Ажлын сүүлчийн өдөр тань зориулж, Unread үзвэл зохих, танд нэгийг бодогдуулж, урам зориг хийгээд эрч хүчийг бэлэглэж чадах видеонуудыг толилуулж байна. Энд богино хэмжээний кино, телевизийн сурталчилгаанаас эхлээд бүх төрлийн бичлэг орсон. Гэхдээ алийг нь ч үзсэн, өмнө нь үзсэн ч бай ахиад үзэхэд харамсахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.
Дайн биш, Хайрыг бүтээцгээе - Make Love, Not War
Энэ бичлэгийг олон хүн үзсэн байх. Гэвч яагаад ч юм дэлхий нийт амгалан тайван бус, нэг л зүйл буруу мэт байгаа энэ үед ахиад нэг үзчихэд илүүдэхгүй болов уу. Дэлхийд алдартай AXE брэндийн 2014 оны Superbowl-ийн үеэр цацсан энэхүү сурталчилгаа нь Peace One Day-ийг дэмжих кампанит ажлын хүрээнд хийгджээ.
Бяцхан үйлдэл ч дэлхийг өөрчилж чадна - Small Gestures Can Change The World
Стресстэй, бухимдалтай, уцаартай амьдралын хэв маяг хаа сайгүй таарах болсон өнөө үед энэ бичлэг танд нэгийг бодогдуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бусдын хийсэн сайн үйл танд ч гэсэн эергээр нөлөөлдөггүй гэж үү? Бүх зүйл утга учиртай, хоорондоо уялдаатай гэдэггүй бил үү?
Боломж бүрийг төсөөл - Imagine The Possibilities
Хэдэн арван жилийн турш охидын хамгийн итгэлтэй дотны анд нь байсаар ирсэн "Барби" брэнд энэхүү сурталчилгааг цацан, хүүхдийн хүмүүжил, түүнд нөлөөлөх тоглоомын үүргийг товч бөгөөд тодорхойгоор харуулсан юм. Магадгүй 2015 оны хамгийн амжилттай, шилдэг сурталчилгаа байх.
Бэлэг - Gift
"Баян байна гэдэг хэр ихийг цуглуулсныг биш, хэр ихийг өгч байгааг хэлнэ" гэж өгүүлэх энэ богино хэмжээний видео танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Сингапурын найруулагч Даниел Яны энэхүү бүтээл өнгөрсөн жил олон кино фестивалиас шагнал хүртсэнд гайхах зүйлгүй. Сэтгэл хөдөлгөм, хүчтэй мессеж!
Ирээдүй хойч үеийнхэндээ: Уучлаарай - Dear Future Generations: Sorry
Мод, элс, амьтдын талаар ч мэдэхгүй болсон хойч үеийнхнээсээ уучлал эрэн өгүүлж буй зохиомжтой Prince EA-ийн энэхүү бүтээл уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын талаарх олон нийтийн үзэл бодолд том нөлөө үзүүлж чадах хүчтэй мессежийг өгч байна. Заавал үзэх, үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах, улмаар ойлгож ухаарснаа үйлдэл болгох учиртай бичлэг.
Танд эдгээр бичлэгүүдийг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Өөр ямар бичлэгүүдийг бусдад үзүүлж, нэгийг бодоосой гэж хүсэж байна? Та санал сэтгэгдлээ хуваалцаж, бусад уншигчидтай бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.
Сэтгэгдэл бичих (8)


З Зочин
Судалгаанд оролцоод Пиццаны эрх авах юм байна шүү. Энэ линкээр ороод бөглөх юм байна. https://www.surveymonkey.com/r/cbs201601
N Nomin
Дээрх бичлэгүүд үнэхээр гоё санагдлаа. Баярлалаа, үнэхээр нэгийг бодогдуулж, эерэг энергийг өгөх шиг боллоо.
M MG
Ene bas negiig bodogduulah bichleg shvv https://www.facebook.com/MILC.TugeemelKhugjil/videos/vb.314720502009391/483630115118428/?type=3&video_source=pages_video_set
N Naraa
Ene setgegdel unshihad hundrelteigees gadna arai door bnaa setgegdel bichuuli unshuuli gwel arai oorchloh heregtei.
E Erdenebold Erdenekhuu
Зочинтой санал нэг байна. Бас жинхэнэ нэрээрээ ордог фэйсбүүкээр ч юм уу болгомоор байна. Тэгвэл бас хүмүүс сайн сэтгэгдэл бичдэг болно байх.
M Munkhbileg
Suuliin bichleg der bga zaluugiin bichlegiig taraldah bolgondoo neg uzchiheed haadag shu hehe. dandaa um bodogduuldag
З Зочин
Үнэхээр их юм бодогдуулсан видеонууд, заримыг нь өмнө нь үзсэн байсан ч ахин шинээр юм шиг л үзлээ. Баярлалаа_ Харин сэтгэгдлүүдээ кириллээр бичиж байх саналыг дэвшүүлж байна. Юу гэж бодож байна хүмүүс ээ
З Зочин
suuliin 2 video bol really touching bailaa mash ih bayrlalaa unreadiinheen gehdee ih yum bodood unuuduriin ajild ch buren tuvluruhgui bololtoi kkk