Та гадаад руу явах үедээ хэрхэн дотны хүмүүстэйгээ холбогддог вэ? Энэ асуултыг бид нийтлэлээ бичихээсээ өмнө өөрсдөөсөө, бас хэд хэдэн уншигчаасаа, мөн гадаад руу тогтмол зорчдог танилуудаасаа асуусан юм.
Хамгийн түгээмэл хариулт нь “фэйсбүүк” байсан нь тийм ч гайхмаар байсангүй. Дөнгөж дунд ангидаа орж буй дүүгээс минь эхлээд, гар утас ч хэрэглэхээсээ цааргалдаг ах нар минь хүртэл фэйсбүүктэй, фэйсбүүкээсээ элдэв сонин цуглуулдаг болчихсон, хамаатан садныхантай холбогддог болчихсон үе шүү дээ. Гэхдээ нэг зүйл биднийг гайхашруулав. Энэ бол гэрийнхэнтэйгээ холбогдоход ямар асуудал түгээмэл тулгардаг вэ гэсэн асуултын хариулт байлаа.
“Ээж минь ихэнхдээ гадуур явна. Интернетэд байх үе тийм ч их таарахгүй. Гэртээ ирэхээрээ залгахаар би нэг бол хичээлтэй, үгүй бол метронд явж таардаг болохоор шууд ярьж чаддаггүй. Ийм л асуудал байна даа” гэж Г.Бямбасүрэн хэлэв. Г.Бямбасүрэн бол Японд нэгэн технологийн компанид ажилладаг залуу. Тэр амралтаараа гэртээ ирэхдээ ээждээ фэйсбүүк нээж өгч, тохиргоог нь зааж өгсөн ч амралтын өдрөөр хааяа л нэг ярих завшаан таардаг гэнэ.
Өөр нэг уншигч бидэнд өөрт тохиолддог асуудлаа хуваалцсан юм. “Мэдээж зардал. Гэрийнхэнтэйгээ, өдрөөс өдөрт том болж байгаа дүүтэйгээ аль болох л их яримаар л байдаг. Даанч утасны төлбөр арай л өндөр гарчихдаг. Багц аваад ярьдаг ч гэсэн тэр нь дуудлага хийхээр амархан дуусчихна” гэж манай найз Г.Хонгорзул ярилаа.
“Ажлын шаардлагаар хаашаа ч явсан Монголдоо байгаа юм шиг дуудлага хүлээж авдаг байх хэрэгтэй болдог. Гэхдээ энэ ч бараг л боломжгүй л дээ. Зардал өндөртэй, чирэгдэл ихтэй. Ер нь их түвэгтэй. Тийм болохоор очсон газраасаа дугаар авч ярих нь илүү чанартай, найдвартай юм шиг санагддаг” гэж дэлхийн өнцөг булан бүр лүү жилд дор хаяж 20 удаа аялал хийдэг С.Гантулга хэлсэн юм.

Өнөөгийн технологийн хөгжлийн эрин үед үүнийг засах, энэ асуудлыг шийдэх гарц үнэхээр байхгүй гэж үү? Гар утас биднийг цаг тутам дагаж, гарт биш юм аа гэхэд халаасанд ямагт байж байдаг болчихсон байхад илүү ухаалаг шийдэл юу байна?
Энэ асуудлыг шийдэх технологи нь VoIP байх юм байна гэдгийг интернетээр зорин хайж байхдаа бид олов. Voice over Internet Protocol бол таны гэлтгүй угаас дэлхий даяарх харилцаа холбооны асуудлыг хялбарчлах зорилгоор бүтээгдсэн технологи аж. Дэлхийн нөгөө талд байгаа хайртай хүндээ яг 00:00 цагт, төрсөн өдрөөр нь залгаж мэнд хүргэхийг хүсвэл та яах вэ? Нөгөө хүнээ интернетэд орж ирэхийг хүлээнэ гэж үү? VoIP-той байхад та өөрөө интернеттэй байхад л болно.
VoIP-ийг интернетэд суурилсан ярианы үйлчилгээ гээд ойлгож болно. Та хаана ч хэрэглэж болох өөрийн гэсэн дугаартай, хамгийн хямдаар, илүү бага зардлаар бусдын гар утас руу шууд залгах боломжтой гэсэн үг. Нөгөө хүн тань заавал нетэд байх, фэйсбүүктэй байх шаардлагагүй. Зүгээр л дугаартай байхад л хангалттай.
Энэ үйлчилгээг Монголд Юнител IP77 гэсэн нэрээр нэвтрүүлжээ. Өөрийн сүлжээндээ үнэгүй ярих боломжийг олгож, бүр дуудлага хадгалах үйлчилгээг санал болгож буй тэд ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааран олон сонголттой багцыг гаргаж байгаа гэнэ. Мөн ганцхан гадаадад байгаа нэгэн нь наашаа залгах биш, эндээс ч гадаад байгаа IP77 утастай хүн рүү дуудлага хийж болох юм. Зөвхөн дуудлага хийхээс гадна видео дуудлага хийх боломжтой, бүр мессеж ч бичих боломжтой.
Уншигч та илүү тодорхой мэдээлэл хүсч байгаа бол https://www.unitel.mn/unitel/product/ipphone -с аваарай.

Сэтгэгдэл бичих (8)


Н НЯМКА 202.179.31.242
Нийтлэлийг нилээн хожим уншсан ч таалагдлаа. Технологийн хувьд бол нэвтрээд удаж байгаа. Миний хувьд бүр операторуудын IP дугаарыг барьж үзсэн, хамгийн таалагдсан нь цахилгаан холбооны МИП70 гээд үйлчилгээ :)
M MONGOL 95.6.79.60
ene yahav boljiin todorhoi gadaad ad suugaa humuus gadaadad bgaa humuusruugee yrih shaardlaga garna shuu dee hun 2 utastai yvah gedeg n tiim ch taatai bish minii amidardag gazar mongolchuudiin ochdog utasnii companu bdag ezen n gadaad zuger l mngolchudig doromjilj eldev busaar helsen nuhur suujiidag yg unendee hunii nutagt hund ad uzegdej ymiin hereglej amidarna gedeg utgaggui ym baina lee neg arga bodvol ene shan zaluuchuud min, minii bodloor zovhon mongolchuu d hoorondoo yrij boloh dugaar geheesee iluu app neevel zugeer ym shg sanagdaj baina suljee harzalzahgui whatsup shg l.. sim kart dugaariig medeej mongold bhgui humuus yaj avah bilee dee
O Orchlon 202.9.44.178
Zuvhun unitel geltgui g mobile-n dugaar neleen heden jiliin umnuus garsan. Sul tal n zuvhun yrij l boldog. Gehdee hereglehed hyalbar, tsag hemnedeg
B Bat 203.251.139.121
IP77 muushdee mongold humuusiig haa saigui l ashiglana gd yawuulchihna harin ochood humuus nuguu l skype-aa hereglesen ni dr bolno internet ih golno uursdiinh ni app ajillahgui Zoiper tataarai gj ireed l MNP75 arai l dr ehleed aldaagui shn bolgochood reclamdah heregtei bhaa
T Turuu 85.255.234.27
Mobicom n mnp75. Busas operatoruudiin iim uilchilgeetei haritsuulad iim davuu taltai gj oruulsan bol heregtei medeelel boloh bailaa
Z Zaya 202.21.111.226
Төлбөрт мэдээлэл бага оруулаарай даа. 100% commercial free байна гэж юу байхав. Гэхдээ бусад сайтуудаас ялгарах байдлаа битгий алдаарай. Мэдээллийн тухайд нэлээн хуучин мэдээлэл санагдлаа. Технологийн шинэлэг мэдээллүүд байнга авдаг гэж бодсон чин юун улирсан баларсан VoIP үйлчилгээ вэ ((.
U Uka 140.118.236.136
Юнителийн реклам юм шиг санагдлаа. Gmobile зөвхөн 78-тай биш 98-тай дугаарууд ч гадаадад G-internet phone болгож ашигладаг. Надад G-internet phone маш их таалагдсан. Бараг гацахгүй, Миний интернэтийн хурд л гайгүй бол тэгээд асуудалгүй. Охин минь хол явлаа.. яаж хэл ам барьдаг билээ гэж ярьдаг байсан хөдөө байгаа өвөө эмээтэй маань үнэгүй яриулдаг жи-Мобайлдаа дандаа баярлаж байгаа шүү... Интернэтэд байгаа тохиолдолд гэрийнхэн, найз нөхөдтэйгөө ФБ чатаар холбогддог... Аа тийм Жи-Мобайлыг хөдөөгийн малчид л барьдаг, хөдөөний дугаар гэдэг хүмүүс болиорой хэхэ... Хамгийн хямд Монголд хамгийн өргөн тархсан сүлжээ шүү... Баярлалаа G-MOBILE
M MGi 202.9.44.202
Ганц юнител гэлтгүй бусад бүх операторууд VoIP үйлчилгээ байгаа шүү. Анх тэртээ олон жилийн өмнө G-Mobile энэ үйлчилгээг нэвтрүүлж байсан санагдана. Skytel - 76.., G-Mobile - 78.., Unitel - 77.., Mobicom нь хэд ч юм байгаан.