Хуйдан. Энэ үгийг сонсоод танд ямар сэтгэгдэл төрж байна? Би лав анх хараад энэ юу юм бол доо гэж их сонирхож билээ. Энэ бол хийн буйдан үйлдвэрлэдэг шинэхэн монгол брэндийн нэр. Аялал зугаалгаар явахдаа ашиглаж болох, ажил дээрээ ч буйдан болгоод тавьчих боломжтой энэ бүтээгдэхүүнийг туршиж үзэхэд та бидэнд ердөө хэдхэн өдөр үлдээд байна. Учир нь Хуйдан энэ 7 хоногт буюу 5-р сарын 15-нд худалдаанд гарах юм. Ингээд шинийг эрэлхийлэгч, бүтээгч шинэ үеийн залуусын үйлдвэрлэж буй Хуйдан брэндийн маркетингийн менежер Э.Урангоотой ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
Бизнесийн нэр: Хуйдан
Хаяг: Их дэлгүүрийн урд, Битлзийн хөшөөний баруун талын 67-р байр
Үйл ажиллагааны чиглэл: Lifestyle бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 2-р сар
Үүсгэн байгуулагч: Э.Гүнбилэгт, Э.Төгсзаяа
Ажилтны тоо: 12
Вэб: Хуйдан

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?
Бүтээгдэхүүний санаагаа энэ оны эхээр интернэтээс олж үзсэн. АНУ, Европт иймэрхүү бүтээгдэхүүн энэ оны 6-р сараас худалдаанд гарна гэж зарлаж байсан. Тэгээд л ерөөсөө ийм монголд брэнд бий болгоё гэж зориг шулуудаж, тэдэнтэй үндсэндээ “уралдсан” гэхэд болно. Гар дээрээ барьж үзэх жишээ бүтээгдэхүүн байхгүй байсан болохоор хийц, дизайн, технологи, шийдэл бүхий л деталийг бид өөрсдөө бие даан эхнээс нь бодож боловсруулж хөгжүүлсэн. Агаар оруулдаг санааг л харсан болохоос оёдол, эсгүүр, материал зэрэг бүх зүйлсэд монгол хүмүүсийн ур ухаан шингэж, эндээ бүрэн үйлдвэрлэж байна.
Бидний мэдэх ийм бүтээгдэхүүний зарим брэндүүд одоогоор патентаа бүртгүүлэх шатандаа явж байгаа юм билээ. Бидний хувьд ч гэсэн өөрсдөө “шинээр” загвар үүсгэсэн тул патентаа авахаар хандсан байгаа.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
Үүсгэн байгуулагчид маань хувийн хуримтлалаа нийлүүлээд бизнесээ эхлүүлсэн. Ах эгч хоёр нь оёдлын үйлдвэртэй байсан нь энэ санааг биежүүлэхэд их дөхөм болсон.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?
Манай хоёр үүсгэн байгуулагч үеэлүүд. Нэг нь мэдээлллийн технологи, дизайны чиглэлээр, нөгөө нь маркетингийн ажил эрхэлж байсан. Өмнө нь хамтдаа хоёр ч стартап эхлүүлж явсан туршлагатай хүмүүс. Шинэ санаа, шинэ технологийг сонирхдог, шинийг эрэлхийлдэг залуус байдаг юм.
Тэгээд энэ санаагаа ах эгч хоёртоо танилцуулахад уриалгахан хүлээж авч, хамтарч ажиллахаар болсон. Тэдний хувьд хоёулаа гадаадад оёдлын том үйлдвэрт олон жил ажилласан, Монголдоо ирээд оёдлын үйлдвэр нээгээд 10 гаруй жил болж байгаа туршлагатай хүмүүс байдаг. Одоогоор үйлдвэрийн ажилтнуудаа оролцуулаад нийт 12 хүний баг бүрэлдээд байна.

Танай онцлог, давуу талууд?
Бүх насныханд тохирсон, авсаархан бүтээгдэхүүн. Хийлэгч багаж шаардлагагүй, 3-5 секундэд л хийлэх боломжтой. Жин нь 1.3 кг. Ийм хөнгөхөн болохоор хүмүүсийн материалынх нь бах бэх чанарыг лавлаж асууж байгаа. Бид судалгаа сайн хийж, ripstop nylon гэдэг материалыг сонгосон. Энэ нь майхны материалтай төстэй боловч майхныг бодвол хүний биетэй шууд шүргэлцдэг учраас илүү даавуун шинж чанартай. Өнгөний хувьд нар салхинд хэрэглэх магадлалтай учраас завсрын 5 өнгийг сонгосон. Дотроо гялгар ууттай болохоор хийгээ бага алддаг. Ус чийг нэвтрэхгүй. Гадаа, дотор хаана ч хэрэглэж болно. Гол дээр хөвсөн ч болно. Хийсэхээс сэргийлсэн гадас зоох дэгээтэй.
Хамгийн гол давуу тал бол Монголдоо үйлдвэрлэж нэмүү үнэ цэн бүтээж байгаа маань гэж хэлж болно. Үйлдвэрлэсэн даруйдаа хэрэглэгчдэд хүрнэ, худалдан авалтын дараа бид сервис үзүүлнэ. Жишээ нь өөр газраас иймэрхүү бүтээгдэхүүн аваад тэр нь цоорлоо, урагдлаа гэхэд засаж янзлах амаргүй. Харин бид хямдхан үнээр нөхөж өгөх, амсрын цоож зэрэг нь эвдэрлээ гэхэд дор нь засаж өгөх боломжтой. Яагаад ийм төрлийн бүтээгдэхүүн дээр сервис байж болохгүй гэж?
Мөн бид монголд брэнд үүсгэе гэж шийдсэн болохоор нэрэнд ач холбогдол өгч, хийн буйдангаа Хуйдан гэж нэрлэн, монгол хэлэнд шинэ нэршил үүсгэсэн. Энэ маань хүмүүст их сонирхолтой санагдаж, хоногшиж байх шиг байна.


Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?
Ойрын хугацаанд энэ бүтээгдэхүүнээ улам төгс төгөлдөр болгох дээр анхаарч ажиллана.
Урт хугацаандаа бол манай компани энэ мэт шинэ lifestyle бүтээгдэхүүнийг гаргаж, шинэлэг, инновацилаг төслүүдийг хэрэгжүүлнэ. Дараа дараагийн бүтээгдэхүүний санааг бодож боловсруулаад явж байгаа.
Бизнесийн үнэт зүйлс тань юу вэ?
Товчхондоо, чанарыг эрхэмлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах гэж хэлж болно.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?
Гурван зүйл дээр төвлөрч ажиллаж байна:
1. Чанар. Бүтээгдэхүүн маань улирлын чанартай байгаа тул яаж өвөл ашиглаж болдог болгох вэ гэдэг дээр анхаарч, хөлддөггүй тэсвэртэй материалуудыг судалж байна.
2. Үйлдвэрлэл. Анх 5-р сарын 5-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байсан ч урьдчилсан захиалга бодсоноос илүү байсан тул нөөцөө сайн базаахаар 5-р сарын 15 болгоод байна. Үйлдвэрийн хэд маань амрах завгүй ажиллаж байгаа. Одоогоор өдөрт 40-50 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа.
3. Тест. Бүтээгдэхүүнээ сайн шалгаж туршиж, дутагдал гарвал залруулаад явж байна.


Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал?
Хүмүүст хэрэгцээтэй, цоо шинэ бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд хамгийн түрүүнд танилцуулахаар ажиллаж байгаадаа баяртай байгаа. Богино хугацаанд амсхийлгүй хурдтай ажиллаж, дулааны улирал эхлэхээс өмнө бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломжтой болоод байна. Шинэлэг бүтээгдэхүүн болохоор хүмүүс, байгууллагууд их сайхан хүлээж авч байна. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн их дэмжиж байгаа.
Хэцүү бэрхшээлтэй асуудлууд ч цөөнгүй бий. Материалын олдоц тааруу байдаг. Одоогоор энэ төрлийн материалыг урдаас оруулж ирдэг хүнээс авч байгаа. Мөн “Монголд хийж байж яагаад ийм үнэтэй байна вэ?” гэж их асууж байна. Монголд үйлдвэрлэсэн гэхээр чанар тааруу байх ёстой гэж бодох нь өрөөсгөл. Анх удаа үйлдвэрлэж эхэлж байгаа болохоор зардал багагүй гарч байгаа.

Анхны туршилтын жижиг загваруудын нэг

Сэтгэгдэл бичих (10)


З Зочин 122.201.26.197
Патентийн тал дээр хөөцөлдөж байгаа гэсэн байна шдээ хүмүүсээ. Бас интернэтээс санаагаа авсан гэдгээ шууд хэлсэн байна. Гэтэл л шүүлжээ урьтаад байх юм. Эхэн хэсэгт гарсан болохоор мартдаг юм уу хаашаа юм. Залуустаа амжилт хүсмээр байна. Хэрэглэж үзсэн чанар хийц бүгд таалагдсан. Гаднаас орж ирж байгаа ХУЙДАН-гууд (зориудаар) чанарын хувьд асуудалтайн байлээ. Энэ бол Монгол нэршил. Монгол брэнд. Оросууд энэ бүтээгдэхүүнийг эх орных бүтээгдэхүүн биш гэдгийг мэдэхээс хойш зөвөөр ойлгох хүмүүс байх. АМЖИЛТ залуусаа
Z ZZZ 202.21.110.194
Хамгийн гол нь хийлэгчийн технологи нь маш эрт патентаа авчихсан. Shark tank гэдэг нэвтрүүлэг дээр нэг залуу танилцуулж, хөрөнгө оруулалт авч байсан юм. Патентын зөвшөөрөл авахгүй бол асуудалд орохоор юм байна даа.
З Зочин 124.158.124.157
Хуй гэдэг хэсгийг нь нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Оросуудад байтугай орос хэл ядаж гадарладаг улсуудад маш инээдтэй, ичгэвэртэй сонсдож байна. Манай сансрын орлон нисгэгч Ганзориг гэдгийг бид мэднэ. Энэ хүний жинхэнэ нэр нь Ганхуяг. 1978 онд анх 6 нь билүү кандидатууд ЗХУ руу явахад Оросууд хамгийн түрүүнд энэ хүний нэрийг өөрчлөх хэрэгтэй гэснээр Ганзориг болсон түүхтэй.
й ййй 124.158.124.157
Хуйдан гэдэг үгийг сонсоод ямар сэтгэгдэл төрж байна гэж үү? Надад лав том хүний ор дэрний явдлын ямар нэг хэрэгсэл, бүтээгдэхүүн юм болов уу гэсэн сэтгэгдэл шууд төрлөө, тухайлбал, эрэгтэй хүний хиймэл бэлэг эрхтэн юм болов уу гэж шууд бодогдов. Манайхан юмны нэрийг өгөхдөө бодож байх хэрэгтэй ш дээ. Ялангуяа хөрш хоёр улсын хэл дээр, мөн дэлхийн голлох бусад хэл, англи, франц, герман, испани, араб хэлнүүд болон бараг хөрш япон, солонгос хэлнүүд дээр этгээд сонсдохгүй байгаа гэдгийг нэг шалгачихвал зүгээр. "Хуй" гэж юу гэсэн үг болохыг орос хэл ядаж гадарлахтай хүмүүс бүгд мэднэ. Одоо би энд ингээд бичихэд ч эвгүй л байна. Экспортод гаргахгүй, зөвхөн монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан ч гэсэн дээ. Бодвол, хуйлдаг-буйдан гэсэн санаагаар Хуйдан гэсэн болов уу. Оройтойгүй дээр нэрээ өөрчлөх хэрэгтэй байх шүү. Сууж хэвтдэг-буйдан буюу Суйдан ч гэсэн яахав дээ. Тэрнээс гадна, наад бүтээгдэхүүн чинь аль хэдийн Европт патент нь бүртгэгдээд үйлдвэрлэгдээд явчихсан. Өнөөгийн монгол урьдын монгол биш болсон шүү дээ, өөрөөр хэлбэл дэлхийн худалдаа, бизнесийн маш олон гэрээнд Chamber of commerce маань зурчихсан байдаг, тиймээс, асуудал үүсэх магадлал маш өндөр л байгаа байхдаа. Энүүхэндээ цөөнийг үйлдвэрлээд нэг үзэх гэж байгаа бол гайгүй биз, гэхдээ л ингэж сүрхий сурталчилж анхаарал татах хэрэггүй л байсан болов уу, мөн яг энэ Х-дан (ёооё, дахиж энд бичихэд ч хэцүү байна) ирээдүйгүй л болов уу даа. Нэг бол патентийг нь аваад хийх хэрэгтэй.
D DSS 103.229.122.72
Олон улсын шүүхэд дуудагдаваа. Хүний хийсэн юмыг өөрөө хийсэн юм шиг бичхиймдаа онцгүй муухай санагдав.
z zochin 202.5.195.190
Ner usaa bodoj ogoorei. Hoishoo uragshaa export hiih boldog. Orosuud naad neriig harval tataj unahaar yum bna. Deehen bohiin orgoonii ariin bayanzurh duurgiin logotoi hoshoo deer hui yang compani beleglev geed bichigtei bdag. Orosuud nud ni tomrood l ongordog bj bilee. Хуй-gedeg ni orosoor er beleg erhtniig har yaria haraaliin ug helbereer nerledeg ug. Manaihnii altanhuyag gedeg neriig duudahdaa l tataj unaad bdag shd.
Б Батаа 202.21.113.238
Амжилт хүсье залуусаа ! Цаашид өшөө олон шинэлэг санаа олж, шинэ нэрийн бүтээлээ баяжуулаарай. Бүтээгдэхүүнийг чинь авч хэрэглэнэ ээ
s sex 202.70.46.217
Sex xydpcohcgxjciiio hfdjmck vvxlho sex odoyhnv ouuupp hdifi gioyyd sex gopppf sex tttdppf sex kxdddpdddy
s shijree 202.21.112.234
Мундаг байна. Гэхдээ патентын тал дээр асуудалд орох вий дэ. Гадны сайтуудад аль хэдийнэ шинэ санаа гээд тавигдсан байсныг харж байсым байна. Технологийн хувьд бол өөр байж болно, санаа бол яг л байна. Гэхдээ мундаг байнаа. Ийм хурдан хугацаанд үйлдвэрлэлд оруулж чадаж байна гэдэг. Амжилт
Т Тулга
Сонирхолтой бүтээгдэхүүн гаргажээ. Амжилт хүсье! Дараагийн бүтээгдэхүүн нь гэр эсвэл оффист зориулсан хүссэн хэлбэрт ордог (хий биш өөр материалаар дүүргэсэн байх хэрэгтэй байх) буйдан байгаасаа гэж хүсэж байна.