөхөд, зочдодоо дурсгалтай бэлэг худалдан авч, цагаа хэмнэнгээ жижиг, дунд бизнес эрхлэгчид, уран бүтээлчдийг дэмжих боломжтой. Одоогоор Geru платформд 40 гаруй урлангийн 300 орчим бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа аж.
onebelt
Onebelt нь гадаад дотоодын ачаа тээвэрлэлт болон үүнтэй холбоотой үйлчилгээг нэгтгэх тээвэр зуучлал, ложистикийн цогц платформ юм. Энэхүү платформоор дамжуулан авто тээврийн харилцаанд тулгардаг түгээмэл асуудлыг шийдвэрлэх, захиалагч ачаа тээврийн компани ба жолооч нартай холбогдох, хяналт хийх бүрэн боломжтой.
odo
ODO захиалгын систем нь бүтээгдэхүүн нийлүүлэгч ба борлуулагчийн хооронд гүүр болох үйлчилгээ үзүүлдэг. Захиалгын систем нь борлуулалт, төлбөр тооцоо, сурталчилгаа, урамшуулал, харилцагчийн удирдлага, борлуулалтын менежмент зэрэг борлуулалт дистрибютор компаниудад хэрэгтэй олон боломжийг агуулсан бөгөөд худалдааны менежерийн ажлын бүтээмжийг 20 дахин, захиалга борлуулалтын зардлыг 10 дахин бууруулна хэмээн амлаж буй аж.
ardshop
Тэд өөрсдийгөө Монголын “Alibaba” хэмээн тодотгосон юм. Ardshop-оор худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг Монгол улсын 21 аймаг, 329 суманд “Монгол Шуудан” ХХК-аар мэргэжлийн, найдвартай түвшинд хүргэдэг аж. Тус платформ борлуулагчид, худалдан авагчдад тулгардаг борлуулалт ба хүргэлтийн уялдаа, мэдээллийн нууцлалын асуудлыг цогцоор шийдсэнээрээ бусад онлайн худалдааны платформуудаас онцгойрно хэмээж байв. Мөн 800,000 нэр төрлийн барааны сонголттой гадаад захиалгын булангаас дундын зуучлагчгүйгээр захиалга хийх боломжийг бүрдүүлжээ.
tech light
Tech Light нь эд зүйлсийг 3D технологиор хэвлэх технологийг хөгжүүлэхээр ажилладаг стартап компани юм. Тэд өндөр өртөгтэй хиймэл гарыг Монголын нөхцөлд 3D технологиор, хямд үнээр үйлдвэрлэдгээрээ онцлог. Мөн гадаад худалдаа, интернет, компьютер загварчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн судалгааг хийж байгаа аж.
z zochin 2019.09.09 192.82.65.61
Za bolij vz xaxa ihotel ichimeer ym. Temtseen uraldaaniig nzn dundaa roj zohioj show hiihee bolimoor ymaa. Ymar tehnology shiidel alga
З Зочин 2019.09.08 182.160.37.225
itools datacenter barina gej IPO bosgochihood datacenteree bariagui. Orond ni FIBO gej yumaar huurch bga yum bna.
H Hi 2019.09.06 124.5.24.124
ene iHotel heden jil ingej shagnal tvvj yawah ym bol :D Ene FIBO hajuud ni hamaagui deer sanagdlaa. Ene udaad FIBO-d terguun bair ugsun bol gj bodloo
З Зочин 2019.09.06 103.50.206.32
Cloud технологийн шуургатай зэрэгцээд Open Infrastructure гэж ойлголт хүчтэй гарч ирж байгаа. FIBO-н залуус зөв зүйлээ барьж авсан санагддаг. Солонгосчууд Software defined infrastructure буюу cloud-н хүчээр л 5G нэвтрүүлсэн юм байна лээ. Амжилт хүсье! Монголд 5G-г нэвтрүүлээрэй.