Хэцүү ярвигтай юм шиг хэр нь бидний амьдралд чухал нөлөөтэй сэдэв бол улс төр. Уг сэдвийг "Unread" өөрсдийн онцлог болсон ойлгомжтой, хялбаршуулсан форматаар улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас хамгийн чухал, анхаарууштайг нь нэгтгэн "8 минутын улс төр" товхимлоороо хүргэдэг билээ.
Өдөр тутамд улс төрийн мэдээлэл аваад байж чаддаггүй ч мэдээлэлтэй, хариуцлагатай иргэн байхыг хичээдэг хүмүүст манай товхимол яг тохирох юм. Ингээд товхимлынхоо ээлжит дугаарыг хүлээн авна уу.

ТӨРИЙН ТӨЛӨӨЛ НЬ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУЗ-Д БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн нь олны анхаарлыг татлаа. Төрийн болон орон нутгийн компанийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг гишүүд хөндсөн юм. Үүнд Төрийн болон орон нутгийн компанийн ТУЗ-д төрийг төлөөлж буй гишүүдийн тоо, томилгоо болон өрийн асуудлууд багтжээ.
Томилгоо
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ТУЗ-д төрийг төлөөлж байгаа хүмүүс хэдэн төгрөгийн цалин, урамшуулал авдаг талаар асуухад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Нийт 67 компанийн 55 төлөөлөн удирдах зөвлөлд 494 гишүүн ажиллаж байгаагаас төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа 350 гишүүн байна. Одоогийн хуулиар ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хараат бус. Харин энэ хууль хэрэгжиж эхэлснээр гурав хүртэл гишүүн төрийн төлөөлөл, зургаа нь хараат бус гишүүн байх юм. Тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсноор маш том өөрчлөлт гарна гэж харж байгаа" хэмээжээ.
Өр зээл
Төрийн өмчийн оролцоотой 105 компани нийт 18 их наядын өр төлбөртэй байгаа аж. Энэ тухайд Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Төрийн өмчит компани алдагдалтай ажилладаг, алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д төрийн төлөөллүүд ордог тогтолцоог халахын тулд хуулийн төсөл оруулж ирлээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Уг хуулийн төслийн агуулгад төрийн өмчийн оролцоотой компаниудад ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тавьдаг тогтолцоог бий болгох зэрэг багтаж буй. Түүнчлэн Төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлөх, дараагийн өөр төрийн өмчит компанид, ТУЗ болон захирлаар очих нөхцөл бололцоог хаах зэргийг тусгасан байна.
Чуулганы үр дүнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.0 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн сайн мэдээтэй.
ИДЭВХТЭЙ ГАДААД ХАРИЛЦАА
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау энэ сарын 4-нд манай улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдгийг нотоллоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзалт хийж, Бүгд Найрамдах Польш Улсын шинжлэх ухааны архивт хадгалагдаж байгаа Богд Хаант Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах санал тавьсныг нааштай хүлээн авчээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Зафер Атеш "Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн агаарын тээвэр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа бол үүнийг долоо хоногийн долоон өдөр болгох бүрэн боломжтой. Нислэгийн тоог нэмэгдүүлснээр аялал жуулчлал, үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгдээд “гуравдагч хөрш”-ийн хувьд гурав дахь гарц аа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа уламжилсан юм.

Ikon: Налайх дүүрэгт түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэх бүс болголоо - Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр түүхий нүүрсийг хориглох тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Gogo: М.Оюунчимэг: Тархины саажилттай хүүхдүүдийн эмийг төрөөс 100 хувь даана - Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
iToim: Г.Ёндон: ‘Эрдэнэс Монгол’-ын харьяа компаниудын ТУЗ-өөс 200 гаруй хүнийг чөлөөлсөн - Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн талаар хэлэлцэн, Зэс металийн группийг ТУЗ-гүй болгож, нэг ТУЗ-өөр удирдахаар шийдвэрлэн 200 гаруй хүнийг цомхотгожээ.
Time: С.Амарсайхан: Муудсан махыг хүнсэнд хэрэглээгүй - Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудал мөн өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Эмээлтэд 17 мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацаджээ.
Gogo: Л.Оюун-Эрдэнэ: Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулна - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Чосонилбо сонины сурвалжлагчтай 2022 оны тавдугаар сарын 31-нд хийсэн ярилцлага.
Ikon: Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхэд бэлэн байгааг Хятадын тал нотолжээ - БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.
iToim: ЗГ: Он дуустал дулааны аргаар боловсруулсан мах үйлдвэрлэхийг хориглов - Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад руу экспортлох үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл түр хугацаанд түдгэлзүүлэхээр болжээ.
DNN: Ж.Баясах: Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байгааг тандахаар Польшийн сайд ирсэн - Олон улсын харилцаа судлаач, гавьяат багш Ж.Баясахын ярилцлага.
ВИДЕО
Amaraa's Weekly Show: Episode 112 – Комедиан Амараа нийгэм, улс төрийн агуулгатай 7 хоног тутмын шоуны ээлжит дугаараа Парис хотоос бэлтгэжээ.
Улаан бал: Aiain Episode 5 – Сэтгүүлч Ч.Лодойсамбуу ээлжит влогтоо сүүлийн үед нийгэм, улс төрийн хүрээнд болсон үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлжээ.

Т.Хандсүрэнгийн сошиал хуудсууд: Facebook, LinkedIn
1. Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?
Би 2014 оноос хойш Хөгжлийн салбар буюу нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэх, эерэг өөрчлөлтийг авчрахад чиглэсэн судалгааны байгууллагаас эхлээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, эсвэл санхүүжүүлэн ажилладаг олон улсын байгууллагуудад ажиллаж байна.
Хийж буй ажил маань шууд утгаараа улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанд оролцдоггүй боловч эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт хүний, нийгмийн асуудал яригдаж л байгаа тохиолдолд улс төртэй зайлшгүй холбогдож байдаг.
Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлаар төрөөс баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ямар байгаа юм бэ? Төрөөс үзүүлж буй үйлчилгээ нь зорилтот иргэддээ хангалтай хүрч чадаж байна уу? Иргэдийн амьдралд үзүүлж буй эерэг нөлөөг нь илүү сайжруулах, тогтвортой байлгахын тулд манай байгууллага, төсөл хөтөлбөрүүд маань төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж болох вэ? гэх мэт асуултуудад хариулт эрэлхийлж, бодит хамтын ажиллагаа, хэрэгжилт, цаашлаад урт хугацааны үр дүнг бий болгоход оролцдог.
2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?
Миний хувьд залуус улс төртэй ойр байна гэдэг нь сонгуульд идэвхтэй оролцохоос гадна улс төрийн шийдвэр гаргалтын талаар мэдээлэлтэй байж, шийдвэр гаргах үйл явцад нь боломжит хувилбараар оролцож, дуу хоолойгоо хүргэн, тухайн шийдвэр миний амьдралд хэрхэн нөлөөлж, бууж ирж байгаад санал сэтгэгдлээ хуваалцаж, улмаар өөрийн хэрэгцээ шаардлагаа идэвхтэй илэрхийлэх явдал юм.
Манай Лоринэт сан өнгөрөгч онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ба миний хувьд энэхүү судалгааны Ахлах судлаачаар ажилласан. Уг судалгааны хүрээнд бид, Монгол Улсын 15-29 насны залуусын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, залуучуудын хөдөлмөр эрхэлтэд тулгамдаж буй саад бэрхшээл, боловсролоос хөдөлмөр эрхлэлтэд шилжих үеийн асуудлууд, энэ хүрээнд Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, бусад оролцогч талуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг өргөн хүрээний асуудлуудын хүрээнд судлан, үр дүнгээ нэгтгэж олон нийтэд танилцуулсан билээ.
Энэ ч утгаараа залуус болон залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай хүн бүрд, түүнчлэн энэхүү асуудалд чиглэн ажилладаг төрийн байгууллагууд, боловсролын салбар, ажил олгогч нар, иргэний нийгмийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагууд гээд олон талуудад мэдлэг болох, энэхүү асуудлыг улам ойртуулах, улмаар судалгаанд суурилсан шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой ажил болсон болов уу.
3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Одоо Лоринэт сангийн хувьд энэхүү судалгааныхаа үр дүнд үндэслэн, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Монгол Улсад хэрэгжүүлэх урт хугацааны стратеги, хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр аль хэдийн хэрэгжиж дууссан болон дуусаж байгаа, манай сангийн санхүүжүүлсэн Дэлхийн зөн ОУБ-н “Залуу гэр бүлийн өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөр” болон Зориг сангийн “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-үүдийн дараагийн шатны санаа, төлөвлөгөөг хамтрагч байгууллагуудтайгаа хэлэлцэх шатандаа явж байна.
Цаашдаа энэхүү асуудлаар буюу залуусын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлыг бууруулах, хөдөлмөр эрхэлж буй залуусын зохистой, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон боловсролын байгууллагаас тун удахгүй хөдөлмөрийн зах зээл рүү нэвтрэн орж ирэх залуусыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх чиглэлээр богино, урт хугацааны эерэг өөрчлөлтийг авчрах болон олон талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр зорин ажиллаж байна.

Бид 00 асуудал овоо эрчимтэй ярьж, бодит шийдэл гаргах гэдэг болж. Хэдэн жилийн өмнө ийм байгаагүй, 00 ярьсан хүний… https://t.co/0w9FClBkj6
Tue Jun 14 17:53:59 +0000 2022
Бүхэл бүтэн хагас жил хариуцсан сайдгүй 2 яам Монголд байна гэвэл Дэлхий итгэхгүй дээ.. Эдийн засгийн хөгжлийн яам,… https://t.co/4hAcC7zgj6
Mon Jun 13 13:32:17 +0000 2022
Нэг хүн Будда дээр ирээд “Би аз жаргалтай болохыг хүсч байна” гэжээ. Будда хариуд нь: “Нэгдүгээрт, “БИ”-гээ арил… https://t.co/kUztQxPETF
Tue Jun 14 01:37:37 +0000 2022
ТОВХИМЛЫГ ИМЭЙЛЭЭР АЛДАЛГҮЙ АВАХ


Сэтгэгдэл бичих

