Ердөө хагас жилийн өмнө уншигч танд монголын үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн анхны уулзалтыг "Block Developers 2025" нэр дор сонордуулж, салбарын бүхий л тоглогч талуудыг нэг дор зангидах Block.mn платформын шинэхэн хуудсыг тэмдэглэж байжээ. Үүнээс хойш “Block Investment” арга хэмжээ, Block Developers клубын сар бүрийн ээлжит уулзалтууд гэхчлэн олон үр өгөөжтэй арга хэмжээ тасраагүйг тоймлон хүргэсэнтэй эчнээ танил болсон биз ээ. Тэгвэл ирэх долоо хоногт биднийг анхны Block Suppliers 2026 арга хэмжээ хүлээж байна.

Манай улсад үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа барилгын салбарын бүтээн байгуулалтад амин чухал оролцоотой ханган нийлүүлэлтийн асуудлууд хэр дорвитой хөндөгддөг вэ? Бараа материал, нөөцийн хүрэлцээ ямар түвшинд байна вэ? Эрх чөлөөт нийлүүлэлтийг өргөжүүлэх алхмууд юу вэ?
Дээрх асуултуудаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хөрсний шинжилгээнээс эхлээд СӨХ-ны зохион байгуулалт хүртэл үйлчилгээ үзүүлэгч талууд, салбартаа тэргүүлэгч ханган нийлүүлэгчдийг нэгтгэж, бодит хамтын ажиллагааны хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бол Block Suppliers 2026. Энэ удаагийн нийтлэлээрээ уг арга хэмжээний тухай мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэе.
Холбоотой нийтлэлүүд:
Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй анхаарах зүйлс
Үл хөдлөхийн эргэн тойронд - БЛОК клубийн анхны уулзалтыг тоймлох нь
Үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгчдийн ээлжит цуглаан: БЛОК девелоперуудын клуб
Үл хөдлөхийн салбараас үл хөдлөх шалтгаан: Block Investment Summit
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХАРААНД ӨРТӨХДӨӨ
Үл хөдлөхийн төсөл гэхээр юун түрүүнд шинэхэн амины орон сууцууд санаанд орж ирэх нь олонтоо. Гэтэл ханган нийлүүлэлтийн үйлчилгээ нь жил өнжөөд өнгөө сэргээдэг айлуудын засвар, эмнэлэг, сургууль, тэр ч байтугай зуслангийн хашааны тохижилтод цөм хамаатай. Нүдэнд үзэгдэхдээ дулаалгатай цонх, паркетан шал, боож багласан арматурын “наймаа” төдий мэт эл сектор үнэн хэрэгтээ барилгын төслийн хамгийн суурь асуудлуудыг багтааж байдаг. Жишээ нь, барилга ашиглалтад орохгүй удах тохиолдлууд бараа материалын татан авалт, материалыг хадгалах агуулахын хүрэлцээнээс үүдэх нь бий. Цаашлаад барилгын үнэ цэн, оршин суугчдын амьдралын чанар, бүр хотын өнгө төрхийг тодорхойлоход тэргүүлэх үүрэгтэй оролцогсдын нэг бол яах аргагүй ханган нийлүүлэгчид.


Чанартай бөгөөд оновчтой ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлэхэд дан бүтээгдэхүүний чанар, үзүүлэлтэд анхаарахаас гадна зах зээл дэх стратегиэ урт хугацаанд нь зураглаж, хэрэглэгчдийн чиг хандлагыг тогтмол судлах шаардлага бий. Нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч девелопер компани өөрсдийн бүтээн байгуулалтын консептийг тодорхойлох шатнаасаа л аль ханган нийлүүлэгчтэй хэрхэн хамтарч ажиллахаа төлөвлөвөл зохилтой аж. Иймдээ ч талуудын харилцаа холбоо, ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилга, нээлттэй орон зай улам хүсэмжлэгдсээр. Үүний нэгэн биелэл болж Block Suppliers 2026 зохион байгуулагдахад хэдхэн хоног үлджээ.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 3,4-нд Монголын хамгийн том дотор байгууламж болох Ori Studios-д болох тус арга хэмжээ Block.mn платформын жил бүр зохион байгуулах онцлох хоёр арга хэмжээний нэг.
Эхний өдөр девелопер, архитекторуудад зориулсан хаалттай хөтөлбөрийн дагуу үргэлжлэх бол удаах өдөр нь худалдан авалтын менежер, төсөв боловсруулагч, төслийн баг, интерьер дизайнер, ерөнхий гүйцэтгэгч, зуучлагч агент, архитектурын оюутнууд зэрэг барилгын салбарын бүхий л түвшний мэргэжилтэн, төлөөллийг цуглуулах нээлттэй өдөрлөг болно. Мэдээж салбарын бус ч сонирхсон хэн бүхэнд нээлттэй.

САНААГАА ШИЙДЭЛ БОЛГО
Арга хэмжээний гол онцлог нь бодит хамтын ажиллагааг эхлүүлэх B2B орчин. Өөрөөр хэлбэл, танилцаад л өнгөрдөг үзэсгэлэн бус шийдвэр гаргагчидтай шууд харилцаа холбоо тогтоох, санаагаа нэг алхам урагшлуулах хэлэлцээр, хамтын ажиллагааны талбар байх болно. Мөн зөвхөн дотоод заслын тохижилт гэлтгүй гар багаж, барилгын салбарын хүний нөөцийн зуучлал, гадна тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл цуглах тул төсөл хэрэгжүүлэгчид нэг дор олон төрлийн үйлчилгээ, материалтай танилцах, худалдан авалт, бартер хийх ч боломж бүрэлдэж буй.

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч оролцогч компанниудаас цухас дурдвал:
Aviko: Шведийн HAGS брэнд болон Франц, Герман, Польш, Америкаас албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр монголын цаг агаар, уур амьсгалд тохирсон хүүхдийн гадна тоглоом болон бүх төрлийн гадна тохижилтын тавилга, талбайн загвар дизайн гарган нийлүүлж буй.
Deutsche Welle: Барилгын материалын ханган нийлүүлэлт буюу дотор заслын болон тавилгын түүхий эд материал, бэлэн тавилгын борлуулалт, чулууны үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг хаус, оффисын барилгаас эхлээд төрөл бүрийн бүтээн байгуулалтын төслүүдэд гар бие оролцдогоороо онцлог.
MAK: Европын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн Schüco, Weinig, Elumatex, Lisec зэрэг тэргүүлэх брэндүүдийн хагас болон бүрэн автомат, өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжөөр хуванцар, хөнгөн цагаан, модон материалтай цонх, хаалга болон шилэн фасадын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч.
MMS: Ногоон оффисын загварыг жишиг болгон нутагшуулж байгаа бөгөөд ногоон сертификаттай барилгын төслүүдийн цар хүрээг тэлэхэд чиглэсэн анхны зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж, цахилгааны угсралт, холболтыг хийж буй.
Block Suppliers 2026 арга хэмжээнд бүртгүүлэх
Огноо: Дөрөвдүгээр сарын 3-4
Хаяг: Ori Studios, УлаанбаатарBlock.mn платформын тухай дэлгэрэнгүй:
Фэйсбүүк хуудас: block.mn
Инстаграм хуудас: blockmnhq
Утасны дугаар: 95903655
Цахим шуудан: info@blocksupplier.mn

Сэтгэгдэл бичих

