"COVID-19" халдвараас шалтгаалсан нөхцөл байдал улс орны эдийн засгийн байдал, нэн ялангуяа бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд маш хүчтэй нөлөөлж байна. Хаа сайгүй орлого тасалдах эрсдэл үүсэж буйн зэрэгцээ Засгийн газрын шийдвэрээр хөл хорио тогтож, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ харж хандах хүнтэй байх хэрэгцээ үүсээд юм.

Олон улс оронд хөл хорио тогтсоноос үүдэн дэлхий нийтэд гэрээсээ ажиллах чиг хандлага ч хүчээ авч байна. Гэрээсээ ажиллах нь халдварт өвчний тархалтыг хязгаарлан, урьдчилан сэргийлэх гол хариу хэмжээ болохын сацуу хүүхдэд учрах аюул эрсдэлийг бууруулах, эдийн засаг хүндэрч болзошгүй үед иргэдэд амьдралын хэв маягаа өөрчлөх, шаардлагатай чадваруудад суралцах зэрэг олон давуу талыг олгох юм.

Тийм учраас UNICEF Mongolia, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар IWFCI Mongolia, Unread Media гэсэн гурван байгууллагын зүгээс ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ ажиллах, уян хатан ажиллах бололцоог олгохыг уриалан нэгэн сошиал медиа аян (challenge)-ыг албан ёсоор эхлүүлж буйг дуулгахад таатай байна.

Ингээд сошиал медиа аяныг хэрхэн үргэлжлүүлэхийг тайлбарлан, өөрсдийн жишээгээр албан ёсоор эхлүүлж байна.

АЯНЫГ БУУХИАЛАХ ДҮРЭМ

Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг платформууд дээр гэрээсээ ажиллаж буй өөрийн зургийг юм уу гэрт ажилладаг орчныхоо зургийг хуваалцан, доорх 3 асуултад товч хариулах бөгөөд #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome хаштагууд болон UNICEF Mongolia, IWFCI, Unread пэйжүүдийг mention хийнэ. Тэгээд төгсгөлд нь дараагийн удирдах ажилтан, менежерийг аянд дуудах юм.

Асуултууд:

1. Гэрээс ажиллаад авсан сургамж?

2. Гэртээ яаж үр дүнтэй ажиллах вэ?

3. Гэртээ ажиллахдаа юу юу ашигладаг вэ?



CHALLENGE-Д НЭГДЭЖ БАЙНА:

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АЛЕКС ХАЙКЕНС

IWFCI Mongolia УЗ-ИЙн Дарга, МҮХАҮТ-ын Дэд ерөнхийлөгч

UNREAD MEDIA-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТЗАЯА (ЗАК)

Энэхүү сошиал медиа аян 4-р сарын 9-өөс эхлэн нэг сарын турш үргэлжлэх бөгөөд #challenge-д оролцогсдын төлөөллийг бид “Би хэрхэн гэрээсээ ажилладаг вэ?” цуврал нийтлэлээр танилцуулах болно.

Ингээд ажил олгогчид, удирдах ажилтнуудад хандан хамт олондоо гэрээсээ ажиллах, ажил ба гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ аль алиныг нь тэнцвэртэй гүйцэтгэх боломжоор ханган, хариуцлагатай бизнес эрхлэгч байхыг уриалаад, энэхүү аянд нэгдэн өөрсдийн туршлагыг хуваалцахыг урья.