Хиймэл оюунд түшиглэн бизнесээ бататгаж, бүтээмжээ бүүстлэхийг хүссэн бизнесийн талбарынхны нэгдэх цэг болсон “Data Analytics Forum” энэ сарын 9-нд буюу өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулагдлаа. Ингээд тус арга хэмжээг тоймлон хүргэж байна.
"data analytics forum 2025" гэж юу вэ?
Тус форумын энэ удаагийн сэдэв бол Ignite the Future - Real-Time Data for AI Agents. Технологийн шинэлэг шийдлүүдийг бизнесийн байгууллагуудад санал болгож, тэдний хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахыг зорьдог Novelsoft компанийн зохион байгуулдаг тус форум энэ удаа бизнесийн байгууллагуудад зориулсан хиймэл оюун (AI), бизнесийн оюун (BI), өгөгдлийн менежментийг гол сэдвээ болгосноороо онцлогтой болж байна. Тэр дундаа дэлхийн технологийн салбарт цахилж буй шилдэг экспертүүд хүрэлцэн ирж, хиймэл оюуны талаар халуун яриа өрнүүлсний зэрэгцээ дотоодын технологийн болон бизнесийн байгууллагууд хүрэлцэн ирж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, өгөгдлийн засаглалыг нэвтрүүлэн ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа.


Яагаад “Ignite the Future - Real-Time Data for AI Agents” гэж?
2028 он гэхэд бизнесийн хамгийн гол систем нь хиймэл оюуны агент байх төлөвтэй байна. Тэгвэл танай байгууллага хиймэл оюуны эринд бэлэн үү?
Технологийн хөгжил, хиймэл оюуны агент нь бизнесийн болон хүний нөөцийн бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлж байна. Тэр ч утгаараа өгөгдлөө ашиглан давуу тал, ялгарал бий болгох зайлшгүй шаардлага бизнесүүдийн өмнө тулгараад байгаа билээ. Иймд бизнес, технологийн салбарынхны уулзах цэг, нэгдэх талбар болсон тус форумыг хиймэл оюуны агент сэдвээр “амьсгалуулж”, түүнийг ашиглах, хэрэгжүүлэхэд шаардлагатай технологийн бэлэн байдлаа хамтдаа хангах нь зүйтэй биз ээ.



хөтөлбөр


онцлох илтгэлүүд

Могул группийн Технологи хариуцсан захирал Б.Цээсүрэн
Дэлхийн хаана ч бүх систем агентаар дамждаг болох нь цаг хугацааны л асуудал.
Бид хиймэл оюуны агентыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд дөрвөн чухал зүйлсийг анхаарах хэрэгтэй:
- Агент нь нэгэн зэрэг хэд хэдэн системийг удирдаж чадах эсэх
- Эсрэг урсгалд хэр хурдан хариу өгч чадах
- Тодорхой минут, цагийн дотор хэчнээн хүсэлт шийдвэрлэх чадвартай байх
- Хэр хурдан цар хүрээгээ тэлж чадах

Novelsoft компанийн Гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа
AI Agent Performance Results (2025) судалгаанаас үзэхэд хиймэл оюуны агентыг бизнестээ ашигласнаар тухайн компанийн борлуулалт 40 хувиар өсөж, зардлыг 52 хувиар хэмнэж, харилцагчийн асуудлыг шийдэх хугацаа хоёр дахин нэмэгдэж, хэрэглэгчийн сэтгэл ханамж 80 хувьтай болсон. Мөн тэд бие даан нийт харилцагчийн хүсэлтийн 50 хувийг амжилттай шийдвэрлэж чадсан байна.

Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд
Сүүлийн хоёр жилийн турш бид төрийн нэгдсэн мэдээллийн сан гэх төслийг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлсэн. Учир нь төрийн байгууллага бүр өөр өөрсдийн хүрээнд өгөгдлүүд цуглуулчихсан, тэдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй, ашиглалт бага байдаг байсан. Харин үүнийг нэгтгэж, цэгцэлснээр улс оронд ямар нэг шинэ бодлого шийдвэр гарах үед түүнтэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээллийг иргэд нэгдсэн системээс харах боломж нээгдсэн.



Сэтгэгдэл бичих

