“Одооны хүүхдүүд үү, бидний үед ийм байгаагүй юм гэх мэтээр ярьдаг хүмүүс цаг хугацааг зогсчихсон гэж боддог байх аа” хэмээн нэг танил минь хэлж билээ. Бодоод үзэхээр нээрэн л тийм юм. Нийгэмд өөрчлөлт асар хурдтай явж байна. Тэр хэрээр шинэ үеийнхний бодол сэтгэлгээ өмнөх үеийнхнээс өөр болох нь зүй. Өдгөө Gen Z буюу 1995 (зарим тодорхойлолтоор 2000) оноос хойш төрсөн шинэ үеийн залуучууд ажлын талбарт олноор хөл тавьж байгаа бөгөөд тэдний юунд тэмүүлж, юу сонирхож, ямар үзэл бодол тээж явдгийг гадарладаг байх нь олон талын ач холбогдолтой юм.
Энэ удаа бид Generation Z-ийн 10 төлөөллийг сонгож, өөрсдөд нь болон орчин үеийн залууст тулгамдсан асуудлуудын талаар бодол санааг нь сонсож, дотоод ертөнцөөр нь аялсан юм.
I. Б.Тэлмэн
Надад тогтмол цагт баригдсан, ирж очихдоо хурууны хээ уншуулдаг, байнга оффист суудаг ажлын хэв маяг дэндүү уйтгартай санагддаг. Нэг хэсэг би яг ингэж ажиллаж үзсэн. Гэвч удалгүй ажлаасаа гарч, дуртай зүйлээ хийх болсон доо. Үүнд багийн гишүүдтэйгээ хамтарч ажиллах, бие биедээ туслах, нэг нэгийнхээ онцлог зан чанарыг ойлгож, хүлээцтэй хандах зэрэг мэдрэмжийн асуудлууд нөлөөлсөн байх. Нэг үгээр хэлбэл тэр ажлын талбарт EQ дутмаг байсан. Харин одоо би бага мөнгө олдог ч гэсэн дуртай ажлаа хийж байгаа учраас сэтгэл санаа минь хэмжээлшгүй сайхан байна.
Анзаараад байхад, зарим байгууллагууд хатуу дүрэм журамд баригдалгүйгээр, ажилтнуудаа чөлөөтэй, хамгийн гол нь бүтээмж өндөртэй ажиллахад илүү анхаардаг юм билээ.
Ажлын талбарт багийн гишүүдтэйгээ хамтарч ажиллах, бие биедээ туслах, нэг нэгийнхээ онцлог зан чанарыг ойлгож, хүлээцтэй хандах нь маш чухал юм билээ.
II. Б.Номин-эрдэнэ
Бидний үеийн залуусын ихэнх нь гадаад руу явж сурна, гадаадад ажиллана, амьдарна, бараг буцаж ирэх шаардлагагүй гэх мэтээр ярихаас авхуулаад аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандах нь цөөнгүй. Хаана ч очсон Монголоос өндөр хөгжилтэй, ямар ч ажил хийсэн цалин нь эндхээс хэд дахин илүү, үзэж харах зүйл ихтэй, ядаж л хэл сурна гэх мэт шалтгаанууд бий. Үүнийг бүгдийг нь үгүйсгэхгүй ч гэсэн хамгийн гол нь эх орондоо буцаж ирээрэй залуус аа. Одооноос л бидний үе эхэлж байна. Бид байхгүй бол эх орноо хэн хөгжүүлэх билээ.
Би өнгөрсөн зун Америк явсан юм. Олон орны хүмүүстэй уулзаж, ярилцаж байхад манай улс шиг хөгжилтэй, манайхаас ч тааруу нөхцөлтэй орнууд олон байгааг анзаарсан. Хүн өөрөө явж, үзэж байж л ойлгодог. Тэгэхээр залуус маань их зүйл сурч, чадварлаг боловсон хүчин болоод, эх орон руугаа тэмүүлнэ гэдэгт итгэж байна.
Хамгийн гол нь эх орондоо буцаж ирээрэй, залуус аа. Одооноос л бидний үе эхэлж байна. Бид байхгүй бол эх орноо хэн хөгжүүлэх билээ.
III. Н.Баатардорж
Залуус маш ихийг хийж бүтээх хүсэлтэй. Тийм чадвар ч бий. Гэхдээ хоорондоо хамтарч ажиллаж, бие биеэ ойлгож, дэмжиж, хайрлаж чаддаггүй юм шиг санагддаг. Зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс аливаа зүйлд хандаж, бусдад ямар сэтгэгдэл төрөхийг боддоггүй. Үүнээсээ болж бидний үеийнхэн их дотогшоо, хямрамтгай, хүйтэн хөндий болоод байгаа юм шиг. Надад төрсөн энэ бүх мэдрэмжүүд, хүмүүсийн хандлага, нийгмийн асуудал зэргийг би бүтээлээрээ дамжуулж гаргахыг хичээдэг.
Залуус хоорондоо бие биеэ дэмжиж, хайрлах тал дээр сул байх шиг. Үүнээс болж бидний үеийнхэн дотогшоо, хямрамтгай, хүйтэн хөндий болоод байгаа мэт.
IV. Р.Золзаяа
Энэ нийгэмд ямар ч өвчингүй, цоо эрүүл хүн бараг байхгүй болсон юм шиг. Бидний үеийн залуус ч ялгаагүй, маш амархан өвддөг болсон. Иймээс орчин цагийн хамгийн чухал зүйл бол эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнсээ тохируулан, дасгал хөдөлгөөн хийх юм. Байгууллагууд ч ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, оффисоо тав тухтай, тохилог болгоод эхэлчихсэн. Ингэхдээ ажилтнуудын амралтын хэсэг, цай кофегоо өөрсдөө хийж уух гал тогоо, дасгал хөдөлгөөн хийх фитнессийн өрөө зэргийг гаргаж, яг л гэртээ байгаа мэт тохижуулдаг болсон нь сайшаалтай.
Орчин цагийн хамгийн чухал зүйл бол эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнсээ тохируулан, дасгал хөдөлгөөн хийх.
V. Ц.Цэвээнравдан
Би нэг нийтлэлээс “21-р зууны хүүхдүүд, 20-р зууны системээр, 19-р зууных шиг орчинд суралцдаг” гэж уншиж байсан юм. Зарим сургуулиудын хувьд энэ нь үнэний ортой ч заримд нь өөр. Өөрөөр хэлбэл манайхан сургуулиудаа хувийн ба улсын, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн ба энгийн гэх мэтээр ялгаж, өөр өөр стандартаар ажиллуулдаг. Ингэхээр хүүхдүүдийн тэгш хүртээмжийн асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ ялгаатай байдал нь хүүхдүүд бүр багаасаа л хэн нэгнийгээ ялгаварлаж харьцах үндсийг тавьж өгч байгаа юм шиг санагддаг.
Өнөөгийн нийгэмд хүн бүрийн олон талт байдлыг ойлгож, бие биенээ хүндэлдэг байх нь хэн бүхний анхдагч соёл юм. Энэ талаар илүү сайн мэдэхийг хүсдэг залуус сайн дурын ажилд идэвхтэй оролцдог. Би ч гэсэн тэдний нэг байхыг хүсдэг.
Өнөөгийн нийгэмд хүн бүрийн олон талт байдлыг ойлгож, бие биенээ хүндэлдэг байх нь хүний анхдагч соёл гэж би боддог.
VI. Ц.ХУЛАН
Ээж аавуудын маань хүүхэд байх үетэй харьцуулшгүй эрх чөлөөтэй, хүссэн бүхнээ хийж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ хэрээр үеийнхэн маань чанартай боловсрол эзэмшиж, ёс зүйг эрхэмлэдэг байх хэрэгтэй. Ахмадыг хүндлэх, өв соёл, түүхээ судлах, биеэ зөв авч явах, аливаад чин сэтгэлээсээ хандах, шинэ ур чадваруудыг эзэмших зэргээр байнга суралцдаг байгаасай гэж боддог. Багш нарын хэлдэгчлэн ирээдүйд бидний ур чадвараас илүү хэрэг болох бол харилцааны соёл, хамтарч ажиллах чадвар, эерэг хандлага юм. Иймд бид багаасаа л энэ бүхнийг суурь чадвар болгож хэвшүүлэх хэрэгтэй болов уу.
Ээж аавуудын маань хүүхэд байх үетэй харьцуулшгүй эрх чөлөөтэй, хүссэн бүхнээ хийж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой цаг үед бид амьдарч байна.
VII. Д.АНАР
Z үеийнхэн жижиг зүйлийг ч хүндээр тусгаж авч, түүнийгээ хэтэрхий дөвийлгөж бодоод амархан шаналж, сэтгэлээр унадаг. Ялангуяа ажлын талбарт гараад шинэ орчинд дасах, олон хүнтэй хамтарч ажиллах нь тэднээс багагүй тэвчээр шаарддаг. Түүнээсээ болоод бараг энэ нийгмийг, дэлхий ертөнцийг ч өөрчлөх тухай боддог байх. Гэхдээ энэ бүх болж бүтэхгүй нь гэж шаналаад байгаа асуудлууд бүх л цаг үед байсан, одоо ч байх ёстой жам ёсны зүйл.
Энэ дэлхий бол физик хөдөлгөөн. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Харин бид өөрсдийгөө өөрчилж чадна. Бодол сэтгэхүй, хандлага, үнэт зүйлс бол чиний л сонголт, эрх чөлөө.
Тиймээс хэцүү асуудлуудаа битгий тоол. Хэн нэгнээс бурууг битгий эр. Бид бүх цаг үеийн хамгийн дэвшилтэт үед амьдарч байгаа азтай хүмүүс. Гэхдээ урьд байгаагүйгээс илүү олон асуудалд шаналж, санаа зовнидог гээд бодохоор хамгийн азгүй үе ч юм шиг. Хэцүү байгааг чинь мэдэж байна аа. Надад ч гэсэн хэцүү байна. Зүгээр л бүх зүйлийг ойлгохыг хичээгээрэй.
Хэцүү байгааг чинь мэдэж байна аа. Надад ч гэсэн хэцүү байна. Зүгээр л бүх зүйлийг ойлгохыг хичээгээрэй.
VIII. Е.АЙДАНА
Би дунд сургуульд байхдаа нийгмийн идэвхтэй, хичээлдээ сайн, урлаг, спортод ч авьяастай, өөртөө итгэлтэй хүүхэд байлаа. Харин оюутан болоод хотод ирснээс хойш энэ бүхэн эсрэгээрээ болсон. Одоо хэнтэй ч юу ч ярьдаггүй, ичимхий бүрэг, хэн нэгэн намайг юу гэж бодож байгаа бол гэхээс өөр бодолгүй нэгэн болчихсон. Хичээлээ хэчнээн сайн давтаж бэлдсэн ч анги дээрээ очоод л мартчихдаг, амнаас үг гардаггүй. Бүр даалгавраа хийсэн мөртлөө олон хүний өмнө гарч ярихаасаа халшраад, багшдаа хийгээгүй гэж хэлээд, муу авч мултарсан үе бий. Энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд би харилцааны тухай ном уншсан ч дорвитой өөрчлөлт гараагүй.
Иймд би өөрийгөө өөрчлөх дараагийн алхмуудаа хийхээр зорьж байгаа. Өнөө үед бусдад санаа бодлоо илэрхийлэх, багаар ажиллах нь чухал болсон учраас EQ-ээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.
Өнөө үед бусдад санаа бодлоо илэрхийлэх, багаар ажиллах нь чухал болсон учраас EQ-ээ хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
IX. Э.Буджав
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонсож, ирээдүйд ямар хүн болоход нь зөв чиглүүлж, тусалдаг байгаасай. Эргэн тойрны минь зарим хүн хүчээр огт сонирхолгүй мэргэжлээрээ суралцаж, хүсэхгүй байгаа ажлаа хийж, тэрнээсээ болоод их стресстэж байгаа нь анзаарагддаг. Энэ бүхэн буруу сонголтын үр дүн. Магадгүй сонирхолтой мэргэжлээрээ явсан бол өдийд ямар ч амжилт гаргачихсан байх юм билээ. Тэгэхээр анхнаасаа өөрийн шийдвэрт үнэнч байж, түүнийгээ хөгжүүлээрэй. Хэн нэгнээс асуулаа гэхэд тэд мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй зүйлсээ дэмжихгүй шүү дээ. Бүр шүүмжлэлтэй хандана. Миний хувьд би өөрийн сонирхлоор бариста хийдэг.
Эргэн тойрны минь зарим хүн хүчээр огт сонирхолгүй мэргэжлээрээ суралцаж, хүсэхгүй байгаа ажлаа хийж, тэрнээсээ болоод их бухимддаг.
X. Э.Шинэгэрэл
Миний үеийн ихэнх хүүхэд өөрийнхөөрөө байж чаддаггүй. Гадаад үзэмж, бодол санаа, үг яриандаа хэт анхаарч, “хэн нэгэн намайг ингэчихвэл тэгж бодох байх” гэж санааширч суудаг. Үүнээсээ болоод өөрийгөө өөр хүн болгож “жүжиглэдэг”. Энэ нь магадгүй сошиал ертөнц дэх хүмүүсийн хандлагаас нэлээд шалтгаалдаг байх. Мөн томчууд бидний санаа бодлыг ойлгохыг хүсдэггүй. Нэг зүйл хэлэхээр л “бүтэхгүй дээ”, “юу гэнэ ээ”, “хол явахгүй байх” гэх мэтээр хариулдаг нь бидний хооронд сэтгэлгээний зөрүү их байгааг харуулдаг. Иймд томчууд Z үеийнхний сэтгэлгээ, хүсэл эрмэлзэл, аливаа санал санаачилгыг сонсож, ойлгохыг хичээдэг байгаасай.
Томчууд Z үеийнхний сэтгэлгээ, хүсэл эрмэлзэл, аливаа санал санаачилгыг сонсож, ойлгохыг хичээдэг байгаасай.
Шинэ үеийнхнийхээ дуу хоолойг сонсоцгооё, бүгд ойлголцож хамтран амьдаръя хэмээн уриалахаар бид энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Цаашид энэхүү контентийг цувралаар хүргэх учраас уншигч та бүхэн өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл #10ертөнц10өнцөг гэх түлхүүр үгийг ашиглан сошиал хуудсандаа постлоорой.
Н Нэр 2019.12.08 129.174.182.119
Ямар ч хүүхдийн үг олж харсангүй ээ, харин ч чөлөөлөгдсөн соц сэтгэхүйтэйнгүүд, соц нийгмийн үед боловсрол эзэмшиж чадаагүй ажилчин ангийнхан болон нийгмийн шилжилтийн үеээр сул боловсрол эзэмшсэн өмнөх үеийнхнээсээ илүү боловсролтой, зөв залж чадна гэсэн итгэл төрүүлэхүйц харагдаж байна.
1 17 настай "Z" g 2019.11.10 202.126.88.200
1-т Бид хэдий ажилын талбарт гарч эхэлсэн ч гэсэн тэд бол одоохон багахан хэсэг нь. 2-рд Шинэ үеийнхээрээ төрии барьж бгаа юм шиг надад санагдсан. Манай найзуудад амьдралын туршлаг мэдлэг их дутагддаг юм шиг надад санагддаг! 3-рд Бид нарт өөрсдийн гэсэн лидер платформ хэдэн мянгаараа нэгдэх орон зай дутмаг Бидний нөлөөлөл ихсэж байгаа ч төдийлөн хурдацтай биш бн

U Ul medeh 2019.10.30 66.181.185.154
Soo nice. Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread Unread
j just a kid 2019.10.23 153.150.177.200
Mongolchuudiin huvid bol 95-2000 oniihon millienaial setgelgeetei bdgshude, gen z iin oyutnuud burdej ehleed 1,2 jil l bolj bn. Ene dund ch millienial setgelgeetei, yu ch mdhgui bj busdad zaah, egoism ihtei, buruu oilgolttdoo barddg humuus olon haragdaj bn. ene mash ayultai. gen z iin hamgiin gol ontslog ni GROWTH MINDSET, busdtai haritsuilahaa bolij, busdaas hamaaralgui huviin az jargal, setgel hanamjiig burduulj surch bgaa ni l hamgiin shine, zov zuil bgaa ym.
j just a kid 2019.10.23 106.132.80.32

U Unread-iin ulaan nogoon fan 2019.10.22 66.181.167.95
Unreadees l uzej boloh setgel shingesen olon taltai niitlel baina shuu urgeljluuleed baigaarai demjij baina
Q Quest 2019.10.22 202.9.42.237
10 hun 10uulaa urlag soyliin shinjtei humuus baina . Shinjleh uhaan bolon sportiin salbaraas neg c toloolol alga.
з зочин 2019.10.20 122.201.31.13
залуу үеэ сонсохгүй бол ямар хэрэг байхав дээ. өмнө нь ийм контент харж байсангүй. баяр хүргэе Unread. дараагийн цувралд нь амжилт ерөөе.
3 30tai zochin 2019.10.20 80.110.75.95
Huuhduudiin ug l baina gj uu? Uzel bodoltoi nasand hursen humuusiin ug bainaa. Busdiin ug nuluund avtdaggui harin ch uuriiguu iluu meddeg eruul bodoltoi zaluus baina. Chinii yu husej bgaa, yamar argaar muruudulduu hureh tuluvluguug chamaas uur hen ch iluu medehgui, zuvluj chadahgui. Uuriiguu ol, uuriinhuuruu bai, uuriiguu hundle, busdiig hundle. Amjilt zaluusaa
l lol 2019.10.19 202.126.88.211
"huuhduudiin l ug bn" gsh ted ch gsn ug heleh uzel bodloo soliltsoh erhtei. ene contentiin gol zorilgo ni bidnii dotor bodogdoj bui zuiliig tomchuud ta nart hurgeh? sn sur gd uursdiin hj chadaagu zuiluudee bid naraas nehhiinhaa umnu neg bodood uzeere lul. tomchuud bagachuud gj zaaglah? tom hun bolsn bol busdad zaah bodloo tulgah gsn hachin bodloo hayaasai. bi uuruu 24tei? hangalttai hemjeend tom bolsn ch gj bodohgui bh? surug comm bichij bga humuus ni unuuh ih medegch tomchuul biz?
~ ~solo 2019.10.18 202.131.228.167
shine uyiihen gj zgr huuhduudiin l ug bn bi huuhed bhda ed nariin orond iluu yum surahgu yva l gj bodoj, sn sur huuhduud yu ch hereggu
K Kolya 2019.10.18 202.55.191.130
Mash sonirholtoi yum! Contentiin zurag bolon niitleliin helber uneheer taalagdaj baina. Odoonoos bidnii uye ehelj baigaa gedegtei sanal neg baina oo. Oorsdiinhoo tsag uyed ezen ni bolj amidraarai zaluusaa.
O Oyuka 2019.10.18 163.152.3.172
very bery nice! unerher saihan niitlel boljee. unuudriig shineleg goy niitleleer ehluullee bayrlalaa! cheer up, guys! tsaash n urgeljluuleerei love ya
N Nice 2019.10.18 66.181.165.27
Nice, oird iim goy zugeerl "entertainment" content unshij haraagui yum bna. za hudlaa ugeer 100s dooshgui temdegtee duurgehees. odoo bolson bailguidee.
З Зочин 2019.10.17 59.153.114.152
Iim l content huleej bailaa. Goy content baina shuu! "Хэцүү байгааг чинь мэдэж байна аа. Надад ч гэсэн хэцүү байна. Зүгээр л бүх зүйлийг ойлгохыг хичээгээрэй" gene. Tiim shuu, buh zuil saihan bolno.
З Зочин 2019.10.17 202.9.44.12
hunii nas turshlaga hezeed iluudedq ymdaa ingj shine uyiinhen gj aarhah hereg bhq shdee aldaagaa l baga davtah heregteidee!!! .
A Anar 2019.10.17 202.179.25.245
Dotor min bugshsan olon zuilsiig endees unshchih shig sanagdlaa ahiad tsaashaa tsuvral bolgoj urgeljluuleerei amjilt :)