Бизнесийн ертөнцийн ширүүн тулаанаас шилдэг менежерийг шалгаруулах зорилготой "The Apprentice" реалити шоу нэвтрүүлэг нь дэлхийн 24 улсад амжилттай зохион байгуулагдаад буй. Уг шоу нь Монголд албан ёсны эрхтэйгээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, эхний дугаараа энэ сарын 11-нд цацсантай холбогдуулан энэхүү шоунд өрсөлдөж буй 15 оролцогчийг онцоллоо. Бид тус шоунаас суралцаж болох зүйлсийг цувралаар хүргэх болно.

Шүүгчид


"The Apprentice" реалити шоу нэвтрүүлгийн шүүгчийн бүрэлдэхүүнд монголын шилдэг бизнесменүүдийн нэг Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал, CEO клубийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг захирал, зөвлөхөөр Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн болон Ард санхүүгийн нэгдлийн ерөнхий нягтлан бодогч Сэлэнгэ нар ажиллаж байна.

Оролцогчид 


Г.Содцэцэг

Албан тушаал: "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн тэнгэр даатгалын бизнес хөгжил, харилцагчийн үйлчилгээний удирдлагын хэлтсийн захирал

Лобби: "Асуудал үүсэхэд бусдыг буруутгах бус шийдэл эрэлхийлдэг. Aжилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлж, давуу талыг нь хамт олонд нь илэрхийлж урамшуулах нь миний баримталдаг зарчим юм. Мэдлэг, ур чадвараа харамгүй хуваалцахыг үргэлж эрмэлзэнэ. Өөрөө ярих бус бусдыг сонсож ойлгох ур чадвартай удирдагч байхыг илүүд үздэг".


Б.Баттогтох

Албан тушаал: MCS группийн "Метагро" ХХК бизнесийн аналист

Лобби: "Мэргэшсэн гүйцэтгэх удирдлага болохын төлөө өөрийгөө бэлтгэж буй тул энэхүү шоунд түрүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Бизнесийг амжилттай удирдан зохион байгуулах чадвараа харуулахыг хүсэж байна".


Д.Отгонзаяа

Албан тушаал: "Явуу импекс" компанийн бизнес хөгжүүлэлт хариуцсан хэлтсийн дарга

Лобби: "Мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, манлайллаараа шалгарсан шилдэг менежерүүдтэй өрсөлдөж, өөрийгөө сорьж дараагийн шатанд гарах зорилготой байна".


Б.Энхтуяа

Албан тушаал: Сингапур улсын "Grab" компанийн дата шинжээчээр ажиллаж байсан.

Лобби: "Боловсролтой ажиллах хүчний нөөц технологийн салбарт хязгаарлагдмал байдаг. Гадаадад байгаа Монголчууд эх орондоо ирж хувь нэмрээ оруулж чадвал Монгол Улсын хөгжилд асар эерэг нөлөө үзүүлэх болно. Эх оронд маань залуус биднээр дутагдаж, бидний орон зай өгүүлэгдэж байна".


Б.Жамъянхорол

Албан тушаал: Капитрон банкны бизнес хөгжлийн газрын захирал

Лобби: "Хуримтлуулсан өчүүхэн мэдлэг, багахан туршлагаа ашиглаж, олон шилдэг залуусын өрсөлдөөнд сорихыг хүссэн. Хэрэв "Apprentice Mongolia" нэвтрүүлэг дахин цацагдвал тэнд хүү нь зогсож байх болно гэж аавдаа амласан учраас эргэлзэлгүй орсон".



П.Даваажаргал

Албан тушаал: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн сургалт болон олон улсын байгууллагуудын сургагч багш

Лобби: "Энэхүү шоунд оролцох болсон шалтгаан нь нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх, бизнес, нийгмийн үйл хэрэгт бодитоор оролцохыг хүссэн. Нийгэмд тулгамдаж асуудлыг өөрчлөх тэмүүлэлтэй, эерэг бодол, эерэг сэтгэлгээтэй залуус нэгдэж чадвал юу ч өөрчилж болохыг харуулахыг хүсэж байна".


Ж.Дашням

Албан тушаал: Монголын хамгийн анхны дижитал маркетингийн агентлаг болох “BZP Design & Development” компанийн үүсгэн байгуулагч

Лобби: "Зөвхөн урдах ажлаа хийж болох ч үеийн залуустай өрсөлдөж, өөрийнхөө хэр түвшинд явж байгааг харах зорилготой оролцож байна".


Т.Азжаргал

Албан тушаал: Мобиком Корпорацийн Аж ахуйн нэгжийн бизнесийн салбарын аккаунт менежер

Лобби: "Ажлын гараагаа эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалттай томоохон групп компани, корпорацуудад арвин туршлага хуримтлуулсан. Туулсан зам, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн цаашид үндэсний хэмжээний бүтээн байгуулагч групп компаниудад үнэ цэн бүтээж, хувь нэмрээ оруулахад хангалттай бэлтгэгдэж, удирдагч болох цаг нь ирсэн гэж үзсэн тул шоунд оролцсон".


Т.Пүрэвбазар

Албан тушаал: Олон улсын хуулийн фирм, арилжааны банк, уул уурхайн компаниудад хуульч, хуулийн зөвлөх, хэлтсийн захирлын албан тушаалыг хашиж байсан.

Лобби: "Ойр дотнын хүмүүс намайг эрүүл хандлага, дайчин чанар, өндөр хариуцлагатай хэмээн итгэж шоунд оролцохыг ятгасан. Монголд дөрвөн жилийн дараа ирээд удаагүй байгаа тул үеийн залуустай өрсөлдөж өөрийгөө сорьж, хожим дурсамж үлдээхээр энэ шоунд оролцож байна".


Ч.Сэргэлэн

Албан тушаал: Монголын томоохон банк санхүүгийн байгууллагад маркетинг, мерчендайзер

Лобби: "Өчигдрөөс илүү сайжирсан Сэргэлэн байх нь миний зарчмуудын нэг. Мэдлэг, туршлага, ур чадвартай залуустай өрсөлдөж, өөрийгөө сорих нь маш богино хугацаанд өөртөө хийж болох үнэтэй хөрөнгө оруулалт гэж харсан".



Г.Намхайдорж

Албан тушаал: Технологи суурьтай хүний нөөцийн платформыг Монголд хөгжүүлж буй. Мөн "Career Developer" сэтгүүлийн эрхлэн гаргагч

Лобби: "Бизнесийн зах зээлд хуримтлуулсан менежментийн ур чадвараа мөр зэрэгцэн зүтгэж буй үеийн залуусынхаа хамтаар хөгжүүлж, өөрийгөө дараагийн түвшинд сорьж, суралцах, хөгжүүлэхийг хүссэн".


Б.Баярцэнгэл

Лобби: "Монгол Улсад төрж өсөж, боловсрол эзэмшиж, эх орондоо ажилласан 10 жилийн туршлагадаа үнэлэлт өгөхийг зорьсон".


Х.Цагаанцэцэг

Албан тушаал: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцад дулааны эрчим хүч, цахилгаан эрчим хүч борлуулах чиглэлд ажилладаг.

Лобби: "Боломж бол хувь хүнээс хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл, хөдөлмөрөөр бий болдог нэг төрлийн хаалга юм. Орон нутагтаа бид байршлаар үл хязгаарлагдах дүүрэн боломж нээлттэй гэдгийг харуулахыг хүсдэг. "Apprentice Mongolia" шоу бидэнд боломж, ур чадвар, хамтын хүчийг мэдрүүлж, үзэгчдэд шинэ санаа, сэдэл, урам зориг өгч буй учраас өөрийгөө сорихоор шийдсэн юм".


Т.Дөлгөөнтамир

Албан тушаал: "House Design" компанийн гүйцэтгэх захирал

Лобби: "Ард Санхүүгийн Нэгдэлийн удирдлагын багийн гишүүн болж, дотоодын зах зээлд инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, цаашлаад олон улсад цахим бүтээгдэхүүн үйлчилгээг гарган нэвтрүүлж, хамтран ажиллах зорилготой".


Эхний дугаар

Нэвтрүүлгийн анхны даалгавраар аялал жуулчлалтай холбоотой даалгавар өгсөн нь тус салбар цаашид хөгжих боломжтойг харуулахыг зорьсон болов уу. Энэ хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөж, хэрэглэгчдэд борлуулах байлаа.

Өрсөлдөгч багууд хүйсийн хувьд хоёр хуваагдан, даалгаврыг эхлүүлсэн ба хагас өдөрт хаана, хэнд, ямар аргаар, хэр хэмжээний борлуулалт хийхээ төлөвлөх байв. Улмаар үдээс хойш бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, борлуулах ажилдаа орж, маргааш нь хэрэгжүүлэх даалгавартай байсан юм.

дугаарын дүгнэлт

Бизнес эрхэлнэ гэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ зорилтот зах зээл, үнэ өртгийг тодорхойлж, маркетинг борлуулалт, зардал болон нөөц боломжоо гарган эцсийн дүнд ашиг олох, хэрэглэгчдэд хэрэгтэй шийдлийг бий болгох чадах тухай юм.

Бизнесээ өргөжүүлэх, борлуулалтаа сайжруулахад гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол санхүүгийн дутуу тооцоолол юм. Санхүүгийн дутуу тооцооллоос үүдэн түншлэл үгүй болдог учир манлайлагч хүн борлуулалт, маркетинг, санхүүгийн тооцооллын талаар мэдлэг, ур чадвартай байх ёстой гэдгийг ойлгуулсан дугаар байлаа.