Өдөр бүр л шинэ аппууд олон зуугаараа бүтээгдэн бий болж байдаг. Энэ дундаас аль нь чанартай, бүтээлч, шинэлэг, тэгээд бидэнд хэрэгцээтэй гэдгийг нэг бүрчлэн туршиж үзээд сууж байх цаг завгүй хүмүүст зориулан өнөөдрийн нийтлэлийг бэлдлээ. Сүүлийн саруудад гарсан аппуудаас хамгийн их трэнд болж 5 аппыг сонгон танилцуулж байна. Та яг одоо утсандаа суулгаад, туршаад үзээрэй.

1. SQUEEZE

Бид бүгдээрээ л мөнгө хэмнэх, цуглуулахыг зорьдог нь нууц биш. Тиймдээ ч хувийн санхүүгийн аппууд олноор хийгдэн гарсаар байгаа. Өнөөдөр танд танилцуулах Squeeze апп гарсан даруйдаа хэрэглэгчдийн таашаалыг хүртээд буй. Ихэнх аппууд зөвхөн орлого зарлагаа бүртгэн өөрөө анализ хийдэг бол Squeeze таны өмнөөс анализ хийн мөнгө хэмнэх, цуглуулахад чинь туслах зорилготой. Таны зарлагуудын бүртгэн, мөнгө хэмнэхэд тохиромжтой шийдлүүдийг танд санал болгоно. Ганц дутагдалтай тал гэвэл АНУ-д амьдардаг хүмүүс бүрэн утгаар нь хэрэглэх боломжтой бөгөөд Монголоос жаахан хязгаарлагдмал боломжуудтай байсан.

Татах: iOS эсвэл Android

2. Currently

Currently-г бүтээгчид уг аппыг "Таны хувийн подкаст" хэмээн тодорхойлжээ. 1 минутын урттай аудио бичлэгүүдийн хийн бусдад хуваалцах боломжтой уг аппын хэрэглэгчдийн тоо сүүлийн үед ихсээд байгаа гэнэ. Бие биенээ дагах боломжтой бөгөөд public нийтэлсэн аудио бичлэгүүдийг Ocean гэсэн цэснээс орж сонсох боломжтой. Хүмүүс найзууд, гэр бүлийнхэндээ бичлэг явуулахаас гадна зөвлөгөө, онигоо, болсон явдлуудаа ихээр хуваалцаж буй сурагтай.

Татах: iOS эсвэл Android

3. Aura

Бясалгалын аппууд сүүлийн үед трэнд болоод байгаа. Headspace аппыг сонсоогүй хүн бараг цөөхөн үлдсэн байх. Энэхүү трэндэд нэмэгдэн орж ирж буй Aura апп нь үнэгүй контентууд ихтэйгээрээ бусдыг татаж байна. Headspace, Calm аппуудад мөнгө төлмөөргүй байгаа бол уг аппыг татаад, туршаад үзээрэй. Хиймэл оюун ухаан ашигладаг бөгөөд тогтсон хөтөлбөрүүд бус зөвхөн танд зориулсан бясалгалуудын үүсгэдэг нь тун давгүй. Андройд дээр гараагүй байгаа сул талтай.

Татах: iOS

4. Squad

Найзуудтайгаа бөөндөө ярилцаж цаг товлох, ямар нэг асуудлыг шийдэхэд төвөгтэй л байдаг биз дээ? Яг нэг юман дээр шийдэж, тогтож өгөхгүй, эсвэл зарим нь уншихгүй, онлайн биш байх нь зөндөө. Squad апп энэхүү асуудлыг шийдэхийг зорьжээ. Нэг "squad"-н хүмүүсийг нэг дэр видео чат хийх, ярилцах боломжийг олгож буй уг апп АНУ-ын өсвөр үеийнхэн дунд ихээр трэнд болоод байгаа гэнэ. Андройд апп нь хараахан гараагүй байгаа аж.

Татах: iOS

5. Self Control

Хамгийн сүүлд танилцуулах апп маань $1.99-ийн үнэтэй. Өөрийгөө хяна (Self Control) хэмээх энэхүү апп App Store-ийн борлуулалт өндөртэй аппуудын жагсаалтанд ороод байгаа гэнэ. Ажиллаж байх үедээ байнга утсаа, сошиаль медиагаа шалгаж, янз бүрийн вэбээр дэмий хэсдэг хүмүүст зориулан энэ аппыг бүтээжээ. Таныг ажиллаж байх үед чинь садаа болдог, анхаарлыг чинь сарниулдаг вэбсайтуудыг шууд блок хийдэг энэ апп сүүлийн трэнд болоод байгаад гайхах зүйлгүй. Худалдаж аваад, бүтээмжээ нэмээрэй6

Татах: iOS ($1.99)