Бичиж туурвисан ном, нийтлэлүүдийг нь шимтэн уншиж өссөн бид энэ удаагийн дугаартаа яг өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй нийтлэлч Баабар гуайг урин оролцуулж байна. Тэрээр социализмын үед эрдэм шинжилгээний ажилтан, 1990 оноос хойш Монголын Социал-Демократ Намын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албуудыг хашиж байгаад 2006 оноос "Непко" компанийг үүсгэн байгуулсан юм. Түүнд "Монголчууд: Нүүдэл суудал" ном бичсэнийх нь төлөө 2009 онд Монгол Улсын Төрийн Шагнал хүртээж байсан билээ. Монгол уншигчдадаа түүхээ илүү сайн таниулах, дэлхийн ертөнцийн оюун санааны охь дээж болсон бүтээлүүдтэй танилцуулах зорилгоор Непког удирдан олон сайн номуудыг эрхлэн гаргахын зэрэгцээ олон жилийн турш долоо хоног тутам "Өдрийн сонин" болон Baabar.mn сайтад нийгэм, эдийн засаг, улс төрийн сэдвээр шинэ өгүүллүүд бичсээр байгаа юм.
Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: НЭПКО Паблишинг ХХК-ийн ТУЗ-ын дарга
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Note 3
Хэрэглэдэг компьютер: Air Macbook 13', гэртээ дэлгэцийн iMac
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч, чөлөөт, үр дүнтэй хөдөлмөрч
Сошиал хуудсууд: @baabarniitlelch (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?
Онцлоод байх юм үгүй дээ. УИХ-д 4 жил байхдаа цагт хавчигдаж байсныг эс тооцвол дураараа, ямар ч төлөвлөгөөгүй, тааваараа байдаг, тааваараа ч ажилладаг.
Өдрийн цагаар компанийн оффис дээр голдуу л хүмүүстэй уулзаж таардаг. Есөн шидийн хүмүүс ирж уулзана, голдуу зөвлөгөө авъя гэдэг юм. Яг бичих, суух ажлаа бол гэртээ шөнө оройн цагаар хийдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
1975 онд “Москва” гэдэг бичгийн машинтай болсон. 1989 онд Монголд бараг хамгийн анхных байх, хувийн компютэртэй болсон. Монел компютэр манайд анх угсарч эхлэхэд. Тун шаардлагатай программ апликэйшнийг сураад авдаг, цаашид онц хэрэггүй бол тэгэсхийгээд мартчихдаг. Компютэр дээр Solitaire гэх нэг л тоглоом бий. Юм хийж байтал гэнэт гацчихвал тэр тоглоомыг ажиллуулж пауз авдаг. Гагцхүү тоглоомондоо улайрах, хожих гэж тэмүүлэх дэмий. Тоглоомоо анзаарахгүй өөр юм бодож суудаг.
Мэдээг бол хамгийн түрүүнд BBC-гээс авдаг. Монголын өдөр тутмын 10 гаруй сонинг захиална. Ямар эзэдтэйг нь мэдэх болохоор тухайн асуудлыг ямар өнцгөөс, ямар ашиг сонирхлоор бичиж вэ гэдэгт нь анализ хийдэг юм. Хэдэн монгол сайтуудаар орж гарчиглаад л өнгөрдөг.
ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?



Энэ зургийг Wall Street Journal-ийн зурагчин зориуд манай гэрт ирж хэдэн цаг ноцолдож байж аваад тус сэтгүүлд тавьсан юм. Яг миний ажлын байр. Олонд ил болчихсон энэ фотог л тавъя. Гэр орноо харуулж рекламдаад байх дургүй.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Завгүй хүнд цагийг хэмнээд байх шаардлага үгүй болов уу. Тодорхой цаг нартай онгоц, машин, болзоо зэрэгт л гэнэт цагт хавчигдан “хэмнэх” гэж сандардаг тохиолдол надад олон тохиолддог.
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Ёстой юун дээр ч хөтөлдөггүй. Тогтоогоод авчихдаг. Гэхдээ сүүлийн үед нас ахиад юм мартдаг болоод байна аа. Би уг нь ой тогтоолт их сайтай хүн юм сан. Одоо юм мартдаг, хүний нэр ус санаанд орж ирэхгүй болохоор их бухимддаг болоод байна. Гэхдээ манай эхнэр хэлэхдээ “Чи хэчнээн юм мартдаг болсон ч жирийн хүнийхээс илүү л байгаа шүү дээ, юунд нь бухимддаг юм. Ер нь хүн юм мартаж байж л юм тогтооно шүү дээ” гэдэг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу сургасан. Би өөрийгөө алив зүйлийг дээрээс нь харж чаддаг, тиймээс ч илүүтэй зөв дүн шинжилгээ, гаргалгаа хийдэг гэж боддог. Гэхдээ “манай сумандаа л Маркс Энгельс” гэгчээр энэ хавьдаа л юм шүү. CIA ч юм уу кримналистикийн том лабораторид дүн шинжээчээр ажиллах чадвар надад байхгүй. Тийм болъё гэж мөрөөдөж ч байгаагүй. Бичих авъяасыг бурхан надад өгсөөн, гэхдээ л тэр нь “манай сумандаа”.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
40 шахам бие даасан ном хэвлүүлжээ. Үүнд орчуулга ч хамаарна. Цэнддоо, Баярхүү нартай хамтарч бичсэн 2-3 ном ч орно. Эхнэртэйгээ хамтарч орчуулсан 2-3 ном ч багтана. Гэхдээ дахин хэвлэлтийг тооцоогүй. Миний мэргэжил биохимич, бүр тодруулан нарийвчилбал энзимологич. Би химийн лабораторид цөөнгүй жил ажилласан. Алив юмыг нягтлан хэмжих, дахин шалгах, өөр эх сурвалж хайх дадлыг энэ мэргэжил надад олгосон. Иймээс би бичиж байгаа юмандаа логик уялдаа, үнэн зөвийг эрхэмлэдэг. Янз бүрийн сэдвээр бичдэг боловч яг мэргэжлийн хүн нь үзээд шоолох вий гэдгээс их айдаг. Яагаад гэвэл үнэн зөв тэнд хэмжигдэнэ үү гэхээс нийгмийн сүлжээ, сайтын сэтгэгдэл бол хүн тоохоор юм биш. Бичих юмаа эхэлж толгойдоо эмхлэх нь тун цаг авдаг бэрхшээлтэй зүйл. Нэгэнт эмхлэгдсэн бол компютэр дээр буулгах нь зөвхөн бичих хурдаас хамаарна. Толгойн доторхоо ингэж буулгахад би цагт 4 нүүр юм гаргадаг. Маш олон санаа толгойд эргэлдэж байдаг ч хагас нь огт эмхлэгдэхгүй ор мөргүй алга болдог. Би бичсэнээ эргэж харж засдаггүй. Зүгээр л залхуу хүрээд байдаг юм.
Өдгөө интернэт хөгжиж эх сурвалж, санаа сэдэл авахад тун хялбар болжээ. Интернэтийг би сайн ашигладаг. 90-ээд онд Монголд гэлтгүй хойд хөршид олон нийтээс нууж хаасан архивын материалуудыг үй олноор нь дэлгэж, надад бэлээхэн аутсорсинг хийгээд өгчихдөг байлаа. Бүр дээр үед аав минь докторын ажлаа бичих гэж Москвагийн их сургуулийн номын санд 45 хоног суухаар томилолт аваад явж байлаа шүү дээ. Түүнийг бодоход амьдрал тун хялбаршсан байна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
1996 онд бичсэн “Нүүдэл суудал: Монголын түүх” номыг сая үндсээр нь өөрчлөн нэмж бичиж дуусгалаа. Тухайн үед 450 орчим эшлэлтэй байсан бол шинэ хэвлэл нь 1700 орчим эшлэлтэй гэхээр аль зэрэг нэмэгдсэн нь харагдах байх. Мөн Цэдэнбалын намтрыг бичиж дуусгасан. Энэ бол өнгөрсөн өвөл хаваржингаа нойр хоолгүй шахам хийж дуусгасан бүтээл. Дуусангуутаа л асар их ядарснаа мэдэрсэн дээ. Төлөвлөх дургүй болохоор бодсон юм одоохондоо алга. Гэхдээ тун удалгүй санаа орж ирэх байлгүй дээ.
Харин НЕПКО-гийн хувьд манайхаас гаргаж буй "30 секундэд" цувралын хими, анагаахын салбарын номууд хамгийн сүүлд гарлаа. Одоо манай компанид үндсэн 12 хүн ажиллаж, гэрээт 100 гаруй орчуулагч нийт ажлын маань 80 орчим хувийг аутсорсингоор нугалж, жилдээ 100 гаруй ном эрхлэн гаргаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХДАА ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?
Би нам гүм орчинд ажилладаг. Шөнө л гэсэн үг л дээ. Тиймээс ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй. Чайковский, Бэтховэнд дуртай. Бах надад хүндэддэг. Битлзийг шүтдэг. Хип хоп ойлгодоггүй. Ер нь алдартай дуучин юм уу хөгжмийн зохиолчид ганц хоёр л гайхамшигтай бүтээлтэй байдаг, тэр болгонд нь дуртай даа. Стивэн Вондэрийн “Ай жаст коол ю тү сэй ай лав ю”, Бий Жийсийн “Мэссэчүсэтс”, Пинк Флойдын “Воол” рок оопэр, Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Нино Рота, Энно Мориконэ нарын зарим киноны аяз, Сэйжи Озавагийн удирдаж буй симфони гэх мэт.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Би амьдралдаа уншсан юмныхаа ихэнхийг жорлон дотор, орон дээрээ гүйцээсэн байх аа. Багад нойлд ороод түгжээд суучихаар аав ээж байн байн хаалга нүдэж “Цагаан мах чинь гарлаа, бушуу гараач” гэдэг сэн. Ойролцоогоор 10 орчим ном зэрэг уншдаг. Аль болох нэг амьсгаагаар уншиж дуусгамаар санагддаг ч зарим номын ард хэдэн сарын дараа гардаг. Саяхан аль дээр үед худалдаж аваад таг мартчихсан Аюурзанын эмхтгэсэн “Дэлхийн сонгомол өгүүлэл”-ийг шкафнаасаа олж аваад шөнөд нь уншиж дуусгасан. Тэгээд тэр талаар шүүмж хүртэл бичсэн шүү. Уран зохиолын ном бараг уншихаа больж дээ. Гэхдээ олон жил дахин дахин уншдаг уран зохиолын хэдэн ном бий. Марк Твэйний “Хак Финн”, Ярослав Хашэкийн “Швэйкийн паян”, Антон Чеховын өгүүлэл, жүжиг гэх мэт. Ердөө саяхан Дэн Сяопиний намтар уншаад дуусгалаа. Р.Болдын бичсэн Монголын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн тухай ном оросоор гарч, тэрийг уншиж байна. Яков Блюмкины намтрыг аваад уншиж байна. Дөшнөр гэж нэг герман хүн фашистууд болон Ватикан хэрхэн холбоотой байсан тухай ном дээр үед бичсэн юм байна, тэрийг сонирхож байна. Эргээд хэрэг болсон учир Чуевийн Молотовтой хийсэн ярилцлагаар бүтээсэн номыг эргүүлж байна. Цэдэнбалын бие хамгаалагч асан Батдолгор гэж хүний бичсэн дурсамж өнөөдөр олж авлаа. Шуудангаар захисан Каку физикчийн бичсэн Ирээдүйн физикийн ном, Олсоны бичсэн Хүний үүсэл, ген, үүлдрийн тухай номыг хүлээж аваад хэд дэх өдрөө ч юм, сонирхон уншиж байна. Мичио Какуг би урьд нь мэддэггүй байж, шинжлэх ухааны хялбаршуулсан кино гарахаар л нэг урт үстэй ази нөхөр зурагтаар баахан ярьдаг шүү дээ. Уг нь утаслагийн онол дэвшүүлсэн мундаг онолын физикч л дээ. Гэхдээ ирээдүйн тухай, шинэ нээлтийн тухай бичихээрээ мөн ч уран сайхантай панаалдах юмаа. Фройдоос илүү панаалсаг. Итгэхгүй мөртөө л ам ангайн алмайрч, бүр автагдах юм гээч.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Би хаа очиж маш нээлттэй хүн шүү. Заримдаа хэтэрчих гээд байдаг юм. Гэхдээ нээлттэй, илэн далангүй байх нь бас нэг төрлийн өөрийгөө бодсон хамгаалалт мөн шүү.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Би голдуу шөнийн гурав дөрөвт унтаж өглөө есөн цагийн орчимд босдог. Зургаан цаг унтаад сурчихсан юм. Гэхдээ заримдаа нойроо хурааж чаддаг. Өдөрт гурав дөрвөн цаг унтаж сар ажилласны дараа дутуугаа нөхөж бүтэн хоёр хоног унтах тохиолдол бий. Өнгөрсөн өвөл яг тэгсэн.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Компани дээрээ, эсвэл гэртээ. Амарч байх үедээ голдуу зурагтаар кино үздэг. Кино миний нэг том хобби. Кино урлагийн талаар би хэдэн өдөр тасралтгүй донгосч чадна. Тоглоом наадам хөөдөггүй, гуанз ресторанаар тэнэдэггүй. Хүмүүжилтэйдээ ч тэр биш, надад огт таашаал өгдөггүй учраас.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?
Шинэ санаа л ёстой гоё. Тэр нь хүний түүхэн дэх шинэ санаа биш л дээ, зүгээр наддаа л шинэ байвал бөөн кайф. Манай чөлөөт нийгэм дэх чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийн залуусаас урам зориг авдаг. Миний мэдэхээр урьд нь монгол хүн ийм цоглог байгаагүй юм аа. Ерөнхийдөө л бүгдээрээ унжгар, аймхай, хувиа бодсон, “цэвэр ичимхий”. Хөөрхий дөө нийгэм нь тийм байхыг албаддаг байж дээ.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Намайг хойно сурч байхад нэг хичээлийн шалгалт дээр уначихсан чинь профессор маань “Чи заавал биохимич болох гэх хэрэг байгаа юм уу? Энэ дэлхий дээр 17 мянган мэргэжил байна шүү дээ” гэж билээ. Би хожим нь “сумандаа” муугүй биохимич болсон л доо. Гэхдээ хүн өөрийгөө, авъяасаа зөв сонгон олох хэрэгтэй гэдгийг ясандаа тултал ойлгосон.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?
Дээрх профессорынхоо хэлснийг л би залууст сургадаг. Энэ хорвоод юунд ч авъяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Ядахнаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авъяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Би твиттерээр заримдаа ордог юм. Өдөр шөнө, өглөө оройгүй твиттер дээр завгүй сууж байдаг хэдэн хүн байх юм. Тэдний хэрхэн ажилладаг, амьдралаа яаж залгуулдаг нь их сонин байна. Шүүмжилж, үгүйсгэж, шоолж байгаа юм биш шүү, зүгээр л саваагүйтэн сонирхож буй хэрэг.

Гэрэл зургийг Б.Батзаяа
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (54)


З ЗОЧИН 2023.01.23 66.181.160.106
магтмааргүй байна уурлах байх. гэхдээ энэ хүнйг гүйцэж бичих хүнийг би мэдэхгүй. ингэж бичих авьяастай хүн цөөхөн байдаг байх
З Зочин 2022.07.13 64.119.18.165
Зүгээр л луйварчин.Улсыг цөлмөгчдийн нэг.Америкийн тагнуул.Барууныхны даалгавраар хүмүүсийг тархийг угаагч.
З Зочин эмэгтэй 2019.08.22 103.57.94.201
Брайсоны "Бараг бүх юмны тухай" 2 боть номыг гарсан даруй" Нэпко" дээр очиж авахад Баабар ахайтан гарын үсгээ зурж өгч билээ.Цэндоо гуай хамт сууж байсан. Ажлын байр нь маш гоё орчин бүрдүүлсэн ажилсаг хамт олон байсан. Хармааргүй санагдаад бараг цаг шахуу тэнд номтой танилцаж билээ. Баабарын нийтлэлийг байнга уншиж монголын " цаг агаарын луужин" гэж боддог шүү. Алтан гадас шиг л төөрөлдөхгүй чигийг заагч шдээ.
З Зураач 2018.01.06 90.219.214.41
Санаа бодлоо чөлөөтөй илэрхийлдэг хүн дээ. Олон зүйл дээр түүнтэй санаа нийлэх юм. Сонсдог хөгжим нь бараг адил. Их соён гэгээрүүлэгч!
П П. Билэгжаргал 2017.04.03 202.9.42.32
Гадаад нэршлийг заавал ингэж монголоороо галиглах хэрэг байна уу? Ярианы эрч унших эрч суларчих юм..
M Mergen 2017.03.29 202.9.42.168
Uramtai hun shuu fhjfghjfghj hdfghdfgh fghdfghfgdh ghdgf hgfdh ghd fghd gfhd fgh dfhd fgh fgh fgdh gfh
l lilian nikky 2017.03.22 207.244.89.90
Миний нэр тусламж Dr.saguru намайг буцаж түүний ид шид, хайр илбэ минь экс нөхөр олж туслах надад үзүүлж байна, учир нь Лилиан N.This миний амьдралд маш баяр баясгалантай өдөр юм байна. би 6 жил гэрлэсэн бөгөөд энэ нь маш аймшигтай нөхөр маань үнэхээр намайг хууран мэхлэлт, учир нь мөн байсан салах хайж байсан боловч би тэр хэрхэн тусалсан тухай интернэтэд Dr.saguru и-мэйл даяар ирэхэд маш олон хүмүүс буцаж нь хуучин авах байсан , ард түмнийг нь тэдний харилцаанд аз жаргалтай байхын тулд хийж relationship.and засах тусалдаг. би түүнд миний нөхцөл байдлыг тайлбарлаж, дараа нь түүний тусламж ав харин миний хамгийн гайхсан тэр миний хувьд надад туслах болно, энд би миний нөхөр сайн сайхны төлөө бүрэн өөрчлөгдөж байна, учир нь одоо тэмдэглэж байгаа гэж надад хэлсэн. Тэр үргэлж надтай хамт байхыг хүсч байна, миний одоо ч юу ч хийж чадахгүй байна. би үнэхээр миний гэр бүл, ямар их баяр эдэлж байна. Dr.saguru үнэхээр бодит алдаа Кастер учраас би интернэтэд гэрчилж дээр байх болно. Тэр та нарын асуудал нь зөвхөн хариулт drsagurusolutions@gmail.com эсвэл WhatsApp +2349037545183, та нар түүний мөн төгс таны relationship.and-д аз жаргалтай болгох: ТА и-мэйлээр ОДОО ТЭР ХОЛБОО БАРИХ эмч SAGURU тусламж хэрэгтэй DO 1-Love Spell 2 WIN EX БУЦАХ Хэвлий дэх 3 жимс 4 СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ алдаа 5 ХАМГААЛАХ алдаа 6 БИЗНЕС алдаа 7 сайн ажил ид шид 8 сугалааны алдаа болон ШҮҮХИЙН CASE алдаа.
M Maya 2017.01.02 80.108.195.235
Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ haha goy heljee
Т Тэнэгт 2016.11.24 166.137.136.53
Мэлхий Бүүбур. Вааг вааг. Либерал ардчилсан мэлхий. Логикгүй вааг вааг. Бүүбур архичин мэлхий вааг вааг.
Б Батсайхан 2016.11.04 202.131.233.35
Батбаяр ахын хажууд нь байх их гоё. Мөн ч өргөн сэдвээр ярина шүү дээ. Энэ хүний нэг ч үгийг алдалгүй сонсож байвал одооны залууст мөн ч хэрэгтэй дээ. Миний хувьд хувь хүн болж төлөвшихөд Батбаяр ах их нөлөөлсөн гэж боддог. Танд амжилт, сайн сайхныг хүсье.
Ч Чинзориг 2016.11.03 27.123.214.86
Таныг хүндэтгэж явдаг шүү. Баабар бол мисс биш, бас алдартай тамирчин ч биш. Зүгээр л энэ хүн өөрөөрөө байж бодож сэтгэж, чөлөөтэй бичиж, ярьж чадаж байгаа нь надад таалагддаг юм. Зарим нэг нөхдүүдэд түүнийг хэлсэн, бичсэн үг, өгүүлбэрүүд нь таалагддаггүй бололтой... Харин тэр хүмүүс л но...той!
Б Бэхээдэй 2016.10.31 193.225.84.12
Сайхан яриа болжээ. Жоохон хүүхдүүд архи ууж, шүлэг бичих хэрэггүй гэнээ. Ч.Чимид ' Би Монгол хүн' шүлгээ 18 настайдаа, О.Дашбалбарын 'Амьддаа бие биеэ хайрла' 23 настайдаа бичсэнийг хүмүүс дагаж уншаад байдаг юм байна лээ шд.
g ghj 2016.10.31 122.201.31.75
yamar ih durmiin bolon utgiin aldaatai bnaa tsaashid anhaaraarai компьютэр биш компьютер мөн тэгэхэд. гээд өгүүлбэр дуусгаж болохгүй. Гэхдээ юм хийж бүтээж байгаад чинь баяр хүргээд амжилт хүсье!
Z Zochin 2016.10.29 202.179.29.235
Baabar,Tsenddoo geed zarim humuuciin bichcen niitlel,nom yv tsav setgeld mini niitsdeg,huuhduuddee sanal bolgodog.
с содном 2016.10.28 122.201.31.45
Өөрийнхөө тухай ярьж байгаа юм чинь би би гэхгүй өөр юу гэж ярих болж байна? Ер нь аливаа хүн би-гээ хамгаалж,түүнийхээ эрүүл саруул,бүрэн бүтэн,нэр хүндийн төлөө амьдрах хэрэгтэй гэж би боддог. Хүн учрыг нь сайн ойлгохгүй байж бусдыг"ялангуяа УТ-чдийг"даган УТ,ЭЗ,УУ,ярьж бусдыг муу хэлэхээ боьцгооё. Түүний оронд энэ мэтийн хүмүүсийн үгийг сонсож сурах хэрэгтэй.
g guest 2016.10.28 59.153.85.124
Unread-ын уншигчдын түвшингийн шалгалт энэ доогуур явагдаад өнгөрлөө, хөтлөгчид өөрсдөө болгоон тунгаасан биз ээ...
1 123 2016.10.28 202.5.196.170
Ха ха цаана л хоржоонтой ярина шүү...................................................................................................................................................................................................................
З Зочин 2016.10.28 202.179.23.187
ёжтой, тэгсэн хэрнээ бодууштай ярилцлага болсон байна, бидний хэдэн монголчууд дэлхийд гайхагдсан мэргэжилтэн нтр гээд хуцаад байлгүй сумандаа л бэст нь байх гээд хичээгээчдээ
z zochin 2016.10.28 150.129.142.18
Mash shn yariltslaga boljee ugiin lut hun gedgiig medne jurmiin nuhur yavlaa bi tuuhiin bagsh Nuudel suudal nomiig dahin dahin unshij tuunees ishlel avch hicheelee zaadag sonirholtoi olon niitkel bishdeg hundetgej yavdag shu ulam ih buteel tuurvaarai amjilt husie eruul baij urt naslaarai
М Манлай 2016.10.28 202.9.40.163
Уншихад хѳгжилтэй, бодууштай, мэдүүштэй олон зүйл байна. Ѳѳрийгѳѳ дѳвийлгѳх гэсэн, би би гэсэн үзэл санаа огтоосоо анзаарагдсангүй. Харин ч сумандаа л гэж буйгаараа хичнээн олон хүн намайг хүндэлдэг ч би дэлхийтэй харьцуулхад болоогүй л байна буюу суралцсаар байна гэсэн санааг гаргаж ѳгч байгаа санагдлаа. Маш их баярлалаа
d deya 2016.10.27 202.9.41.136
твиттерт нилээн идэвхтэй жиргэдэг Odbayar Enkhee энэ хүний хэрхэн ажилладаг нь сонин байна шүү анрийдийнхаан :)
З Зочин 2016.10.27 202.179.24.198
Хүн өөрийгөө үнэлж байж бусдаар үнэлүүлж, цааш хөгжинө. Нөгөө "Би өөрийгөө тоохгүй бол хэн намайг тоох юм" гэдэг шиг. Энэ бол би , би гэдэг хүн, эго энэ тэр гэсэн хүмүүст
G Gg 2016.10.27 202.21.106.109
Gants l amidrah ene amidralaa uuriinhuuruu amidrah heregtei met... Ene hun tegj amidarch baigaa yum shig sanagdjiin bas Olon nom gargaj Olon humuusiig tsaaguuraa hugjuulj chadaj baigaa hun shig sanagdaj baina. Unread iin ene bulang unshih durtai amjilt
З Зочин 2016.10.27 69.18.50.2
Хүн өөрийн гэсэн бодолтой байх нь бусдын үгээр явснаар хавьгүй дээр болов уу, заримдаа ч болов яагаад би гэсэн үзэлтэй байж болохгүй гэж, би биш байх тийм сайхан гэж үү?
З Зочин 2016.10.27 69.18.50.2
Баабар гуайтай 8 жилийн өмнө уулзаж богинохон хугацаанд хамтарч ажиллаж байснаа саналаа. Тун дажгүй хүн санагдсан, өргөн мэдлэгтэй, нээлттэй, залуусыг дэмждэг, ажлын байр нь халуун дулаан уур амьсгал бүрдсэн. Тун сайхан дурсамж үлдсэн, Баабар гуайд баярлаж явдаг шүү :)
З Зочин 2016.10.27 61.216.1.86
Goy yariltslaga bolson bna. Humuus yagaad 'bi'-geer uvchilsun hun geed bgaa yum boloo? Harin ch 'sumandaa l hun shuu dee' geed daruuhan zagnadag sanagddag. Yarij helsen ni, uurtuu itgeltei bdal zereg ni bol ene hemjeenii ih buteeltei, hiisen zuiltei hund bol baih l yostoi asuudal baih. Ene baitugai umnuh dugaaruudad 'sum' baitugai 'olon ulsad' gej yaridag zaluuchuud zunduu l orson sanagdaj bna. Zuvhun Nepkogiin hevleliin nomiig zardag delguur bdag yum bolov uu?
З Зочин 2016.10.27 74.82.4.58
Хөгшрөхөөр угаасаа нойр хүрэхээ байгаад бага унтдаг болчдын залуусаа. Нойр хоолондоо сайн байцгаа. Боловсролдоо анхаарцгаа
З Зочин 2016.10.27 72.33.2.31
сонирхолтой, өөрийнхөөрөө өвөрмөц л юм. Гэхдээ эго ихтэй, "би"-д төвлөрсөн хүн байнаа. Тэгтлээ их хүндэтгээд үлгэр болгоод байх хүн бол бишээ
З Заяа 2016.10.27 103.212.117.33
Сайхан хүн шүү. Энэ хүнийг байхгүй болвол монгол улсад маш том гарц хохирол болно шүү. Шинэ үеийн олон залуусыг бэлдсэн гэхэд буруудахгүй
G Grandeur AJ 2016.10.27 59.153.85.124
Би танай сайтын байнгын уншигч байна, энэ удаа харин шүүмж хэлмээр байна. Өөрийгөө л тоосон, зөвхөн БИ, БИ гэдэг үзэлтэй, иймэрхүү хүмүүсийг онцолж оруулах нь ямар ч өгөөжгүй, нэг шар сонингийн булангийн ярилцлага шиг болсонд харамсаж байна, бусад ярилцлагуудаас би ямар нэг зүйл авч үлддэг байсан ч энэ удаад юу ч наалдсангүй өнгөрлөө.
N Nandin 2016.10.26 202.9.42.124
Jaahan haalttai yriltslaga bolson ch chas hiisen sanaa, sedluud ugch chadlaa. Zaluustaa ugsun zuvlumj ni ih hurteeltei boljee
e enkhee 2016.10.26 202.179.23.110
orond dotor buidan deer nom unshdag doo, Baabar guiaig hundeldeg humuus hujaa mujaa geed uzej jadahgui bdiin unheer hujaa urvagch bsn bol ingj il yrji hunii haraal idehgui dalduurl horloh bsn bhda
З Зочин 2016.10.26 202.9.40.51
сайн сайн гэхдээ тээр жил Обамаг Ерөнхийлэгч болох жил ч бас нүүр улаймаар бичиж байсан шүү. Хар хүн хэзээ ч АНУ ерөнхийлэгч болохгүй ч гэх шиг. Бүр арьсны үзэлтэй юм уу гэж бодсон шүү.
Х Хэрлэн 2016.10.26 49.0.186.108
LIKED аа би ч гэсэн Дори идэр дүүдээ гэх номыг нь уншсаан. Уншсан гэхээсээ илүү маш олон төрлийн шинэ санаа хэрэгтэй зүйлсээ тэндээс олсон. Баабар гуайг үнэхээр биширсэн шүү. ''Сумандаа л'' ховорхон хүн дээ хэхэ.
З Зочин 2016.10.26 180.44.191.173
Baabarin 1990 oni BUU MART nom tunii garin usegteigeer nadad bii. Tuund aldaa neleedgui baidag bolovch tuunii Nuudel suudal terguuten nomuud aldaa ihtei gedeg n ih todorhoi ch tuunii ardchilal liberalizmin talaar bichsen olon niitleluud Hoit Solongosin tuhai Orosin tuhai Ugo Chavesiin tuhai bichsen niitleluudn hezee ch unee aldahgui unen tsentei yum Yalanguuya liberal setgelgeeg mongold surtalchilsan gol hun gej bi tuuniig unelj hundetgedeg
L Liked 2016.10.26 27.123.214.80
00d suudag gedeg n yag l odoonii nad shig sanagdaad baga zereg dotno sanagdav. Bi Dori ider duudee gedeg nomiig n unshij bgaa, omno n sn meddeggui bsan ch uneheer mundag medlegtei hun gedgiig medreed bishirsen. Mash ih nom unshij bj l ingej oyun uhaanaa telsen bolov uu. Nom uneheer yrtontsiig harah tsonh monoosoo mon shuu. Nom sn unshij bgarai huuhduud ee,
Z Zochin 2016.10.26 103.229.120.156
Baabariin bichsen niitleluud,nomiig unshih durtai. Sayahan Tsedenbal gedeg nomiig n unshsan. Unshihad uramtai. Sumandaa gej daruuhan zagnah yum. Yamar ch baisan ulsdaa shuu. Amjilt huse. Olon saihan niitleluud, nomoo bicheerei. Unshih feed huleej baidag shuu.
З Зочин 2016.10.26 202.21.105.8
ёстой манай "сумандаа" баавар гар шүү. Яг л иймэрхүү хэг, ёг хийсэн юм ярих бх гэж тааж байлаа. Баабарын жинхэнэ төрх нь ярианаас нь харагдаж байна хэхэ.
З Зочин 2016.10.26 112.72.2.42
Бусад залуус хэрэглэдэг апп, ажлын арга барил, онцлог энэ тэр гээд ямар аймар сүртэй жагсаалт англи гадаад хэлээр бичсэн байдаг билээ. Энэ хүнд тийм юм юууу ч алга. Гэхдээ хамаагүй илүү бүтээлч
З Зочин 2016.10.26 202.55.191.34
чөлөөтэй сэтгэх нь мундаг шүү манай "сумандаа "л том аналатик ч юмдаа. Баабар өхдаа эрүүл ннхийг хүсэe !
М Мэндээ 2016.10.26 119.40.98.29
Сайхан ярилцлага болжээ. Хэдий хуучинсаг арга барилтай ч гэсэн их юм амжуулж чадаж байна гэдэг бас л мундаг байгаамдаа.
z zochin 2016.10.26 202.126.89.199
hahahah twiterchid herhen amidardag yum boloo gesen bna shuu.stoo goyo zochin urij bna daa harin ch.
С Соёмбо 2016.10.26 122.201.23.74
Залуусаас урам зориг авдаг гэдэг үгнээс нь харин урам зориг авчихлаа................................
Зочин 2016.10.26 202.179.24.198
Яг Баабар мөн дөө, их ил тод юм шиг мөртлөө, цаанаа далд утгатай, егөөдөөд ёжлоод л ... Непко номнуудаа их цөөн хувь хэвлэх юм аа, бололцоо гарахаар авна даа гээд хүлээж байтал худалдаанд алга болчих юм. Зарим номоо дахин хэвлэж болохгүй юм байх даа. Харри Поттерын цувралууд, Б.Ренчингийн түүвэр гээд номнуудыг ...
Г Гоё 2016.10.26 202.179.23.140
Манай хүний хэлдэг нэг гоё юм бий. Эхлээд өөрийнхөө анхдагч хэрэгцээгээ хангачих тэгээд улс орон нийгэмдээ санаа зовоо гэж. "Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ."
З Зочин 2016.10.26 182.160.0.66
ямар ч нэмэлт амтгүй энгийн мөртлөө чанартай кофе шиг л. Яг үнэндээ зарим хүмүүс ингэж ажилдаг. Юманд автагдадгүй, өөрийнхөөрөө, хүссэнээрээ л ажилдаг. Таалагдаа.
b buugi 2016.10.26 103.194.176.5
уулзаж байгаад нээх сайхан киноны тухай ярилцах юмсан хэхэ.....................................................
D D456 2016.10.26 104.131.176.234
Сүүлийн асуултанд сайхан хариуллааа. Ажилгүй юм шиг хэзээ ч орсон байж байдаг худлаа гарууд их шүү. Мэдэхгүй юм гэж байхгүй.
A Anar 2016.10.26 202.55.183.173
Бараг хамгийн классик би хэрхэн ажилладаг вэ ярилцлага байх гэж бодогдлоо Энхбат гуай Де Факто гуай нарын ярилцлага шиг л. Маш том ертөнц байна даа
z zochin 2016.10.26 122.201.20.82
Яг хүлээж байсан хариултаа олж чадсангүй. Их хаалттай ярилцлага болсон байна хэхэ. Өөрийн ертөнц, дотоод үзэл санаагаа гаргаж илэрхийлдэг хүн юм шиг сэтгэгдэл авлаа. Уулзаад ярилцаад үзвэл өөр хэрэг байх л даа.
R Ripley 2016.10.26 202.55.183.173
Энэ хүний тархи гэж лут эд байнаа. Толгойндоо байгаа зүйлсээ шууд л эмх цэгцэнд оруулаад "нэг амьсгаагаар" бичнэ гэдэг яаалтчгүй мэдлэгтэй хүний чадвар мөн. Төлөвлөгөө гэдэг юманд баригдалгүйгээр их зүйлд хүрч болдог гэдгийг мэдэхээр урам зорин төрч байна шүү хэхэ. Гоё ярилцлага болжээ.
Ч ЧӨЛӨӨТЭЙ 2016.10.26 59.153.112.126
Өөрийнхөөрөө чөлөөтэй , хүндлэхгүй байхын аргагүй хүн юмааа ............................................
N No name - Unchin 2016.10.26 119.40.98.29
17 мянга түүнээс ч их мэргэжил байхад өдий хүртэл өөрийгөө юунд хэрэгтэй юу хийх ёстой олоогүй л байдаг тоогүеэ :(
H Hishigee 2016.10.26 202.55.183.173
Яг л хүлээж байсан хүн орлоо ямар гоё юм бэ ийм бага унтаж байж л амжилтанд хүрч их зүйл амжуулдаг байх яаж нойроо хурааж сурах вээээээээ