"Би хэрхэн ажилладаг вэ?" булан маань төрөл бүрийн салбарт ажилладаг хүмүүсийг танилцуулахыг зорьдог билээ. Энэ удаа бид төрийн албанд амжилттай ажиллаж яваа залуухан эрхмийг урилаа. Тэрээр Монгол улсын мэдээллийн технологийн салбарын төрийн гол байгууллага болох МТҮП-ийн ерөнхий захирлын албанд томилогдоод удаагүй байгаа юм. Та бүхэн Б.Буян-Өлзий захирлын ажлын арга барил хийгээд нэг талаас төр, нөгөө талаас стартап компаниуд, технологийн салбарынхантай ажилладаг энэ байгууллагад ямар ямар шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх гэж байгаатай нь танилцана уу.
Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн Ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S6 Edge
Хэрэглэдэг компьютер: Macbook
Хэрэглэдэг таблет: Samsung Tabs 8.4
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Аливаа ажлыг сэтгэл гаргаж хурдтай, хариуцлагатай, зарчимтай хийх
Сошиал аккаунт: twitter.com/Buyanulzii

Таны ажлын хамгийн онцлох арга барил?
Миний онцлог гэвэл аливаа ажлыг эхлүүлэхдээ эхнээс нь үр дүн гарах хүртэл нь дотроо төсөөлөн, замын зураг гаргадаг. Тэгээд дараа нь төсөөлснөө цаасан дээр буулган хийж эхэлдэг дээ. Харин хийхдээ хурдтай, хариуцлагатай, өөриймсөг байхыг чухалчилдаг.
Мөн зарчим барьж ажиллахыг эрмэлзэнэ. Төрийн албанд ажилладаг гэлтгүй хүн бүрт хэрэгтэй чанар болов уу.
Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?
Би мэдээлэл, холбооны технологийн мэргэшсэн инженер хүн. Хоббигоороо Creative Cloud буюу Adobe-ийн програмуудыг их оролддог. Adobe Photoshop, Adobe Flash, Adobe IIlustrator зэргийг ашиглана. Одоо Adobe After Effects-ийг сонирхон, youtube-ээс хичээлүүд харж байгаа. Ийм ч учраас хүчин чадал сайтай компьютер ашиглахыг боддог юм.
Өдөр тутмын ажилд бол Google Drive, Google Calendar, сошиал медиа апп-уудыг ашиглана. Мөн гадаад хэл сурах Tandem, такси барихад ашигладаг Taxidyoo зэрэг апп-ийг дурдаж болно. FitProSport гээд бас фитнессээр хичээллэдэг хүмүүст тохиромжтой их аятайхан апп байдаг. Тухайн дасгалыг яаж хийх вэ, хийвэл ямар булчинд нөлөө үзүүлэх вэ гэдгийг анимэйшнээр харуулдаг.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?



Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Минийхээр цаг хэмнэх хамгийн сайн арга бол сайн төлөвлөлт. Хийж гүйцээх ажлуудаа өдрөөр, 7 хоногоор, сараар хийж гүйцээх ажлуудаа төлөвлөнө. Гадуур уулзалтуудтай бол энд тэнд биш, нэг талаас нь нөгөө рүү хөөж явахаар тааруулна.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Google Calendar дээр цаг зоосон ажлуудаа бичдэг. Evernote –ийг төрөл бүрийн тэмдэглэл хийхдээ ашигладаг. Evernote–ийн функцууд нь их таалагддаг шүү. Мөн Google Drive-ийг дурдаж болно.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Аливаа ажлыг анхнаас нь системчилж харах, том зургаар нь харахдаа муугүй гэж боддог. Найзууд маань бас намайг хүлээцтэй, хүнийг сайн сонсдог гэж хэлдэг юм. Мөн жаахан гарын дүйтэй. Өнгөрсөн зун зуслангийн байшингийнхаа дотор засал, гадаад тохижилт болон ор гэх мэт зарим зүйлийг өөрөө хийсэн шүү.
Хийж байгаа ажлын тань онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах сайхан л даа. Яагаад гэвэл мэдээллийн технологи бол ирж байгаа цаг. Би энэ салбарт 2-р курсээсээ л ажиллаж эхэлсэн. Найзуудтайгаа компани байгуулж ажилласнаас эхлээд АН-ын хэрэг эрхлэх газар, Их хурлын тамгын газар, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан зэрэг байгууллагад ажиллаж байлаа. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны даргаар гурван жил гаруй хугацаанд ажиллахдаа ес орчим тэрбум төгрөгийг цуглуулан бүрдүүлж, нэлээд хэд хэдэн том төслийн хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо баяртай явдаг юм. Тухайлбал, 21 аймаг 250 гаруй сумдад 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжсэн “Монгол улсын интернэтийн үнийг 2 дахин бууруулж, хурдын 3 дахин нэмэгдүүлэх” төсөл, Алтанбулагаас Замын үүд хүртэлх автозам, төмөр замийн дагуу 3G сүлжээг тасралтгүй тавих төсөл, 40 гаруй сум суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ буюу гар утасны сүлжээ нэвтрүүлэх төсөл зэргийг дурдаж болно.
Энэ салбарт бүх зүйл нээлттэй, олон сайхан боломж бий. Монгол улсын хувьд мэдээллийн технологийн суурь болох харилцаа холбооны дэд бүтэц харьцангуй сайн тавигдчихлаа. Одоо гагцхүү хөрөнгө зарж бүтээн босгосон дэд бүтцээ ашиглах нь чухал. Үүн дээр хоёр асуудал гарч ирж байгаа юм. Нэгт, мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх. Энэ хүрээнд 2014-2015 онд ШУТИС-ийн МХТС-тай хамтран 21 аймаг 330 суманд боловсрол олгох төсөл хэрэгжүүлж байсан. Дараагийнх нь үндэсний контентийн асуудал. Хэрэглэгчид мэдлэгтэй болоод ирэхээр тэдний хэрэгцээг хангах контент зайлшгүй чухал болж ирнэ. Ай Ти Парк ч үндэсний контентийн чиглэлд онцгой анхааран ажиллахаар төлөвлөж байгаа.
Мэдээж бас асуудал бэрхшээл бий л дээ. Энэ салбарт хууль эрхзүйн орчин бүрэн гүйцэд бүрэлдээгүй, төсөв санхүүжилт бага, хэрэглэгчдийн сэтгэлзүй төлөвшөөгүй, програм хангамжийн компаниудын хүний нөөц чадавх сул гэх мэт асуудлууд байгаа боловч, өөрөөр хэлбэл экосистем нь бүрэн бүрэлдэж амжаагүй байгаа боловч эдгээр асуудлууд яваандаа цэгцэрч шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Ер нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт төр бодлого гаргаж, зохицуулалт хийж өгөөд бусад зүйлсийг хувийн хэвшилд үлдээх хэрэгтэй гэж бодож явдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?
1972 оноос эх суурь нь тавигдсан энэ байгууллагад 2003 онд бизнес инкубатор төв байгуулагдсан байдаг. Өнөөг хүртэл бизнес инкубатороос 114 компани бойжиж гарснаас өдгөө олон компани нь зах зээл дээр амжилттай явж байна. Хамгийн тод жишээ нь Интерактив компани. Миний хувьд энд ирээд, Ай Ти Парк 13 жилийн хугацаанд стартап компаниудыг бойжуулах тал дээр амжилттай ажиллажээ, одоо харин дараагийн эрс шийдэмгий алхмыг хийх ёстой гэж үзсэн. Ингээд “IT Park 2.0” нэртэй төслийг санаачлан хэрэгжүүлэхээр 5 үндсэн ажлыг төлөвлөөд байна. Үүнд:
1. Инкубаторын жилдээ 2-3 элсэлт авдгийг нэмэгдүүлнэ. Виртуал инкубатор буюу дундын оффисыг үүсгэж (Co-founder Space), бизнес инкубаторын дараагийн шат болох Accelarator хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
2. Олон улсын болон дотоодын мэдээллийн технологийн төв байгуулна. Одоо манай дээр ITPek, ICDL гэсэн шалгалтууд авдаг. Үүн дээр олон улсын TOPCIT шалгалт болон хувь хүний мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох стандарт шалгалтуудыг энэ жилээс авч эхэлнэ.
3. Өндөр технологи болон хэрэглээний сургалтуудыг зохион байгуулна. Өдгөө Oracle, PHP зэрэг сургалтууд явдаг ч сурах хүн нь гүйцчихээд байгаа байдал ажиглагддаг. Тиймээс шинэ Platform Engine сургалтыг явуулна. Ай Ти Паркийн хувьд дэд бүтэц сайтай болсон ч шинэ технологиудыг ашиглах хүний нөөц дутагдалтай байгаа тул эдгээр сургалтууд, мэргэжлийн хүмүүсийг чадавхжуулах асуудалд их чухал.
4. Оюуны өмчийн бирж ажиллуулах. Оюуны өмчийг нь сайн хамгаалж чадвал манай технологийн компаниуд дэлхийд амжилт гаргах магадлал нэмэгдэнэ.
5. Дэлхийн хэмжээний стартап компанийг байгуулах. Энэ тал дээр бид сайн хэлэлцэж байгаа. Манай инкубатор компаниудаас Alchemist компани Цахиурын хөндийд 2 сар туршлага судлаад ирсэн. Гол бэрхшээл нь хүний нөөц, чадварлаг багийн асуудал байсан гэж ярьж байна лээ.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Ай Ти Парк зөвхөн түрээслэгч байгууллага байх биш инноваци, технологи гаргаж нэвтрүүлдэг технологийн парк болох юм.

1972 онд оросууд Ай Ти Паркийн барилгыг Монгол улсад хүлээлгэж өгөхдөө энэхүү түлхүүрийг бэлэглэж байжээ.
Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Бүх төрлийн хөгжим л сонсдог доо. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаарна. Гадаадаас 2000-аад оны орос дуунууд, Coldplay, Lykke Li гэдэг дуучин, Монголоос Моханик хамтлагт дуртай. Сүүлийн үед Colors хамтлаг бас таалагдаж байгаа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?
“Бизнес модель бүтээх нь” гэдэг номыг харж байна. Хийж байгаа ажилтай маань холбоотой, санаа сэдэл авах зүйлс олон байдаг.
Амралт, чөлөөт цагаараа “Зэн буддизм” номыг уншиж байна. Юуны төлөө амьдраад, ажиллаад байгаагаа бодмоор үедээ харж байвал их зүгээр ном байна лээ. Миний хувьд буддын шашин шүтдэг. Шүтээд байгаа зүйлийнхээ учир шалтгааныг ойлгохын тулд уншиж судлах хэрэгтэй. Зэнгийн сургаальд нэг ийм үг байдаг нь надад их ойрхон санагддаг:
“Тулман хөөргө улайдсан бүрээг үлээнэ,
Дөшин дээр илдийг давтана.
Тун саяхан л, энд хэвтсэн нөгөө л төмөр шүү дээ
Гэтэл одоо ир орж байна”

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Шууд аль нэг нь гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ярихаас илүү боддог тал нь давамгайлдаг байх. Заримдаа унтахынхаа өмнө ажил бодчихвол яаж хийвэл зүгээр бол гэх мэтийн бодолд автаад нойр хүрдэггүй тал бий. Хэсэг газар үс халцраад эмчид үзүүлтэл “Хэт их юм бодоод байна” гэсэн шүү (инээв).
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Орой 11-12 цагийн хооронд унтахыг хичээдэг. Өглөө бол оройтлоо гэхэд 07.30 цагт босно. 08.30 цагт ажил эхэлдэг.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?
Долоо хоногтоо фитнестээ 2 удаа явчихна. Нэг удаа заал авчихна. Оюутан байхдаа их сургуулийнхаа сагсны шигшээд тоглож байсан. Мөн сүүлийн үед өөрийгөө хөгжүүлэх зорилгоор гадаад хэлний сургалтанд сууж байна даа. Хүн өөрийгөө байнга л хөгжүүлж байхгүй бол арагшаа ухардаг гэж боддог.
Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?
Ээж минь миний насан дээр ах бид хоёрыг өсгөх гэж 2 ажил хийдэг байсан юм. Өдөр нь төрийн албанд, орой нь хувийн байгууллагад ажиллаад зургаан цаг ч унтаж амждаггүй байсан. Намайг өдий зэрэгтэй болгох гэж өнөөг хүртэл асар их хөдөлмөрлөж ирснийг нь бодохоор сайн ажиллах, сайн явах их эрч хүч олж авдаг.
За тэгээд ажлын бус цагаар гэр бүл, найз нөхдөөсөө л энерги сэлбэнэ шүү дээ. Моханик хамтлагийн нэг дуунд “Надаа зөндөө найз бий
Тэд нар бүгдээрээ янз бүрийн хэлбэртэй
Бүгдээрээ нийлээд жаргалтай хэлбэртэй
Хамтдаа байхдаа үрчийтлээ мишээнэ” гэж гардаг шиг салбар салбарын олон сайхан найз нөхөдтэй.

Тэрээр энэхүү далбаатайгаа Монгол улсын 21 аймгийг гурван ч удаа тойрсон учраас ихэд нандигнадаг аж.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Нэг түүх ярья. Миний ажлын анхны гараа их сонин, оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар зар тавьж веб сайт болон жижиг бүртгэлийн програм бичиж халтуур хийдэг байлаа. Тэр үед Ардчилсан намд ажиллаж байсан нэг эгч холбогдож веб сайтандаа засвар хийлгэсэн юм. Хийсэн ажил маань амжилттай болж нөгөө эгч маань ч жирэмсэний амралтаа авч, өөрийн ажлаа хийлгүүлэхээр надад санал тавьсан юм. Би саналыг хүлээн аваад хагас цагаар сарын 110 мянган төгрөгний цалинтай ажилтай болж билээ. Мөн давхар оройн цагаар ажил дээр олон тв ширтэж мониторинг хийгээд шөнийн 1цагт ажлаа дуусаж өглөө эрт хичээлдээ явдаг байлаа. Тэр үед даргын маань хэлсэн үг одоо ч байнга бодогддог юм. Буян-Өлзий, чамд хүн ямар нэг барьц өгвөл түүнийг нь улам л лавшруулж барьдаг байх хэрэгтэй” гэж хэлж байсан юм. Аливаа боломжийг олж авбал сайн хичээгээд түүнийгээ чулуу болгох хэрэгтэй гэсэн үг л дээ.
Тэрэн шиг хүн ер нь байгаа газраа урган цэцэглэх ёстой гэж би боддог. Ажиллаж байгаа газраа өөрөө ч хөгжөөд, бусдад ч эергээр нөлөөлөөд, тэр газраа ажилласан шиг ажиллавал сайхан.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?
МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг оролцуулбал сонирхолтой болов уу.

Сэтгэгдэл бичих (32)


N Nyamka 59.153.112.246
Batzayagiin angiin huuhed bainashde. Uuriiguu ih duviilguj magtsan baina. Sagsgaigui toglodog baisan gehdee web site burtgeliin program hiiheer tiim chadvartai nuhur baigaagui ee. Tataa saitai zaluu yum shig baigaan nam dagaad l tomorson baih. Harin ene Batzaya chin ih mundag zaluu baisan shuu.
b boogii 202.55.183.173
ITpark_iig shudarga neelttei bolgoj bgaa zaluudaa. Daruuhan, zarchimtai za gevel yogui yum bn lee. Amjilt!
З Зочин
Songuuliin daraa ene hun bgaachuu guuchuu. parkiinhan oorsdoo jigteihen durguim bnleedeg yatsan ch iin
S SW
Төрийн албаны гайгүй гэсэн залгамж болохоор бэлтгэгдэж байгаа байж болно. Энэ салбарынх гэхэд огт дуулдаагүй л нөхөр байна. Залууст хэлэхэд өөрийгөө иймэрхүү жижигхэн PR хийж бүү дөвийлгөж, тодруулж байгаарай. Нам дагасан, цүнх барьсан залуус үнэндээ инээдтэй харагддаг. Яг ид хийж бүтээж байгаа хүчирхэг хүмүүст иймэрхүү ярилцлага, PR-д үрэх цаг хугацаа, хүсэл байдаггүй юм.
M Mfybmunkhtulga
Co-founder space bish co-working space shude. Djdjdjdjdjdjdndhdhdhdhdhdhdjdjdjdjdjdjdhjddjdjdjdjjjdjdjsj
G Ganaa
Залуус залуусаа дэмжих хэрэгтэй шүү. Муу үг их унагах юм. Нэг ч гэсэн залуу сайн ажиллаж байгаа нь бахархууштай. Амжилт.
Z Zochin
Minii durtai bulan. Ene ond academia buyu nom huusun humuusiig ene bulandaa oruulaarai! Tiimd Doktor Bum-Ochiriig jishee ni oruulahiig demjij baina.
h humuun
Tulevlegee hiideg ni ihed sain. Nam dagasan tomilolt gedeg ni oilgomjtoi, songuuliin daraa yah be? End uldsen 6 sard Yu hiih be? Yamar hun boloh Ni haragdana.
З Зочин
Алтанбулагаас Замын үүд хүртэлх автозам, төмөр замийн дагуу 3G сүлжээг тасралтгүй тавих төсөл-d uuruu tuuz haachlahaas uur yaag yu hiisen beee??? Ineed hurgeed bhiin
W Wakkaaakaaa
Kkk Myagmarnaran ni yatsiin bas husuultsan u? Mongoliin toriin IT sector ch unen zawharch bgan bn daa. Burhan min ene salbaraas garsandaa bayartai bn.
z za neree heleed yahav
Eregtei huniig hajuud ni magtaad yahav gedeg dee. Manai Buya hanilgaatai, yrisandaa baidag, zarchmiin yum deer zarchmiin baij chaddag zaluu bgaa yumaa. Sagsnaas gadna bolomjiin bujigledegee yriagui bn haha. Hun ajlaa tuluvluhuus gadna yrisan helsendee baina gedeg bol ter hunii ner hund, ajil heregch chanariinh ni tom unelgee yum daa. Ene tal deer Buya tom capitaltai hun, Tsaashdiinh ni ajil amjilt tenger lugee baih boltugai
z za neree heleed yahav
Eregtei huniig hajuud ni magtaad yahav gedeg dee. Manai Buya hanilgaatai, yrisandaa baidag, zarchmiin yum deer zarchmiin baij chaddag zaluu bgaa yumaa. Ulam ih amjilt husye. Sagsnaas gadna bolomjiin bujigledegee yriagui bn haha za za
А Амгалан
Хүн шүүмжилж харахаа урдаа барих юм. Ажиллая, хийе гэсэн сэтгэлийг нь харж уншвал зүгээр юм аа. Танай булан таалагддаг шүү
Э Энхжин
Чадахгүй нь чацга царайлаад сууцгаа :D (y) (y) (y) (y) Одоо сэтгэгдэл дээрээ гоё смайл дэмждэг болчуул ч :) Incubator-н элсэлтийн тоог нэмнэ гэсэн нь маш их таалагдлаа. Элсэлт авах гэж байгаагаа бас сайн зарладаг болмоор юм шиг байгаан. Өөрийн вэбээс гадна бусад сувгаар. Ажлын амжилт хүсье.
и их мэдэгч нарт
Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё. Чадахгүй нь чацага царайлаад сууцгаа..........
Д Дарга
Дарга Нам Улсын ажил Сагсан бөмбөг Захын apps sofware Шинэ соргог юм түй ч алга ямар ч уншуургүй сонирхолгүй байлаа. Дараагын удаа үлгэр жишээ авах хүн оролцуулаарай танайх сак шүү.
Б Байнгын уншигч
Нэг зүйл асуумаар болоод байна аа. Долоо хоногт ордог хүмүүсээсээ яах гэж дараагийн зочиноо асуудаг юм бэ? хэрэгжүүлэх гэж асуудаггүй юм уу?
З Зочин
Dunguj darga bolood busdiin xiisen ajliig l tailagnasan baina. Odoo uuruu yug yaj xiixiig ni xarj dee. Exneesee zarim gazruudtai xamtran ajillaxad xundrel gargaad l baina gesen dee. Uuruu xiixgui bol busdiig xiixed saad boloxgui baival bas l amjilt shuu dee
З Зочин
Түвшинтөрийн үед Ай ти парк ерөнхий сайдын дэмжлэг ихтэй Жадамбаа ч шинэ юм хийх гээд үзээд байдаг байсан. Мягмарнарангийн үед Ай ти парк бүүр алга болсон. Буянөлзийгийн үед ямар байх нь уу харж сууя.
З Зочин
Төр зохицуулалт хийгээд бусдыг бидэнд үлдээ. Үүнтэй санал нийлж байна. Accelerator хөтөлбөр их сонирхолтой санагдаж байна.
З Зочин
buh niitiin uurgiin sand baihdaa uurgiin sang todorhoi hemjeenii tomchuudaas haraat bus gol zuil.ruu ni chigluulj mundag ajilsan shuu. Umnu ni tiim bgaagui. IT deer ch yum hiine gedegt itgej bna.
З Зочин
Төрийн албанд ажилдаг хүн бүр хийсэн аж гүй, худалч хулгайч биш шүү дээ. Бидний мэдэхгүй, зурагтаар байнга гардаггүй. Олон залуусын төлөөлөл гэж харлаа. Улам хичээж ажиллахыг хүсье
З Зочин
Залуу үе ингэж гуйж биш цойлж гарч ирж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг жамтай. Мундаг залуу байна. Амжилт хүсье!
З Зочин
Мундаг залуу мэдэх нэг мэднээ. Абицгүй нэр хөөцөлддөг гүй тулдаа одоол ярьж байна. Үеийн залуучуудаас өөрийн хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлан гарч ирсэн. Мэдээлэл технологийн салбарт хийсэн юмтай залуу шүү!
З Зочин
Залуу хүн зөв зүйл л ярьж зорьж яваа юм байна. Амжилт хүсье. Нэг зүйл захъя. Ажил хийж явсан болсон болоогүй их мэдэгч нар гарч ирнэ шүүмжилнэ. Түүнд шантрахгүй байгаарай.
З Зочин
Салбар маан яалтчгүй залуу, тйимдээ ч залуучууд бид энэ салбарын ирээдүйг тодорхойлж чирч явна гэж хувьдаа боддог. Шинэлэг зүйлүүд ихийг санаачилж бүтээгээсэй хүсч байна.
З Зочин
Зөв бодолтой зөв яваа залуу байна. Бусад олон залуучууд шиг хэн нэгний цүнхийг барьж, "бөгс долоосон" шалчигнасан даргын сэтэрхий битгий болоорой. Дэмжинээ
З Зочин
Энэ хүний санал болгосончлон Д.Бум-Очирыг оруулж өгөөч. Үлгэр жишээ авмаар үнэхээр мундаг залуу шүү. Яаж ажилладгийг нь үнэхээр мэдмээр байна
T Tuvi
peeeeh...yag yaaj gedeg ni unen sonirholtoi baina...surguulin chadwartai huuhed darga bolson bol hundleh...setgel dunduur l baina daa...amjilt husii... yarisan shigee hiih boltugai...
I Isabella Von
Мундаг залуу байнаа. Залуучууд үлгэр жишээ аваасай гэж бодож байна. Залуу хүн завтай байх нь эмгэнэл. Амжилт хүсье!
З Зочин
saihan yariltslaga boljee, toriin baiguullagad ch gsn mundag hun ajilladag gedgiig haruulsan baina, amjilt husey, bas ene urisan huniig n daraa zaawal oruulj ugurei, bayarlalaa
б болор
Unread ийн энэ буланг тэсэн ядан хүлээнэ. Оюутан байхад нөгөө ангид байсан залуу байна. Ажил хийдэг гээд их завгүй бага харагддаг залуу байж билээ. Мундаг яваа юм байна амжилт.