1. Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 

УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр М.Оюунчимэг гишүүн гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэмнэлтийн хууль нэрээр төсвөөс хассан тухайд байр сууриа илэрхийлсэн нь цахим орчинд сайшаал болон шүүмжлэл дагууллаа.

Тэрээр: “2022 оны судалгааг харвал нийслэлд 125 мянган айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газарт 48 мянган айл өрх эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг байсан. Олон мянган айл өрх эрчим хүчний хөнгөлөлттэй байх нь агаарын бохирдлоос сэргийлэхэд нөлөөлсөн. Гэтэл ирэх оны төсөвт энэ хөнгөлөлт тусгагдаагүй байна. Эрчим хүчний өссөн байгаа энэ үед төрийн хэмнэлтийн тухай хууль ард иргэдэд дарамт, хүнд суртал учруулж болохгүй, иргэдийн амьжиргааг дэмжсэн байх ёстой” гэсэн юм.

2017 онд батлагдсан Засгийн газрын тогтоолоор жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг байв.

2017 онд 6.2 тэрбум төгрөг,
2018 онд 9.8 тэрбум төгрөг,
2019 онд 13.0 тэрбум төгрөг,
2020 онд 18.1 тэрбум төгрөг,
2021 онд 23.6 тэрбум төгрөг

Хэрэв тогтоолыг үргэлжлүүлбэл 2023 онд 37.3 тэрбум төгрөг гэж тооцон төсөвт 52.4 тэрбум төгрөгийг суулгах шаардлагатай гэжээ.


agaar.mn-index

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Налайх, Зайсан, орчим хэвийн байсан бол I хороолол, 100 айл, Толгойт, Нисэх, Зурагт, Баянхошуу, Хайлааст, Таван буудал, Шархад, 13-р хороолол, Баруун дөрвөн зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой” түвшинд байв. Энэ хэмжээ нь хэт мэдрэг болон зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэй.

2. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын  тухай хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуул”-ийн төслийг хэлэлцжээ. Таван бүлэг 22 заалттай уг хууль нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой.

ХЗДХ-ийн сайд, хууль санаачлагч Х.Нямбаатар тус хуулийн талаар УИХ-д танилцуулахдаа: Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байгаа бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүлсэн.

Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан. Мөн дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог талаар дурдав.

Шүгэл үлээх гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг хэлнэ гэжээ.

Шүгэл үлээгчийн мэдээлсэн мэдээллийг прокурор, АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, гааль, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудад хүлээн авах бөгөөд нэгдсэн санд бүртгэх юм. Мэдээллийг 30 хоногийн дотор хяналт, шалгалт явуулж, үр дүнг нь хариу мэдээлэх бөгөөд шүгэл үлээгчдийг 100 мянгаас -1,5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулах зохицуулалттай байна.

"Нээлттэй нийгэм” форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн П.Бадамрагчаа хэлэлцэж буй хуулийн тодорхойгүй зарим зүйлсийн тухайд ярилцжээ.

  • Ямартай ч хуультай байх нь чухал. Гэвч учир дутагдалтай болох вий хэмээн санаа зовж байна.
  • Шүгэл үлээгчдийг матаач нар гэж харах хандлагатай тул хууль батлаад зогсохгүй соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй.
  • АТГ энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар чиг үүрэгтэй ажиллах, тус газарт шаардлагатай хүний нөөц байгаа юу?
  • Шүгэл үлээгчийг ямар институт хэрхэн хамгаалах вэ, тэднийг хамгаалах арга зам нь хуульд бүрэн тусгагдсан уу?
  • Хамгаалах байгууллага нь мэдээллийн нууцлалаа хэрхэн хангах вэ?
  • Хуультай боллоо гэж ярих нь чухал уу, эсвэл хууль ямар үе шаттайгаар, яаж хэрэгжих вэ гэдэг мөн чанарт анхаарах нь чухал уу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

News: Алх барьсан "алиалагч"
Ikon: Жолооч нараас дахин шалгалт авч, дүрэм зөрчсөн жолоочийн хариуцлагыг чангаруулъя
Ikon: “D-parliament" системд 68,641 хүн зочилж, 14,563 иргэн ирэх оны төсвийн хуультай танилцсан нь үнэмлэхүй дээд амжилт тогтоолоо
Eagle: Мөнгөний бодлогын талаар ХЭН, Юу хэлэв?
Itoim: Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдож, гурван 'давхар дээл' нөмөрлөө
Baabar.mn: Хятадын коммунист намын XX их хурал
Duuren.life: Эрдэмтэн С.Дашцэвэл: Вьетнамын зуун сая уншигчид “Монголын нууц товчоо”-г хүргэж, Чингис хааныг таниулна
DNN: Төрөөс олон жил эрчим хүчний үнийг барьсан нь өнөөдөр гал алдахад хүргэж үнийг чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрчээ.
Eguur: Төрийн найман байгууллагад БҮРТГЭЛГҮЙ 26 мянган өрхийн эрэлд
News: Шарын голын уурхай өдөрт 60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Зочны сошиал хуудас: Facebook

1.Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?

Би сэтгүүлч мэргэжилтэй. Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 3-р суваг P3 100.9 хөтлөгч, редактораар ажилладаг. Долоо хоног бүр хийдэг Радио хэлэлцүүлэг нэвтрүүлэгт маань төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, бодлогын нөлөөлөл хийх олон төсөл хөтөлбөрийн тухай ярилцдаг. Мөн орон нутагтаа “Хүчтэй залуусын давлагаа ТББ”-ын гүйцэтгэх захирлын алба хашиж, сүлжээ байгууллагаар дамжуулан орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр ажилладаг байсан.

2.Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?

Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд Дорноговь аймгийн залуусыг урлагаар дамжуулан улс төрийн оролцоотой болгох нөлөөллийн төсөл хэрэгжүүлсэн. Аймгийн Спорт ордны үүдэнд байрлах бетон ханан дээр мэргэжлийн зураачаар залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуусын оролцоо, түншлэлийг бэхжүүлэх зураг зуруулсан юм.

Мөн мэргэжлийн драмын театрын жүжигчдээр монолог бэлтгэсэн. Бүжигчдээр дамжуулан залуус нэгдэж сонгуульд идэвхтэй оролцсоноор өөрсдийн хүссэн нийгмийг бүтээж чадна гэх агуулгаар контент бэлтгэн олон нийтэд түгээсэн. Энэ нь нэг төрлийн улс төрийг залууст ойртуулсан ажил байсан. Үр дүнд нь 2020 оны УИХ-ын сонгуулийн залуучуудын ирц нэмэгдсэн.

Бодлогод залуусын хяналт ТББ-аас “Залуучуудын зөвлөх хороо”-г тогтмол ажиллуулдаг. Энэхүү хороонд Дорнын манлайлагч залуус ТББ-ыг төлөөлөн орон нутгийн залуусын дуу хоолой болж ажилладаг бөгөөд залуучуудад чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь мөн улс төрийг залууст ойртуулах нөлөөлөл гэж хардаг.

3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Одоо ажил мэргэжлээрээ дамжуулан чанартай контентууд бүтээхэд төвлөрч байна. Подкастаар дамжуулан буруу улстөржихгүйгээр улстөржих шаардлагатай гэдгийг олон нийтэд таниулан сурталчлахаар мэргэшиж буй. Конрад-Аденауэр сангийн “Улс төрийн сэтгүүл зүй”, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” гэх мэт хөтөлбөрийг дүүргэсний дараа энэ чиглэлд илүү манлайлах, залуучуудын ойлголтыг тэлэх хэрэгтэйг ойлгосон.

Мөн орон нутгийн залууст чиглэсэн ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой. Төрийн бодлого хөтөлбөр, төсөвт мониторинг хийх сургалт орох, Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд аймгийн иргэний нийгмийн залуучуудын сүлжээг өргөтгөх, бэхжүүлэх, чадваржуулах ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Залуус бид л өөрсдөдөө тулгамдаж буй асуудалдаа анхаарлаа хандуулж, шийдэл эрэлхийлэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс дугарахгүй. Тиймээс ухаалгаар улстөржиж сурцгаая.

Хүн төрөлхтнийг аврах ганц зам бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах.

Америкийн зохиолч, Бостоны их сургуулийн биохимийн профессор Айзек Азимов