Өнгөрсөн амралтын өдрүүдээр Мэдээлэл Технологийн Үндэсний Парк залуусын эрч хүч, шинэ санаа, шинэ санаачлагаар дүүрэн байлаа. Энд бидний хойч ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд, залуусын сэтгэцийн болон бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг бүтээлч, шинэлэг байдлаар шийдвэрлэх санааг тодорхойлох зорилго бүхий "Hacking for Youth Health" хакатон тэмцээн зохион байгуулагдсан юм. Нийт 19 багийн 140 гаруй залуус 48 цагийн турш оюун бодлоо уралдуулж, өөрсдийн дэвшүүлсэн санаануудаа танилцуулснаас онцлох 5 санааг бид нэрлэж байна.
NPC - Таныг чиглүүлэх ухаалаг чатбот
Технологийн салбарын сүүлийн үеийн гол трендүүдийн нэг болоод буй чатбот-ыг ашиглан өсвөр насны хүүхдүүдээс шаардлагатай мэдээлэл цуглуулан, тэдэнд хүрэх санааг NPC баг гаргажээ. Тэд мэргэжлийн сэтгэлзүйчийн бэлтгэсэн маш энгийн асуултууд бүхий асуулгыг хүүхдүүдээс тодорхой хугацаанд асуух бөгөөд улмаар цуглуулсан тоон мэдээлэл дээрээ тулгуурлан урьдчилан бэлтгэсэн загварын дагуу дүн шинжилгээ хийн, тухайн хүүхдийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх гэнэ. Улмаар чатботын тусламжтайгаар хэрэгцээтэй гэж тодорхойлсон зүйлсүүдээ хүүхдүүдэд санал болгож, тэднийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах аж. Хэрвээ тухайн хүүхдийн хариултуудаас "найз нөхөдгүй, ганцаардмал" байж магадгүй гэсэн үр дүн гарвал "одоо гарч найзтайгаа уулзаарай, цагийг хэн нэгэнтэй хөгжилтэй өнгөрүүлээрэй" гэх зэрэг саналыг чатбот явуулна гэсэн үг. Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн мэргэжлийн сэтгэлзүйчдээс бүрдсэн уг баг энэ тэмцээнд түрүүлж, 3 сая төгрөгийн эзэн болсон билээ.

Baymax - Тоглоомын найздаа зөвлөе
Өсвөр насны хүүхдүүдийн санаа бодлыг ойлгож, тэдэнтэй нээлттэй, илэн далангуй харьцаж чадах хүн бол үе тэнгийнх нь найзууд байдаг. Тэгвэл Baymax-ийнхан тэдэнд зориулан цахим найзыг нь бүтээжээ. Та энэ тоглоомыг суулгаснаар яг л өөртэйгөө адилхан асуудалтай, өөртэйгөө адилхан амьдралтай өсвөр насны найзтай болж байна гэсэн үг. Тэр танаас өөрт нь тулгарч буй бүхий л асуудлуудыг асууж, зааварчилгаа, чиглэл авна. Та түүний асуусан асуултуудад хариулт өгөн, зөв тийш нь залан, хамгийн дотны зөвлөх нь болж байгаагаар тоглоом өрнөнө. Энэ нь хүүхдүүд бодит амьдралын бүхий л асуудлыг өөрийн биеэр туулж байж ухаарах бус тоглоомон доторх хиймэл дүрээр дамжуулан туршлага мөн мэдлэгийг хуримтлуулах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой болжээ. Baymax-ийнхан энэ тэмцээнд 2-р байрт шалгарсан юм.
Berry - 3 секунд - 3 товшилт
Хамгийн энгийн гэхдээ хамгийн чухал санааг Berry баг хөнджээ. Ямар нэгэн хүн таныг араас тань дагах шиг санагдах үед, эсвэл ямар ч аргагүй хүчирхийллийн хүнд нөхцөл байдалд орсон үед ямар нэгэн аргаар хамгийн хурдан хугацаанд хэн нэгэнд мэдээлэл өгөн холбогдох нь маш чухал. Тэгвэл тэд дэвшилтэт технологийн боломжийг ашиглан хүчирхийллийн нөхцөл байдлын үед ердөө гуравхан секундын дотор өөрийн байршлаа, өөрийн урьдчилан бэлтгэсэн мессежийн хамтаар хэрэгцээтэй газар луу илгээн тусламж хүсэх боломжийг бий болгосон юм. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий энэхүү апп нь оффлайн горимд буюу интернетгүй үед ч ажилладаг гэдгээрээ онцлогтойгоос гадна хөгжим сонсож байх үед шууд чихэвчнийхээ товчийг дарж, апп-аа ажиллуулах боломжтой гэдгээрээ ялгарч байлаа. Тэд энэхүү тэмцээнд 3-р байрт орсон билээ.

Phoenix - Эцэг эх бүрт хэрэгтэй "шипи"
"Хүн бүр математикч болох албагүй. Гэхдээ хүн бүр эцэг эх болно" гэдэг шиг хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх амаргүй давааг давахад тань туслах апп-ийг Phoenix багийнхан санал болгож байна. Тэд "Шипи" гэж нэрлэсэн энэ апп-аараа дамжуулан эцэг эхчүүдэд хүүхдүүдээ өсгөхөд тулгардаг асуудлууд, ялангуяа өсвөр насныхан болон шилжилтийн насандаа яваа хүүхдүүдтэйгээ хэрхэн зөв, үр дүнтэй харьцах талаар "шипи" өгөх гэнэ. Хүүхдэдээ юу гэж хэлэх, ямар асуулт асуух, ямар зүйлсийг хамтдаа хийхээс эхлүүлээд ямар бэлэг өгөх, ямар кино үзэх зэргийг хүртэл танд энэ апп санал болгох болно. Сонирхуулахад уг апп-ийг бүтээгчид нь MIT Global Startup төслийн ялагчдаар тодорч байсан билээ.

Dino - Таны сайн халамжит найз
90-ээд оны залуусыг өөртөө донтуулж байсан "тамагочи"-ийн орчин үеийн хувилбар "Дино"-той танилц. Таны хамгийн дотны найз, үнэнч туслах тань байж чадах энэ бяцхан динозавр таны сэтгэлийг засах дууг санал болгож, өөрийгөө нээх арга хэмжээнүүдэд урих болно. Мөн танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хэрэгтэй цагт чинь өгч, тантай хамт хөгжинө. Таныг өөртөө анхаарахгүй, хоолоо идэхгүй, дасгал хийхгүй бол тэр гуниглана. Таныг сайн дүн авч, зөв үйлдэл хийхэд тань тэр баярлаж, хөөрнө. Тиймээс Диногийн сайн халамжит найз нь байхын тулд та ч өөрөө хичээх хэрэгтэй болох нь.

Ташрамд сонирхуулахад уг тэмцээнийг НҮБ-ийн Хүүхдийн сан, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон "Creative Workshop" ХХК-ууд хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл бичих (9)


n nandia 80.98.245.4
Yamar huurhun yumbe, yumiig ehlene gdg taldaa orsontoi adil gdg shudee, heregjuuleh l uldsen bn zaluusdaa amjilt husey, ihiig hiij butegerei, bugd dor doroo hicheetsgey :)
D DREAMER 31.134.191.116
1t orson sanaand durdsan "naiz nuhudgui gantsaardmal" gesen baidal n tuhain huuhded ilerhed zuvhun "garch naizuudtaigaa uulzaarai" gesen zuvluguug uguud duusahgui gej naidaj baina. Uchir n terhuu asuudal n hundreed chronic depression bolchihson baival tiim humuust iluu bolovsrongui, delgerengui mergejliin zuvluguu heregtei baih.
y yeezy shoes 27.150.241.251
Thanks for your own efforts on this web page. My niece loves managing investigations and it's really obvious why. A number of us hear all relating to the dynamic means you give vital steps by means of this web site and therefore attract participation from others on this area of interest then our own simple princess is now becoming educated a lot of things. Take advantage of the rest of the new year. You have been conducting a brilliant job. [url=https://42.herber.pl/adyzy]yeezy shoes[/url]
A Amber 122.201.24.169
Манай залуучуудаас ийм гоё санаанууд гарч байгаад баярлаад ханахгүй нь. Эднийгээ хэрэгжүүлээд, ооон нийтэд хүргээсэй л гэж хүсэж байна :D
N Namuun 139.5.216.225
Uneheer heregtei sanaanuud bna! Berry bagiin sanaa n mash ih taalagdlaa. Tsaashdaa uuniigee hugjuulen hiine gdegt itgeltei bna. Mnai zaluu uehiin hiij buteej chddg bolj bgad n tun ih bayarlamaar!
U Uyanga 103.229.123.177
Ene appuud app store der baiga yu hanas yaj tathu? Estoi mundag yumaa manai zaluuchuud odoogiin zaluuchuud esto butehgu zalhuu archaagu geed l baidag ugui gedgiig edgeer zaluus batlaad ogloo shd estoi mundag
З Зочин 66.181.179.245
Үнэхээр сайхан санаанууд байна. Мундаг !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
B Berry багийханд 103.212.119.134
та бүхэн өөрсдийн санаагаа үнэхээр асуудлыг шийдэж чадна, хэрэгтэй гэдэгтээ итгэж байгаа бол заавал хийгээрэй. Эхэлсэн юмаа дуусгах л хэрэгтэй. Шийдлээ илүү боловсронгуй, амар болгох талаас ахиад сайн оюуны дайралт хийгээд үзээсэй гэж зөвлөх байна
Э Э.Ганбаатар - Berry баг 202.179.26.96
Хүчирхийлэгч, хулгайлагчаас аппыг нууцалж өгөх зорилгоор music player-ээр халхалсан. Аппын header хэсэгт 3 удаа товшиход урдаас бэлтгэсэн мэссэжийг таны одоо байгаа байршилтай хамт хамгийн итгэдэг хүн рүү чинь эсвэл тусламжийн байгууллага руу явуулах юм. Үүнд ердөө 5 сэкундыг л зарцуулах бөгөөд хэрвээ энэ товшилт байхгүй нөхцөлд та ойролцоогоор 30 сэкундыг мэссэж бичихэд зарцуулах юм. Та тийм хүнд нөхцөлд орчихоод 30 сэкунд мэссэж бичээд байж байна гэж байх уу? Бас байршилаа үүнээс илүү тодорхой илгээж чадах уу? Мөн music player нь зөвхөн нууцлалын үүргээс гадна өөр үүргийг гүйцэтгэж байгаагаараа давуу талтай. Бид зөвхөн нууцлалын үүргийг гүйцэтгэх байсан бол music player биш сонирхолтой тоглоомыг санал болгох байлаа. Та music player-ыг ашиглаад дуу сонсоод явж байх үедээ /ихэвчлэн гэр лүүгээ хариж байхдаа бид үргэлж чихэвчээ сонсож байдаг/ чихэвчнийхээ button дээр мөн л тодорхой тоогоор товшоод өөрийгөө аюулд орсныг, байршилтайгаа хамт тусламж хүсэхээр явуулах боломжтой. Гэнэтийн дайралтын эсрэг энэхүү боломж маань 2-3 сэкундыг л шаардаж байгаагаараа давуу талтай. Бодоод үз дээ хүнд нөхцөлд байдалд үүнээс илүү хурдан, үүнээс илүү үр дүнтэй ажиллах тусламжийн боломж байгаа гэж үү?