Бид харилцаа холбооны салбарт “Мөс хагалагч” CallPro компанитай хамтран энэ удаагийн дугаараа уншигч танд өргөн барьж байна.
Өдгөө 5,000 гаруй байгууллагын харилцагчтай болсон тэд бол манай редакцын эртний танил, эчнээ хамтрагч билээ. CallPro компани нь байгууллагын харилцаа холбооны цогц шийдлийг санал болгох үндсэн зорилгынхоо хүрээнд ээлжит нэгэн үйлчилгээгээ олны хүртээл болгосон нь CallPro Platform байв. Товчхондоо, энэ бол байгууллагуудад ашигладаг сувгуудаа нэг цонхноос удирдах боломж олгож буй платформ юм. Үүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг голын өнгөт нүүрүүдээс уншаарай.
Ярилцлагын буландаа 2022 онд хийж асан CallPro болон LIME компанийн хамтран үүсгэн байгуулагч Г.Тулгын ярилцлагыг эх хувилбараар нь хэвлэв. Монголын технологийн салбарт арвин туршлагатай түүний ярилцлагаас ойлгож, мэдэх зүйл олон ажээ. Сонирхуулахад, CallPro компани зөвхөн дотооддоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхээс гадна гаднын зах зээлд амжилтаа ахиулсаар буй. Тодруулбал, тэд Киргизстан, АНУ-д салбараа нээн ажиллаж байгаа юм.
Хэрэв уншигч та анзаарсан бол бид 58 дахь дугаараас эхлэн А6-р нүүрт “Бенто” нэртэй шинэ булангаа хөгжүүлж эхэлсэн. Танд хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг савласан өдрийн хоол шиг сайтар багцлан хүргэж байгаа нь энэ билээ. Сонирхоод үзээрэй, танд хэрэгтэй мэдээлэл байж л таараа.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Нийгмийн Үеийн Судалгаа - 2025”-аас онцлох тоонуудыг 10 тоо будандаа хүргэснийг анхаарал хандуулан ажиглаарай. Судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн дөрвөн бүсийн 18-аас дээш насны 1,200 хүнийг түүврийн аргаар хамруулжээ. Сонирхолтой тооноос хуваалцахад манай улсын 10 хүн тутмын 6 нь ямар нэгэн улс төрийн намыг дэмждэггүй гэнэ.
Мэдээж жил бүр манай редакц хүн төрөлхтний хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг Нобелийн эзэд болон тэдний хийсэн судалгаа, туршилтын тухай хамгийн энгийн, ойлгомжтой нийтлэлийг бэлтгэн хүргэдэг уламжлалтай. Уг жишгийн дагуу сониныхоо энэ дугаарт байгалийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртэгсдийг алдаршуулж байна.
Сониноос “Цайны цаг” буланд маань шинэ тоглоом нэмэгдсэн шүү. Таны шинэ долоо хоногт амжилт хүсье!
ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Би хэрхэн ажилладаг вэ?: CallPro компани, LIME аппын үүсгэн байгуулагч Г.Тулга - "Жи-Мобайл" компанийн тулгын чулууг тавилцаж байсан тэрээр өдгөө монгол инженерүүдийн бүтээсэн технологийг дэлхийд экспортлохоор ажиллаж буй. Унших
Мэдүүштэй: Нобель 2025-ын эзэд (Байгалийн ухаан): ХЭН ЯАГААД? - Манай редакц жил бүрийн Нобелийн шагналтнуудыг танилцуулдаг билээ. Энэ удаа шинжлэх ухааны түүхэнд шинэ бүлэг нээсэн Нобелийн шагналтнууд хэн байв? Унших
Онцлох бизнес: Aurug Winecellar | Aurug Casa: Үнэ цэн, тав тух, соёлыг түгээгч - Premium Liquor shop буюу алкохолоор дагнасан дэлгүүрүүд зөвхөн согтууруулах ундаа борлуулах газар биш харин соёл, хэрэглээ, хандлагыг илэрхийлэгч орон зай болж байна. Алкохолны төрөл, чанар, үнэ, хэрэглэгчийн зан төлөв гээд бүгд энэ салбараар дамжин илэрдэг бөгөөд liquor shop-уудын тоо, хэлбэр, үйлчилгээ тухайн нийгмийн соёлын түвшинг ч тодорхой хэмжээнд илтгэдэг гэж хэлж болно. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi