Бидний Unread-ийг эхлүүлсэн хамгийн гол шалтгаануудын нэг бол үлгэр жишээ авах манлайлагчид, даган дууриах амжилтын түүхийн эрэлд "хатаад" байсан шинэ үеийн мэргэжилтнүүд, оюутан залуусын мэдээллийн хэрэгцээг хангах байсан билээ. Тиймдээ ч бид өдөр бүр шинэлэг, хэрэгцээтэй, гол нь оригинал контентуудыг бэлтгэхийн сацуу эрч хүч түгээж, урам зориг бэлэглэхийг урьтал болгон ажилладаг юм. Салбартаа түүчээлэгч лидерүүдийн ажлын арга барил, амжилтын замнал, зах зээлд хүч түрэн орж ирж буй гарааны компаниуд, онцлох бизнесүүдийн алсын харааг тодотгосон контентууд бидний энэхүү эрхэм зорилгыг илэрхийлдэг. Тэгвэл бид эрчтэй залуус, шинийг эрэлхийлэгчдэд зориулсан ээлжит бэлгээ задалж байна.
Танилц, Unplug
Unplug бол Монголын шинэ үеийн манлайлагчдыг нэг дор нэгтгэж, “утга учиртай хэлэлцүүлэг” өрнүүлэх замаар залуу мэргэжилтнүүд, оюутан залууст мэдлэг мэдээлэл, урам зориг өгөх зорилго бүхий нэг өдрийн цугларалт-арга хэмжээ юм.
Нэг талаас энтрепенерүүд, үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх ажилтнууд, бүтээлч хүмүүс, салбарын лидерүүд зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 500 хүн энд цуглана.
Гар утас, лаптоп, компьютерээсээ салж чадахгүй "залгагдсан" орчин үеийн залуусыг цахим төхөөрөмжөөсөө өөрийгөө салгаж (unplug хийн), манай арга хэмжээн дээр хүрэлцэн ирж, манай зочдыг бодитоор харж сонсон, урам зоригоор тэтгэгдэж, эрч хүчээр цэнэглэгдээсэй гэсэндээ бид Unplug гэсэн нэрийг өгсөн билээ.
11-р сарын 19-нд Corporate Hotel and Convention Centre-д явагдах Unplug арга хэмжээ нь Unread Conversations, Unread Updates, Unread Exhibition, Unread awards гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэх, заавал сонирхож үзэх арга хэмжээ болох болно. Энд Монголын бизнес, медиа, стартап хөдөлгөөний манлайлагчид цуглан, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, хандлага, инновациудын талаар ярилцаж, туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцох юм.
Unread Conversations - Салбартаа манлайлагчдын хэлэлцүүлэг
Unplug-ийн хамгийн чухал хэсэг бол салбартаа манлайлж, өөрсдийн үйл хэрэг, хийж буй ажлаар орчин тойрноо өөрчилж буй эрхмүүдийн дунд өрнөх "утга учиртай хэлэлцүүлэг" юм. Бид Unread-ийн үндсэн чиглэл болох мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, хувь хүний хөгжлийн сэдвүүдийг сонгосон бөгөөд манай сайтад зочноор оролцож байсан лидерүүдийг энэ хэлэлцүүлэгтээ урьж оролцуулах юм. "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн хамгийн их уншигдсан, хамгийн олонд хүрсэн ярилцлагын эздийг та бүхэн нэг тайзан дээр яриа өрнүүлэхийг сонсож, харилцан ярилцах боломжийг бид олгох бөгөөд тун удахгүй зочдоо танилцуулж эхлэх болно.
Unread Exhibitions - Онцгой гарааны компаниудын цугларалт
Unplug-т хүрэлцэн ирснээр та бүхэн Монголын гарааны бизнесийн орчинд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулсан шилдэг бизнесүүд, онцлох стартапуудтай нэг дор танилцах боломжтой. "Онцлох бизнес" булангийн хамгийн анхаарал татсан, хамгийн сонирхолтой, хамгийн дэвшилтэт бизнесүүдийг бид сонгож үзэсгэлэндээ оролцуулна. Та тэдний шинэ бүтээл, шинэ санаачилгуудтай танилцаж, өөрийн биеэр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь туршин үзэж, эрч хүчтэй энтрепренерүүд, үүсгэн байгуулагчидтай танилцах боломжтой.
Unread Awards - Шилдгүүдийг алдаршуулах талбар
Unplug дээр жилээс жилд хурдацтайгаар цар хүрээ нь өргөсөж буй гарааны бизнесийн орчны шилдгүүдийг бид бизнесийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн санал дээр үндэслэн тодруулах юм. Нээлттэй, ил тод шалгаруулалтын үндсэн дээр бид шударга үнэлгээтэй, нэр хүндтэй шагналыг бий болгохыг эрмэлзэж байна. "Шилдэг стартап", "Шилдэг үүсгэн байгуулагч", "Шилдэг гар утасны апп", "Шилдэг үйлчилгээний стартап" гэсэн төрлүүдэд таны аль хэдийн танил болсон, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа "тэсрэлт" хийж буй, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийг Unplug алдаршуулна.
Unread Updates: Бидний ирэх жилийн төлөвлөгөө
Unplug-ийн оргил мөчүүдийн нэг бол Unread Updates буюу бидний ирэх жил хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны танилцуулга юм. Бид шинээр хэрэгжүүлж буй төслүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдод хамгийн анхны хэрэглэгч, хамгийн анхны гэрч нь болох боломжийг олгоно. Олон олон сюрпризүүд таныг хүлээж байгааг хэлэхэд таатай байна.
Хэрхэн оролцох вэ?
Unplug-ийн бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Та манай арга хэмжээний албан ёсны вэб хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, фэйсбүүк хуудсан дээр маань хамт очих найз нөхөд, хамт олноо уриарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Вэб хуудас: Unplug
Фэйсбүүк эвент: Unplug
Бүртгүүлэх:
Энгийн тасалбар
Оюутны тасалбар
m montre femme chanel j12 2017.02.14 113.66.40.251
The Blog Voyeur plugin is interesting. When will it be available for download? montre femme chanel j12 [url=http://www.sac-channel.ru/]montre femme chanel j12[/url]
z zochin 2016.10.31 130.56.207.177
https://medium.com/startup-grind/fuck-you-startup-world-ab6cc72fad0e#.j7j5homr6 zaluuchuud uuniig unshaarai, baahan shagnal uguul, daraa jil ni shildeg company ni dampuurtsan uilah udur bh viii
z zochin 2016.10.31 130.56.207.177
shan arga hemjee bnaa, harin ene eldev shildeg ugdug, awards.uudaa bolij boldgui muu, haashdaa unelemj unelgee ni hereglegchdeesee ugugduud yavj bhad, Nuguuh Michael Jackson mgl.d tursun bol ardiin jujigchin, hudulmuriin baatar, ulsiin baatar tsoltoi uheh bsan gdg shig l
A Aand 2016.10.29 202.179.31.99
Зөвхөн ганцаараа ийм үнэ цэнэтэй арга хэмжээнд очих хайран санагдлаа. Өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн, түүнийгээ ажил хэрэг болгох эрмэлзэлтэй найзууддаа бүгдэнд нь дуулгаад хамт очноо. Сайн зохион байгуулаарай залуус аа Та нар ийм МУНДАГ
T Temuulen 2016.10.28 202.9.40.206
Онцлох бизнес болон Би хэрхэн ажилладаг вэ? булангуудын зочидоос ирнэ биздээ тээ? Тэнд уулзацгаая ааа
M Myagmardorj 2016.10.28 103.50.206.40
Хөтөлбөрийг нь харлаа оролцох хүмүүсийн жагсаалтыг ил болгож болох уу? зөвхөн яриа хийх спикер хүмүүсээс гадна зүгээр оролцох хүмүүсийн талаар бас мэдээлэл баймаар байвал күүл гэж бодож банйа тэнд хэн очиж байна ямар хүмүүстэй нетворкин хийх вэ гэдгээ шийдэхэд хэрэг болох байх гэж бодож банйа санал шүү гэхдээ ингэж хийж чадвал үнэхээр том дэвшил болох байх
B Batzo 2016.10.28 103.229.121.14
Yaaaaaaayy ochilgui l yahav. Aihtar event boloh shinjtei. Haanaas yaj Tax-aa avah yum bol? Tanaih uneheer goy bnshuu