Бид өнгөрөгч 3-р сарын 21-нд Зориг сантай хамтран эмэгтэйчүүдийн манлайллын сэдвээр арга хэмжээ зохион байгуулж, “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагадаа Mongol TV-ийн гүйцэтгэх захирал Ч.Номинг урьсан юм. Тэрээр Их Британи улсад эдийн засгийн чиглэлээр их сургууль төгсөж, Гацуурт ХХК болон Тэрэлж зочид буудлаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Монгол ТВ-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллах болсон юм. Богино хугацаанд Монголын телевизийн салбарт цахиур хагалж, шинэ өнгө төрх, өндөр стандартыг авчирсан түүнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас өнгөрсөн жил Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ. Ингээд Ч.Номин захирлын ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг лаптоп: Macbook болон iMac
Сошиал хуудсууд: @NominChinbat (Твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?
Аливаа ажил руу нэлээд дайчин яваад орчихдог талдаа хүн. Нөхөр маань намайг "асаасан танк" гээд шоолдог юм. Сэтгэлээсээ л бүх юмаа зориулж, төлөвлөгөөтэй бөгөөд шуурхай ажиллахыг эрмэлздэг. Ажилтнуудаа дуудаж таван минут ч юм уу хурдан хурдан уулзаад, богинохон хурал хийгээд явчихдаг.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Гар утас, компьютерийн аль алинаас имэйл их бичдэг. Мэдээж оффисын програмууд ашиглана. Хийх ажлуудаа Wunderlist дээр тэмдэглэж, төслийн менежментийн Trello апп-ийг ашигладаг даа.
ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?



ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сайн төлөвлөх нь цаг хэмнэнэ. Мөн өглөө оройдоо юм хийнгээ подкаст сонсож мэдлэг мэдээлэл олж авахыг хичээдэг.
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Бүх л хийх зүйлсээ Wunderlist-д оруулчихдаг. Заримдаа орой ажлаа бодоод байвал энэ апп-даа хийх ажил болгон оруулж, тархинаасаа чөлөөлөхийг хичээдэг. Харин яг тухайн өдөр хийх зүйлсээ цаасан дээр гараараа бичдэг юм байна. Тэгээд ажил дуусмагц өнөө цаасаа урах их сайхан байдаг (инээв). Ер нь хувийн зохион байгуулалт сайтай байхыг маш чухалчилдаг хүн дээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Нөхөр маань намайг төлөвлөхдөө сайн гэдэг. Ер нь юмыг сайн хийхийн тулд эхлээд тэр зүйлээ сайн ойлгох хэрэгтэй, хоёрдугаарт сайн төлөвлөх хэрэгтэй, гуравдугаарт түүнийгээ бусдадаа сайн ойлгуулж, харилцан ойлгох хэрэгтэй гэж боддог юм. Үнэхээр ч төлөвлөсөн ажил руугаа нарийн детальтайгаар орохдоо дажгүй сайн шүү.
Мөн юмыг чимэх чимхлүүр ажилд буюу аливаа зүйлийг гоё харагдуулах тал дээр өөрийгөө сайн гэж бодож байна. Их сониуч хүн болохоор энд тэнд явахдаа санаа авах зүйлсийг байнга эрэлхийлж явдаг. Нэг гоё гудамжны гэрэл таарвал хүртэл Монголдоо хийчих юм сан гэж боддог. Орчин цагт хүмүүс утсаа л их шагайдаг болж. Харин эргэн тойронд маань санаа авах зүйлс асар их байсаар л байдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Монгол ТВ-ийн ажил бүх л үзэгчдийн өмнө нээлттэй байдаг. Хийсэн ажлын маань үр дүн хурдан харагддаг. Хийсэн зүйлсээсээ сэтгэл ханамж авах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээгээ тэлэх гээд давуу талууд их бий. Нөгөө талаас өчүүхэн алдаа хийхэд тэр нь олны өмнө тэр дорхноо томорч харагддаг хариуцлагатай ажил. Манай телевизийнхэн 7 хоног 24 цагаар ажилладаг, өндөр ачаалалтай. Тийм ч болохоор 160 орчим ажилтны дийлэнх нь 35-аас доош насны залуучууд. Эрч хүчтэй залуусын хүчээр энэ их ажлыг нугалдаг. Мөн телевизийн ажил гэдэг удаан хугацаагаар төлөвлөж ажиллах, судалгаа их хийх шаардлагатай байдаг.
Тэрэлж зочид буудлын хувьд тусдаа менежменттэй, тогтсон үйлчлүүлэгчидтэй болохоор харьцангуй амар байдаг. Тансаг зэрэглэлийн зочид буудал болохоор мэдээж өндөр шаардлага тавьж ажилладаг. Ялгаагүй, төлөвлөлтөө нягт нямбай хийх хэрэгтэй байдаг. Миний хувьд зочид буудлаа зочны нүдээр харж, энийгээ ингэмээр байна, тэрийг тэгмээр байна гэж байнга зөвлөдөг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Олон төсөл дээр ажиллаж байна. Саяхан манай телевизийн санаачилсан, телевизийн салбарынхны форум 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Контент үйлдвэрлэгчид, контент түгээгчид, бодлого боловсруулагчид зэрэг телевизийн салбарын бүх тоглогчдыг нэг дор цуглуулж, асуудал шийдлээ солилцож, салбарын чиг хандлагаа тодорхойлж явдаг энэ форум энэ жил “Тооноос чанарт” уриан дор явагдсан. Олон телевиз тус тусдаа төрөл бүрийн контент хийхийн оронд нийлээд чанартай том контентуудыг хийж байя гэсэн санаачилгыг гаргаж ярилцсан юм. Өнгөрсөн жилийн хувьд “Контентийн үнэлэмж” сэдвийн дор явагдаж, улмаар Монголын Оюуны Өмчийг Хамгаалах Нийгэмлэгийг үүсгэн байгуулж, хүн бүрийн бүтээсэн контентийг оюуны өмчөөр хамгаалах боломжийг бүрдүүлэхэд ахиц дэвшил гарган ажиллаж байна.
Мөн манай The VOICE шоуны продакшин эхэлсэн. Яагаад энэ шоуг хийе гэж зорьсон гэхээр, "Авьяаслаг Монголчууд” шоуны шалгаруулалтыг хийн Монгол даяар явж байхад нийт оролцогчдын 70-80 хувь нь дуу дуулах сонирхолтой хүмүүс байсан юм. Анхандаа бид дууны л контент хийх юм байна гэж ойлгож байсан ч сургалт аваад мэргэжлийн түвшний дуучдыг төрүүлэх шоу болохыг мэдэж авсан. Тийм ч учраас маш өндөр зэрэглэлийн шүүгч олох гэх мэт цөөнгүй сорилт тулгарч байна. Шоу маань ирэх жилийн эхээр дэлгэцээр гарах болов уу. "Авьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дараалан зохион байгуулсан болохоор бас VOICE-ийг хийхэд арай дөхөм байна байх.
Мөн Come Dine With Me гэсэн шинэ төсөл эхлүүлэхээр өчигдөр сургалтад суулаа. Түүнчлэн манай телевиз өөрийн гэсэн кино продакшинтай болж байгаа. Дэлхийд 2000 ширхэг л байдаг өндөр зэрэглэлийн камерьтай болж, түүнийгээ ашиглаж байна. Томоохон студи барьж, кино үйлдвэрлэл явуулах төслийг бас эхлүүлээд байна.
Компани дотроо бүтэц, зохион байгуулалтаа эргэн харж, шинэчилж байна. Дижитал хэлтэс нэмж байгуулж байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?
Би тийм ч хөгжимлөг хүн биш ээ. Нэг их зорьж сонсоод байдаггүй. Жааз хөгжимд арай илүү дуртай байх. Арай түлхүү сонсох дуртай гэвэл Эд Шийрэн, Нора Жонс, Битлз зэрэг хамтлаг дуучдыг нэрлэж болно.
ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Онгоцонд явах, ажлаар ийш тийшээ явах үедээ ном уншина. Зарим орой уншина. Багадаа уран зохиолын ном, тэр дундаа гүнжтэй номууд их уншдаг байлаа. Английн хатан хаадын түүхийг бол сайн мэднэ шүү (инээв). Одоо бол голдуу өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ сайн авч явахад хэрэг болох номуудыг уншдаг болж. Хамгийн сүүлд уншсан гэвэл байгууллагын “од” ажилтнуудыг хэрхэн удирдах тухай Chasing Stars гэх ном байна. Манайх чинь телевиз болохоор “од” ажилтан цөөнгүй. Мөн хэлэлцээр үр дүнтэй хийх тухай Negotiation Genius, эмэгтэйчүүдийн тухай Girl Boss зэрэг номуудыг уншсан. Girl Boss бол их хөөрхөн ном байна лээ.
Байнга сөхөж хардаг ширээний ном гэвэл How to Win Friends and Influence People байна. Энэ номоос хүмүүстэй хэрхэн зөв зүйтэй харилцах тухай ихийг сурдаг. Хэвлэмлээр харахаас гадна энэ номыг сонсох дуртай.
Мөн ээжүүдэд The New Contented Little Baby Book хэмээх номыг санал болгоё. Хүүхдүүд орой эрт унтуулж, эрт босгох, тогтсон дэглэмээр хүмүүжүүлэх тухай ном юм л даа. Би хүүхдүүдээ багыг нь 19.30-20 цаг гээд, хоёр томыг нь 21.30 гээд унтуулчихдаг юм. Давуу тал ихтэй шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Би өөрийгөө нээлттэй хүн гэж боддог. Гэхдээ ойр дотно болсон хүмүүстээ л нээлттэй. Ажлынхан маань миний хоёр дахь гэр бүл учраас тэдэнтэйгээ илүү далангүй л харилцдаг.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Шөнө 12-01 цагийн хооронд унтаад өглөө 6-8 цагийн хооронд босдог. Ер нь унтах дуртай. Эмэгтэй хүн хангалттай нойр авбал гоо сайханд ч хэрэгтэй, маргааш нь эрч хүч дүүрэн ажиллахад ч тустай.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Ажиллаагүй үедээ ажилладаг (инээв). Оройн цагаар хүүхдүүдээ унтуулчихаад яах аргагүй ажлаа хийх өдрүүд бий. Өдрийн цагаар ажил дээр бужигнаад л өнгөрнө шүү дээ. Орой арай төвлөрч суух боломж олддог. Хүүхдүүдээ эрт унтуулах нь оройдоо нөхөртөө эрхлэх, хамтдаа кино үзэж хундага дарс тулгах, заримдаа найз нөхөдтэйгээ уулзах боломжийг олгодог. Найзуудтайгаа уулзаж суух дуртай.
Фитнесст уг нь явдаг ч сүүлийн үед бол үнэндээ явж чадаагүй. Фитнесст заавал явах хэрэгтэй гэж боддог.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?
Би залуучуудыг ажилд авахдаа “Чи юу хиймээр байна?” гэж асуудаг юм. Яагаад гэвэл хүн дуртай ажлаа хийвэл түүнээсээ эрч хүч авдаг. Би дуртай ажлаа хийдэг учраас ядардаггүй байх. Ажлаасаа ихээхэн сэтгэл ханамж авдаг.
Тэгээд мэдээж гэр бүлийнхэн бол хамгийн чухал. Нөхөр маань миний хамгийн сайн дотны зөвлөх. Түүнээсээ байнга л урам зориг авч байдаг. Аав маань бизнесийн тал, ээж маань ахуй амьдралын тал дээр үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг.
Мөн адилхан бизнес хийж яваа, бие биеэ хурцалж зоригжуулдаг найз охидоосоо их эрч хүч авдаг. Үлгэр дууриал авдаг эмэгтэй лидер гэвэл, дөнгөж зах зээл үүсээд байх үед, эрчүүд давамгайлсан бизнесийн салбарт цоройж гарч ирсэн Петровисийн Оюунгэрэл эгчийг хэлнэ. Ардын Ганхуягаас бас нийгэмдээ идэвхтэй амьдрахын үлгэр жишээг олж хардаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Хүн ер нь хүмүүсийн хэлсэн зүйлд авах гээхийн ухаанаар хандаж, ярьсан зүйлсийг нь шингээх чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Манай телевизийн нэвтрүүлгийн албаны дэд захирал хүний залуустаа байнга хэлдэг нэг үгийг энд дурдмаар байна. “Хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж, зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж яваарай" гэж тэр хүн хэлдэг юм. Миний хувьд үнэндээ голдуу л зэмлэл хүртээх болж таардаг тул эндээс ажилтнуудаа магтаж урамшуулж байхын чухлыг ойлгодог. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандаж, хандлагаа зөв байлгах нь мэдээж чухал.
Мөн аавын минь надад захиж хэлсэн нэг үг байдаг юм. “Миний охин, өөрт чинь байсан юм байхгүй болчихоор байлгахын төлөө битгий хэтэрхий их тэмцээрэй” гэж хэлж байсан. Тухайн үед аав яасан сонин юм ярьдаг юм бэ гэж бодоод л өнгөрсөн. Хожим бодох нь ээ, би энийг заавал хийх ёстой, дуусгах ёстой, энийг авах хэрэгтэй гэдэг зантай охиндоо л тусгайлан хэлсэн захиас байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, аливаад тайван, уужуу хандаж байгаарай гэж аав минь надад захьсан байсан.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?
Юуны өмнө би өөрөө залуу хүн, баруунд очвол бүр ч залуу хүн гэдгээ тодотгомоор байна (инээв). Хамт ажилладаг залуусаасаа анзаарахад, гурван зүйлийг хэлж болмоор байна. Нэгдүгээрт, өөрийгөө олж таниад дуртай ажлаа олж хийх. Би нөхөртэйгээ Тэрэлж зочид буудлыг ажиллуулаад, санхүүгийн хувьд боломжийн, сэтгэл амар сайхан л амьдарч байсан. Гэвч нэг л юм дутагдаад байв. Тэгээд нэг өдөр телевиз үзэж суухад би ер нь энэ салбарт ажиллаад үзвэл яасан юм бэ гэж бодогдсон. Би өөрөө арга хэмжээ зохион байгуулах дуртай, бас Англид багаасаа л телевизийн маш чанартай сайн контентуудыг үзэж өссөн хүн. Ингээд ТВ-ийн ажил хийгээд эхэлтэл надад үнэхээр их таалагдсан. Миний л хийх ёстой ажил болохыг ойлгож, улам эрч хүчтэйгээр ажиллаж эхэлсэн дээ.
Хоёрдугаарт, залуусыг том зорилготой байгаасай гэж хүсдэг. Том зорилготой бол өдөр тутмын аар саар ажилдаа автаад байхгүй. Баргийн бэрхшээлийг ажрахаа больдог. Би анх Монгол яагаад Английн ядаж аравны нэгтэй тэнцэх хэмжээний контентийг хийж болдоггүй юм бэ, би нэг л том нэвтрүүлэг хийе гэсэн том зорилгыг тавьсан. Тухайн үедээ үнэхээр том зорилго байлаа.
Гуравдугаарт хэлэх зүйл маань магадгүй илүү эмэгтэй хүнтэй холбоотой байх. Эмэгтэйчүүд гэртээ байхаараа ажлаа сайн хийхгүй байна гэж өөрийгөө зэмлээд, ажил дээрээ сайн ажиллая гэхээр үр хүүхэд, нөхрөө сайн халамжилсангүй гэх мэтээр, өөртөө байнга сэтгэлийн дарамт хураадаг. Маргаашийн ажлаа бодон бодон хүүхүүдтэйгээ цагийг өнгөрөөхөөр тэр нь чанартай ч цаг болж чаддагүй. Энэ асуудлаас болж ар гэртээ ч, ажилдаа ч аль алинд нь анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тийм болохоор би тухайн байгаа газраа байсан шиг байя гэж боддог болсон. Өнөөдөр орой энд ярилцлага хийвэл үүндээ л хамаг анхаарлаа төвлөрүүлье. Зөндөө л асуудал байгаа, тэрийгээ тухайн үедээ мартъя. Ийм хандлагатай болохоор амьдралдаа илүү сэтгэл хангалуун болдог юм билээ. Тэгэхээр би залууст байгаа газраа байсан шиг байгаарай л гэж зөвлөе. Мөн аливаад зарцуулах цаг хэр уртдаа биш, хэр чанартай вэ гэдэгтээ шүү гэж хэлье.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Бизнес эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож найз МАК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэлмүүнийг санал болгож байна. Монголын топ компаниудын нэгийг удирдаж яваа, юмыг том зургаар нь харахдаа сайн бүсгүй. Мөн Премьер Тайлорыг үүсгэн байгуулагч Зориг гэх залуу их сонирхолтой санагдсан шүү. Хийж байгаа ажилдаа үнэхээр дуртай залуу байна лээ.

Сэтгэгдэл бичих (44)


З Заан 2021.11.22 202.126.88.164
Чинбат улсад хэдэн тэр бум төгрөг өгөх ёстой билээ хол явахгүй шүү хүмүүс эхлээд судалчаад санал сэтгэндэл бичих хэрэгтэй
Ү Үнэн өгүүлэгч 2018.03.08 103.26.194.37
Харамч нарийн явган заль ихтэйгээрээ нутаг орондоо алдартай нарийн Лхагваа гэж байсан. Удам юмдаа нарийн авахаас өгөхөө мэдэхгүй зан. Цалинд нь төмс лууван сонгино өгч мэдэх л улс. Байгаль эхээс мөн ч их авлаа.Амьгүй эзэнгүй л гэж эндүүрээд байна даа Л.Чинбат. Хэдэн түвд ном нутагтай залсан хаажхамгаална гэж андуураад л байна. Авсан шигээ байгалиа хамгаал.
ж жшщш 2017.10.24 217.149.167.134
Монгол ТВ дууны хувьд эфиртээ тохируулж чаддаггүй гэнэт чангарах сулрах гэх мэт алдаа гаргадаг.Авъяаслаг Монголчууд нэвтрүүлэг сүржин эхлээд даржин дууссан.Жинхэнэ Монгол од төрж гаргаагүй,зүгээр л бдг л 1 дууг 1 залуу дуулаад л дэлхийд нэрд гарлаа юу?Хичнээн их хөлс дуслуулж бэлтгэл хийсэн нугараач,эсвэл хэлэн шөнийн нойр өдрийн хоолоо хасч үзүүлбэр бэлтгэж олныг гайхшруулж чадсан Шижирбат ялах боломж бсн.Эдний ТВ дандаа хөдөө орон нутгийн оролцогчдыг дэмжих юм бол хөдөө ТВ.гээ нээхгүй яасын бол?Дэлхийд юу сонин бхг мэдрэх чухал!Уг нь магтмаар боловсрол мэдлэг ч даанч зөв гаргахгүй бна.3 жаахан хүүхэдтэй хүн шоу бодоод хэрэгжүүлээд яриад явж бна гхр т1 л бна.ууж идснээ юундаа гайхуулдгийн хөдөө зан л юм даа.Сонгож гаргаж бг нөхдүүдийг харсан ч хөдөөг л сонгох хотод хүч хөдөлмөр зарж орсон хүмүүс өрөвдмөөр хоцорч бгд харамсах тэдний цаг хайран.Энх.эрдэнэ нь тийм их хөдөлмөр зарж чадсан болов уу??
ж жшщш 2017.10.24 217.149.167.134
Монгол ТВ дууны хувьд эфиртээ тохируулж чаддаггүй гэнэт чангарах сулрах гэх мэт алдаа гаргадаг.Авъяаслаг Монголчууд нэвтрүүлэг сүржин эхлээд даржин дууссан.Жинхэнэ Монгол од төрж гаргаагүй,зүгээр л бдг л 1 дууг 1 залуу дуулаад л дэлхийд нэрд гарлаа юу?Хичнээн их хөлс дуслуулж бэлтгэл хийсэн нугараач,эсвэл хэлэн шөнийн нойр өдрийн хоолоо хасч үзүүлбэр бэлтгэж олныг гайхшружлсөюан
З Зочин 2017.09.21 211.189.15.161
Тэгэхээр би залууст байгаа газраа байсан шиг байгаарай л гэж зөвлөе. Мөн аливаад зарцуулах цаг хэр уртдаа биш, хэр чанартай вэ гэдэгтээ шүү гэж хэлье. bodoj ywmaar ug bn shu
z zochin 2017.09.21 202.9.42.174
Uhej bsan nariin hulgaich nar!!! Yamar yumniih ni business vee?! Zugeer muljigchid! Uursduu bayajij baga zardlaar humuusiig shulsan amitad! Uuriinh ni barij umsuj bgaa edlel hed bilee, humuusiin tsalin ni hed bilee?! Shulaachid!
М Мария 2017.09.20 43.242.243.122
Сэтгүүлчдэдээ маш бага цалин өгдөг. Өөрөө.тэр мөнгөөрөө амьдраад үзээсэй, олон хүний гомдол тэсэрнэдээ. Тэгээд Чимгээ гэж улиг болсон сэтгүүлч ч биш диктор ч биш олон илүү үгтэй хүнээсээ салоо. Эсвэл илүү дутуугүй дикторыг нь хийлгэ
Я Ярилцлагыг нь амьдаар сонсогч 2017.04.04 202.9.40.55
200 шахсан ажилтантай хувийн байгууллага удирдана гэдэг амаргүй. Цалин бага л гэсэн хүмүүс байх юм, хүчээр хорьж ажиллуулаагүй байх энэ хүн. Цалин сайтай газраа ороод сонгоод ажиллаж болох байлгүй дээ. Дандаа залуучууд гэсэн байна лээ, цалин гэхээсээ юм сурах гэсэн залуус Монгол ТВ-д ажилд ордог биз. Мөнгөтэй хүний хүүхэд гэж ярих юм, мөнгөний хүний бүтэлгүй хүүхдүүд шиг их юм байдаггүй. Номин бол харин их амьдралд ойрхон, ёстой чадварлаг лидер байна лээ.
С Сэтгэгдэл үлдээяаа 2017.04.03 202.70.46.20
Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсээс харахад Монголд нэр хүндтэй томоохон компаны ард байдаг дүр зураг ижил юм бодогдлоо. Бусад том том газрууд ч ялгаагүйдээ. Монголд сургууль төгссөн бол чи хэн ч биш, чамайг тушаал ч дэвшүүлэхгүй. Гадаадад сургууль төгссөн хүмүүс нь сэтгэлч байхгүй өндөр цалин аваад ажил хурдан тараасай гэдэл хүлээж байгаа харагддаг. Гэтэл монголдоо төгсөөд сэтгэлээ зориулаад ажиллаад нэмэр байхгүй. Монголоо зугтахын хүслэн болж байнадаа. Монголд хүн амьдрах гэж биш зүгээрл оршин тогтнох гэж л ажиллаж байна. Амьдрах гэж ажиллана гэвэл арай өөр байхаа сайхан амьдралын төлөө бүх зүйлээ золиод монголоосоо зугтах л үлдэждээ. Угаасаа чи монголд сургууль төгссөн цалин 500 гадаада төгсвөл 1500 -аас эхлэнэ. Хүний нөөц чинь хүртэл чамайг ирээдүйд дээд албан тушаалтан гэж харна шүүдээ гадаадад төгссөн л бол хэхэ хаха хэцүү байнаа
B Bolor 2017.04.03 202.9.40.205
Мэдэхгүй юмааа би энэ бүсгүйг их л өөрөөр төсөөлж явсан энийг уншаад бага зэрэг гутарлаа ажилчиддаа жоохон анхаармаар нөгөө л цалин кккк
З Зочин 2017.04.01 150.129.140.186
Сайхан ярилцлага болсон байна. Хүмүүсийн сэтгэгдэлийг унших хүсэл ч алга. "байгаа газартаа байсан шиг байгаарай" гэсэн нь их таалагдлаа.
З Зочин 2017.03.31 193.6.53.159
Байнга төлөвлөгөө норм, зарчим ярьсан програмчлагдсан машин робот мэт хүнтэй амьдрах уйтгартай бас дарамттай
S Sanal 2017.03.31 202.21.102.178
Mundag bolovsroltoi daichin emegtei bolovch ajiltnuudiinhaa niigmiin halamjiig shiideh tal deer asuudaltai bololtoi shu. Setgegdliig harahad. Ta gantsaaraa hen ch bish gedgiig sain bodoj tungaagaarai. Manai nuhur ch bas TV-iin salbart ajilladag. HD Mongol goe shineleg yumaa. iishee ajil sonirhooch chamaig avna daa geheer - Za estoi ugui shu, tsalin munguu tsagt n tavidaggui laitai gazar gesen gej bsan. Chadvarlag humuus ene metchilen urgeh bh shu
B Batpurev 2017.03.31 79.224.107.200
За энэ хүүхнийг овоо хүндэтгэж явдаг. Гэхдээ болсон болоогүй хүний бөгс долоодог хүн би биш. Энэ ярилцлага нь бол сувс шиг авах юмгүй юм болжээ. Урам хугарлаа.
Б БААВАР 2017.03.31 119.40.98.75
ямар ч байсан хүүхдүүдээ эрт унтуулах нь зүйтэй гэдгийг эхнэр бид 2 сайн ойлголоо б айдыбоа йд ыбоа й
M Mungu 2017.03.31 61.6.107.53
Mungu ene hvnii image bvrduyulje nz geed ontslood bga Tselmuun ni mon l mongolin gazarin baylag huvida avsan nowshnuud ene ch bas ylgagvi l bga ,mongtei bol hvssen boloh zuilee hine sh de ,Mal mine tv tsalin hamgin ondor bdag tsalingi ni ogj sur gantsaara busdin hodolmoriig shulaad bayjaad blgvi
Г Гэгээнээ 2017.03.31 122.201.24.236
Ажилсаг бүсгүй ба.Амжилт хүсье.Аав нь бас бага цалингаар ажиллуулдаг.Гэхдээ ажлын байраар хангаж ба гэдэг сайн
U Urnaa 2017.03.30 202.21.117.230
Dandaa munguur tsohiod mundag contentuud avchraad gargaad baih, oorsdoo content buteegeed yavah bas neg oor yum shig sanagddag. Sain etsgiin buyand munguur tsohij ajillaj baigaa bolhoor busad TV tei haritsuulaad hereggui baih, gehdee yuch hiigeegui gej heleh geegui. Nohtsol ni ali hediin burdsen hoino business hiij baigaa bolhoor busdaas ilt davuu baigaa teriig l todotgoh gesiin.
Н Нараа 2017.03.30 27.123.212.129
Илүү цагийн хөлсөө өгдчдөг өол бүүр онц байх байлаа. Ажилчид чинь бас ардаа амьдралтай талх иддэг, сүү тараг уудаг үр хүүхдүүдтэй хүмүүс шүү дээ.
Z Zochin 2017.03.30 202.21.117.230
Mundag saihan busgui yumaa. Business ehlehed hurungu mungu ni belen baisan bolhoor iluu amar baisan baih. Olon hun ajlin holsnii talaar bichjee. Ooroo unshih baih geed bichij baigaa baih, buruutgah zuil alga. Horongo mungutei hunii huuhed dutagdah gachigdahiin zovlon uzeegui ussun biz. Uhaantai emegtei comment-g unshaad aldaagaa zasah baihaa.
b bat 2017.03.30 182.160.35.39
их сайхан ярилцлага гэтэл нөхөр нь яагаалд тйим дбийл? юм ярьсан тэнэг байдаг юм бол оо. Өөрийгөө хэт өргөмжлөх өвчтэй дбийл эргүү юм нар заавал хүнд нөлөөлөх гээд оролддог юм даа
Ж Жавхлан 2017.03.30 203.91.118.82
Мундаг дайчин эмэгтэй юмаа. Гэхдээ сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь буюу 60-70 хувь нь цалин тал дээр сэтгэл гонсгор байдаг бололтой Номин захирал энэ тал дээрээ анхаарчихвал жинхэнэ мундаг удирдагч эмэгтэй болох байх за тэгээд ямартай ч ажилд нь амжилт хүсье
О Одгэрэл 2017.03.30 202.9.40.150
Чадвартай эмэгтэй. Даанч ажилсдаа илүү цагаар үхтэл ажиллуулчаал мааш бага бшр бараг 209,300-ийн цалин өгдөг гэсэн. Тэгж болохгүй л лээ, аан бас хүүхэд гаргаж болохгүй гэдэг гэсэн
B Bayasaa 2017.03.30 66.181.179.234
Ажилчдадаа сайн цалин өгдөг бол үнэн ОК. Даанч нэрээс цаашгүй гэж сонсч байсан юм байна. Хүмүүсээ л хайрлаарай
З Зочин 2017.03.30 49.0.140.95
Зурагтаа асаагаад л нэгийн товчлуур дээр дараад гүйлгэдэг байсан бол одоо шууд л 2-ийн товчин дээр дараад гүйлгэдэг болсон доо.
З Зочин 2017.03.30 202.21.105.26
Мөнгөтэй байх сайхан ч тэрийг өсгөх хэцүү байдаг юмаа. Номинд амжилт хүсье. Мөн олон хүмүүс цалин багатай гэсэн байх шиг байна. Цалинг захирал биш ажилтан өөрөө нэмдэг юм. Өөрөө ажилла, үнэлүүл. Тэгээд үнэхээр болохгүй бол тэрийгээ ил гаргаж хэл, ярилц, шийдэл хай. Тэгж байх дотроосоо лидер төрнө. Захирлууд үүнийг л хүсэж байгаа.
З Зочин 2017.03.30 64.71.171.58
Монголчууд минь наад муухай атаархуу өөнтөгч зангаа ядаж битгий сэтгэгдэл дээр бичэж бай. Баян айлын хүүхэд гээд дамуурч байгаа хүүхдүүд асар их байна. Энэ Номин, Цэлмүүн гээд сайн явж байгаа мундаг охидууд шиг залуус олон болохыг ерөөл дэвшүүлье. Ажилд нь амжилт хүсье.
Z Zochin 2017.03.30 180.149.93.198
Tv uzheer yaltachgui edniihiig taviad uzcheed bgaam. Ayduu zoolon hun uurluulhaargui, taivan jargaltai haragddag hotlogch nar ni saihan. Zaluusiin hucheer ajilaa amjuulj bna gej helsen bna, zaluusiin tsaana zaluu ger buliin hurch yadsan amidral golduu baigaa,tsaling bodoltsohgui bol hun 2 nuurtei, 2 gartai ajilaad l baih baih shd, ter hussen tom zoriltoo amjilttai heregjuuleed yavahiig husch l bval zaluu humuusiig bool bolgoj bolohgui, ted chinii baylagiig buteegchid gedgiig sanah heregtei.....Amralt tsalin holsiig ni nem
З Зочин 2017.03.30 174.44.67.147
Ихэнхи сэтгэгдэлээс харахад ажилчид нь их ажиллаад, цалин хөлс нь тэрнийх нь хэмжээгээр хангалттай биш л байдаг юм шиг байна даа
E Enkhjin 2017.03.30 122.201.22.77
Зөвхөн ТВ салбарт гэлтгүй орчин үеийн цаг үетэйгээ хөл нийлүүлэн өсөж хөгжиж чадаж байгаа залуучууд бүгдээрээ маш их хөдөлмөрлөж байгаа. Эцэг эхийн нүдээр харахад маш олон цагаар ажиллаж байж хангалттай сайхан амьдрахгүй байгаа мэт харагдаж байгаа байж магадгүй. Гэхдээ бид маш их зүйлийг сурч мэдэж, хийж бүтээж байгаа зүйлсээсээ урам авч ирээдүйд сэтгэл хангалуун амьдрах өөрсдийгөө бүтээж байгаа гэж боддог. Олон залуу охидын үлгэр дуурайлал авдаг сайхан хүнийг оролцуулсан өгөөжтэй ярилцлага болжээ. Бас Оргио тахианы Туул эгчийн ажиллах арга барилтай танилцах хүсэлтэй байна. Баярлалаа Анрийд.
З Зочин 2017.03.30 193.6.53.159
Хэдэн баян айлуудын сүрхий охид байнаа байна. Эцгүүд нь өнгөрөхөөр яацгаадаг юм бол гэхээс. Анхнаасаа хөрөнгө оруулалт гээд бүх юм нь бэлэн байхад бизнес эхлэх бас учиртай л байх
З Зочин 2017.03.29 66.181.190.187
Ялихгүй зүйл гэж байдаггүй. Ялихгүй хандлага л гэж бий. Бид хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж бүтээж чадах юм бол гурван сая Монголчууд 7 тэрбумын дайтай хөдлөж чадна гэдгийг харуулж байгаа ТВ. 24/7 цаг ажиллуулдаг гэхээр залуучуудынхаа нийгмийн тал дээр анхаараарай. Амжилт
G Guest 2017.03.29 89.204.155.60
Ажилчдаа урмаар тэтгэж, илүү цаг цалин хөлсийг нь өгвөл бүр үр бүтээлтэй ажиллах байхаа! Амжилт хүсэе мундан байна! Сайн аав ээжтэй ч тэнэг яваа зөндөө залуус байна шүүдээ! Нэгнийгээ битгий энэ угаасаа ийм юм чинь тийм юм чинь гэж байлдаа Монголчууд минь!
З Зочин 2017.03.29 202.21.106.119
Мөнгө айлын хүүхэд байсан буруу замаар будаа тээвэл тээнэ шүү дээ Номин бол мөнгөтэй мөнгөгүй бүгдэд нь үлгэр жишээ болон ажиллаж байгаа баяралала сайхан ярилцлага байна
Z Zochin 2017.03.29 150.129.143.246
Mundag udirdagch emegtei shuu. Gehdee ajilchdaa anhaarah tal deer uneheer asuudaltai udur shunugui ajiluulna, uramshuulah urmiin ug hairlah ym ogt baihgui. Ajilluulsan bol tsalin hulsiig hangalttai ugch ajilchdaa uramshuulah heregtei shuu.
S Sain ecegiin buynd 2017.03.29 202.9.40.227
Sain ecegiin buynd sain yvaa l huuhen bn.Hiin bga yman dotorni uuriihni hurunguur uusgeed bosgoson zuil neg ch algadaa!Ecgiihe ajil uv hurungiig zalgamjlah gj yva huuheb bn!!Hurunggui,mungugui,archaagui ecegtei bidnii buruu gj yu bhv!Aztai huuhen l geyde!
K Kkk 2017.03.29 202.9.40.227
Mungetei bayn ailiin huuhed sain bolovsrok ezemshij sain bhgui gd yahavde! Mungu ni bhgui deeshe devshiie uuriiguu hugjuuliie gsn myngan zaluus bnshuudee!Tgd ch ecegni hudulmurch hun shuude!!
А Анна 2017.03.29 202.9.43.25
Сайхан ярилцлага бна. Мэдээж хар багаасаа хангалуун өсөж торнисон хүн бусдын ар гэр зовлон зүдгүүрийг сайн мэдэхгүй бх. Бусдыг боол шиг бүү ажилуул!!! Цалин хөлсийг нь хангалтай сайн өгч бвал таны энэ сайхан хийж байгаа олон ажлууд чинь бүр илүү нэр хүндтэй дээр нь ажилчид чинь сэтгэл ханамжтай бна шүү дээ.
З Зочин 2017.03.29 103.9.88.210
Эрдэмтэй, эгэл даруу, соёлтой гайхалтай эмэгтэй. Нөхөр нь азтай юм аа. Англид хамт байсан хүмүүс мэдэж л байгаа даа... Амжилт хүсье!
Z Zochin 2017.03.29 112.72.6.58
Олон залуучууд өдөр шөнөгүй ажилладаг гэж байна...энэ нь ч үнэн яагаад гэвэл манай хүүхэд ажилладаг болохоор...гэтэл хүмүүсийнхээ ар гэр амьдралыг бодох, илүү цаг цалин хөлс нийгмийн асуудлыг нь бодох тал дээр муу санагддаг янз бүрийн л амьдралтай хүмүүс ажилладаг байх өөрсдөө мөнгөгүйн бас үр хүүхэд ар гэр тал дээр санаа зовох юмгүй баян хүмүүс бусдыг заримдаа боол мэт ажиллуулдаг бололтой байдаг шүү.Залуу хүн энэ тал дээр анхаарах хэрэгтэй
З Зочин 2017.03.29 150.129.142.93
Ийм үнэтэй ярилцлагыг унших боломж олгосонд маш их баярлалаа. Unread site болон Номин эгчдээ цаашдын ажилд улам илүү амжилтыг хүсэе ээ! Мөн Дуучин Цэлмүүнийг зочиноор урих санал дэвшүүлж байна.
B Baisan 2017.03.29 120.18.145.11
10d jiliin umnu heseg humuust: " ... Nomin zahiral 10d jiliin daraa uneheer sain udirdagch bh bolnoo" gj heleed barag zagnuulj bsn sanagdaj bna. Odoo ted harj bgaa bailguidee : ) Neeree l ajliinhaa detali bur luu ordog bsn sanagdaj bna. Mongoliin hurungu chineetei ailiin huuhduudees hamgiin zuw hun gj bodmoor shuu... bugdiig ni tanihguildee ghdee l tegj bodogdood bgaan : ) Amjilt
З Зочин 2017.03.29 139.5.219.120
Үнэхээр энгийн, сайхан эмэгтэй санагдсан. Их олон том ажлыг мундаг амжуулдаг, мундаг ээжүүдийн төлөөлөл... Бахархахаас өөр яахав... Анрийдийн хамт олонд баярлалаа, өгөөжтэй сайхан ярилцлагууд оруулдаг шүү.
З Зочин 2017.03.29 202.21.106.168
Номин. Мундаг бүсгүй шүү. Дайчин ёстой л асаалттай танк... Монголын ТВ-н салбарт өөрчлөлтийн салхийг оруулсан бүсгүй.