Өнөөдөр бид дэлхийн зах зээлд гарах зорилготой Naad брэндийн үүсгэн байгуулагчидтай ярилцлаа. Нүүдэлчдийн ахуй соёлыг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээх төлөвлөгөөтэй тэд эхний бүтээгдэхүүн болох "Миний Монгол Гэр" буюу "Мимо гэр"-ээ үйлдвэрлэн бэлэн болгожээ. Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад олон хүн, компани хамтарч бүтээсэн, зарим шинэ, инновацилаг шийдлүүдийг гаргасан энэ бүтээгдэхүүнийг гэр бүл, найз нөхдөөрөө угсрахад, хүнд бэлэглэхэд нэн тохиромжтой.
Бизнесийн нэр: Naad брэндийн "МиМо" Гэр
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 205 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Нүүдэлчдийн тоглоом наадгай
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 он
Үүсгэн байгуулагч: С.Сайханбаяр, С.Баярсайхан, Ч.Солонго, Р.Ганхуяг, С.Дулам
Вэб: www.naadbrand.com, фэйсбүүк: Naad
Зүүн гар талаас С.Сайханбаяр, С.Баярсайхан
БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?
С.Сайханбаяр: Уг нь бид маркетингийн хүмүүс л дээ. Олон жилийн өмнөөс л Монголоос дэлхийд ямар бүтээгдэхүүн гаргавал амжилт олох бол гэж боддог байлаа. Тэгээд бодож бодож нүүдэлчний уламжлал, соёлыг харуулсан тоглоомын брэнд бүтээвэл зөв юм байна гэж шийдсэн. Бид хоёрын хувьд хөдөө гэрт өссөн хүмүүс. Монгол гэрээ сайн мэднэ. Харин өнөө цагт бидний үр хүүхдүүдийн ихэнх нь монгол гэрийг харж, дотор нь орж л байсан болохоос нарийн сайн мэдэхгүй. Тиймээс угсардаг монгол гэр хийе гэж шийдээд Naad хэмээн нэрлэсэн брэндийнхээ эхний бүтээгдэхүүн болох “МиМо гэр”-ийг хийж бэлэн болгоод байна. Анхнаасаа Монголдоо төдийгүй олон улсад гаргах бүтээгдэхүүн гэж тооцсон болохоор олон улсын стандартад нийцсэн, мөн тээвэрлэхэд хүнд хөнгөнийг нь бодож гэрийн модыг хуванцраар орлуулж хийсэн. Ер нь гадаадын угсардаг тоглоомуудтай өрсөлдөх бүтээгдэхүүн гаргах зорилгоор бүтээсэн. Сувенир ч болох боломжтой юм гэж гэрийг маань харсан хүмүүс хэлдэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?
С.Баярсайхан: Хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа. 5 хүн хамтарч үүсгэсэн.
ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?
С.Сайханбаяр: Бид анх санаагаа гаргаад бусдадаа хамтарч ажиллах санал тавьсан. Монгол гэрийг бэлгэдэл зүй талаас нь хамгийн сайн судалсан С.Дулам багш маань гэрийг хэрхэн бүтээх тухайд сайтар зөвлөж, оюуны хөрөнгө оруулалт хийж буй. Мөн бид монгол соёл уламжлалыг дэмждэг "Их Монгол Девелопмент" компанийн захирал Ганхуяг ахдаа энэ бүтээгдэхүүнийг хамтарч хөгжүүлье гэхэд уриалгахан хүлээж авсан.
ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?
С.Баярсайхан: Бид яг л өнөө үеийн монголчуудын хэрэглэж буй гэрийг байгаа чигээр нь харуулахыг зорьсон болохоор 4 ханатай гэрийг 11 дахин багасгасан хувилбараар бүтээсэн. Туурга, дээвэр, цагаан бүрээс, өрх, хошлон гээд яг л монгол гэр. Тавилгуудтайгаа нийлээд 230 орчим хэсгээс бүрдэж байгаа. Тооно гэхэд л 9 хэсэг сална. Хана нь шийр шийрээрээ сална гэх мэт. Хүүхэд тоглоно, амандаа үмхэнэ гэдгийг бодолцож гэрийн модыг хүнсний хуванцар материалаар орлуулж хийсэн. Энэ нь мөн олон дахин угсрахад амархан эвдрэхгүй, уян байдаг давуу талтай.
Бид гэрээ хийхдээ инновацилаг, шинэлэг шийдлүүдийг оруулж өгсөн. Жишээ нь барьж байхад их унадаг унины углуургыг л гэхэд бид маш удаан бодож, олон хувилбар гаргаж байж шинэ шийдэл олж патентжуулсан. Гэрт тог тасрангуут тулганы доороос гэрэл асаадаг шийдлээ бодож олж байлаа. Дулам багш маань “Тулгандаа галаа бадраах хэрэгтэй” гэж хэлснийг тусгаж угсарсан гэртээ хийгээд үзтэл хөдөө үдэш орой явж байхад гэрийн бараа яаж харагддаг, яг л тэрэн шиг үүдээр болон тооноор нь гэрэл гарч байгаа мэт “амьд гэр” болсон. Энэ бүтээгдэхүүн маань жинхэнэ монгол гэрийг хэд дахин багасгасан хувилбар болохоор зарим нэг унь, уяа гэх мэт цөөн зүйлсийг хялбар байдлаар шийдэхээс өөр арга байгаагүй.
Монгол гэрийг “нэвт” судалсан маш том эрдэмтэн хүн бидэнд зөвлөж байгаа болохоор бид гэрийн тухай илүү өргөн ойлголттой болсон. Үүсээд 3000 гаруй жил болж буй монгол гэрийн хөгжилд түүхийн явцад бэлгэдлийн шинжтэй зүйлс их орох болсон юм билээ. Улсын тусгаар тогтнолтой холбоотой зүйлс ч байдаг. Монгол хүн гэрийн хэсгүүдийг хүүхдэдээ тайлбарлахдаа монгол хүн болгон төлөвшүүлдэг байсан байгаа юм. Тийм болохоор бид жишээ нь тулганы багануудын үзүүрийг дугуй байдлаар нугалсан. Шууд хавтгайгаар нь нугалах нь Манжаас үүдэлтэй, монголчуудыг хараах гэсэн санаа юм гэж багшийн тайлбарласан юм л даа. Мөн гэрийг 12 жилээр хэрхэн бэлгэдэх вэ, тавилга бүр нь тэр бэлгэдлийг хэрхэн илэрхийлдэг вэ гэх зэрэг нарийн зүйлсийг мэдэж авч, бүтээгдэхүүндээ тусгаж өгсөн. Угсрах эвлүүлэх тайлбар дээрээ бид монгол гэрийн бүх бүрдэл хэсгүүдийн нэршлийг дэлгэрэнгүй тайлбарлаж үзүүлсэн байгаа.
БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?
С.С: Цаашдаа Naad брэнд маань монгол ахуйг харуулсан цуврал бүтээгдэхүүнээ гаргаад явна. Жишээ нь гэрийн эргэн тойронд байдаг зүйлс болох морины уяа, үхэр тэрэг, гүүн дээл, хашаа хороо, уурга, араг гэх мэт цуврал тоглоом гарч нэг иж бүрдэл болох юм. Одоогоор бид гадаадын хэд хэдэн борлуулалтын сүлжээтэй холбогдоод явж байна. Мөн энэ 4-р сард олон улсын үзэсгэлэн, 9-р сард Нью Йоркт дэлхийн хамгийн том Global Toy үзэсгэлэнд оролцох төлөвлөгөөтэй.
БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?
С.С: Юуны түрүүнд оюуны өмчийг дээдэлж ажиллаж байгаа. Миний хувьд өмнө нь оюуны өмчтэй холбоотой ажил хийдэг байсан. Мөн оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Ай Пи Консалтинг" компанитай хамтран ажилладаг. Тийм ч учраас хэн нэгний оюуны өмчийг ашиглахгүй, ном зарчмын дагуу явах ёстой гэсэн бат итгэл үнэмшилтэй. Энэ бүтээл маань төрөх гэж 9, 10 загвар хийгдсэний эцэст хамгийн сүүлийнх нь гараад байна. Цаашдаа хэрэглэгчдийнхээ санал бодлыг тусгаад хөгжүүлээд явна. Олон улсын оюуны өмчийг бас судалж, бусдын эзэмшдэг нөү хау, технологийг дууриахгүйг хичээж загвараа гаргасан. Монгол гэр гэсэн нэрээр олон улсын оюуны өмчид бүртгүүлэх боломжгүй тул nomadic хэмээн нүүдэлчдийн гэж тодотгох жишээтэй. Ер нь эхний 3, 4 сар бол цэвэр судалгаанд зарцуулагдсан шүү.
Мөн бид багаараа, хурдтай ажиллахын чухлыг туршлагаасаа ойлгосон. Энэ бол орчин үед бизнес хийхэд хамгийн чухал зүйл. Багаар ажиллахыг чухалчилдаг учраас бидэнтэй ижил төстэй бүтээгдэхүүн хийх хүсэл сонирхолтой хүмүүсийг хамтран ажиллахыг бас урьж байна. Учир нь бидний бүтээгдэхүүн зөвхөн энэ гэрээр маань хязгаарлагдахгүй шүү дээ. Хамтдаа нийлээд үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргавал илүү үр дүнтэй гэж боддог.
Манай баг бүх л үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэхийг зорин ажиллаж байна. Хэдий энэ нь хүнд боловч илүү толгойгоо ажиллуулж, харах өнцгийг томруулж өгдөг юм байна.
ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
С.Б: Одоо бүтээгдэхүүнээ эцсийн байдлаар гаргах гээд шаргуу ажиллаж байна. Бид naadbrand.com сайтаараа урьдчилсан захиалга аваад эхэлсэн. Мөн олон нийтийн санхүүжилт босгодог Indiegogo сайт дээр 2 хоногийн өмнө англи хэл дээрх танилцуулгаа оруулж, гадаад хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ таниулах, борлуулалт хийх зорилготой ажиллаж байна.
Борлуулалтаа онлайнаар www.naadbrand.com сайт болон Mmarket-аар хийнэ. Танилцуулга тавьсны дараа орон нутгаас болон бусад дэлгүүрүүдээс борлуулалт хийх санал ирж байгаа. Олон улсаас ч мөн санал ирж байна. Бүтээгдэхүүний үнэ 148,000 мянган төгрөг. Бүтээгдэхүүн маань 3 сарын 27-ноос эхэлж борлуулагдах ба тэр хүртэл урьдчилсан захиалгыг 30 хувийн хямдралтай үнээр авч байгааг энэ далимд дуулгая. www.naadbrand.com сайтаар ороод урьдчилсан захиалга гээд бүртгүүлэх боломжтой.
Мөн МТҮП-ийн хамт олонд ихэд талархсанаа илэрхийлье. Тус байгууллагын 3D принтер байгаагүй бол бид эхний загваруудаа гаргаж чадахгүй хэцүүхэн байдалд орох байлаа.
ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?
С.С: Бид ердөө өнөөдөр л гэрээ эцсийн байдлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрээсээ авчраад хөөрөөд сууж байна. Тавилга нь удахгүй гарна. Санаагаа бодит биелэл болгоод харахад үнэхээр сайхан байна. Энэ бүтээгдэхүүн монгол төдийгүй гадаадын хүмүүс нүүдэлчдийн соёл уламжлалтай танилцахад, бидний үр хүүхдүүд монгол хүн болж төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа. Контентын бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд манай зах зээлд монгол контент ямар их дутагдалтай байдгийг бид мэднэ. Тухайлбал хүмүүс хүүхдүүддээ зориулан гадаадын тоглоом наадгайд асар их мөнгө зарцуулж байдаг. Тэр мөнгөнөөс бага хэсгийг нь боловч Монголдоо авч үлдэх гэсэн оролдлого учраас бүтээгдэхүүнээ харахад сайхан байдаг. Мэдээж гадаадад улсаа сурталчлах бас нэг боломж юм.
Шинээр үйлдвэрлэл хийж байгаа болохоор бэрхшээлтэй зүйлс мэдээж олон гарна. Бүтээгдэхүүний нэг хэсэг нь гэхэд л шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхийн дайтай ажил болдог болохоор үйлдвэрлэлийн 12 нэгж хэсгийг нэгтгэж ажиллах л нэлээн том сорилт болсон доо.
Э Эрдэнээ 2017.04.11 202.55.183.173
Гэрээ авсан шүү. Зурагнаасаа зөрөх юм алга. Тавилга харин угсрахад хэцүү байлаа. Гэхдээ 1 цаг гаран үзээд болгосоон. Гэрийн хувьд ярих юм алга. Угсрахад амар, материал, загвар сайтай. Дажгүй шүү.
Т Тавилга 2017.04.03 165.246.70.165
Харагдац, масштаб нь их дажгүй харагдаж байна. Гэхдээ доторх тавилга нь ямар материалаар хийгдсэн юм бол? Гаднах структур шигээ жаахан биетэй байвал зүгээрсэн...
S Suvd 2017.03.29 202.55.183.173
Үнэхээр их хөдөлмөр орсон нь харагдаж байна. Бүгдээрээ хийж, бүтээж байгаа нэгнээ дэмжих хэрэгтэй. Амжилт хүсье.
N Nasaa 2017.03.29 202.55.183.173
Gadaadaad baigaa biden shig humuust yostoi naiz nuhudduu belehlemeer goy beleg baina. USA ruu yaj avah ve. Medeelel uguuch.
Ү Үнэ 2017.03.28 49.0.152.3
Арай л үнэтэй юм шиг байна даа... Албаар баяачуудад зориулж гаргасан юм шив дээ хэхэ. Гэхдээ яахав хийж чадаж байна гэдэг том амжилт хэрэглэгчдийн хүсэлт сонирхлыг харгалзаад арай жижиг тэгээд хуванцар хямдаар хийгээд нэг багц гаргавал Охиндоо аваад өгөхөд болох юм.
Б Баяржаргал 2017.03.27 43.250.126.61
Энэ өмнө нь хийж байсан гэрүүдээс илүү сайн болжээ. Ингэж хийвэл бас болж байна шдээ. Гадаад хүнд санал болгоё гэхээр санаа зовдог байсан юм. Хайрцгаа л гоё хийгээрэй дээ. Бас заавраа ойлгомжтой хийгээрэй. Бусдаар бол сайхан л эд харагдаж байна. Амжилт.
Ц Цээгий 2017.03.24 67.2.253.7
Өөр сонголт байгаа юу? Үхэр тэрэг, адуу, мал, баатруудыг иймэрхүү байдлаар угсарснаар... Ер нь Легоны стратегийг дагаад хийгээд байвал энэ хол явах байх даа
O Oyu 2017.03.23 202.131.225.197
Huuheddee lego avch uguhiin orond ene togloomiig avch ugvul uhaan ch teleed, ov soyoloo meddeg bolhin bn. tsaashda olon zahialga avah tusmaa unee buulgaval olon hun sonirhoh bh shu.
살 살 2017.03.23 115.161.255.75
Saikhan buteel boljee. Gehdee arai l unetei yumaa. Dundaj bolon yaduu urhuud huuheddee avch ugch chadahgui l yum bn
Б Баагий 2017.03.22 202.55.183.173
2 найздаа баяр хүргэе. Энэ гэрийг бүтээх гэж, ямар их төлөвлөж, судалж хийснийг нь мэдэх хүний хувьд дахин дахин баяр хүргэе. Та хоёр болон танай баг чадлаа шүү. Энэ эрчээ алдалгүй урагшаа залуусаа.
J Jawhaa 2017.03.22 202.70.46.220
Estoi goy yum bnaa huuhdiib setgehui hogjin. Bas soyoloo ulamjlan uldeen medej awn gd zaawal huuhdde awj ognoo . Ajild ni amjilt husie . Delhiid nertei erelttei togloom boloh boltugai
B Bavaasan 2017.03.21 27.123.214.115
Kirgiz-d iim ger bas bna lee UNI-YURT geed. Xaricuulaad uzeerei. Nadad bgaa sample-iig ch uzej bolno shuu
A Aagii 2017.03.21 202.55.183.173
Ene neeree yanziin um hiijee. Belen baigaa bol haaguur zarj baigaa bol. 4 sard USA yavlaa. Hediig avaad yavnaa.
З Зочин 2017.03.21 202.9.42.112
Үнэ хэт өндөр юмаа. 30000 төгрөгөнд багтааж Монгол гэрийг тоглоом хэлбэрээр худалдана гэж 1 залуу бичсэн байсан. түүнийхийг авнаа. Энэнээс арай гоё хэлбэртэй болсон байсан шүү.
D Duuya 2017.03.21 103.11.192.182
Goe ajil bolsoon Amjilt! Gexdee end neg zvil duridaagvi bn. Designgvigeer borluulalt xiixed xetsuu saw baglaa boodol logo gex met designii shiidel borluulaltand xamgiin ix nuluuldug xamgiin chuxal amin suns bdag bizdee. Designiig xiisen 3d artistiig duridaxgvi ungurch bolomgvi.
з зочин 2017.03.21 103.242.45.140
Маш сайхан бүтээл байна. Зарим хотын хүүхдүүд гэр гэж юу болох юу юунаас бүрддэг талаар үнэндээ мэдэх юмгүй байгаа нь олон бий тэдгээрт эцэг эхчүүд нь хөдөө авч яваад танилцуулж чадахгүй бол энэ тоглоомыг аваад заагаад өгөх хэрэгтэй ач холбогдол ихтэй тоглоом гэж үзэж байна. Амжилт хүсье.
Т Төгөлдөр 2017.03.21 202.55.183.173
Энэ их хөөрхөн болжээ. Яг л Монгол гэр харагдаж байна. Хүүхдүүдэд, гадныханд гоё бэлэг болохоор юм байна даа.
З Зочин 2017.03.21 139.5.219.79
saihan sanaa saihan buteegdehuun boljee dulam bagshin nur ih hudulmur sudalgaag undeslen hj bgaa ni uneheer alsin haraat ajil bna. bagaa zov burduulj une tsenee ch olj chadjee amjilt
Б Баяраа 2017.03.20 103.212.117.248
Монголчууд авна гэж итгэхгүй байна. гадныхан учрыг нь олж угсрахгүй учир авахгүй, бэлэглэсэн ч хаячихнадаа
B Boldoo 2017.03.20 66.181.185.175
Uneheer zuv zuil hiij bgaa zaluust amjil husey ! Baharham setgel turj bn, odoo manahan ene buteegdhuuniig hudaldan avch ail bolgon negiig avch demjih l heregte. Gadnii humuust belegleh dotoodiin goe belegte bolj bgm bn
B Batka 2017.03.20 66.181.180.10
Үнэхээр бахархмаар. Мундаг залуус байна шүү. Манай Монголчууд дэлхийд гарч чаднаа. Улам илүү их амжилт хүсье.
Z Zochin 2017.03.20 202.55.183.173
Saikhan buteel boljee. Delhiid tanigdsan brand bolooroi gej eruue. Manai mongolchuud er n oyunaaraa l delhiid garna shuu
Б Булгаа 2017.03.20 202.55.183.173
Баяр хүргэе. Гайхалтай монгол бүтээл. Монголчууд бид дэлхийд нүүр бардам танилцуулах бүтээгдэхүүнтэй боллоо.