Өнгөрөгч лхагва гарагт манай Club Coworking-той хамтран зохион байгуулдаг "Би хэрхэн бүтээсэн бэ?" цуврал ярилцлагын 4 дэх дугаар явагдлаа. Энэ удаа бид монгол гэрийг орчин цагийн шийдлүүдтэй хослуулан, гоёмсог бөгөөд тухтай сууц бүтээсэн Б.Бат-Энэрэл хэмээх залууг урьж ярилцсан юм. Хотын утаанаас холдож, цэвэр агаартай газар амьдрахыг эрмэлзэж, тун бүтээлчээр сэтгэн, бусад хүмүүс санаа авахуйц байдлаар гэрээ барьсан түүнийг "Утааны эсрэг хамтдаа хөгжицгөөе" цуврал ярилцлагын зочин болсноос хойш "бүтээлийг" нь хүмүүс ихэд таашааж, сошиал медиагаар ярих болсныг бид мэднэ. Тэрээр манай ярилцлагад орохдоо гэрээ бүтээх үйл явцын зургуудыг харуулж, дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Гэрийн бүтэц, материал
Гэрийг барих газар нь голтой ойр, цэвдэгтэй хэсэг тул газар ухаад, төмөр тавьж цемент цутган 3 метр суурь босгожээ. Гэрийг бат бэх байлгах үүднээс хананд 8 ширхэг модон карказ зангидан тооно хүртэл үргэлжлүүлсэн байна. Тоонын хувьд дээрийн үеийн гэрүүд шиг өндөр хэлбэртэй. Гэрийн хэмжээ нь 54 орчим мкв. Хана нь яг л уламжлалт монгол гэрийн хана ба хаяавчийг нэг тал руугаа хумигддаг байдлаар бүтээлчээр шийджээ.
Халаалт, дулаалга
Гэрийн дулааны асуудлыг тэд шалны халаалтаар шийджээ. Энэ төрлийн халаалтыг шаардлагын дагуу шалны байж болох хамгийн том квадрат хэлбэрт оруулж өгсөн ба үүнийгээ 3 хэсэгт хуваан, тус тусад нь халууныг нь тохируулж болохоор шийджээ. "Тавилгаа хаана хаана тавих нь тодорхой бол шалны халаалтаа хийхдээ орны доор гэх мэт хэрэгцээгүй хэсгүүдэд тавьмааргүй юм билээ" гэж байв.
Харин ханыг дотор талд нь хятад цагаан эсгий тавьж, бор эсгийгээр давхарлан, гадна талыг нь цагаан брезентээр бүржээ. Мөн тооныг таван талтай болгон шиллэж, хаалганы хоёр талд 2 вакум цонх гаргасан нь нарны гэрэл тусаж, дулаан ороход нэмэртэй болжээ. Тэрээр мөн гэр дээрээ нарны энергийн хавтан тавих талаар судалж байгаагаа дуулгасан юм.
Дотоод засал
Унь, баганаа цагаан өнгөөр будаж, цагаан паркетан шал сонгожээ. Униндаа 8 ширхэг урт, өдрийн гэрэл суурилуулсан нь нарны цацраг мэт гэрэлтэж өнгө үзэмж нэмэх аж. Өндөр тооно гэрийг цэлгэр харагдуулах ба тоонын шилийг доороос нээж хаах системийг суурилуулсан нь гарцаагүй тун догь шийдэл. Том сартай шөнө гэрэл нь тусаад байдаг тул тоонын угийг тойруулан хөшиг татсан нь патентжуулмаар мэргэн санаа болсон гэлтэй.
Гэрийн зүүн хэсэгт гал тогоо, дээшлээд ор байх ба баруун дээд хэсэгт зочны ширээ тавьж, төв хэсэгт үзэмж сайтай орос зуух тавьжээ. Монгол уламжлалаа бодож ямар нэг тасалгаа хийгээгүй ба гал тогооны хажууд гэртээ залган барьсан ариун цэврийн өрөө рүү орох хаалга байрлах аж.
Ариун цэврийн өрөө
Орчин үеийн залуусын монгол гэрт амьдрахаас зайлсхийдэг хамгийн гол шалтгаан бол гарч бие засах явдал байдаг. Үүнийг ариун цэврийн өрөөг залгаж барьснаар шийдсэн байна. Хангалттай зайтай энэ өрөөг паараар халааж, гүний худгаас усыг нь татжээ.
Зардал
Гэр барих зардлын нэлээд хэсэг нь суурь цутгах, карказ босгоход зарцуулагдсан бол шалны халаалт 2.5 сая орчим төгрөгийн өртөгтэй байжээ. Эсгий, бүрээс гэх мэт ханын дулаалга нь 1.2 сая гаруй төгрөг болсон гэнэ. Нийтдээ ариун цэврийн өрөөгөө оролцуулалгүй 30 сая төгрөгөөр бүтсэн ба оролцуулбал 37 орчим сая төгрөг болсон байх гэж байв. "Яг манайх шиг гэрийг барихад иймэрхүү төсөвтэй болох ч айл бүр өөр өөрийн аргаар, материалаар, хэмжээгээр барьж болно. Миний хэрэгжүүлсэн санаануудаас зөвхөн нэгийг нь аваад ашигласан ч болно. Өөрийн гэрийг танилцуулаад байгаа гол учир бол хотын утаанд өртөхгүй байх ийм нэг арга байж болно, залуучууд зориглоод хөдөлбөл өөрийн гэсэн ийм сайхан сууцтай болох боломжтой шүү гэсэн санааг хэлэх байгаа юм" хэмээн тэрээр ярьсан юм.
Дүгнэлт
Б.Бат-Энэрэлийн санаа, гүйцэтгэл бол нэг сумаар хэд хэдэн туулай буудсан хэрэг юм. Хотын утаанаас эрүүл мэндээ хамгаалахын сацуу өвөг дээдсээс уламжилж ирсэн бөөрөнхий гэртээ амьдрах нь монгол хүний битүүхэн мөрөөдлийн биелэл. Утаатай тэмцэх, залуусыг улам бүтээлч болоход туслах Unread-ийн зорилгод аль аль талаараа нийцсэн түүнийг урьж ярилцахад нэн таатай байлаа. Хуучны Зил 130 машиныг шинээр тоноглож, Монголоороо аялах дараагийн төсөлд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих (7)


Ц ЦЭЦЭГМАА 2019.01.02 202.179.4.250
Сайн байна уу. Би яг ийм санаа хайж байлаа. Маш бүтээлч юмаа. Сайхан санаа урам зориг хайралсан таньд баярлалаа.
G Goe.goe 2017.05.10 202.9.41.141
Ih mundag snaa bgz bi neg iim gertei er mi bolno gej bodj bga aa.harin esgii ntr tsagiin erheer muudh bgh yaaj awch solih yum boloo
З Зочин 2017.05.09 202.126.89.199
зуух тавих нь зөв байх. тогны хязгаарлалт, эвдрэл гэмтэл гээл тог тасрах эрсдэл их шүү дээ. тэр үед нь зуухаа ашиглана
o oogii 2017.05.09 10.4.234.83
bi engiin 5 hantai gertee shalnii halaalt tawiad 3 jil boljiin bvh ailuud tawchuul utaand sanaa zovohgvil boloh baih 5 hantai gert zardal betonon suur hooson tsor shalnii halaalt parketn shal niiled 1300000 bolson harin tognii mongo owoldoo 80-90 gardag
З Зочин 2017.05.08 150.129.141.105
Шалны халаалттай мөртлөө яагаад зуухтай байна? Нэмэлт халаалт болох юмуу? Бас л нэг яндан болох юм шиг санагдаж байна
p pls 2017.02.13 202.21.124.131
Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin. Vertical video is a sin.
З Зочин 2017.02.13 50.180.99.247
Үнэхээр сонирхолтой юм аа. Би бас Монгол гэртээ тохилог амьдрахыг хүсдэг. Дээр Ерөнхий сайд асан Алтанхуяг гуай бас гэрээ сайхан тохижуулсан байгаа харагдсан.