Улаанбаатарын хотын маань унааны асуудал овоо хүнд билээ. Машин авч унахаар түгжрэлд мөнхөрчих гээд. Түгжрэлээс гараад энд тэнд зогсоод бөгс өндийнгүүт аччих гээд. За больё алхъя гэхээр бас арай хол оо, нээрээ ч бас сумын төв байгаа биш. Бас өвөл нь унаанд суухгүй бол шууд маруужин болно. Арай хямд юм, автуусдъя гэхээр голдуу л пиг хүнтэй. “Жахцалдангаа” халаасны хулгайчийг хажиглах гэж өөрөө хулгайч аятай юм болно. Өө таксидчихъя, хэдэн цаас илүү төлөөд ч болов тухтай явъя гэхээр есөн шидийн маркийн, зүсэн зүйлийн ааштай жолоочтой таксинуудын аль нь урд ирж тоормозлохыг таашгүй. За бүрээсний уранхай цоорхой, жолоочийн царай зүс дүүрчээ гэхэд нэг л асуудал санаа зовооно: “Аварга хэдэн төгрөг нэхэж л алах бол доо?"
Миний хувьд таксинд хараажаар илүү мөнгө төлж буух бүртээ хотын таксины асуудлыг цэгцэлдэг ч болоостой, албаны ёсны тоолууртай, нэгдсэн стандарттай таксинуудыг явуулдаг ч болоостой гэж хүсдэг. Олон хүн тэгж боддог болов уу. Гэхдээ нөгөө талаас энэ асуудлыг журманд оруулах нь амаргүй, цаг хугацаа болоод ажиллагаа их шаардана. Олон мянган айл өрх хэн нэгийнхээ таксинд явж олсон мөнгөөр амь зууж байгаа. Боломжийн амьжиргаатай хүмүүс ч гэсэн хааяа мөнгө хэрэгтэй үед таксинд явдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас өөр бусдаас шийдэл хайлгүй таксинд монжуулахаа өөрөө таслан зогсоох боломжийг Batu Digital компани та бидэнд олгожээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Монжуулсан бүх мөнгөнийхөө төлөө, монжуулсан бүх өдрийнхөө төлөө заавал хэрэглэх л хэрэгтэй дээ. Монжуулж байгаагүй ч гэлээ (за тийм хүн байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна) одоо ба ирээдүйд монжуулахгүйн төлөө хэрэглэх хэрэгтэй. Өдгөө ихэнх хүмүүс ухаалаг утастай. Ухаалаг утас барьчихаад хүнд монжуулаад байвал ямар юмны ухаант хүн, ухаалаг утас байхав дээ. Энд харин цохож тэмдэглэх нэг зүйл бол, таксинд явж мөнгө олох гэсэн хүнд бас их зүгээр эд. Зорчигчдоо ил харагдахаар утсаа байрлуулчихаад “За нойллолоо шүү” гээд товчоо дарахад цаадуул чинь уяраад л явчина даа. Таныг “Яасан соёлтой боловсон жолооч вэ” гэж бишрэх болно.
Юугаараа онцлог вэ?
Хэрэглэхэд маш хялбар. Км-ийг 800, 900, 1000 төгрөгөөр тооцох сонголтуудтай. Км-ийг 100 метрийн нарийвчлалтай гаргана. Тооцооны мөнгийг бас 100 төгрөгийн нарийвчлалтай гаргана. Бутархай гарч байгаа тохиолдолд, жишээ нь 2150 төгрөг гарч байгаа тохиолдолд автоматаар дээшээ бүхэлдэх, өөрөөр хэлбэл 2200 төгрөг болох тохиргоотой гэж байгаа. Таксины жолооч аваргууд бол бүр 1000-аар дээшээ бүхэлдчих гээд байдаг тул ийн шийдсэн бололтой. Бүхэлдэнэ гэснээс, ихэнх таксины жолоочид 2.4 км гарсан бол 3 км-ээр мөнгөө тооцож авах гээд байдгийг бас зорчигчид маань санаж, наанатай цаанатай байж, төрөл бүр ааштай жолооч нартай яаж харилцахаа бодож байх нь зүйтэй шүү. За тэгээд бас нэг гол онцлог нь, явсан зам масшрутыг чинь Google Map дээр харуулна гэж байгаа. Догь байгаа биз?
Ямар сул талтай вэ?
Энэ төрлийн апп өмнө нь Монголд байгаагүй гэхэд болно. Гадаадад бол Taximeter нэртэй апп-ууд олон бий. Тийм ч учраас таксины жолооч нар “Юу юм наадах чинь, мэдэх ч үгүй юм байна” гэж хэдэрлэх магадлалтай. Цаагуур чинь бүр ингэж байгаа сурагтай. Ах аа, тооцоо ийм болж байна гэхэд “Хөөе хөөе, 4 дугуй эргэж байхад чи надад дэлгэц үзүүлээд байхдаа яадаг юм” гэж ам таглах шахуу юм болж байна гэнэ. Тэгэхээр апп-ийг хэрэглэхдээ бас төрөл бүрийн таагчиг, старчээгтэй үзэх нь чухал юм. Таксинд орсноо “За та нойллочих, би бас утсан дээрээ нойллочихъё” гэдэг ч юм уу. Эхнээсээ л явсан км-ээ давхар тооцох гэж байгаагаа ямар нэг аргаар мэдүүлчих нь зүйтэй болов уу.
Unread-ийн үнэлгээ
Олон ч хүний хүсэж хүлээж явсан апп нь Taxidyoo мөн. Unread 10-аас 7 оноог өгч байна.
Та Taxidyoo-г гар утсан дээрээ суулгаад туршаад үзээрэй. Сонирхолтой явдал тохиолдвол бидэнтэй хуваалцаарай. Олон хүн ашиглаж эхлэх тусам давруу таксины жолоочдыг хазаарлах юм шүү.
Сэтгэгдэл бичих (8)


З Зочин
Энийг хүмүүс их хэрэглээд байгаа юм бишүү. Сая таксины жолоочид үзүүлсэн чинь чи яг хаанаас эхэлж асаасийн гэж авжийшд
M Margad
Hereglej uzlee mash ih taalagdlaa, taxinii jolooch maani bas zaluuhan hun taaraad ene app.g sain oilgoj bid 2 mash ewtei nairtai tootsoogoo hiilee. hiisen gazart n bayarlalaa
З Зочин
Энэ байсан байгаагүй машинтай хүмүүс гэр ажил хоёрын хооронд хэд гардаг вэ? Гэдгийг мэддэг, эсвэл өмнө нь тагсидсан хүмүүс мэдэж л байгаа тэгсээр байтал хулхидаад байгаа юм.
З Зочин
Location service асаахад data хэрэггүй байдаг байхаа. Ямар ч байсан датагаа бас асаацан үед яг замыг нь зураад харуулдаг юм байналээ. Датагүй ч гэсэн мөнгийг нь зөв тооцоод харуулах байх.
J Jaagii
Ene tegeed zaawal 3G asaaj baij tootsoh bolomjtoi yumuu. yutai ch tataad awchlaa. Location service.ee asaana uu gedeg chin odoo internet holbolt heregtei gesen vg bizdee.
A Anu Harchu
Google Maps-ийн платформыг технологийн энгийн хэрэглэгч ашиглахад эвтэйхэн болгосон UI-тай санагдлаа. Нэг туршиж үзнээ. Tnx.
Э Энхжин
Надад тэр таагчиг старчээг нь хамгийн их таалагдсан ш д :) Яг энэ хэсгийг нь жиргэх тохиргоотой байсан ч болоосой гэж бодож байлаа.
У Уншиж үзэв
автуус, хараажаар, таагчик, страачээг гээд үгсийг уншихаар 10 жилийн хүүхэд ФБ-дээ юм бичиж байгаа юм шиг санагдлаа. Хүн бүрт өөр л санагдаж байгаа байх, надад бол таалагдсангүй ээ. Уучлаарай.