Энтрепренер байна гэдэг нэг талын баатарлаг, нөгөө талын зовлонтой ажил. Шинэ санаа хэрэгжүүлж, ажлын байр бий болгож байгаа ч мэдэхгүй, чадахгүй зүйлтэй их тулгарч, бүтэлгүйтлийн ирмэг дээр арай ядан тогтоно. Тэгвэл хэсэг залуус Benzeen нэртэй аппликэйшнээр дамжуулан гарааны бизнесүүд, энтрепренерүүдэд тулгардаг олон асуудлын шийдлийг санал болгож байна. Benzeen бол шилдэг менторуудтай хамгийн хялбар аргаар холбогдох боломжийг олгох апп юм. Өнөөдөр энэ апп бета хувилбараа манай сайтаар дамжуулан өнөөдөр нээлтээ хийж байгааг дуулгахад бид баяртай байна.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Гарааны бизнес эрхэлж буй үүсгэн байгуулагчид эсвэл шинэ санаагаа хөгжүүлж буй хэн бүхэнд тулгардаг асуудал бол "ганцаардал" юм. Өдөр тутмын олон жижиг сажиг асуудалтай зэрэгцээд стратегийн түвшний олон нарийн зүйлсэд туршлага дутах, цаг багадах, мэдээлэл хомсдох зэрэг нөхцөл үүсдэгийг бид ингэж тодорхойлж болно. Гэтэл ихэнх энтрепренерүүдэд энэ бүх асуудалд нь туслах, чиглэл өгч чадах мэргэжлийн хүмүүсийг хөлслөх бололцоо байдаггүй. Яг энэ үед менторууд буюу зөвлөхүүд тухайн асуудлын шийдлийг олох, урт хугацааны замналыг тодорхойлох зэргээр стартап компаниудын амжилтанд нөлөөлдөг билээ. Энэ жишээг бид гадны олон компаниудын амжилттай түүхээс харж болно.
Тэгвэл яг энэ асуудлыг шийдэхэд туслах аппийг Startup Mongolia-ийн үүсгэн байгуулагч Око буюу Д.Бат-Октябрь, DrinkEntrepreneurs-ийн Манлай, Одбаясгалан нарын залуус танд санал болгож байна. Монголын шилдэг ментор, туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүдийг маш хялбар аргаар үүсгэн байгуулагчидтай холбогдох боломжийг Benzeen танд санал болгоно. Та энэ аппаар дамжуулан өөрт тулгарсан асуудлыг, шийдэж чадах мэргэжилтэнтэй шууд холбогдон асуух боломжтой. Хамт кофе уух уу гэж ч асууж болно шүү дээ. Бизнесээ дараагийн түвшинд гаргахад бодит нэмэр оруулж чадах учраас та энэ аппийг суулгах хэрэгтэй юм.
Энэ аппийн өөр нэг онцлох нэмэгдэл болох богино хэмжээний видео хичээлүүдээр дамжуулан та өөрийгөө жинхэнэ мэргэжлийн энтрепренер болон хөгжүүлэх боломжтой. Тун сонирхолтой, төрөл бүрийн сэдвээрх видео хичээлүүдийг ажил, сургуульдаа явах замдаа үзээд, тархиа цэнэглэх боломжтой гэсэн үг.

Ямар давуу тал, онцлогуудтай вэ?
Ажиллах зарчмын хувьд ментор бүр нэг зөвлөгөө өгөх өөрсдийн тогтсон ханштай байна. Энэ мөнгөн төлбөрийг та өөрийн данснаас төлөн нөгөө хүнтэйгээ шууд харьцах боломжтой болох юм. Хариулт танд 24 цагийн дотор мессеж хэлбэрээр ирнэ. Хөгжүүлэгчид нь төлбөрийн системийг төгс, хялбар болгохоор ажиллаж байгаагаа бидэнтэй хуваалцаж байсныг энд дурдъя.
Энэ апп нь нэг талаас менторуудад, нөгөө талаас ментий (зөвлөгөө авч буй хүн) нарт аль алинд нь үр өгөөж өгч болох байдлаар хийгдсэнээрээ онцлогтой. Менторуудын хувьд өөрийн туршлагаа залуу үетэйгээ хуваалцангаа нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Мөн чадварлаг боловсон хүчинтэй холбогдож, шинэ технологи суурьтай гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах, Монголын технологийн коммьюинид нэгдэх боломжтой болно.
Харин аппийн үндсэн хэрэглэгчид болох ментий нар салбартаа тэргүүлэгчдээс бодит зөвлөгөө авах, тэдэнтэй харилцаа үүсгэх, мөн менторуудаараа дамжуулан хөрөнгө оруулалт босгох зэрэг давуу талууд үүснэ. Цаг нь таардаггүй, мөнгийг нь дийлдэггүй хамгийн ховор менторуудыг маш хямд үнээр олж авах боломжтой гэсэн үг. Энд зүйлийг цохон тэмдэглэхэд, менторуудтайгаа илүү ойртон танилцах нь ментийнүүдийн авьяас чадвараас хамаарна. Хэрвээ тэгж чадвал асуух асуулт бүртээ мөнгө төлөхгүй болж, сонгодог ментор-ментийгийн харилцааг үүсгэж болохыг санаарай.
Загвар хийцийн хувьд ч их энгийн, гэхдээ таныг өөртөө татаж чадах байдлаар хийгдсэн. Байнга солигдох урмын үгс танд ажилдаа шамдах итгэл өгнө. Богино хэмжээний сургалтын видеонууд нь өөрөө байнга үзээд байхад уйдахааргүй байдлаар хийгджээ. Нэг ёсондоо хичээлээ үзэж тархиа цэнэглээд, асуулт асууж асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг. Нэг сумаар 2 туулай биш гэж үү?
Хэн хэн танд benzeen шахаж өгөх вэ?
Эхний хувилбартаа 20 менторыг багтаахаар төлөвлөж буй гэх benzeen-д яг одоо стартап хөдөлгөөний онцлох лидерүүд, манлайлагчид нэгдсэн байна. CallPro-ийн Б.Идэр-Од, Харвардын бизнесийн сургуулийн анхны монгол төгсөгч Б.Бүүвэй, Гүүглийн ахлах инженер Б.Баттулга, iHotel-ийн Д.Эрдэнбат, OnAir-ийн С.Тэмүүжин гээд салбартаа тэргүүлэгчид, үүсгэн байгуулагчид, менторуудтай яг одоо холбогдох боломжтой. Тэднээр benzeen-ээ шахуулчихсан байхад нэг хэсэгтээ л алзахгүй байх.
Ямар сул талтай вэ?
Яг одоо бета хувилбарт байгаа гэдгээс өөр өөлөх зүйл үнэндээ алга. Та өөрсдийнх нь вэбсайтаар дамжин нэвтэрч, имэйл хаягаа бүртгүүлснээр бета хувилбарыг хэрэглэх, үндсэн апп гарангуут шуурхай мэдээлэл хүлээн авах боломж бүрдэнэ. App Store, Google Play-д 2 сар орчмын дараа орох байх хэмээн хөгжүүлэгчид хэлж байна.
Мөн нэг зөвлөгөөний үнэ, менторуудын ханш одоогоор хараахан мэдэгдээгүй байгаа. Явцын дунд тогтох ёстой дундаж үнийн түвшин олон хэрэглэгчдэд сонирхолтой байгаа байх. Мэдээж үнэгүй зүйл гэж үгүй, ялангуяа цаг бол алт шиг байдаг мундаг эрхмүүдтэй шууд холбогдоно гэдэг амжилтын төлөө төлөх ёстой төлөөс биз.
Unread-ийн үнэлгээ
Олон улсын зах зээлд гарах боломжтой, дээр нь Монголын стартап хөдөлгөөнд чухал хувь нэмэр оруулах потенциалтай энэхүү апп-ий Unread ихэд үнэлж, 8 оноог өгч байна.
Сэтгэгдэл бичих (8)


Б Бэби 202.131.228.66
Benzeen app bhku bolson bh shig bsn. Huuchin app deer ni content-uud bsan bol ted nariig haanaas olj boloh ve?
З Зочин 176.10.104.240
BS болон тэрний өмнөх сэтгэгдэлтэй санал нэг байна. Ямар туршлагаараа зөвөлгөө өгөх нөхөд вэ? Үнэхээр зөвөлгөө авах ментор хайж байгаа нөхөд нэг апп-д найдахгүй л байлгүй дээ. Өчнөөн олон арга байна шд.. Ингэхэд Окоd-аас файсбүүк, имэйлээр холбогдож уулзаж зөвөлгөө авъя гэвэл яах бол? Заавал энэ аппаар дамж гэх болов уу хаха
B BS 139.5.217.48
Ene sain heregtei sanaa baina. Nudee ch olj. Harin end baigaa heden jijig, hit ch boloogui app hiisen nuhuduud uursdiiguu oligtoi bolgoj amjaagui baij busdad tulburtei zuvlunu gedeg n l jaahan utgagui bolgoh geed baina daa. Zugeer gadaadiin mergejiltnuudees asuusan n barag deer boloh bish uu. Okod -oos uur busad n er n hetsuu baihdaa
З Зочин 77.247.181.162
Сонирхолтой л санаа юм. Хэдэн зүйл. Мэргэжлийн энтренер гэж юу вэ? Ийм зүйл анх удаа сонсож байна. Менторууд нь ямар шалгуураар сонгогдсон болон намтар нь байвал зүгээр юм. Одоо байгаа менторын лист харахад 2, 3-хаан ментор хийж чадах хүмүүс харагдаж байна. Аппын санаа нь angel.co шиг ч юм шиг үгүй ч юм шиг.
З Зочин 202.9.41.59
Маш сонирхолтой санагдлаа, бидэн шиг очоод уулзаж чаддаггүй ярилцах гэхээр хэрхэн эхлэх соёл нь суугаагүй, мэддэггүй бидэнд маш хэрэг болохуйц. х Хэрэглэхэд энгийн, тѳлбѳрѳѳ тѳлѳѳд асууж байгаа болхоор нууж хаах, санаа зовох асуудлыг шийдэж чадсан юм шиг санагдлаа.
З Зочин 202.9.40.182
Ёстой сонирхолтой Апп байна. үнэхээр таалагдаж байна, Ийм зүйлийн хомсдолд орж байгаа маш олон залуус, гарааны компаниуд байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт залуусаа. Өөрийн бизнесээ босгох гэж яваа залуусын салшгүй нэг хэсэг нь болох Апп болно гэдэгт итгэлтэй байна.
З Зочин 202.55.183.173
Сонирхолтой эд байна. Хамгийн гол нь сайн менторууд байгаа болов уу? Оджаргал орж ирвэл үнэ нь хэд байх бол?
З Зочин 192.99.125.120
Би БЕНЗЕЕН-ны бизнес загварыг нь сайн ойлгосонгүй. Хэрвээ би ментордоо мөнгө төлж байвал тэр миний ментор биш бизнес зөвлөгч юм бишүү? Тухайн ментор, ментее -гээ харж байгаад ментор болох үгүйгээ шийдэх эрхтэй гэж ойлгодог. Гэтэл мөнгө төлөөд эхэлвэл яах вэ? Би мөнгө төлсөн учир миний ментор бол гэж шаардах эрхтэй юу? Мэдээж үнэгүй юм байдаггүй ч миний уншиж ойлгож байгаагаар ихэнх ментор, болон зөвлөх нар мөнгө гэхээсээ илүүтэйгээр тухайн бизнесд нь тодорхой хувь эзэмшдэг гэж байгаа. Эсвэл Монголын ментор нарт заавал мөнгө хэрэгтэй байгаа юмуу? Ментор, ментee харилцаа арай өөр түвшинд байх гэж ойлгодог юм.